| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00414/И |
| Дугаар | 150/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 150/ШШ2025/00358
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ....... дүүрэг, ...... дүгээр хороо, ........, ........ давхар, ......... тоот “.........” ХХК-ний (РД:............) нэхэмжлэлтэй ........ аймаг, ...... сум, .... дүгээр баг, .... тоотод оршин суух иргэн ......... (РД:........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,168,738.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.........” ХХК-ний гүйцэтгэх захирал .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Зээлдэгч ......... нь манай компанитай 2022 оны 08 сарын 18-ны өдөр L25400050 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
Иймд зээлдэгч .......... үндсэн зээлийн төлбөрт 8,264,797.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,685,732.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,709.26 төгрөг, шимтгэл 8,000 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 11,168,738.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ........... нь ......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11,368,738.98 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 1,396,093.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“............” ХХК-нь ........... зээлийн гэрээний үүрэгт 11,368,738.98 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь “..........” ХХК-ний нэхэмжилж буй 11,368,738.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1,396,093 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 1,396,093.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 33-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 193,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“.........” ХХК-ний нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,368,738.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 96825 төгрөг, орон нутгийн орлогоос 96825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА