Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

Т.Э*******, Г.Б*******, М.Ууганчимэг нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Б.Б*******,

Шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч М.Д*******,

Шүүгдэгч М.Ууганчимэг, түүний өмгөөлөгч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарыг оролцуулан

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Б.Б******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э*******, Г.Б*******, М.Ууганчимэг нарт холбогдох эрүүгийн 2315002160063 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т*******ийн Э*******,

Монгол Улсын иргэн, Г*******ын Б*******, 

Монгол Улсын иргэн, М*******ы Ууганчимэг.

Т.Э******* нь Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа, тус төвийн нягтлан бодогч Н.Ууганчимэгтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 08 дугаар сард Хөвсгөл аймаг руу гэр бүл найз нөхдөөрөө аяллаар явахдаа “Э О” хүнсний дэлгүүрээс зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ болох 443,000 төгрөгийг О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай данснаас “М” ХХК-ийн Хаан банкны 528 дугаартай данс руу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн,

Мөн Б******* аймгийн Б******* суманд эмийн худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн захирал Г*******ын Б*******тэй бүлэглэн түүнээс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн он сартай 3,297,100 төгрөгийн 5 нэр төрөл, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн он сартай 1,457,500 төгрөгийн 5 нэр төрөл, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн он сартай 2,744,500 төгрөгийн 4 нэр төрөл, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн он сартай 6,705,700 төгрөгийн 10 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн падан хуурамчаар бичүүлэн авч Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 00165 дугаартай төлбөрийн хүсэлтээр “С” ХХК-ийн Хаан банкны 5270 дугаартай данс руу 3,817,963 төгрөг “эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ” гэсэн утгатай, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 00171 дугаартай төлбөрийн хүсэлтээр “С” ХХК-ийн Хаан банкны 5270 дугаартай данс руу 6,706,597 төгрөг “эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ” гэж санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б******* аймгийн Б******* сум 5-р баг 211 дүгээр байрны гадна авто зогсоол дээр Г.Б*******ээс бэлнээр 10,000,000 төгрөг авч өөртөө давуу байдал бий болгосон,

Г.Б******* нь Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э*******тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн он сартай 3,297,100 төгрөгийн 5 нэр төрөл, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн он сартай 1,457,500 төгрөгийн 5 нэр төрөл, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн он сартай 2,744,500 төгрөгийн 4 нэр төрөл, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн он сартай 6,705,700 төгрөгийн 10 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн падан хуурамчаар үйлдэн өгч, Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай данснаас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 00165 дугаартай төлбөрийн хүсэлтээр “С” ХХК-ийн Хаан банкны 5270 дугаартай данс руу 3,817,963 төгрөг “эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ” гэсэн утгатайгаар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 00171 дугаартай төлбөрийн хүсэлтээр “С” ХХК-ийн Хаан банкны 5270 дугаартай данс руу 6,706,597 төгрөг “эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ” гэж хуурамч баримт бүрдүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б******* аймгийн Б******* сум 5-р баг 211 дүгээр байрны гадна авто зогсоол дээр бэлнээр 10,000,000 төгрөгийг Т.Э*******д өгч шан харамжид 524,560 төгрөгийг авч гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

М.Ууганчимэг нь Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э*******тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Э*******г 2022 оны 08 дугаар сард Хөвсгөл аймаг руу гэр бүл найз нөхдөөрөө аяллаар явахдаа “Э О” хүнсний дэлгүүрээс зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ болох 443,000 төгрөгийг О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай данснаас “М” ХХК-ийн Хаан банкны 528 дугаартай данс руу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон болох гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т*******ийн Э*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Г*******ын Б*******, М*******ы Ууганчимэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 2 сарын хугацаагаар хасаж, 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, шүүгдэгч М.Ууганчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******д оногдуулсан 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э*******д сануулж,

Шүүгдэгч Г.Б*******, М.Ууганчимэг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус бүр хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Шүүгдэгч Г.Б*******, М.Ууганчимэг нарт сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 2 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, Г.Б*******т, М.Ууганчимэг нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б*******ийн Авлигатай тэмцэх газрын “Барьцаа, хохирол”-ын төрийн сан дахь 100 тоот дансанд байршуулсан 524,560 төгрөгийг Б******* аймгийн Эрүүл мэндийн газарт, шүүгдэгч М.Ууганчимэгийн Авлигатай тэмцэх газрын “Барьцаа, хохирол”-ын төрийн сан дахь 100 тоот дансанд байршуулсан 443,000 төгрөгийн 221,500 төгрөгийг Б******* аймгийн Эрүүл мэндийн газарт, 221,500 төгрөгийг М.Ууганчимэгт буцаан олгохыг Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж,

Шүүгдэгч Т.Э******* нь 10,221,500 төгрөгийг, шүүгдэгч Г.Б******* нь 524.560 төгрөгийг, шүүгдэгч М.Ууганчимэг нь 221,500 төгрөгийг тус тус Б******* аймгийн Эрүүл мэндийн газарт төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцон, шүүгдэгч нар нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э*******, Г.Б*******, М.Ууганчимэг нарт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Э******* болон түүний өмгөөлөгч Б.Б******* нар нь давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх дээр хэрэг шилжиж ирсний дараа шүүгдэгч Т.Э******* бид нар 14 утга бүхий хүсэлтийг бичгээр гаргаж шүүхээр хэлэлцүүлсэн ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүхэд хэргийг шилжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолын 8 дах талд "...хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна" гэжээ.

Гэтэл шийтгэх тогтоолд нотлох баримтыг дурдахдаа /ШТ-ын 4 дэх тал/ Гэрч Г.Б*******ийн мэдүүлэг /2-р ХХ-ийн 13-21 дэх тал/, /ШТ-ын 6 дах тал/ гэрч М. Ууганчимэгийн мэдүүлэг /2-р ХХ-ийн 46-47 тал/ хэмээн дурдсан байна. Гэтэл эдгээр гэрчүүд нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг бөгөөд Энэ нь нотлох баримтаар тооцогдож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нотлох баримтууд юм.

Түүнчлэн зарим нотлох баримтууд нь агуулгын хувьд эрс зөрүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2-т заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй болох нь мэдүүлэг шалгах ажиллагааны явцад Г.Б******* 6,700,000 төгрөг өгсөн талаар мэдүүлж, 3,300,000 төгрөгийг өгсөн эсэх нь тогтоогдоогүй, таксины жолоочийн хамт ирсэн гэх бөгөөд уг таксины жолооч хэргийг нотлох цорын ганц гэрч байхад гэрчийг эрэн сурвалжлах ажиллагаа огт хийгдээгүй, хар өнгийн машиныг эрэн сурвалжлаагүй, таньж олуулах ажиллагаа хийгдээгүй, Т.Э*******, Г.Б******* нарын мэдүүлэгт "та намайг өөр эмчтэй андуураагүй биз дээ" гэх яриаг шалгаж мухарлаагүй, гэрч Б.Оы гаргаж өгсөн нотлох баримт нь Т.Э*******, Г.Б******* нарын хооронд харьцсан мессеж мөн гэдгийг нотлоогүй, Б.Оы гэрчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар хангалттай нотлогдоогүй, Б.О, Г.Б******* нарын гар утас, зөөврийн компьютерт үзлэг хийж баримтжуулаагүй, хуурамч гэх зарлагын баримтууд дээрх гарын үсгийг хэн зураад байгааг нотлоогүй, шинжээч томилоогүй, 2022 оны 11 сарын 11-ны өдрийн байдлаар Т.Э******* Г.Б******* нар хоорондоо гар утсаар харьцсан эсэхийг шалгаж нотлоогүй. Т.Э******* нь албаны үед хар хөх өнгийн хос хувцас буюу эмчийн халаад өмсдөг эсэхийг шалгаж нотлоогүй, Т.Э*******г 10,000.000 төгрөгийг авсан гэж үзэж байгаа бол энэ мөнгөний зарцуулалтыг шалгах ажиллагаа огт хийгдээгүй зэрэг нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтыг шалгах, бүрдүүлэхээс анхан шатны шүүх татгалзаж байгаа нь шийтгэх тогтоолд нөлөөлсөн гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн үед мэтгэлцэх боломжтой болох байсан боловч анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан нотлох баримтыг ашиглаж байгаа нь шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно. Тодруулбал шүүгдэгч Г.Б*******ийн гэрчийн мэдүүлэг /2 ХХ-ийн 13-15 тал/, М. Ууганчимэгийн гэрчийн мэдүүлэг /2-р ХХ-ийн 46-47 тал/ авахдаа харилцан эсрэг ашиг сонирхолтой сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх уг гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцон шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг бүрэн цуглуулж бэхжүүлсний дараа шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, тэгш мэтгэлцэх зарчим, гэм буруугүйн зарчимд нийцэх байсан гэж үзэж байна.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 09-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хурал дээр үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Г.Э******* нь надаас яах ч аргагүй 10,000,000 төгрөг авсан... Надад худлаа ярьсан зүйл байхгүй анхан шатны шүүхээс үнэн зөв мэдүүлэг өгч явсан.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэсэн байр суурьтай байна. Тухайн хэрэг учрал 2022 онд болсон түүнээс хойш Авлигатай тэмцэх газраас миний үйлчлүүлэгч Г.Б*******ээс гэрчийн мэдүүлэг авч жил гаран явсан. Г.Б******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухай үед болсон зүйлийг үнэн зөвөөр бодит байдлаар нь мэдүүлэг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл Г.Б******* нь хэрэгт холбогдчихсон гэдгээ ойлгож мэдээгүй мэдүүлэг өгөөд явж байсан. Шүүгдэгч Т.Э******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой холбогдуулж хэлэхэд 10,000,000 төгрөгийг Г.Б*******ээс авсан гэж байна. Г.Б******* 6,700,000 төгрөгийг банкнаас аваад өгсөн байна. Үлдэгдэл мөнгийг нь хаанаас яаж аваад өгсөн байна гэж байна. Г.Б******* Б******* эм хангамж импекс компаний захирал ажилтай, хувийн эмийн сантай тэр байгууллагынхаа орлогыг өдрөөр нь тооцож авдаг. Ингээд бэлэн мөнгө өөрт нь тодорхой хэмжээгээр явдаг учир тохирсон ёсоороо мөнгө авъя гээд ирэхэд нь 10,000,000 төгрөгийг бэлдсэн гэдэг үйл баримт ярьдаг. Энэ хоёр хүний хооронд мөнгө өгөх авах талаар ярилцсан зүйл байна уу? гэхээр гэрч Оы анх хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоогдчихсон байна гэж үзээд шүүх баттай нотлогдсон байна гэж үзсэн байна гэж харж байгаа... таксигаар ирсэн гэж хэлсэн хар машин байсан жолооч нь ямар хүн байсныг харж анзаараагүй, одоо таньж олуулах ажиллагаа хийлгэе гэхэд тэр хүний царай зүсийг хараагүй машины номер дугаарыг ерөөсөө хараагүй ийм тохиолдолд хаанаас хэнийг гэж олох вэ? тийм учир үүнийг бодит байдалд нийцэхгүй хүсэлт байна гэж харж байна. Падаануудыг хэний гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна гэдэг байдлаар шалгаж тогтоох байсан гээд байна... Анхан шатны шүүх тэрийг бичсэн үндсэн эх баримт нь байхгүй байгаа, утаснаас ч юм уу фейсбүүк хаягаас хуулбарлан гаргаад ирчихсэн учраас энийг шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээ хийлгэх шаардлага хангахгүй байна гэдэг байдлаар тайлбарлан бичсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Ууганчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 үндэслэл тогтоогдохгүй байгаа гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоол заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хуулийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн ажиллагаа тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч.” гэв.

 

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ШЦТ/181 дугаартай анхан шатны шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг зөв тодорхойлсон байна. Тийм учир анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн сануулаад та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдэг байсан. Энэ хэрэг бүртгэл нээгдэх болсон шалтгаан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан О гэдэг хүн Авлигатай тэмцэх газарт Т.Э******* нь хуурамч баримт бичиг бүрдүүлж байгууллагаас мөнгө авч завшсан байна гэдэг гомдлыг Т.Э*******д хандаж гаргасан. Т.Э*******д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдах үед М.Ууганчимэг, Г.Б******* гэдэг хүмүүс гарч ирсэн. Энэ хүмүүс тухайн үед гэрчээр мэдүүлэг өгөөд явж байсан. Т.Э******* гэдэг хүн М.Ууганчимэг, Г.Б******* гэдэг хүмүүстэй хамтарсан байх магадлалтай юм байна гээд гэрчээр мэдүүлэг ав гэж мөрдөгч таах боломж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед болсон зүйлийн талаар тодруулж таньж мэдсэний дараа гэмт хэргийн талаар тодруулж эхэлсэн. Т.Э******* нь анхнаасаа энэ хэрэгт хамааралгүй, ийм хэрэг огт үйлдэж байгаагүй, ийм зүйл болоогүй гэдэг мэдүүлэг өгч байсан учир энэ нөхцөл байдал үүссэн... хэрэгт цагаатгах талын нөхцөл байдал авагдаагүй, цагаатгах зүйл байгаагүй тийм учир цагаатгах талын нөхцөл байдлыг цуглуулах боломж нь хязгаарлагдмал болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх шинж үүнд байгаагүй... Энэ нь өөрөө авлига албан тушаалын гэмт хэрэг, түүнээс биш болгоомжгүйгээр үйлдсэн, эсхүл бусдын эрхшээл дарамтад ороод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг биш болохоор хэрэгт цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт цуглуулах боломжгүй, хомс байсан... Г.Б*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ингэхэд 6,700,000 төгрөгийг АТМ-с аваад 10,000,000 төгрөг болгоод өөрийнхөө орлогын мөнгөнөөс аваад бэлнээр өгчихсөн юм гэдэг... Нэгэнт өөрөө би жолоочийг нь танихгүй машины загвар улсын дугаарыг мэдэхгүй гэж мэдүүлээд байхад яаж таксины жолоочийг таньж олуулах ажиллагаа явуулах вэ? жолооч нь иймэрхүү өндөр намтай, тэд орчим насны тиймэрхүү царайтай гээд ярьж байсан бол түүнд таньж олуулах ажиллагаа хийж болох байх... Өөр хүнтэй андуурсан гэдэг зүйл яригддаг... мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж нэрлээд би энийг хөдөлбөргүй таньж байна, бид хоёр бие биеэ мэдэж таньж, ажил хэргийн холбоотой байсан гээд шууд зааж мэдүүлж байгаа учир дахин шалгаад явуулах шаардлага байхгүй. Мөн дээр нь падааны асуудал яригддаг... О сумын эрүүл мэндийн төв дотоод аудит хяналт шалгалт ороод шалгалтаар зөрчилтэй баримт илэрдэг. Зөрчилтэй баримтын дагуу энэ мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тэгвэл энэ 10,000,000 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл О сумын Эрүүл мэндийн төвд ороогүй. Тэрийг хариуцах албан тушаалтан нь Э*******. Т.Э******* нь Г.Б*******тэй харилцан тохиролцоод хуурамч бичиг баримт бүрдүүлээд түүнийгээ авсан мэт болгоод мөнгөө өөртөө авсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байгаа юм. Т.Э*******, Г.Б******* хоёрыг утсаар ярьсныг шалгаж тогтоогоогүй гэдэг. ... Эрүүл мэндийн төвийн данснаас Э О дэлгүүрийн данс руу мөнгө шилжүүлсэн. Энийг Анагаахын сургуулийн багш нар Б******* аймагт ирээд дайлж цайлахад хүнсний юм авсан. Найзуудтайгаа Хөвсгөл явахдаа 433,000 төгрөгийг бараа материал зээлээд авчихсан тэр мөнгөө өгөх гэж байсан 500,000 төгрөг хураах давхцахаар нь дэлгүүрийн өрийг эмнэлгээсээ хаачихсан гэдэг. Энэ нь өөрөө эмнэлэг тус бүрээс 500,000 төгрөг зайлшгүй өг гэж үүнийг үүрэг чиглэл болгосон зүйл хавтаст хэрэгт авагдаагүй ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Сайн дурын үндсэн дээр цуглуулах мөнгөн дүн байсан. Э******* найз нөхөдтэйгөө зугаалаад ирсний төлөөсийг төр үнэ төлбөргүй төлөөд сууж байх ёстой юу? энэ нь гэмт хэрэг биш гэж үзэх ёстой юу? ийм нөхцөл байдал яригдаад байна. Тийм учир анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байна. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Э******* болон түүний өмгөөлөгч Б.Б******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Э*******, Г.Б*******, М.Ууганчимэг нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

 

2.Шүүгдэгч Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э******* нь тус төвийн нягтлан бодогч Н.Ууганчимэгтэй үйлдлээрээ нэгдэн бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 08 дугаар сард “Э О” хүнсний дэлгүүрээс Т.Э*******гийн хувийн хэрэгцээнд зээлээр худалдан авсан эд зүйлийн үнэ болох 443,000 төгрөгийг О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай данснаас “М” ХХК-ийн ХААН банкин дахь 528 дугаартай данс руу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж, төсвийн хөрөнгөөр хувийн хэрэгцээний төлбөрийг барагдуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Мөн Б******* аймгийн Б******* суманд эмийн худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн захирал Г.Б*******тэй үйлдлээрээ нэгдэн бүлэглэж буюу Г.Б******* нь О сумын эрүүл мэндийн төвд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн он сартай 3,297,100 төгрөгийн 5 нэр төрөл, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн он сартай 1,457,500 төгрөгийн 5 нэр төрөл, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн он сартай 2,744,500 төгрөгийн 4 нэр төрөл, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн он сартай 6,705,700 төгрөгийн 10 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тус тус худалдсан тухай “зарлагын падаан” гэх баримт хуурамчаар үйлдэн Т.Э*******д өгсөн, Т.Э******* нь тус баримтыг ашиглан Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай данснаас “С” ХХК-ийн ХААН банкин дахь 5270 дугаартай данс руу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 00165 дугаартай төлбөрийн хүсэлтээр 3,817,963 төгрөгийг “эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 00171 дугаартай төлбөрийн хүсэлтээр 6,706,597 төгрөгийг “эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ” гэх утгаар нийт 10,524,600 төгрөгийг шилжүүлсэн, Г.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б******* аймгийн Б******* сум 5-р баг 211 дүгээр байрны гадна авто зогсоол дээр дээрх 10,524,600 төгрөгийн 10,000,000 төгрөгийг Т.Э*******д бэлнээр өгч, үлдсэн 524,560 төгрөгийг өөртөө авсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт нь:

Гэрчүүдийн мэдүүлэг, фэйсбүүк хаягаар харьцсан мессежний гэрэл зураг, “С” ХХК-ийн захирал Г.Б*******ийн хуурамчаар үйлдсэн 10 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалсан тухай баримт, О сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодох бүртгэлийн 00171 дугаартай, 00165 дугаартай, 00129 дугаартай төлбөрийн хүсэлтүүд, “С” ХХК-ийн Хаан банкны 5270 дугаартай дансны хуулга, О сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн 1000 дугаартай дансны хуулга, Б******* аймаг дахь Төрийн аудитын газраас “Б******* аймгийн О сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн” аудитын тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

3.Шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Б.Б******* нар нь “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдэж нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтыг шалгах, бүрдүүлэхээс анхан шатны шүүх татгалзаж байгаа нь шийтгэх тогтоолд нөлөөлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

 

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э*******д холбогдох гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.Шүүгдэгч Т.Э******* болон түүний өмгөөлөгч Б.Б*******ын гомдолд дурдсан харилцан эсрэг ашиг сонирхолтой сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шийтгэх тогтоолын үндэслэл болгосон мэдүүлэг нь гэрчээс авсан мэдүүлгүүд тул нотлох баримтаар үнэлэх боломжтой. Гэрчээс мэдүүлэг авахдаа заавал өмгөөлөгч оролцуулна гэж хуульд тусгагдаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай дүгнэлтэд “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ..." гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Гэрч" гэсэн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхийг мөн тусган хуульчилсан байна. Тодруулбал, хуулийн дагуу гэрчээс мэдүүлэг авахын өмнө Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох "Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх" буюу "дуугүй байх" эрхийг мэдүүлэг авах эрх бүхий этгээд гэрчид тайлбарлан өгөх үүрэгтэй байхаар заажээ. Мөн тус зүйлийн 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхыг хуульчилж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулсан байна.” гэж дүгнэсэн.

6.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Давж заалдах гомдолд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй гэх боловч энэ талаарх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э******* болон түүний өмгөөлөгч Б.Б*******ын гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Б.Б******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                           Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                  Л.ХИШИГДЭЛГЭР