| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00324/И |
| Дугаар | 146/ШШ2025/00289 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2025/00289
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, *** овогт **** /РД:****/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоотод оршин суух, **** овогт **** /РД:****/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** миний бие *** 1987 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 3 хүүхэд мэндэлсэн. Одоо хүүхдүүд бүгд насанд хүрч тусдаа гарсан. Манай нөхөр **** 2013 оноос **** гэр бүлж одоог хүртэл хамт амьдарч байна. Бидний хооронд үр хүүхэд болон эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хархорин сумын иргэн ***** бид хоёрын дунд хүүхэд болон эд хөрөнгийн маргаан байхгүй захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах болсон тул танайд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *****-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын **** тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *** /РД:***/-д олгосугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА