2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 191/шш2025/07044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд х*******эн шүүх хуралдаар

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух Б******* овогт Х******* У******* /РД: ВЕ*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***** тоот хаягт байрлах П******* т******* ******* ХХК /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №25 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцы зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буц шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гэрч Э.С, шүүх хуралды нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс дугаарыг 2012 онд анх худалдан авч байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний хамтран ажилладаг танил болох Н.Б гэх хүн нэн яаралтай зээл авах шаардлагатай надад барьцаа хөрөнгө байхгүй тул зээл гарахгүй байна. Таны дээрх дугаарыг барьцаалан зээл аваад би өөрөө буц төлнө хэмээн намайг хариуцагчийн байранд дуудсан болно. Тухайн үед хэдий Н.Б зээл авч байх боловч барьцаа хөрөнгөгүй тул миний нэр дээр зээлийн гэрээ байгуулна, мөн барьцаа болох уг утасны дугаарын зах зээлийн үнэлгээний дагуу барьцы гэрээг байгуулна хэмээн надаар нэг гэрээнд гарын үсэг зуруулан, дугаарыг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болно.

Үүнээс хойш бүх зээлийн эргэн төлөлтийг бодит байдал дээр зээл авсан Н.Б төлж байсан боловч Тодорхой хугацд хүүг нь төлж байгаад төлөхгүй болсноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөж эхэлсэн. Миний зүгээс Н.Бын дээрх үйлдэл эрүүгийн журмаар гомдол гаргасан ба түүнд холбогдуулан одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.

Миний зүгээс сүүлд олж мэдсэнээр хариуцагчтай байгуулсан гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн N25 дугаар зээлийн гэрээ байх бөгөөд уг гэрээгээр 120,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн гэх боловч зээлийн мөнгөнөөс 38,673,500 төгрөгийг надад олгосон, 81,266,444 төгрөг нь Ма кредит ББСБ ХХК-д шилжүүлсэн учир гэрээг дүр үзүүлж х*******эн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг зөрчин "Дүр үзүүлэн хэлцэл х*******эн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль заасан тохи зохих этгээдийн зөвшөөрөлгүй х*******эн хэлцэл зэргийг тус тус зөрчин хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан байна.

Тухайн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. 2024.11.23-ны өдөр 2 жилийн хугацаа нь дууссан. Зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарьгүй, сардаа хүүгээ төлөх эсвэл 2 жилийн сүүлээр үндсэн зээлтэйгээ төлөх эсэх нь тодорхойгүй ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй.

Мөн Аж ахуйн үйл ажиллагы тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагы төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл авч, улсад зохих татвар хураамжаа төлөөд уг үйл ажиллагааг эрхлэх бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно, 189.3.-т Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно хэмээн заасан байдаг.

Ийм; 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцж, барьцы зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буц шилжүүлж өгнө үү.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахдаа заавал санхүүгийн зохицуулах хорооноос аж ахуйг нэгж тусгай зөвшөөрөл авснаар иргэн, хуулийн этгээдээс хүү, алданги авах эрх нь үүсэж байгаа. 120,000,000 төгрөгийн хүлээн авснаа нэхэмжлэгч хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. 120,000,000 төгрөгөөс төлсөн 35,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл зээлийг төлөхийг хариуцагч компанийн захиралд шаардлага тавьсан боловч 2 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээнд эргэн төлөх хуваарийг заагаагүй. Энэ нь зээлийн гэрээг зөрчиж байна. Эргэн төлөх хуваарь огт хийгээгүй. ******* дугаар нь М корпорацаас ирсэн баримтаас харахад ББСБ-ын нэр дээр байсан. Үүнтэй маргасан зүйл байхгүй. ББСБ-ын нэр дээр байдаг боловч хэрэглэгч нь Х.У******* байсан. Дугаарыг ашиглаж байсан. Энэ нөхцөл байдлыг тодруулахаар гэрч ирсэн байгаа. Гэрч үнэн зөв тайлбарлах байх гэж бодож байна. Гэрээг дүр эсгэж х*******эн. Зээлдүүлэгчид мэдэгдэлгүйгээр нийтийн сүлжээнд зар тавьж, бусдад худалдан борлуулсан. Бусдад худалдан борлуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар бусдад шилжүүлэхийг хориглосон байхад 12 хоногийн дараа бусдад шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдд гаргасан тайлбарт: Х.У******* болон П******* т******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.11.23-ны өдрийн 25 дугаар зээлийн гэрээнд заасны дагуу 120,000,000 төгрөгийг Х.У*******гийн Х банкны тоот дансанд 38,673,500 төгрөг шилжүүлж, Х.У*******гийн хүсэлтээр Ма кредит ББСБ ХХК-ийн 81,266,444 төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш тодорхой төлөлтийг хийж байсан гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлж байгаад огт төлбөр төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Талуудын байгуулагдсан гэрээний 3.5-т 2 сарын хугацаа хэтрүүлсэн тохи барьцы зүйлийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч тал гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Н.Б гэх хүнийг дурдсан байдаг. Хаас гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, давж заалдах шатны шүүхээс буцаж ирсэн хэрэг байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралды тэмдэглэл болох хавтаст хэргийн 61 дүгээр талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрөө Н.Б гэх хүнд өглөг авлагын талаарх асуудал байдаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч тал хариуцагч талыг ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх эрх байхгүй гэж байгаа боловч П******* т******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2022.11.04-ний өдөр Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдахдаа 2023.03.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр зохицуулсан байгаа. Гэтэл гэрээ нь байгуулагдсан хугацаа нь 2022.11.23-ны өдөр байгаа. Иймд П******* т******* ******* ХХК нь ямар нэгэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 287 дугаар зүйлүүдэд хэрэглэгдэж байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8-т заасан зохин этгээдийн зөвшөөрөлгүй х*******эн этгээд, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тал руу оруулж байна. Үүн дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.,56.1.8-т заасан үндэслэлээр тавьж байсан байвал өнөөдөр хууль зүйн үндэслэл нь 57 дугаар зүйлээс 60 дугаар зүйлийг барьж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар П******* т******* ******* ХХК нь Х.У*******г хуурч мэхэлсэн гэх зүйл тогтоогдохгүй. Иймд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахаас эхлээд хүлээн зөвшөөрч байгаа. Өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй, алдангитай нийлээд 200,000,000 орчим төгрөг болсон байх байсан. Гэтэл П******* т******* ******* ХХК нь гэрээний дагуу ******* гэх дугаарын борлуулж хохирол төлбөрөө гаргуулж авсан. Х.У******* гэх хүнтэй холбоотой дахин нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Мөн хавтаст авагдсан нотлох баримтаас үзэхэд ******* дугаар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу хуулиар хориглоогүй, хуулиар зөвшөөрснөөр эзэмшилд очих ёстой. Гэтэл уг дугаарыг Х.У******* нь минийх гэж байгаа боловч Ма кредит ББСБ ХХК-иас шууд шилжиж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад М корпорацаас нотлох баримт гаргуулсан. Х.У******* нь 2012 онд анх худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай зээлийн гэрээ,

 

Хариуцагчаас гаргасан нотлох баримт: хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Б иргэний үнэмлэхийн хуулбар, М.Аг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд оролцуулахаар олгосон 2024.11.14№50 итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШЗ2024/07971 дүгээр захирамжаар хангасны дагуу шүүхэд ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2024.05.03№3/1603 албан бичиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/14684 дүгээр захирамжаар хангасны дагуу шүүхэд ирүүлсэн М корпораци ХХК-ийн 2024.09.17№4/6478 албан бичиг, ******* дугаарын эзэмшигчийн шилжилтийн лавлагаа /45 хуудас бүхий гэрээ шилжүүлэх, багц солих хүсэлт, гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар/, Н*******лэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.09.01№4-123/21254 албан бичиг, /7 хуудас хавсралтын хамт/,

 

Шүүх хуралдаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.У******* нь хариуцагч П******* т ******* ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцы зүйл болох Мын ******* дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ...талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай Зээлийн гэрээ нь хуульд нийцээгүй, дүр эсгэж х*******эн, хүчин төгөлдөр бус хэлцэл, ...2 жилийн хугацаатай байгуулсан Зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарьгүй, сардаа хүүгээ төлөх эсвэл 2 жилийн сүүлээр үндсэн зээлтэйгээ төлөх эсэх нь тодорхойгүй, ... зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй.... хариуцагч нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий субъект биш, ... Х.У*******гийн дансанд 38,673,500 төгрөгийг шилжүүлсэн, ... Үлдэгдэл 81,266,444 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлсэн... хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Х.У******* болон П******* т******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.11.23-ны өдрийн 25 дугаар зээлийн гэрээнд заасны дагуу 120,000,000 төгрөгийг Х.У*******гийн Х банкны тоот дансанд 38,673,500 төгрөг шилжүүлж, Х.У*******гийн хүсэлтээр Ма кредит ББСБ ХХК-ийн 81,266,444 төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан. ... Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлж байгаад огт төлбөр төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Талуудын байгуулагдсан гэрээний 3.5-т 2 сарын хугацаа хэтрүүлсэн тохи барьцы зүйлийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч тал гарын үсгээ зурсан. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

4. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Х.У******* болон хариуцагч П******* т******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 25 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай Х.У*******д зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дугаарыг барьцаалж, талууд хоорондоо харилцан тохиролцсон байна.

6. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дугаар нь Ма кредит ББСБ ХХК-ийн барьцд байсан гэх ба хариуцагч П******* т******* ******* ХХК нь зээлийн дүнгээс 81,266,444 төгрөгийг Ма кредит ББСБ ХХК-д шилжүүлж, ******* дугаарыг шилжүүлэн авсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй. 

7. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 25 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр буюу зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна.

8. Талуудын байгуулсан Зээлийн гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар тус тус зохицуулагдаж байсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

 9. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна. Иймд гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

 10. Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлан, маргаж байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсанаар гэрээний талууд ямарваа байдлаар дүр үзүүлэн хэлцэл х*******эн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээний талууд нь маргаж буй гэрээний дагуу үүрэг хүлээх хүсэл зориггүй, хэлцлийн үр дагаврыг хүсээгүй гэх үйл баримтгүй, харин зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

11. Мөн түүнчлэн, хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохи зохих этгээдийн зөвшөөрөлгүй х*******эн хэлцэл гэж үзэх үндэслөл мөн тогтоогдсонгүй.

12. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, тухай зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг хангасан байна.

13. Н*******лэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн магадлалд дурдсанаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тодруулаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж тус тус зааснаар эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдыг хойшлуулах үндэслэл болохгүй.

14. Тодруулбал, ******* дугаарыг одоо эзэмшиж буй этгээдийн талаар тодруулах талаар магадлалд дурдсан ажиллагааг анхан шатны шүүх хийж гүйцэтгэсэн ба нэхэмжлэгч нь дээр дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эрх үүрэг хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримт ба нэхэмжлэлийн шаардлага, талуудын тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч П******* т******* ******* ХХК-д холбогдох, Х.У******* болон П******* т******* ******* ХХК-ийн хооронд багуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №25 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцы зүйл болох дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буц шилжүүлэх тухай нэхэмжлэгч Х.У*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Н*******лэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА