2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08541

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08541

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, МикаИ-нтерпрайз ХХК/РД: *******/,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ХХК/РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* ******* *******т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: байрлах, ******* ХК/РД: /,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч МикаИ-нтерпрайз ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлболон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 192 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.ын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5/42 тоот тогтоолын дагуу томилогдсон ХХК-ийн үнэлгээчин Б.гийн 2024 оны 5 дугаар 13-ны өдрийн 01/60 дугаартай хөрөнгийн үнэлгээтэй 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр танилцаад эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Мика интерпрайз ХХК нь ******* ХК-тай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулж 1,216,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн барьцаанд Мика интерпрайз ХХК-ийн өмчлөлийн  хаягт байрлах, дугаартай, 3.024 мкв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ******* ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй  хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, ГД: тоот 3734 мкв талбайтай эзэмших эрхийн газрыг барьцаалсан байсан болно

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар 20-ны өдрийн тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тоот магадлалаар Мика Интерпрайз ХХК-аас 1,971,946,700 /нэг тэр бум есөн зуун далан нэгэн сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун/ төгрөг гаргуулж, ******* Банк ХК-д олгох, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан.

ХХК-ийн үнэлгээчин Б.гийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/60 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Мика интерпрайз ХХК-ийн өмчлөлийн  тоот хаягт байрлах, дугаартай, 3.024 мкв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, ГД: тоот 3734 мкв талбайтай эзэмших эрхийн газрыг нийт 11,742,503,377 /арван нэгэн тэр бум долоон зуун дөчин хоёр сая таван зуун гурван мянга гурван зуун далан долоон/ төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээ буюу дүгнэлт нь үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, https://www.unegui.mn-ээс цуглуулсан мэдээллийн бодитой найдвар байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдоогүй мөн доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна. Мөн жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн *******зүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй дүгнэлт гаргасан байх тул хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитоор тогтоогдож чадахгүй байна.

Иймд ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/60 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* газаршүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн тоот магадлалаар "Мика интерпрайз" ХХК, Б. нараас 1,981,964,383 төгрөгийг гаргуулж ******* анд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023.04.05-ны өдөр үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж ******* төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэттгэлд барьцаалагдсан "Мика интерпрайз" ХХК-ийн өмчлөлийн  тоот хаягт байрлах 3.024 м.кв талбайтай контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах "*******" ХХК-ийн эзэмшлийн 3.734 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тоот тогтоолоор хураасан.

Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах, үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан.

Үнэлгээ тогтоолгосон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх хөрөнгүүдийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаан оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Худалдан борлуулах ажиллагааны явцад ******* төлөгч нар нь  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган, улмаар тус шүүхийн шүүгчийн 2024.06.19-ны өдрийн дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаандгаргасан тайлбартаа: 1. "******* ХК нь Мика-Интерпрайз ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тоот Зээлийн гэрээг байгуулан 1,216,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016-05-12 өдрийн тоот Барьцааны гэрээний байгуулж тоот хаягттай, дугаартай, 3,024 м.кв талбайтай контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших нэгж талбарын дугаар бүхий, ГД: тоот 3734 м.кв талбайтай эзэмших эрхийн ******* зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч тал 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж ******* актив ангилалын журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, муу ангилалд шилжиж, Тусгай активын албанд балансаар ирсэн. Зээлдэгч нар үүргээ гүйцэтгэхгүй байсан тул наас зээлийн ******* шаардаж 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021.11.12-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч Мика Интерпрайз ХХК, ******* ХХК, Б. нараас 1,981,964,383 төгрөг гаргуулж ******* инд олгохоор шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн *******ийг өнөө маргаашгүй төлнө гэж цаг хугацаа алдагдуулж, заасан хугацаанд төлөхгүй байсан тул албадан шийдвэр гүйцэтгэх захирамж гаргуулж 2022.4.05-ны өдөр ШГА-г үүсгэх тогтоолоор ажиллагааг эхлүүлсэн. ШШГГ-аас барьцаа хөрөнгийн эрх түдгэлзүүлэх, битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагааг хуулиар тогтоосон цаг хугацаанд явуулж 2024.5.14-ны өдрийн 3/2338 дугаар Мэдэгдэл-ээр нийт барьцаа хөрөнгийг 11,742,504.377 төгрөгөөр үнэлсэн болохыг ******* авагч ******* инд мэдэгдсэн. Бидний зүгээс үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тул НШГГ-аас 2024.6.10-ны өдрийн 3/2899 албан бичгээр "2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний 70% болох 8,219,753,063 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулах" болохыг мэдэгдсэн. Мөн ******* төлөгч талд ШШГА-ны талаарх дээрх бүхий л мэдээлэл, мэдэгдэлийн хуулиар тогтоосон журам, процессын дагуу мэдэгдэж ажиллагааг явуулж байсан гэж ******* авагч, гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

2. Төлбөр төлөгч болох "Мика Интерпрайз" ХХК, "*******" ХХК, Б. нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эргэн төлөлт хийгээгүй 2016 оны 10 дугаар өдрөөс хойш 3,6 жил, ШШГА- Эхлүүлсэнээс хойш 2 жил орчим хугацаанд зээлийн болон сарын 16-ны өдрөөс хойш 9 жил, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2021.11.12-ны зээлийн *******өөс 30% төлсөн, хүүний *******өөс огт төлөлт хийгдээгүй байна. Энэ нь ******* төлөх үүргээс зайлсхийж байна. Төлбөр төлөгч нар өнөөдрийн байдлаар үндсэн санхүүгийн зуучлал явуулдаг ны хувьд алдагдсан боломжийн өртөгийг нэмэгдүүлж, эрсдэлийн сангийн зардлыг ихэсгэж байна. Улмаар нэхэмжлэгч нь, ******* авагч ******* тай уулзалт хийж ******* төлж байгаа мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан нь бодит байдалтай нийцээгүй байна. Нэхэмжлэгч тал шүүхэд маргаан үүсгэх байдлаар ШШГА-г хойшлуулж дээрхийн нэгэн адил ******* төлөх үүргээ хойшлуулж, цаг хожиж байгаа тул маргаанд бие даасан шаардлага гаргаагүи гуравдагч этгээдээр оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэсгэх шаардлагатай байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн "Үнэлгээ тогтоох" ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Мика интерпрайз ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ******* газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар,

Хариуцагч талын баримтаар гаргасан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, Мика интерпрайз ХХК-ийн итгэмжлэлийн хуулбар/1 хх 107, 118, 174/, ******* ХХК-ийн итгэмжлэлийн хуулбар/1 хх 175/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар/1 хх 108, 116, 119, 127, 166/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/1 хх 109, 117, 122, 126, 128, 169, 173, 179/, ******* ******* ******* газрын албан бичгийн хуулбар/1 хх 110, 112, 163-165, 168, 170-172, 178/, Нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 437 дугаар албан бичгийн хуулбар, Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Эд хөрөнгө хураах тухай 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай 2024 оны 04 дүгээр 23-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Мика интерпрайз ХХК-ийн албан бичгийн хуулбар/1 хх 129, 176/, ******* ХХК-ийн албан бичгийн хуулбар/1 хх 130, 177/, ******* ХК-ийн ******* ******* ******* *******т гаргасан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтийн хуулбар, Шинжээч томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/42 дугаар тогтоолын хуулбар, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын хуулбар, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, үнэлгээний 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тайлангийн хуулбар, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн баримтын хуулбар, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24/11 дугаар тогтоолын хуулбар, ******* ны зээл төлөлт/1-р хавтас, хх-195/,

Гуравдагч этгээдээс баримтаар гаргасан ******* ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчБ.гийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Мика-Интерпрайз ХХК, ******* ХХК нар хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар магадлалаар Мика-Интерпрайз ХХК, Б. нараас 1,971,946,700/нэг тэрбум есөн зуун далан нэгэн сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуу/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 10,017,683/арван сая арван долоон мянга зургаан зуун наян гурав/ төгрөг гаргуулан ******* ХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Мика-Интерпрайз ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, байрлах, 3,024 м.кв талбайтай, Контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө/цаашид Үл хөдлөх эд хөрөнгө гэх/, ******* ХХК-ийн эзэмшлийн м.кв талбай бүхий *******/цаашид Газар гэх/-с хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгаж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гүйцэтгэх хуудас олгогдон, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн болон 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн болон 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Гүйцэтгэх хуудасны хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор ******* төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрыг битүүмжилж, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрыг хураасан болох нь дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нар болон ******* авагч нар нь Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын үнэлгээг тохиролцоогүй болох нь Мика-Интерпрайз ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээч томилуулах тухай хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шинжээчээр -Эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч -Эстимэйт ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний тайлан гаргасан болох нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5/42 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, -Эстимэйт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шинжээч -Эстимэйт ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрыг нийт 11,742,504,377/арван нэгэн тэрбум долоон зуун дөчин хоёр сая таван зуун дөрвөн мянга гурван зуун далан долоо/ төгрөгөөр үнэлсэн болох нь -Эстимэйт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь -Эстимэйт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан болох нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан нэхэмжлэгч нарт 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан болох нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн № Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн № Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7Талууд ... үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно." гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд үнэлгээний талаархи гомдлоо гаргасан болох нь   2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн № Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн № Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

-Эстимэйт ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, мөн хуулийн 7.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдсөн болох нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланд тусгасан олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал болон мэргэшсэн үнэлгээчин Б.гийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитоор тогтоогдож чадахгүй байна гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах шийдвэрийн агуулгад хамаарахгүй. гэж заасан.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мика-Интерпрайз ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нарын хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Мика-Интерпрайз ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мика-Интерпрайз ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нарын хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Мика-Интерпрайз ХХК, нэхэмжлэгч ******* ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ