| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00428/И |
| Дугаар | 150/ШШ2025/00362 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 150/ШШ2025/00362
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ....... дүүрэг, ...... дугаар хороо, ........, ......., “........” ХК-ний (РД:............) нэхэмжлэлтэй ...... аймаг, ....... сум, ........ дүгээр баг, ...... тоотод оршин суух иргэн ......... (РД:.........)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,725,634.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
“..........” ХК-ны .......... салбарын захирал ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ......... нь ......... . салбарын ...... тооцооны төвтэй 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/56836791 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 (Хорин сая) төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 07 дугаар сарын 5-ны өдөр БГХ/56836791 дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 сарын 02-нд дуусна.
2025 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,369,272.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,498,587.90 төгрөг,нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,684.85 төгрөг нийт 5,896,545.13 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч ......... нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 255 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/56836791 тоот Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгч 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 16,630,727.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,022,669.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67,737.13 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг нийт 18,725,634.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........ шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ........ нь ........ ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 18,725,634.2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 09 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 11 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.7 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“........” ХК-ний нь ......... зээлийн гэрээний үүрэгт 18,725.634.2 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ......... нь “........” ХК-ний нэхэмжилж буй 18,725.634.2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 09 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.5 төгрөг, 2026 оны 11 дугаар сарын 19-ний өдөр 1,560,649.7 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 32-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ....... төлөх улсын тэмдэгтийн хураамж 251,578 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “.......” ХК-ний нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,725,634.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 125,789 төгрөг, орон нутгийн орлогоос 125,789 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...........” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА