| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00396/И |
| Дугаар | 150/ШШ2025/00355 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 150/ШШ2025/00355
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ....... дүүрэг, ........ дугаар хороо, ........., ...........-1, “.........” ХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй .......... аймаг, ......... сум, ..... дугаар баг, ...... хороолол .... тоотод оршин суух иргэн ............ (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,262,694.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“............” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ............ нь ............ 2022 оны 12 дугаар сарын 23 -ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 17,957,847.92(Арван долоон сая есөн зуун тавин долоон мянга найман зуун дөчин долоон төгрөг ерэн хоёр мөнгө ) төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч ......... нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа бичгээр болон утсаар мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 421 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч ............. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь ........... ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,262,694.31 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“.........” ХК-нь иргэн ......... зээлийн гэрээний үүрэгт 5,262,694.31 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь “.........” ХК-ний нэхэмжилж буй 5,262,694.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1,052,539 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 31-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99153 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 99153 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“........” ХК-ний нэхэмжлэлтэй ........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,262,694.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99153 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... улсын тэмдэгтийн хураамжид 49576.5 төгрөг, орон нутгийн орлогоос 49576.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА