Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2025/00360

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ....... дүүрэг, .. дугаар хороо, ......, ...... “........” ХК-ны (РД:........)  нэхэмжлэлтэй ........ аймаг, ...... сум, .... дугаар баг, ....... тоотод оршин суух иргэн .........  (РД:.........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,050,379.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “...........” ХХК-ний гүйцэтгэх захирал ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

......... нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 12-р сарын 01 -ны өдөр 1101149786 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу:

Зээлдэгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 2,200,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас зээлийн хүү 850,379.74 төгрөг, нийт 3,050,379.74 төгрөг төлж барагдуулах ёстой байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 270 хоног болсон байна.

            Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйл болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн ........... 3,050,379.74 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........... нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ......... нь .......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,050,379.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

“............” ХХК-нь иргэн .......... зээлийн гэрээний үүрэгт  3,050,379.74  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ......... нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 3,050,379.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 26-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК -ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63756 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 63756 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“..........” ХХК-ний нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,050,379.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63756 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 31878 төгрөг, орон нутгийн орлогоос 31878 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА