2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/09292

 

 

 

 

 

 

 

     2025             11              12                                            192/ШШ2025/09292

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,311,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* *******тай 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3Г/1745112423 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 15 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 9,700,000 төгрөгийг зээлж авсан. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дугаар 3Г/1745112423 А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дугаар ЗГ/1745112423 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 3,530,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгч ******* нь дугаар ЗГ/1745112423 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 144 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан *******ад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 17,965,135.8 төгрөг, үндсэн хүүнд 1,323,942.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,071.79 төгрөг нийт 19,311,150  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,311,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,311,150 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,311,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,218,525 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 127,253 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,506 төгрөгөөс 127,253 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                       ***