| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00395/И |
| Дугаар | 150/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 150/ШШ2025/00357
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, .... дүүрэг, ..... дугаар хороо, ..... ......, ...... ганди гудамж, ......, ... давхарт байрлах “...........” ХХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй ...... аймаг, ....... сум, ..... дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн ......... (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,541,257.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“...........” ХХК-нь зээл төлүүлэлтийн албаны дарга ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“............” ХХК-ийн зүгээс зээлдэгч ........... зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.Болормаа нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 259695 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 172192 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,275,482.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,767.711.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 69.563.06 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, бүгд 6,541,257.15 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч ........... гаргуулж, ..........-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.алж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ......... нь ............ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,541,257.15 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
“..............” ХХК-нь иргэн .......... зээлийн гэрээний үүрэгт 6,541,257.15 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 6,541,257.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 34-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,610 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............ төлөх улсын тэмдэгтийн хураамж 119,610 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“...........” ХХК-ний нэхэмжлэлтэй ........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,541,257.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,610 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... улсын тэмдэгтийн хураамжид 59850 төгрөг, орон нутгийн орлогоос 59850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА