Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2025/00356

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ....... дүүрэг, ...... дүгээр хороо, ......., ............ “...........” ХХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ....... аймаг, ....... сум, ........ дугаар баг, ........ өндөр хороолол .... тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,203,536.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “.............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

                       “............. овогтой ............ нь 2023 оны 08 дугаар сарын 24-нд "..........." ХХK-aac Galaxy Z Fold 5 256GB загварын, 7,299,900 00 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 7,299,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. ......... нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Голомт банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл 6,532,747.98 төгрөг, үндсэн хүү 508,028.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,376.63 төгрөг, нийт 7,046,153.15 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д "Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ" гэж заасан. ............ нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, зээл төлөхийг удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлдэггүй, сүүлдээ утсаа огт авахгүй зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Түүний банкнаас авсан зээлийг төлөхдөө тус компани нь мөн банкнаас авсан зээлийн болон бусад хөрөнгөөр бүрэн төлж, давхар зээл, хүүний төлбөрт орж хохирсоор байна. .......... нь банктай зээлийн гэрээний 2.2-т "Зээлдэгч нь зээл олгогдсон өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ" гэж зааж тохиролцсон. Иймд манай компани нь ........ зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацааны хүү нэхэмжлэх эрхтэй байна. Бид хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэхдээ: шаардах эрх шилжүүлж авахад төлөгдөөгүй байсан үндсэн зээлийн үлдэгдэл 6,532,747.98 төгрөгөөс гэрээний дагуу тооцоход 1 өдрийн хүүнд 4080.73 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /6,532,747.98*0,228 (жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн): 365 хоног/, хугацааг, шаардах эрх шилжүүлж авсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл хугацаагаар бодоход 525 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 1 өдрийн хүү болох 4080.73 төгрөгийг 525 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 2,142,383.25 төгрөг төлөх үүргийг хүлээнэ. Манай компани нь .......... үндсэн зээл 6,532,747.98 төгрөг, үндсэн хүү 508,028.54 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 2,142,383.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,376.63 төгрөг, нийт зээлийн 9,188,536.40 төгрөг, мөн нотариатын зардал 15,000 төгрөг, бүгд 9,203,536.40 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,207 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна....” гэжээ.

 

Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ........ нь .......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,203,536.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

“............” ХХК-нь иргэн ........ зээлийн гэрээний үүрэгт  9,203,536.40  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь “.........” ХХК нэхэмжилж буй 9,203,536.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 24-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,207 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 162,207 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,203,536.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,207 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 81103.5 төгрөг, орон нутгийн орлогоос 81103.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА