2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/07807

 

 

 

 

    2025              10             01                                        192/ШШ2025/07807

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,843,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* миний бие 2017 онд гадаад улсын иргэнд залилуулж, улмаар бусдад залилуулсан мөнгийг өөрийн ажиллаж байсан байгууллагын санхүүгээс зарцуулсантай холбоотойгоор их хэмжээний төлбөр төлөх өрөнд орсон байдаг. Энэ хугацаанд миний бие өөрийн өр төлбөртэй байдлаа нуух зорилгоор байгууллагаас шаардагдсан төлбөрийг тухай бүр нь бага ч гэсэн төлж байхын тулд зээл олгох боломжийг судлаж эхэлсэн. Энэ үед "Үнэгүй.мн" сайтаас зээл олгоно гэсэн зарыг анх хараад хариуцагч *******тай түүний 99997838 дугаараар нь холбогдож зээл авсан. *******тай уулзах үед өөр хувиараа зээл олгодог, барьцаатай төлбөртэй бол хүү багатай зээлнэ, барьцаагүй бол хүү нь өндөр байна гэх зүйлийг надад хэлж байсан ба энэ салбартаа ажиллаад удаж буй, туршлагатай хүн шиг харагдсан. Учир нь надад анх зээл олгох үедээ л гэхэд өөрийнхөө бичиг баримт дотроо "Зээлдэгчийн анкет" гэх баримтын загварыг авч явдаг байсан ба тухайн анкетыг надаар хоёр ч удаа бөглүүлэн авч байсан. Миний бие анх *******аас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 28,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч ******* нь тухайн зээлийг ******* миний данс руу шилжүүлэхдээ 50,000 төгрөгийг зээлийн шимтгэл гээд /банкны зүгээс авдаг шимтгэл шиг/ хасаад, ******* миний ******* тоот дансанд 20,000,000 төгрөгөөр 1 удаа, 7,950,000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш *******тай бичгээр гэрээ байгуулах болон байгуулахгүйгээр олон удаа зээл авч байсан ба зарим үедээ хэзээ авсан, ямар зээлийн төлбөр төлөгдөөд байгаа, хэр хэмжээний хүү тооцон аваад байгаа нь тодорхойгүй, их хэмжээний мөнгийг надаас нэхэж авдаг байсан. ******* би тухайн үед “Голомт банк”-анд их хэмжээний өртэй, өрнөөс өрний хооронд байнга төлбөр тооцоо шилжүүлдэг байсан учир *******ын шахаж шаардсаны дагуу өнөөдөр тэдэн төгрөг хий, маргааш тэдэн төгрөг хий гэх үед нь тухай бүрт нь шилжүүлдэг байсан. Би өөрийн ерөнхий тооцоолж байсан тухайн үеийн тэмдэглэлээ бодож үзэхэд *******аас 550,000,000 орчим төгрөгийг цувуулж аваад, буцаагаад 650,000,000 орчим төгрөг болгож, 100 гаруй сая төгрөгийн хүү төлбөр төлсөн гэж ойлгож байсан юм. Гэсэн хэдий ч энэ асуудлаа нотлож чадахгүй байгаа бөгөөд ******* нь надаас мөнгийг авахдаа өөрийн хамааралгүй бүхий этгээдүүдийн дансаар, найз нөхдийнхөө дансаар, эсхүл өөрийн төлбөр төлөх ёстой хүний дансаар авдаг байсан боловч үүнийг нь одоо санахгүй, нотлох боломжгүй байгаа юм. Ингээд миний бие хамгийн анх 2021 оны 09 дүгээр сард *******аас 33,247,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 116,924,200 төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн шатанд цуглуулсан дансны хуулга баримтуудыг нягтлан үзэхэд ******* нь ******* надад 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 61 удаагийн үйлдлээр 560,250,000 төгрөгийг зээлдүүлж, миний бие *******т буцаагаад 109 удаагийн үйлдлээр 626,093,980 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. ******* нь мөнгийг буцаан авахдаа өөр бусад этгээдийн дансаар авдаг байсан боловч миний бие тухайн данснуудыг санахгүй, дансны хуулгаа шүүгээд олдохгүй байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 22,540,000 төгрөгийг Наранцацрал Төмөрбаатар гэх хүний Хаан банкны дансанд шилжүүлсэн гэдгээ мэдсэн. Миний бие Т.Наранцацрал гэх хүнийг танихгүй, тухайн үед *******ын хэлсний дагуу энэ хүний дансанд мөнгийг шилжүүлсэн юм. Энэ хүнийг гэрчээр асуулгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн миний бие ******* нь 61 удаагийн үйлдлээр мөнгө зээлж байсан боловч 3 удаа л бичгээр гэрээ байгуулагдсан байгааг дурдах нь зүйтэй байна. ******* миний бие өөрт учирсан зайлшгүй шаардлага, мөнгөний хэрэгцээг үндэслэн тухай бүр *******аас зээл авч байсан нь үнэн боловч ******* нь ******* миний дээрх тулгамдсан шаардлага, нөхцөл байдлыг ашиглан ашиг олох зорилгоор, мөнгө хүүлж, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа тогтвортой явуулж ашиг орлого олсон үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна. Иймд ******* нь зээлийн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох эрхгүй этгээд байх тул түүнд илүү шилжүүлсэн мөнгийг буюу 65.843.980/626,093,980-560,250,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ******* надад олгуулж өгнө үү. 65,843,980 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн үндэслэлийг дурдаж хариуцагч *******аас шаардаж байгаа. Нэхэмжлэгч ******* дансны хуулга, холбогдох баримтуудыг шүүж үзэхэд *******аас нийтдээ 560,250,000 төгрөгийг би өөрийн дансаар хүлээн авч, 626,093,980 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлж байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгануудаар нотлогдон тогтоогдож байгаа үйл баримт байна. Талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан боловч энэ хуулийн шаардлага хангаагүй. ******* нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа зээлийн үйл ажиллагаа явуулж мөнгө хүүлж хүүгүй богино хугацааны зээл олгож их хэмжээний хүү хүүлсэн. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хуулийн шаардлага хангаагүй байсан учраас анхнаасаа хүү төлөх үүрэггүй байжээ. Нэгэнт үүрэггүй байх үедээ үүрэг үүсээгүй байх үед 65,843,980 төгрөгийг илүү шилжүүлсэн учраас энэхүү төлбөр мөнгийг бол иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа *******ын нэхэмжлэлтэй ******* надад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* бид хоёрын зээлийн гэрээний харилцаа 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд бидний хооронд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээ хийгдсэн. Энэ хугацаанд миний бие *******д нийт 559,750,000 төгрөг шилжүүлэн өгсөн бол ******* нь надад буцааж 603,525,500 төгрөг шилжүүлсэн байна. Харин өгсөн авсан мөнгөний зөрүү нь 43,775,000 төгрөг болж байгаа бөгөөд 2 жилийн хугацаанд 43,775,000 төгрөгийн хүү авсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид зээлдүүлсэн мөнгөний хүү нь 2 жилийн хугацаанд 7.8 хувь буюу 1 жилд 3.9 хувийн хүү авсан гэж ойлгож байна. Миний хувьд *******тай тухай бүр харилцан тохиролцож хүүтэй болон хүүгүйгээр нийтдээ 52 удаа мөнгө өгч байсан бөгөөд эхэлж авсан мөнгө өгөөгүй байхдаа дахин зээл авах тохиолдлууд олон удаа гарч байсан учраас аль зээлийн төлбөрийг хэзээ төлснийг нэг бүрчлэн гаргах боломжгүй болсон байна. Бидний хооронд нийтдээ Хаан банк, Төрийн банк, Голомт банкны дансуудаар нийтдээ 120 гаруй удаагийн гүйлгээ хийгдсэнийг эцсийн байдлаар шүүж гаргалаа. Хаан банкны ******* данснаас *******ын ******* тоот данс руу 123 удаагийн гүйлгээгээр 559,750,000 төгрөгийг шилжүүлсэн, буцааж *******аас 603,525,200 төгрөг орж ирсэн. Иймээс миний бие ямар нэг байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байгаа ба нэхэмжлэгчид өгөх өглөггүй, мөн түүнээс авах авлагагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* нь тухайн үед хөөрхөн бөмбөг гээд амралтын газар байгуулж байгаа. Тэгээд амралтын газраа байгуулж байх хоорондоо мөнгөний хэрэг, нөгөө ажлаа зогсоохгүйн тулд мөнгө яаралтай хэрэгтэй байна туслаач гээд надаас тусламжийн журмаар ер нь дандаа хүүтэй мөнгө зээлж байсан. Бид хоёрын хооронд эхлээд нотариатаар батлуулсан хууль ёсны гэрээнүүд байгаа. Энэ хэргийн материалд өгсөн байгаа юм. Сүүл рүүгээ заримдаа ******* чинь яаралтай хэрэгтэй байгаа учраас хурдан өгөөч гээд өгч байсан. Тэгэхдээ дандаа өмнөхийнхөө тооцоог хийгээд дараагийнхаа зарим ганц нэг тохиолдолд өмнөхөө дуусгаагүйгээр ахиж аваад өгөх гэх мэтчилнээр хэд хэдэн удаа зээл өгч байсан. Би хүүгүй мөнгө ерөөсөө *******д өгч байгаагүй. Хүү дээр мөнгө авч байсан. Илүү мөнгө нэг ч төгрөг аваагүй. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. *******тай эхлээд бичгээр гэрээ хийдэг байсан. Нотариатаар орсон гэрээ нь 3 болж байх шиг. Яг шууд нотариат орохгүйгээр цаасаар бичсэн гэрээ зээл авсан тохиолдол бол нэлээн олон байгаа. Энэ хэрэгт бүгдээрэнг нь өгсөн, би одоо нотлох баримтаар өгчихсөн байгаа. Тэгээд би нэг ч төгрөг илүү аваагүй. Тохиролцсон хүүнүүдээ тухайн үедээ авсан. *******д том бүтээн байгуулалт хийж байхад тэрэнд нь тус болж байна гэж ойлгоод өгөөд яваад байсан. Итгэж байсан. Дараа нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод холбогдоно гэдэг шиг. Араас нь ийм юм ярьж байгаад гомдолтой байгаа. Би бол илүү аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэвээрээ байгаа гэв. 

 

3.Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага/1хх 1-8 тал/, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/1хх 227 тал/, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага/3хх 34-35 тал/,  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 9, 228 тал/, итгэмжлэл/1хх 10 тал/, нэхэмжлэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар/1хх 10 ар тал/, *******ын хаан банкны ******* тоот дансны хуулга/1хх 11-64, 229 тал/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга/1хх 65-67 тал/, Төрийн банкны дансны хуулга/1хх 68 тал/, Голомт банкны дансны хуулга/1хх 69 тал/, Голомт банкны орлогын мэдүүлэг/1хх 203 тал/, “Дарь финанс ББСБ” ХХК-ийн голомт банкны 1905114889 тоот дансны хуулга/1хх 204 тал/, *******, ******* нарын орлого, зарлагын гүйлгээний зөрүү гэх хүснэгтэн тооцоолол/3хх 38-41 тал/, *******ын хүлээн авсан мөнгөний хүснэгтэн тооцоолол/3хх 42-43 тал/, *******т шилжүүлсэн мөнгөний хүснэгтэн тооцоолол/3хх 44-47 тал/ зэргийг,

Хариуцагч талаас: 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хариу тайлбар/1хх 74-77 тал/, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбар/1хх 109 тал/, 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хариу тайлбар/1хх 233-234 тал/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хариу тайлбар/2хх 40 тал/, *******ын 2020 оны 04 дүгээр сарын 16-нд гараар бичсэн хүсэлт/1хх 78 тал/, анкет/1хх 79-80, 246 тал/, *******аас гараар бичсэн гар бичмэлүүд/1 хх 79-80 талын ар/, Зээлийн гэрээнүүд/1хх 81-82, 85 тал/, барьцааны гэрээ/1хх 83, 86 тал/, үл хөдөлх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/1хх 84, 86 ар тал/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/1хх 87 тал/, *******ын хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 110 тал/, гийн хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 119 тал/, зээлийн гэрээ/1хх 236, 239, 240, 243 тал/, барьцааны гэрээ/1хх 237, 241, 244 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/1хх 238 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх 242, 245 тал/,  2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны *******аас *******д хүүтэй зээлдүүлсэн дансны хуулгаас түүвэрлэсэн хүснэгт/1хх 247-249 тал/, үүрэг дуусгавар болсон тухай гэрээ/2хх 68-69 тал/, *******аас гарган тайлбар тооцоолол гарах тухай хүснэгтэй жагсаалт/3хх 11-13 тал/ зэргийг,

Шүүхийн журмаар: *******ын голомт банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, албан бичгийн хамт/1хх 132-138, 2хх 177-183 тал/, *******ын голомт банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, албан бичгийн хамт/1хх 139-151, 2хх 184-199 тал/, *******ын хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 155-168 тал/, *******ын хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, албан бичгийн хамт/1хх 169-197, 2хх 79-158 тал/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл/2хх 35-39 тал/, *******ын худалдаа хөгжлийн банкны , , , , , тоот дансны дэлгэрэнгүй хуулга/2хх 159-176 тал/, “Чин хур” ХХК-ийн төрийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, албан бичгийн хамт/2хх 200-201 тал/, *******ын төрийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, албан бичгийн хамт/2хх 205, 207-215 тал/, *******ын төрийн банкны , тоот дансны дэлгэрэнгүй хуулга, албан бичгийн хамт/2хх 205-206 тал/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, хавсралтын хамт/2хх 223-234 тал/, хаан банкны албан бичиг/3хх 66, 91 тал/, “Ондо” ХХК-ийн албан бичиг/3хх 86 тал/, “Жи мобайл” ХХК-ийн албан бичиг/3хх 87 тал/, “Скайтел” ХХК-ийн албан бичиг/3хх 88 тал/, “Мобиком” ХХК-ийн албан бичиг/3хх 89 тал/, “Юнител” ХХК-ийн албан бичиг/3хх 90 тал/, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, хавсралтын хамт/3хх 92-99 тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан.

 

4.Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр анх 33,247,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 83,677,000 төгрөг, 116,924,200 төгрөг болгон ихэсгэсэн боловч сүүлийн байдлаар 65,843,980 төгрөг болгон багасган шаардсан.

 

6.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа ... “Үнэгүй.мн” сайтаас зээл олгоно гэсэн зарын дагуу хариуцагч *******тай түүний 99997838 дугаараар нь холбогдож хувиараа зээл олгодог, барьцаатай бол хүү бага, барьцаагүй бол хүү нь өндөр байна гээд зээлийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хүн шиг санагдсан тул зээлдэгчийн анкет бөглүүлэн авч *******аас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 28,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан 50,000 төгрөгийн зээлийн шимтгэл суутгаад миний ******* тоот дансанд 20,000,000 төгрөгөөр 1 удаа, 7,950,000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлсэн, үүнээс хойш бичгээр гэрээ байгуулах болон байгуулахгүйгээр олон удаа зээл авч байсан ба зарим үедээ хэзээ авсан, ямар зээлийн төлбөр төлөгдөөд байгаа, хэр хэмжээний хүү тооцон аваад байгааг нь ойлгоогүй их хэмжээний мөнгийг надаас нэхэж авдаг, тухайн үед “Голомт банк”-анд их хэмжээний өртэй, өрнөөс өрний хооронд байнга төлбөр тооцоо шилжүүлдэг байсан учир *******ын шахаж шаардсаны дагуу тухай бүрт нь шилжүүлж, миний тооцооллоор *******аас 550,000,000 орчим төгрөгийг цувуулж аваад, буцаагаад 650,000,000 орчим төгрөг болгож, 100 гаруй сая төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн, төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн болон найз нөхдийнхөө дансаар, эсхүл өөрийн төлбөр төлөх ёстой хүний дансаар авдаг байсан тул бүрэн нотлож чадахгүй байгаа гээд хэрэгт авагдсан дансны хуулгад үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл *******аас 61 удаагийн гүйлгээгээр 560,250,000 төгрөгийг зээлдэж, миний бие *******т буцаагаад 109 удаагийн гүйлгээгээр 626,093,980 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа тул миний тулгамдсан шаардлага, нөхцөл байдлыг ашиглан ашиг олох зорилгоор, мөнгө хүүлж, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа тогтвортой явуулж ашиг орлого олсон үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж, түүнд илүү шилжүүлсэн мөнгийг буюу 65.843.980/626,093,980-560,250,000/ төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж,

 

7.Хариуцагч ******* татгалзалдаа ...бидний хооронд зээлийн гэрээний харилцаа 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд бидний хооронд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээ хийгдсэн, энэ хугацаанд *******д нийт Хаан, Төр, Голомт банкны дансуудаар нийтдээ 123 удаагийн гүйлгээгээр 559,750,000 төгрөг шилжүүлэн өгсөн бол ******* нь надад буцааж 603,525,200 төгрөг шилжүүлсэн байна, зөрүү нь 43,775,000 төгрөг болж байгаа бөгөөд 2 жилийн хугацааны хүүнд 43,775,000 төгрөгийг авсан, 2 жилд 7.8 хувь буюу 1 жилд 3.9 хувийн хүү авсан гэж ойлгогдож байгаа, тухай бүр харилцан тохиролцож хүүтэй болон хүүгүйгээр өгч байсан, эхэлж авсан мөнгөө өгөөгүй байхдаа дахин зээл авах тохиолдлууд олон удаа гарч байсан учраас аль зээлийн төлбөрийг хэзээ төлснийг нэг бүрчлэн гаргах боломжгүй байх тул ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчид өгөх өглөг, авах авлагагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, нотариатаар орсон 3 гэрээ, бичгээр бичсэн гэрээ ч байгаа хэрэгт баримтаар өгчихсөн, би хүүгүй зээл олгоогүй, үндэслэлгүй нэг ч төгрөг илүү аваагүй, тохиролцоо ёсоор хүүнүүдээ тухайн үедээ авсан учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна

 

8.Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

9.Дараах үйл баримт тогтоогдов.

9.1.Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд бичгийн хэлбэрээр дараах гэрээнүүд байгуулагдсан. Үүнд:

9.1.1.Зээлдэгч *******, зээлдүүлэгч ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 28,000,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13335/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 204 дүгээр байрны 17 тоот хаягт байршилтай 95 м.кв талбайтай 4 өрөө, өмчлөх эрхийн Ү-2204096452 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулсан./1хх 243-246 тал/

9.1.2.Мөн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатайгаар зээлдэж зээлдүүлэн *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхон, /13335/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 205 дугаар байрны 46 тоот хаягт байршилтай 61 м.кв талбайтай 2 өрөө, өмчлөх эрхийн Ү-2204083841 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан./1хх 81-83, 240-242 тал/

9.1.3.Мөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 31,000,000 төгрөгийн сар тутамд 1 хувийн хүүтэйгээр зээлдэж зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан./1хх 81, 239 тал/

9.1.4.2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн 69,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 1 сарын 1 хувийн хүүтэйгээр зээлдэж зээлдүүлэхээр тохиролцон зээлийн барьцаанд *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 207 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай 3 өрөө, өмчлөх эрхийн Ү-2204082927 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцаанд бариулсан./1хх 85-87, 236-238 тал/

9.1.5.2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны зээл барьцааны гэрээг дүгнэн үүрэг дуусгавар болсон гэрээг үйлдэж барьцаанд барьсан *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 207 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай 3 өрөө, өмчлөх эрхийн Ү-2204082927 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн./2хх 68-69, 225-230 тал/

9.1.6.Мөн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 85,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд дахин барьцаалж, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үүрэг дуусгавар болгон тус хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн./2хх 231-234 тал /

 

10.Дээрх бичгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбогдуулан зээлдэгч ******* өөрийн гар/бичмэл/-аар зээлдүүлэгч *******т хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь тогтоогддог. Үүнд:

10.1.2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийн хүртэл зээлсэн 15,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 14 хоногоор зээлдэн авснаа,

10.2.Мөн 69,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай авснаа,

10.3.2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийт зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 105,360,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл 55,360,000 төгрөгийг 11 дүгээр сарын 07-нд төлж барагдуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр,

10.4.2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2019 оны 11 дүгээр сард зээлсэн зээлийн үлдэгдэл 10 хувийн хүү болох 21,445,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сард багтааж, 5,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 05 дугаар сард төлж дуусгана гэх зэргээр хүсэл зоригоо илэрхийлж байжээ./хх 78, 79 ар, 80 ар тал/

 

11.Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл зохигч талууд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний харилцаатай, зээлийг хоногоор болон сараар 1-10 хувийн хүү тохиролцон зээлдэх, зээлдүүлэх, мөн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдов.

 

12.Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан ...анх 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж, зээлийн гэрээ байгуулж эхэлсэн... гэсэн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан ...хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны мөн өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд мөнгө зээлсэн... гэх тайлбар хэрэгт авагдсан, Зээлийн болон барьцаа, үүрэг дуусгавар болгосон, бичгээр гаргасан гар бичмэл зэрэг гэрээнүүдтэй харьцуулан үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д мөн хугацаанд нийт 61 удаагийн гүйлгээгээр 560,250,000 төгрөгийн зээл олгосон, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 109 удаагийн гүйлгээгээр 626,093,980 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлсөн гэх нөхцөл байдал нэхэмжлэгч талын дансны хуулганд үндэслэсэн болох нь тогтоогдов.

 

13.Шүүх дээрх үйл баримтуудад үндэслэн зохигч талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг хүүтэй зээлдүүлж болно гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Иргэний хуулийн өөрчлөлтөөр уг хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор заасан заалтад үндэслэн тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн этгээд үндэслэлгүй их хэмжээний хүү авсан талаар маргаж буцаан шаардаж байна.

Шүүх 2018-аас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авахаар хуульчилсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.30-д зааснаар иргэн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр тус тус заасан.

Гэвч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байх, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор заасан өмнөх хуулийн заалтыг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

14.Нэхэмжлэгч тал хариуцагчийг мөнгө хүүлэх зорилготой буюу олон удаагийн, байнга давтагдах шинжтэй зээлийг олгож, үндэслэлгүй хүү төлснөө үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр буцаан гаргуулах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

15.Шүүх зохигчдын хооронд үүссэн 2016-2018 он хоорондох зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дүгнэх боломжгүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд Иргэний хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлох нь тэдний эрх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дах хэсэгт зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай, мөн талууд хэлэлцэн тохиролцон өрийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөх тухай бичгээр мэдэгдсэн, түүний дагуу өр төлбөрийг гүйцэтгэсэн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй тул зээлийн болон барьцааны гэрээ, бичгээр илэрхийлсэн хүсэл зоригууд хүчин төгөлдөр байна.

 

16.Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэн мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болсон, гэрээ дуусгавар болсноос хойш Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан өөрчлөлт хэрэгжсэн, мөн үед хэрэгжиж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан заалтад үндэслэн хүүтэй гэрээг байгуулахгүй байх буюу хуульд нийцүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байсан гэж үзэхээр байна.

 

17.Гэтэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэх заалтуудад үндэслэж буцаан шаардсан нь хариуцагч нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн ч зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч өрийг шилжүүлж байсан, уг төлбөрүүд Иргэний хуулийн дээрх өөрчлөлт орохоос өмнөх үеийн төлбөрүүд байх тул хүү тооцох эрхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэгч ******* нь дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3-т зааснаар өрийг хүлээн зөвшөөрч, сайн дураараа төлбөрийг гүйцэтгэсэн, зээлийн үндсэн төлбөрөөс гадна хүү тохиролцсон нь тухайн үеийн мөрдөгдөж байсан Иргэний хуулийн шаардлагыг зөрчөөгүй, нэхэмжлэгч хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн, хүүг өөрчлөх талаар шаардлага гаргаагүй байх тул түүнийг буцаан шаардах эрхгүй, хариуцагч *******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 65,843,980 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

18.Иймд Иргэний хуулийн 492.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, зээлийн хүүнд төлсөн гэх 65,843,980 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй тул *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

19.Хариуцагч талаас дансны хуулганд үндэслэн банкны 123/52 удаагийн зарлага+87 удаагийн орлогын/ удаагийн гүйлгээгээр 43,775,000/603,525,200-559,750,000/ төгрөгийн 2 жилийн хугацааны хүүг  2 жилд 7.8 хувь буюу 1 жилд 3.9 хувийн хүүнд 43,775,000 төгрөг авсан гэх татгалзлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч талын тооцоолол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

20.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,521/576,335+324186/ төгрөгийг улсын орлого хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

 

21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******аас 65,843,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,521/576,335+324186/ төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***