| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00426/И |
| Дугаар | 150/ШШ2025/00359 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 150/ШШ2025/00359
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ...... дүүрэг, ...... дүгээр хороо, ...... нэрэмжит талбай ....., ....... төв байр “........” ХК-ны (РД:2075377) нэхэмжлэлтэй ........ аймаг, ...... сум, ....дүгээр баг, .... . тоотод оршин суух иргэн ......... (РД:.....), ....... хот, ...... дүүрэг, ..... дугаар хороо, ...... тоотод оршин суух иргэн ............ (РД:........) нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,288,138.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.........” ХК-ний зээл цуглуулах газрын захирал ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
....... овогтой ..... нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр ........ ЗГ3205110359 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 8,520,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хэмжээг 4,830,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хэмжээг 18,420,000 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хамтран зээлдэгчээр ........ овогтой ....... оролцуулж зээлийн хэмжээг 8,650,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 21 хувь болгож, 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр зээлийн хэмжээг 8,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 48,420,000 төгрөгийг зээлэн авсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 12,074,567.15 төгрөг, зээлийн хүү 2,063,633.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,937.86 төгрөг нийт 14,288,138.24 төгрөгийг ............ нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
............. нар нь ......... ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 14,288,138.24 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“...........” ХК-нь иргэн ............ нараас зээлийн гэрээний үүрэгт 14,288,138.24 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нар нь “.........” ХК-ний нэхэмжилж буй 14,288,138.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 2,381,356.38 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 26-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,391 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ............. нарын төлөх улсын тэмдэгтийн хураамж 229,391 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“...........” ХК-ний нэхэмжлэлтэй ........... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,288,138.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,391 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...............нараас улсын тэмдэгтийн хураамжид 114,695.5 төгрөг, орон нутгийн орлогоос 114,695.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.............” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА