2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/08619

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               2025         10          13 

                               191/ШШ2025/08619

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, *******эд оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , , тоотод оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох

 

*******, , ******* хаягт байрлах м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок м.кв талбай бүхий барилгын байрыг 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “*******” ХХК-ийг эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоох, “” ХХК-с 3.405.991.680 төгрөгийг гаргуулах тухай үндсэн, 7,833,333,333 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., С., хариуцагчийн өмгөөлөгч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч У., өмгөөлөгч Г. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "хэлцэл" гэх баримтыг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г "*******" ХХК, "" ХХК нар байгуулсан.

Энэ гэрээг байгуулах үед ... м.кв талбай бүхий катерингийн барилгын барилгын ажлыг "Скай катеринг" ХХК бүхэлд нь гүйцэтгэх, "*******" ХХК катерингийн 1 дүгээр байрыг эзэмшиж, ашиглах зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн ажил үйлчилгээг үйлчлүүлэгч нар үзүүлж, катерингийн орлогыг бүрэн эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах..."-аар тохиролцсон. Уг гэрээ хэлцлийг байгуулах үед "" ХХК нь төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулснаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд санхүүжилт байхгүй гээд уг газарт нь ямар ч ажил эхлээгүй байсан.

"*******” ХХК нь уг төслийн 1 байрны барилга угсралтын ажилд зориулж 3,000,000,000 (гурван тэрбум) төгрөгийг, 2,000,000,000 (хоёр тэрбум) төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож, уг үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэсэн.

"Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-нд зааснаар "" ХХК нь м.кв талбай бүхий барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэх үүрэгтэй боловч катерингийн үйлчилгээний 1 дүгээр барилга ( м.кв талбай)-ын ажлыг гүйцэтгээгүй, эхлүүлээгүй.

"Скай катеринг" ХХК-аас катерингийн 1 дүгээр барилгын барилга угсралтын ажил хийхгүй, гүйцэтгэхгүй зөвхөн катерингийн 2 дугаар барилгыг гүйцэтгэж байсан

Ингээд "*******" ХХК-аас м.кв талбайн м.кв талбайн барилгын ажлыг өөрөөсөө хөрөнгө 2.5 тэрбум төгрөг ("" ХХК-д шилжүүлсэн 5 тэрбум төгрөгөөс гадна дахин 2.5 тэрбумыг гаргаж) өөр гаргаж, барилгын компанид төлж, катерингийн 1 байр буюу м.кв талбай бүхий барилгыг гүйцэтгүүлж, бариулсан.

Гэтэл "" ХХК нь *******ын ******* Эрдэнэ уул м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Барилгыг ашиглалт орсноос хойш катерингийн 1-р байрыг "*******" ХХК өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна.

"" ХХК-ийн удирдлагуудын зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тоот албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгүүдийг ирүүлсэн.

Уг албан бичигтээ "... гэрээ цуцалж байна...катерингийн барилгыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлээ зогсоох..."-ыг шаардаж байна гэж ирүүлсэн.

*******ын ******* Эрдэнэ уул м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг м.кв талбай бүхий хэсгийг "" ХХК, катерингийн үйлчилгээний 1-р байр буюу м.кв талбайг бүхий хэсгийг "*******" ХХК нь өөрийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгийг зарцуулж бариулсан.

Хүн, хуулийн этгээд нь өөрийн захиалгаар бариулсан эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Тиймээс "Нухт тур" ХХК нь катерингийн 1-р байрыг хуульд заасны дагуу өмчлөх эрхтэй.

"*******" ХХК-ийн зүгээс өөрийн барьсан барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах хэрэгцээ шаардлага үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргав.

*******ын ******* Эрдэнэ уул м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг м.кв талбай бүхий хэсгийг 2.5 тэрбум төгрөгөөр бариулсан тул эд хөрөнгийн үнийг 2.500.000.000 төгрөг гэж тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжид 12.657.950 төгрөгийг төлөв.

Уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг урьд нь ******* дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

Шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсэгт нь хариуцагч "Скай катеринг" ХХК- ийн , дэх хаягаар нэхэмжлэлийг гарга гэсэн тул нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргав.

Иймээс *******ын ******* Эрдэнэ уул м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр байр буюу м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

1.1.             "” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал гэх М., Ч. нар (давхар “” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэж тухайн үедээ хэлж байсан) нь 2019 оны 09 дүгээр сард " ... Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг байгуулсан хэлсэн. гэж Харин " уг концессыг хэрэгжүүлэхэд мөнгөн хөрөнгөгүй байгаа учраас хэрэгжүүлж чадахгүй байна. Танай компани 5 тэрбум төгрөг гаргаж бариад барилгыг ашиглалтад оруулъя... барилгыг 1 байрыг барьж дууссаны танайх концессыг дуусах хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулаарай... танайх энэ барилгадаа 6 тэрбум төгрөгөөр зорчигчийн хоол бэлтгэх тоног төхөөрөмжийг авч байршуулж, концесс дуусмагц, барилгыг тоног төхөөрөмжийн хамт улсад хүлээлгэж өгье гэж санал гаргасан. 1. "*******” ХХК-аас уг саналыг хүлээн авсан. Ингээд "Скай катеринг" ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч "Скай капитал групп" ХХК-ийн удирдлага Ч.тэй 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлцэл гэх баримтыг бичгээр хийсэн. Үүний дараагаар "" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тоот “хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэхэд 4.5 тэрбум төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг гэхэд 500 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэхэд барилгын ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин улсын бүртгэлийн гэрчилгээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ гарсан. Үүний дараагаар "*******” ХХК-аас 1-р байрыг хүлээж авснаас хойш тоног төхөөрөмж суурилуулах, дагалдах бусад хэрэгслийг 6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн Ингээд "*******” ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сар 28-ны өдөр улсын бүртгэл гэрчилгээ гарснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан. Гэтэл “" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “*******” ХХК-д “компанийн хувьцаа худалдах санал хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг саналыг хүлээж аваагүй учраас гэрээг чинь цуцална байрыг чинь авна гэх мэтээр довтолсон. 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн “” ХХК-ийн дугаар ТООТ "гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “” ХХК-ийн дугаар тоот “хариу хүргүүлэх тухай" албан бичгүүдийг илгээсэн.

"*******" ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тоот "хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний дагуу 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл катерингийн 1 байр буюу одоогийн дугаарлалтаар Б блокийн барилгыг эзэмшиж, ашиглах эрхтэй тул уг эрхээ тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргав.  

2. Гэрээнд заасны дагуу "" ХХК нь катерингийн барилгыг барьж гүйцэтгэж, хүлээлгэж өгөх үүрэгтэй. Нөгөө талаас уг барилгыг баригдахад ******* ХХК-аас хөрөнгө оруулалтыг оруулсан бол Иргэний хуульд зааснаар хамтран өмчлөгч болох учиртай. Гэтэл энэхүү барилга нь хуульд зааснаар хамтран өмчлөх боломжгүй хөрөнгө байна. Энэ тохиолдолд өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулах эрхтэй талаар хуульчилсан. "*******" ХХК-аас катерингийн 1-р байрыг баригдахад "" ХХК-тай гэрээ байгуулж, 1.782.629.823 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн Зураг төсөл зохиох боловсруулах гэрээ-г Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК-тай байгуулж, 11.300.000 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгүүлсэн. Энэхүү 1.793.929.823 төгрөгийг "" ХХК нь төлөх үүрэгтэй гэж ойлгож байгаа тул нэхэмжилж байна.

 

1.2.             "" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал гэх М., Ч. нар (давхар "” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэж тухайн үедээ хэлж байсан) нь 2019 оны 09 дүгээр сард " ... Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг байгуулсан гэж хэлсэн.

Харин " ... уг концессыг хэрэгжүүлэхэд мөнгөн хөрөнгөгүй байгаа учраас хэрэгжүүлж чадахгүй байна. Танай компани 5 тэрбум төгрөг гаргаж бариад барилгыг ашиглалтад оруулъя ... барилгыг 1 байрыг барьж дууссаны танайх концессыг дуусах хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулаарай... танайх энэ барилгадаа 6 тэрбум төгрөгөөр зорчигчийн хоол бэлтгэх тоног төхөөрөмжийг авч байршуулж, концесс дуусмагц, барилгыг тоног төхөөрөмжийн хамт улсад хүлээлгэж өгье " гэж санал гаргасан.

1.                   "*******” ХХК-аас уг саналыг хүлээн авсан. Ингээд "" ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч "Скай капитал групп" ХХК-ийн удирдлага Ч.тэй 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлцэл гэх баримтыг бичгээр хийсэн.

Үүний дараагаар "" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тоот "хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан.

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэхэд 4.5 тэрбум төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг гэхэд 500 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн.

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэхэд барилгын ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин улсын бүртгэлийн гэрчилгээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ гарсан.

Үүний дараагаар "*******” ХХК-аас 1-р байрыг хүлээж авснаас хойш тоног төхөөрөмж суурилуулах, дагалдах бусад хэрэгслийг 6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Ингээд "*******” ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сар 28-ны өдөр улсын бүртгэл гэрчилгээ гарснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан.

Гэтэл "" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "*******" ХХК-д "компанийн хувьцаа худалдах санал хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг саналыг хүлээж аваагүй учраас гэрээг чинь цуцална байрыг чинь авна гэх мэтээр довтолсон.

2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн "" ХХК-ийн дугаар ТООТ "гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай", 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "” ХХК-ийн дугаар тоот "хариу хүргүүлэх тухай" албан бичгүүдийг илгээсэн. "*******” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тоот "хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний дагуу 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл катерингийн 1 байр буюу одоогийн дугаарлалтаар Б блокийн барилгыг эзэмшиж, ашиглах эрхтэй тул уг эрхээ тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргав.

2.                   Гэрээнд заасны дагуу "" ХХК нь катерингийн барилгыг барьж гүйцэтгэж, хүлээлгэж өгөх үүрэгтэй.

Гэтэл "" ХХК нь гэрээнд заасны дагуу катерингийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаж чадаагүй ба "*******” ХХК-д " та нар өөрсдөө хөрөнгөө гаргаж барилгаа дуусгаж, ашиглалтад оруулаад үйл ажиллагаа явуулцгаа..." гэж мэдэгдсэн.

Ингээд "*******” ХХК-аас "" ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр "Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ", 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр "Барилгын дотор засал, автоматжуулалт, цахилгаан хангамжийн өөрчлөлтөөр хийгдсэн нэмэлт ажлын гэрээ"-г, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "Зураг төсөл зохиох боловсруулах гэрээ" "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-тай гэрээ байгуулж, барилгын ажлыг дуусгасан.

Уг гэрээнүүдийн дагуу "" ХХК-д 1.782.629.823 төгрөгийг төлж, төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-д 11.300.000 төгрөгийг төлсөн.

Хууль зүйн хувьд уг барилгыг баригдахад "*******" ХХК-аас хөрөнгө оруулалтыг оруулсан тул Иргэний хуульд зааснаар хамтран өмчлөгч болох учиртай.

Уг барилгыг баригдах зардлаар нь тооцож үзвэл (өртөг үнийн хандлагаар) 5.601.960.000 төгрөгийн үнийн дүнтэй. "*******" ХХК-аас оруулсан 1.793.929.823 төгрөгийг оруулж барилгыг бий болгосон тул уг барилгын 32 хувийг өмчлөх эрхтэй.

*******, , ******* хаягт байрлах м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн м.кв талбай бүхий 1 байрны өнөөдрийн байдлаар 10.643.724.000 төгрөгийн үнэтэй бөгөөд 32 хувьд ноогдох мөнгөн дүн нь 3.405.991.680 төгрөг байна.

 Гэтэл энэхүү барилга нь хуульд зааснаар хамтран өмчлөх боломжгүй хөрөнгө байна. Энэ тохиолдолд өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулах эрхтэй талаар хуульчилсан.

Тиймээс "" ХХК нь "*******” ХХК-аас оруулсан мөнгө 1.793.929.823 төгрөг буюу 32 хувьд ногдох 3.405.991.680 төгрөгийг төлөх үүрэгтэй.

1.        *******, , ******* хаягт байрлах м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн м.кв талбай бүхий 1 байрыг 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

2.        "" ХХК-аас 3.405.991.680 төгрөгийг гаргуулж "*******” ХХК-д олгож өгнө үү.

 

1.3.             Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

У. би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “ ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийг өөрчлөх... эрхтэй” гэж заасныг удирдлага болгож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргаж байна.

1.    *******, , ******* хаягт байрлах м.кв талбайтай зорчигчийн хоол бэптгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок м.кв талбай бүхий барилгын байр(“*******” ХХК-ийн эзэмшиж, ашитаж буй)-ыг 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “*******” ХХК-ийг эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

2.    “Скай катеринг” ХХК-аас 3.405.991.680 төгрөгийг гаргуулж “*******’ ХХК-д олгож өгнө үү.

 

1.4.             Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. би хариуцагч ХХК -аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "" ХХК-тай хэлцэл гэх баримтыг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г тус тус байгуулснаар уг гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулж, энэ гэрээ, хэлцэлд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Эдгээр баримтуудад заасны дагуу нэхэмжлэгч "*******” ХХК нь их хэмжээний мөнгөн хөрөнгийг оруулсан. Гэрээнд заасны дагуу Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээнд дурдсанаар 1, эзэмшиж буй байдлаар 2 дах байрыг жил 2 тэрбум төгрөгөөр түрээслэх талаар тохиролцоо анхнаасаа байгаагүй.

Хариуцагч ******* ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн эхний хуудаст “... өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж хуудаст эхэлсэн. Бидэнд барилгыг эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд ямар нэгэн төлбөр төлөөгүй өдийг хүрч байна...” гэх бодит байдалтай огт нийцэхгүй тайлбарыг шүүхэд гаргасан. Гэтэл уг хэсгийн дараачийн хэсэгт "... бидний зүгээс *******ын *******, *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын талбай бүхий байрыг 1 жилийн 2.000.000.000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан болно…” гэх зөрүүтэй үндэслэлийг гаргасан.

Хариуцагч "” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй.

Нөгөө талаас хариуцагч "" ХХК нь энэ бүх хэлцэл, гэрээ гэх баримтуудыг үйлдэх шалтгаан нөхцөлийг бий болгосон тул энэ бүх гэрээ хүчин төгөлдөр ч бай, хүчин төгөлдөр бус бай үүнийхээ үр дагаврыг хариуцах үүрэгтэй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

1.5.             Нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй. Хариуцагч нь анх концесс аваад хэрэгжүүлж чадахгүй байгаа талаар хэлсэн. 22 тэрбумын концесс тул нэг талыг нь эзэмших үү гээд оролцсон. Ингээд 2 гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар 11 тэрбумыг нэхэмжлэгч гаргахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь үүнээс илүү мөнгө зарцуулсан. 5 тэрбумыг шилжүүлсэн. Үүний дагаа 6 тэрбумын тоног төхөөрөмж авах үүргээ биелүүлсэн. Улмаар хариуцагчийн захирал нь компани худалдах санал ирсэн. Үнийн дүн өндөр тул авахгүй гэж мэдэгдсэн. Ингэхэд гэрээ цуцалж байна гэсэн бичиг ирүүлсэн. Улмаар байрыг чөлөөлнө гэж маргаж эхэлсэн. Бид эзэмшиж байгаа байраа 2043 он хүртэл эзэмших эрхтэй талаар шаардлага гаргасан. Хариуцагч нь барилгыг барих үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч 5 тэрбумыг гаргахаас өмнө ажил эхлээгүй байсан. Ажил эхлэх боломж нь нэхэмжлэгчийн мөнгөөр үүссэн. Гэвч барилгаа дутуу бариад өөрсдийн талын барилгыг барихгүй байсан юм. Энэ талаар шаардлага гаргахад та нар өөрсдөө барь гэсний дагуу гэрээнд заагдаагүй ажлыг гүйцэтгэх гэрээг бусадтай байгуулсан. Ингээд барилгын ажлыг дуусгаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгчээс 1,793,929,823 төгрөг илүү зарцуулсан. Б блок гэдэг нь 5 тэрбумын өртөгтэй байгаа юм. Манай гаргасан мөнгө нь 32 хувьд хамаарч байгаа юм. Барилгын үнэ өссөнөөр 10 тэрбум тул 32 хувь нь 3,405,991,680 төгрөг болж байгаа юм. Бид оруулсан хөрөнгөө өнөөдрийн зах зээлийн үнээр авна.

Хариуцагч нь хэрэгт байгаа баримтаар үгүйсгэгдэнэ гэдэг нь үндэслэлгүй байна. Гэрээн дээр хөрөнгө оруулж түрээсэлнэ гэсэн байгаа юм. Нэхэмжлэгчээс 11 тэрбум л гарсан байх ёстой. Үүний үр дүнд эд хөрөнгийг 25 жил ашиглах эрх авах байсан юм. Гэрээний эцсийн зорилго нь 2 барилга баригдаад нэгийг нь нэхэмжлэгч эзэмшиж ашиглахаар заасан. Гэрээн дээр 6 тэрбум нь тоног төхөөрөмж гэж байгаа юм. Эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааны баримтаар нэхэмжлэгч нь 6 тэрбумаас илүү эд хөрөнгөөр тоноглосон нь харагддаг. Концессын гэрээг зөрчсөн гэж байгаа бол зөрчсөн этгээд нь хариуцлага хүлээх бөгөөд бусадтай байгуулсан гэрээний үүргээс зайлсхийх үндэслэл болохгүй. Иргэний нисэхийн байгууллага нэхэмжлэгчийн үйл ажиллагааг хэвийн гэж дүгнэсэн. Гэрээгээр бид эзэмших эрхтэй юм. Анхнаасаа зөвшөөрөлгүй ашигласан гэж байгаагүй боловч хувьцаа авахгүй гэхээр л энэ асуудал үүсэж байр чөлөөлөхийг шаардаж эхэлсэн юм. Гэрээ дотор 2 тэрбумын түрээсийн төлбөр байхгүй. Тусдаа түрээсийн гэрээ байгуулна гэж байхгүй юм. ажлыг чанаргүй гүйцэтгэсэн юм бол тухайн үед энэ асуудал яригдах байсан юм.

 

1.6.             Гэрээг агуулгаар нь тайлбарладаг. Хамтдаа барилга барихаар агуулга харагддаг. Хариуцагч нь гэрээг өөрөөр тайлбарлаад байна. Гэрээний 3.2-т үүргээ биелүүлээгүй бол шаардах талаар заасан. Гэтэл 2024 он хүртэл энэ талаар огт шаардаж байгаагүй. Энэ нь хувьцаагаа зарах гэсэн санаа нь хэрэгжээгүй гэдэг харагдаж байна. 2024 он хүртэл гэрээний үүрэг огт шаардаж байгаагүй юм. Гэрээгээр Б блокийг эзэмших ашиглах эрхтэй талаар зохицуулсан. Концессын гэрээгээр түрээслэгчийг тодорхойлох талаар заасан гэж байна. Концессын гэрээгээр түрээслэгчийг сонгож үр шимийг хүртэх талаар зохицуулсан байдаг. Жилийн 2 тэрбумаар барилгыг түрээслэх боломжгүй юм. Концессын гэрээний 2043 он хүртэл нийт хугацаанд 22 тэрбумаа нөхөхөөр заасан байдаг. Концессын гэрээнд зааснаар хяналт тавих эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааг хэвээн гэж үзсэн байдаг гэв.

 

2.                   Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, тодруулга, түүний төлөөлөгч С., У., өмгөөлөгч Ө. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

1. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай

"" ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээг байгуулсан. Концессын тухай хуулийн /2010 он/ 4.1. 42-т концессын төрлийг заасан бөгөөд зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээ нь концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд өмчлөн эзэмшиж, ашиглан хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх гэрээ болно.

Тус гэрээний дагуу “" ХХК нь “Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хамгаалалтын бүсэд зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн 1, 2- р барилгыг барьж ашиглалтад оруулан, концессын гэрээний хугацаанд барилгыг зориулалтын дагуу өмчилж эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй концесс эзэмшигч болсон юм. Онцгой эрхийн хүрээнд манай компани *******ын *******, Эрдэнэ уулд байрлах м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг барьж ашиглалтад оруулан улмаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр м.кв бүхий Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч болно. Концессын гэрээний 2.20-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход барилгыг дагалдах зүйлсийн хамт үнэ төлбөргүйгээр Эрх бүхий этгээд болох концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй болно.

Тиймээс “*******" ХХК тус барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Концессын тухай хуулийн /2010 он/ 2 дугаар зүйлийн 2.4-т "Энэ хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн, шинээр бий болсон эд хөрөнгийг концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчид авах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тус тус зохицуулна" гэж заасан бөгөөд барилгын өмчлөлийн хувьд маргах хуулийн боломжгүй юм.

2. Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээний тухай

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “" ХХК болон “*******" ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан хэмээн дурджээ.

Гэтэл нэхэмжлэлдээ хавсарган өгсөн “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-нд «"ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан Ч. нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., 83.8.-д "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" тус тус заасан.

Мөн гэрээний дүн нь 11-н тэрбум төгрөг байх бөгөөд энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, компанийн дүрэмд заагдсанаар их хэмжээний хэлцэл болж байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал мэгтэйгээр гаргана." гэж заасан. “” ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бөгөөд “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулах талаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр байхгүй болно.

Тиймээс их хэмжээний хэлцлийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй, эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байх гэж заасны дагуу “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ" нь төгөлдөр бус гэрээ байна.

""ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Скай капитал групп" ХХК болно. "Скай капитал групп" ХХК-ийн хувьцаанаас П.Батхүү 2020 оны 12 сард худалдан авсан бөгөөд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд тухайн компани болон түүний охин компанид бусдад өгөх өглөг буюу өр төлбөр байхгүй талаар дурдсан байдаг. Тиймээс тухайн гэрээг цаг хугацааны хувьд нөхөж хийсэн хэлцэл байж болзошгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч "... ******* ХХК нь барилгын ажлыг өөрөөсөө 2.5 тэрбум төгрөг гаргаж, барилгын компанид төлж, барилгын ажлыг гүйцэтгүүлсэн... тус үнийн дүнгээр барилгын үнийг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлов" гэжээ. Гэвч "*******" ХХК нь барилга угсралтын ажилд зарцуулсан 2.5 тэрбум төгрөгийн зардлыг гүйлгээний баримт, барилгын компанитай ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт, гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтаар нотлоогүй болно. Нотлох баримтаар гаргаж өгсөн барилгын ажлын гэрээний дүн нь 2.5 тэрбум төгрөгийн үнэд хүрэхгүй байх ба бодит байдал дээр тус мөнгөн дүнгээр зарлага гарсан эсэх нь ч эргэлзээтэй юм.

3. Өмчлөгчөөр тогтоолгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна гэж заагаад 62.1.4.-т "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч “*******" ХХК-ийн зүгээс хуулийн болон гэрээний ямар заалтыг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй нь тодорхойгүй байна. Тиймээс мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Түүнчлэн "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ”-ний дагуу барилгын өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй юм. Учир нь гэрээний агуулга зохицуулалтаас үзэхэд *******ын *******, Эрдэнэ уулд байрлах зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг өмчлөгч болох нэг ч зохицуулалт байхгүй байна.

Нөгөөтээгүүр Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Концессын гэрээний 2.20-д заасны дагуу *******ын *******, Эрдэнэ уулд байрлах зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын өмчлөгчийн асуудлыг зөвхөн Концессын тухай хууль, Концессын гэрээгээр зохицуулахаар байх бөгөөд хэн нэгэн этгээд ямар нэгэн гэрээ байгуулан эсхүл хөрөнгө оруулалт хийсэн хэмээн үзэж өмчлөгчөөр тогтоолгох хуулийн боломжгүй юм. Хэрэв тийм гэрээ байгаа бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Иймд дээрх байдлаар "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

2.1.             "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2025.05.26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Хариу тайлбарын үндэслэл агуулга:

"" ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOТ) концессын гэрээг байгуулсан. Концессын тухай хуулийн /2010 он/ 4.1, 4.2-т концессын төрлийг заасан бөгөөд зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээ нь концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд өмчлөн эзэмшиж, ашиглан хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх гэрээ болно.

Тус гэрээний дагуу “" ХХК нь “Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хамгаалалтын бүсэд зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн 1, 2- р барилгыг барьж ашиглалтад оруулан, концессын гэрээний хугацаанд барилгыг зориулалтын дагуу өмчилж эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй концесс эзэмшигч болсон юм. Онцгой эрхийн хүрээнд манай компани *******ын *******, Эрдэнэ уулд байрлах м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг барьж ашиглалтад оруулан улмаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр м.кв бүхий Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч болно. Концессын гэрээний 2.20-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход барилгыг дагалдах зүйлсийн хамт үнэ төлбөргүйгээр Эрх бүхий этгээд болох концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “" ХХК болон “" ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан хэмээн дурджээ.

Гэтэл нэхэмжлэлдээ хавсарган өгсөн “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-нд “"ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан Ч. нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.", 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" тус тус заасан.

Мөн гэрээний дүн нь 11-н тэрбум төгрөг байх бөгөөд энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, компанийн дүрэмд заагдсанаар их хэмжээний хэлцэл болж байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана." гэж заасан. “" ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бөгөөд "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулах талаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр байхгүй болно.

Тиймээс их хэмжээний хэлцлийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй, эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байх гэж заасны дагуу "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ" нь төгөлдөр бус гэрээ байна.

1.      2043 оны 11 сарын 30-н хүртэл эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай

"Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний дагуу "*******” ХХК барилгын эзэмшигчээр тогтоолгох боломжгүй юм. Учир нь гэрээний агуулга зохицуулалтаас үзэхэд дараах үүргийг "*******” ХХК гүйцэтгэсэн байх ёстой байхаар байна. Үүнд:

 1. Гэрээний 1.1-д заасны дагуу 11-н тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг "" ХХК-д хийсэн байх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалтыг бүрэн хийгээгүй.

2. Гэрээний 1.3-т зааснаар "" ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг “*******” ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад "" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд 2021.07.01-ний барилга ашиглалтад орсон өдрөөс хойш 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй.

3. Гэрээний 1.4-т зааснаар түрээсийн төлбөрт 2 тэрбум төгрөгийг "*******” ХХК "" ХХК-д төлсөн байх ёстой. Гэтэл энэхүү түрээсийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй.

4. Гэрээний 1.5-д зааснаар барилгыг улсын комисс хүлээн авсны дараа түрээсийн гэрээг харилцан тохиролцон байгуулахаар заасан. Гэтэл барилга 2021.07.01-ний өдөр ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш түрээсийн гэрээ байгуулахгүй цаараглаж, ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.

 5. Гэрээний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, “" ХХК-аас зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар "" ХХК-д тайлагнасан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрөл байхгүй.

Дээрх байдлаар "*******” ХХК Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 8.3, 8.4, 8.3.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа болно. Тиймээс "" ХХК-ийн зүгээс 2024.09.24-ний өдөр дугаар албан бичгээр гэрээ цуцлах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл "*******” ХХК-ийн зүгээс 2024.10.01-ний өдөр татгалзсан хариу ирүүлсэн байдаг.

Нөгөөтээгүүр Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Концессын гэрээний 2.10-д заасны дагуу *******ын *******, Эрдэнэ уулд байрлах зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын эзэмшигчийн асуудлыг зөвхөн Концессын тухай хууль, Концессын гэрээгээр зохицуулахаар байх бөгөөд хэн нэгэн этгээд ямар нэгэн гэрээ байгуулан эсхүл хөрөнгө оруулалт хийсэн хэмээн үзэж эзэмшигчээр тогтоолгох хуулийн боломжгүй юм. Хэрэв тийм гэрээ байгаа бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Түүнчлэн Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ гэрээний 8.1.3-т заасан үндэслэлээр цуцлагдсан тул гэрээний 8.6-д заасны дагуу 2021.07.01-ний өдрөөс 2025.05.31-н хүртэлх катерингийн барилгын түрээсийн төлбөрийн дунджаар төлбөр төлөх үүрэг "*******” ХХК-д үүснэ.

Иймд “*******” ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус нөгөө талаар цуцлагдсан тул тус гэрээний дагуу 2043.11.30-н хүртэл “*******” ХХК катерингийн 1-р байрыг эзэмшихээр шаардах эрхгүй болно.

2.      "" ХХК-аас 1,793,929,823 төгрөг гаргуулах тухайд

“Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, "" ХХК-аас зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар “" ХХК-д тайлагнасан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрөл байхгүй. Мөн Гэрээний 1.3-т зааснаар "" ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг "*******” ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад “" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд 2021.07.01-ний барилга ашиглалтад орсон өдрөөс хойш 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй.

Зөвшөөрөл авалгүй өөрийн хүсэлтээр дотор заслыг гүйцэтгэсэн бөгөөд дотор заслын хөрөнгө оруулалтыг "" ХХК-д төлөх атал хийгээгүй учир “Батс-Өргөө" ХХК- д төлсөн гэх 1,793,929,823 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Иймд дээрх байдлаар “*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй бөлгөн шийдвэрлэж өгнө үү.

 

2.2.            “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2025.08.29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Хариу тайлбарын үндэслэл агуулга:

"" ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээг байгуулсан. Концессын тухай хуулийн /2010 он/ 4.1, 4.2-т концессын төрлийг заасан бөгөөд зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээ нь концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд өмчлөн эзэмшиж, ашиглан хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх гэрээ болно.

 Тус гэрээний дагуу "" ХХК нь “Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хамгаалалтын бүсэд зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн 1, 2- р барилгыг барьж ашиглалтад оруулан, концессын гэрээний хугацаанд барилгыг зориулалтын дагуу өмчилж эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй концесс эзэмшигч болсон юм. Онцгой эрхийн хүрээнд манай компани *******ын *******, Эрдэнэ уулд байрлах м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг барьж ашиглалтад оруулан улмаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр м.кв бүхий Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч болно. Концессын гэрээний 2.20-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход барилгыг дагалдах зүйлсийн хамт үнэ төлбөргүйгээр Эрх бүхий этгээд болох концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй болно. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “” ХХК болон “" ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан хэмээн дурджээ.

Гэтэл нэхэмжлэлдээ хавсарган өгсөн “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-нд ""ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан Ч. нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.", 83.8.-д "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" тус тус заасан.

Мөн гэрээний дүн нь 11-н тэрбум төгрөг байх бөгөөд энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, компанийн дүрэмд заагдсанаар их хэмжээний хэлцэл болж байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана." гэж заасан. "" ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бөгөөд "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулах талаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр байхгүй болно.

Тиймээс их хэмжээний хэлцлийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй, эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байх гэж заасны дагуу "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ" нь төгөлдөр бус гэрээ байна.

1.      2043 оны 11 сарын 30-н хүртэл эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай

“Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний дагуу “*******” ХХК барилгын эзэмшигчээр тогтоолгох боломжгүй юм. Учир нь гэрээний агуулга зохицуулалтаас үзэхэд дараах үүргийг "*******” ХХК гүйцэтгэсэн байх ёстой байхаар байна. Үүнд:

1. Гэрээний 1.1-д заасны дагуу 11-н тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг "" ХХК-д хийсэн байх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалтыг бүрэн хийгээгүй.

2. Гэрээний 1.3-т зааснаар "" ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг "*******” ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад "" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд 2021.07.01-ний барилга ашиглалтад орсон өдрөөс хойш 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй.

3. Гэрээний 1.4-т зааснаар түрээсийн төлбөрт 2 тэрбум төгрөгийг "*******” ХХК "" ХХК-д төлсөн байх ёстой. Гэтэл энэхүү түрээсийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй.

4. Гэрээний 1.5-д зааснаар барилгыг улсын комисс хүлээн авсны дараа түрээсийн гэрээг харилцан тохиролцон байгуулахаар заасан. Гэтэл барилга 2021.07.01-ний өдөр ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш түрээсийн гэрээ байгуулахгүй цаараглаж, ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.

5. Гэрээний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, "" ХХК-аас зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар “" ХХК-д тайлагнасан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрөл байхгүй.

Дээрх байдлаар “*******” ХХК Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 8.3, 8.4, 8.3.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа болно. Тиймээс "" ХХК-ийн зүгээс 2024.09.24-ний өдөр дугаар албан бичгээр гэрээ цуцлах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл “*******” ХХК-ийн зүгээс 2024.10.01-ний өдөр татгалзсан хариу ирүүлсэн байдаг.

Нөгөөтээгүүр Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Концессын гэрээний 2.10-д заасны дагуу *******ын *******, Эрдэнэ уулд байрлах зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын эзэмшигчийн асуудлыг зөвхөн Концессын тухай хууль, Концессын гэрээгээр зохицуулахаар байх бөгөөд хэн нэгэн этгээд ямар нэгэн гэрээ байгуулан эсхүл хөрөнгө оруулалт хийсэн хэмээн үзэж эзэмшигчээр тогтоолгох хуулийн боломжгүй юм. Хэрэв тийм гэрээ байгаа бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Түүнчлэн Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ гэрээний 8.1.3-т заасан үндэслэлээр цуцлагдсан тул гэрээний 8.6-д заасны дагуу 2021.07.01-ний өдрөөс 2025.05.31-н хүртэлх катерингийн барилгын түрээсийн төлбөрийн дунджаар төлбөр төлөх үүрэг “*******” ХХК-д үүснэ.

Иймд “*******” ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус нөгөө талаар цуцлагдсан тул тус гэрээний дагуу 2043.11.30-н хүртэл “*******” ХХК катерингийн 1-р байрыг эзэмшихээр шаардах эрхгүй болно.

2.      "" ХХК-аас 3,405,991,680 төгрөг гаргуулах тухайд

"Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ”-ний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, “" ХХК-аас зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар “" ХХК-д тайлагнасан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрөл байхгүй. Мөн Гэрээний 1.3-т зааснаар “" ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг “*******” ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад “” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд 2021.07.01-ний барилга ашиглалтад орсон өдрөөс хойш 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн хийгээгүй.

Зөвшөөрөл авалгүй өөрийн хүсэлтээр дотор заслыг гүйцэтгэсэн бөгөөд дотор заслын хөрөнгө оруулалтыг "" ХХК-д төлөх атал хийгээгүй учир “Батс-Өргөө” ХХК- д төлсөн гэх 1,793,929,823 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, 32 хувьд ногдох дүн 3,405,991,680 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Иймд дээрх байдлаар “*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

2.3.             "" ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх (DBOT) концессын гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу "" ХХК нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хамгаалалтын бүсэд зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж ашиглалтад оруулан, концессын гэрээний хугацаанд барилгыг зориулалтын дагуу өмчилж эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй концесс эзэмшигч болсон юм. Онцгой эрхийн хүрээнд манай компани *******ын *******, Эрдэнэ уулд байрлах м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг барьж ашиглалтад оруулан улмаар 2021 оны 12 сарын 28-ны өдөр Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч болно.

Гэтэл "*******" ХХК нь 2021 оны 7 сарын 01-ний өдөр зорчигчийн хоол бэлтгэх байр барилгыг ашиглалтад орсон даруйд катерингийн барилгын м.кв талбай бүхий барилгыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түрээсийн гэрээ байгуулахгүйгээр эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидэнд барилгыг эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд ямар нэгэн төлбөр төлөөгүй өдийг хүрч байна.

Хэрэв эзэмшиж, ашиглах бол түрээсийн гэрээ байгуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч мөн өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээ хийгээгүй бөгөөд түрээсийн гэрээ байгуулах талаар санал санаачилга гаргаагүй байна.

Бидний зүгээс *******ын *******, Эрдэнэ уулд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын м.кв талбай бүхий байрыг 1 жилийн 2,000,000,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан болно. "*******" ХХК-ийн катерингийн барилгыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сар хүртэлх хугацааны эзэмшил, ашиглалтын түрээсийн үнэлгээг тооцуулан үзэхэд 7,833,333,333 төгрөг болж байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д "Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй", 495.2.-д Энэ хуулийн 495.1- д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" хэмээн заасан.

"*******" ХХК нь түрээсийн гэрээ байгуулан м.кв талбай бүхий байрыг эзэмшиж, ашигласан бол 7,833,333,333 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцуулан манай "" ХХК- д төлөх байсан буюу тийм хэмжээний ашиг орлогыг "" ХХК олох байсан. Тодруулбал 7,833,333,333 төгрөгийн бодит хохирол "" ХХК-д учирсан байна. Бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр биш өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэн, үйл ажиллагаа явуулж улмаар өөртөө ашигтай байдлыг бий болгох замаар өөрийн хөрөнгө орлогоо бодитоор нэмэгдүүлсэн, тэр хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжин хууль бусаар орлого олсон нь өөрийн хүсэл зорилгоос гадуур хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадаагүй өмчлөгч этгээдийн эд хөрөнгийн хохиролд хамааран төлөх үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүснэ.

Иймд "" ХХК-ийн өмчлөлийн *******ын *******, Эрдэнэ уулд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын м.кв талбай бүхий байрыг хууль бусаар эзэмшиж байгаа "*******" ХХК-аас албадан чөлөөлүүлэхээр, мөн *******ын *******, Эрдэнэ уулд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын м.кв талбай бүхий байрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласны 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сар хүртэлх хугацааны 7,833,333,333 /Долоон тэрбум найман зуун гучин гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч "*******” ХХК-аас гаргуулж "" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2.4.             "" ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу "" ХХК нь "Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамгаалалтын бүсэд зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж ашиглалтад оруулан, концессын гэрээний хугацаанд барилгыг зориулалтын дагуу өмчилж эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй концесс эзэмшигч болсон юм. Онцгой эрхийн хүрээнд манай компани *******ын *******, *******д байрлах м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг барьж ашиглалтад оруулан улмаар 2021 оны 12 сарын 28-ны өдөр Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч болно.

 “” ХХК нь Концессын гэрээний 2.17-д заасны дагуу 1-р байрыг зорчигчийн хоол бэлтгэх зориулалтаар өөрсдөө ашиглаж, 1.12-т "Катерингийн 2-р байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах эрхийг Эрх бүхий этгээд, түрээсийн харилцааг зохицуулах байгууллага болон концесс эзэмшигчийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг эдэлнэ”. 1.14-т “Концесс эзэмшигч нь катерингийн 2-р байрны түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 1.10-т заасан хугацаанд хураах эрхийг эдэлнэ", 1.10-т "Энэхүү концессын гэрээний хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 25 жилийн хугацаанд хүчинтэй байна" гэж тус Түрээсийн төлбөр нь Концессын гэрээний 1.15-т заасны дагуу зах зээлийн тухайн үеийн тус заасны дагуу 2-р байрыг түрээслүүлж түрээсийн төлбөрийг хураан авах эрхтэй болно. бодит ханшийг үндэслэн тогтоохоор заасан.

Бидний зүгээс *******ын *******, *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын 2 дугаар байр болох м.кв талбай бүхий байрыг 1 жилийн 2,000,000,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан. Гэтэл "*******" ХХК нь "" ХХК-с албан ёсны зөвшөөрөл авахгүйгээр гэрээг зөрчин Катерингийн 2-р байрны м.кв талбайг барилга ашиглалтад орсон 2021.07.01-ний өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

"" ХХК болон “*******" ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээ нь агуулгаараа гэрээний хөрөнгө оруулалтын нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд түрээсийн гэрээ тусад нь байгуулан түрээслүүлэх тухай гэрээ байсан. Хөрөнгө оруулалтын нийт дүн нь 11-н тэрбум төгрөг байх бөгөөд энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, компанийн дүрэмд заагдсанаар их хэмжээний хэлцэл болж байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана." гэж заасан. "" ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бөгөөд "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулах талаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр байхгүй болно. Тиймээс их хэмжээний хэлцлийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй, эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д "... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байх гэж заасны дагуу "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ" нь төгөлдөр бус гэрээ байна.

Нөгөөтээгүүр шууд түрээслүүлэхээр шийдвэрлэх нь Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Концессын гэрээний 1.12, 2.10-д заасны дагуу боломжгүй юм. *******ын *******, Эрдэнэ уулд байрлах зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын эзэмшигчийн асуудлыг зөвхөн Концессын тухай хууль, Концессын гэрээгээр зохицуулахаар байх бөгөөд хэн нэгэн этгээд ямар нэгэн гэрээ байгуулан эсхүл хөрөнгө оруулалт хийсэн хэмээн үзэж эзэмшигчээр тогтоолгох хуулийн боломжгүй юм. Хэрэв тийм гэрээ байгаа бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

"*******” ХХК "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний дагуу эхний 3-н тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. 2 дахь хөрөнгө оруулалт болох 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 2 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийгээд үлдсэн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй. 3 дахь хөрөнгө оруулалт болох түрээсийн төлбөр болох 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Нийтдээ 5-н тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн боловч 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй.

"*******” ХХК “Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-ний дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

1. Гэрээний 1.3-т зааснаар "" ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг “*******” ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл "" ХХК барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг 2021.07.01-ний өдрөөс эзэмшиж, ашиглаж эхэлсэн. 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 2 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийгээд үлдсэн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Тоног төхөөрөмж худалдан авсан гэх боловч энэхүү тоног төхөөрөмжийг "" ХХК-д хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 4.3-т зааснаар тоног төхөөрөмжийг “*******” ХХК зөвхөн ашиглах эрхтэй байдгаас өмчлөх эрхгүй.

2. Гэрээний 1.4-т зааснаар 1 жилийн түрээсийн төлбөрт 2 тэрбум төгрөгийг “" ХХК-д төлсөн байх ёстой. Гэтэл энэхүү түрээсийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй.

3. Гэрээний 1.5-д зааснаар барилгыг улсын комисс хүлээн авсны дараа түрээсийн гэрээг харилцан тохиролцон байгуулахаар заасан. Гэтэл барилга 2021.07.01-ний өдөр ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш түрээсийн гэрээ байгуулахгүй цаараглаж, түрээсийн төлбөр төлөхгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.

4. Гэрээний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, “" ХХК-аас зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар "" ХХК-д тайлагнасан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрөл байхгүй.

Дээрх байдлаар "*******” ХХК Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 8.3, 8.4, 8.3.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа болно. Тиймээс "" ХХК-ийн зүгээс 2024.09.24-ний өдөр дугаар албан бичгээр гэрээ цуцлах хугацаатай мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалсан. Гэтэл "*******” ХХК-ийн зүгээс 2024.10.01-ний өдөр татгалзсан хариу ирүүлсэн.

Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ гэрээний 8.6-д "Талууд гэрээний хугацааны явцад гэрээг цуцлах санал гаргасан, гэрээний 8.3.1 дэх нөхцөлийг бий болгосон, өөрийн алдаатай үйл ажиллагааны улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгосон зэрэг тохиолдолд гэрээ цуцалсны торгуулийг нөгөө талдаа ногдуулна. Торгуулийн хэмжээг гэрээний хугацаа эхэлсэн өдрөөс гэрээ цуцлах хүртэлх хугацааны тухайн үеийн түрээсийн төлбөрийн дунджаар тооцно" Гэрээ 8.1.3-т заасан үндэслэлээр цуцлагдсан тул гэрээний 8.6-д заасны дагуу 2021.07.01-ний өдрөөс 2025.05.31-н хүртэлх катерингийн барилгын түрээсийн төлбөрийн дунджаар төлбөр төлөх үүрэг “*******” ХХК-д үүснэ.

Бидний зүгээс *******ын *******, *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын м.кв талбай бүхий байрыг 1 жилийн 2,000,000,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан. “*******" ХХК- ийн катерингийн барилгыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сар хүртэлх хугацааны эзэмшил, ашиглалтын түрээсийн үнэлгээг тооцуулан үзэхэд 7,833,333,333 төгрөг болж байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй", 495.2.-д Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" хэмээн заасан.

“*******" ХХК нь түрээсийн гэрээ байгуулан м.кв талбай бүхий байрыг эзэмшиж, ашигласан бол 7,833,333,333 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцуулан манай “” ХХК-д төлөх байсан буюу тийм хэмжээний ашиг орлогыг "" ХХК олох байсан. Тодруулбал 7,833,333,333 төгрөгийн бодит хохирол "" ХХК-д учирсан байна. Бусдын өмчлөлийн хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулахгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэн, үйл ажиллагаа явуулж улмаар өөртөө ашигтай байдлыг бий болгох замаар өөрийн хөрөнгө орлогоо бодитоор нэмэгдүүлсэн, тэр хэмжээгээр хөрөнгөжин хууль бусаар орлого олсон нь өөрийн хүсэл зорилгоос гадуур хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадаагүй өмчлөгч этгээдийн эд хөрөнгийн хохиролд хамааран төлбөр төлөх үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүснэ.

Иймд "" ХХК-ийн өмчлөлийн *******ын *******, Эрдэнэ уулд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий барилгын м.кв талбай бүхий байрыг 2021 оны 7 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 31-н хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласны хохирол, төлбөр 7,833,333,333 /Долоон тэрбум найман зуун гучин гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг хариуцагч “*******" ХХК-с гаргуулж "" ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.

 

2.5.             Нэхэмжлэгч нь 2019 оны гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна. Энэхүү гэрээ нь бусадтай түрээсийн гэрээ байгуулах бол концессын гэрээг зөрчиж байгаа юм. Энэхүү гэрээ нь шууд түрээсийн гэрээ биш юм. Хариуцагч нь Засгийн газартай концессын гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр барилга баригдаж 2021.7.1-нд ашиглалтад орсон. 2021.12.28-нд үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. 2021.7.1-с хойш нэхэмжлэгч нь барилгын 2-р блокт дайран орж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хариуцагчаас зөвшөөрөл авч түрээслэх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 5 зөрчил гаргасан. Гэрээний 1.1-д зааснаар 11 тэрбумын хөрөнгө оруулалт хийх байсан боловч 4,9 тэрбумын хөрөнгө оруулсан. Тоног төхөөрөмж авсан гэх боловч хариуцагч талд хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 1.3-т зааснаар зөвшөөрөл авч хүлээлгэн өгсний дараа ашиглах ёстой байсан. Гэтэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Гэрээний 1.4-т жил бүр 2 тэрбумыг төлөх байсан боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй. 1.5-д түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулахаар заасан. Гэтэл одоог болтол шаардаад байхад түрээсийн гэрээ байгуулаагүй. 1.6, 4.11-д зааснаар дотор заслыг стандартад нийцүүлэн хийх байсан. Гэтэл гөөр засал хийлгэхдээ дур мэдэж шилэн хаалт хийлгэсэн. Үүнийг ажлын комисс тохиромжгүй гэж дүгнэсэн. Мөн зураг төслийн дагуу хийгээгүй. Үүний дагуу гэрээний 8.3-8.4, 8.1.3-т заасан нөхцөл бүрдсэн. Энэ нь гэрээг цуцлах нөхцөл байгаа юм. Маргаж буй гэрээ нь түрээсийн гэрээ биш юм. Гэрээ цуцлагдсан тул дотор заслын мөнгийг одоогийн ханшаар нэхэж байгаа нь ойлгомжгүй юм. Оруулсан хөрөнгө оруулалтаа нэхэж байгаа бол өөр хэрэг юм.

Сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь хариу тайлбарын үндэслэлтэй давхардана. Концессын гэрээгээр хариуцагч өмчлөгчөөр тогтоогдсон. Зөвшөөрөлгүй эзэмшиж ашигласан 7,833,333,333 төгрөг гаргуулна. Учир нь түрээсийн гэрээгүй зөвшөөрөлгүй эзэмшсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ нь түрээсийн гэрээ биш тул түрээслэх эрх үүсэхгүй. Өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа юм. Дээр хэлсэн 5 зөрчлийн улмаас хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан. Энэ талаар мэдэгдэж хариу ирүүлсэн байдаг тул мэдсэн. Нэхэмжлэгч нь өөрийн алдаатай үйл ажиллагааны улмаас 8.1.3-т заасан нөхцөл үүссэн юм. Нэхэмжлэгчийн хэлж байгаа гэрээг хариуцагчид шилжүүлээд нэхэмжлэгч ашиглах байсан боловч ингээгүй тул хөрөнгө оруулалт бодитоор хийгдээгүй. Нэхэмжлэгчид гэрээ болон хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг үүсэж байгаа юм. 2021.7.1-с хойш одоог хүртэл эзэмшиж байгаа юм. Төлбөр төлөөгүйгээр ашиг олж байгаа нь манайд хохирол болж байгаа юм. 2025.5.30-н хүртэл хохирлыг 1 жилийн 2 тэрбумаар бодоход 47 сараар тооцож байгаа юм. Түрээсийн гэрээг концессын гэрээнд зааснаар ажлын хэсэг шалгаруулах байсан юм. Бид түрээсийн дундаж үнээр үнэлгээ тогтоолгоход 6,9 тэрбумыг авахаар гарсан байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн дүн зах зээлийн ханштай нийцэж байгаа юм. Гэрээний 1.4-т түрээсийн төлбөр төлөхөөр заасан байгаа юм. 1.5-д түрээсийн харилцааг тусад нь гэрээ байгуулахаар заасан байгаа юм. Концессын гэрээг хольж яриад байна. 1.12-т ажлын хэсэг түрээсийн асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм. Концессын гэрээ нь 22 тэрбумын үнэтэй боловч олох орлого нь энэ биш юм. Хүний эд хөрөнгийг ашиглаж байгаа бол төлбөр төлөх ёстой. Зөвшөөрөл аваагүй юм.

 

2.6.             Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр хариуцагч барилга барьсан гэж байна. Гэтэл энэ талаар хэрэгт баримт байхгүй. Барилгын үндсэн гүйцэтгэлийг хийсэн гэрээ хэрэгт байгаа юм. Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжөөр хангасан гэдэг. Гэтэл энэ нь тогтоогдоогүй. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу олгосон зөвшөөрөл хүссэн бичгийг өөрөөр тайлбарлаад байна. Концессын гэрээтэй холбоотойгоор захиргааны шүүх дээр маргаан үүсээд гэрээг зөв байгуулсан гэдэг гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх6/, итгэмжлэл /1хх7/, хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээний хуулбар /1хх9-14/, барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар 2 ширхэг /1хх15-18/,  зураг төсөл зохиох боловсруулах гэрээний хуулбар /1хх20-22/, барилгын дотор засал, автоматжуулалт, цахилгаан, хангамжийн өөрчлөлтөөр хийгдсэн нэмэлт ажлын гэрээний хуулбар /1хх23-24/, нэмэлт ажлын төсөвт өртгийн товчоо /1хх25/, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 3020 дугаар захирамжийн хуулбар /1хх35-37/, 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/131 дүгээр албан тоот /1хх44/, Барилга барих төлбөр хийж дууссан тооцоо /1хх213/ төлбөрийн баримтууд /1хх214-221/, Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний тооцоог бүрэн төлбөр хийж дууссан тухай албан тоот /1хх222/ төлбөрийн баримтууд /1хх223-237/, төлбөрийн үлдэгдлийн баталгаа /1хх238-239/, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан /2хх16-22, 26-44/, Батс-Өргөө ХХК-с шүүхэд гаргасан тайлбар /4хх185/, Батс-Өргөө ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4хх186/, иргэний нисэхийн ерөнхий газрын албат тоотын хуулбар /5хх25, 26/,

3б. Хариуцагчаас: “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх56/, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх89/, итгэмжлэл /1хх57,106/, концессын гэрээний хуулбар /1хх90-102/, концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар 2 ширхэг /1хх103,104/, ХХК-ийн ХХК-д төлөх төлбөрийн задаргаа /2хх5-9/, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай /2хх136-137/, хариу хүргүүлэх тухай /2хх138/, шаардлага хүргүүлэх тухай /2хх139/, барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний хуулбар /2хх140-146/, хамтран ажиллах гэрээний хуулбар /2хх147-151/, зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгын загвар зураг /2хх152-155/, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх139-141/, ХХК болон Смартплас ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх142-149/, ХХК болон Макс групп нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх150-154/, ХХК болон Аббадонконстракшн ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх154-159/, ХХК болон Химон констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх160-163/, ХХК болон Термо Тех ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх164-171/, ХХК болон Саншайнь виллаже сервис ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /4хх172-173/, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх2-16/, Хөрөнгө-Эстимэй үнэлгээ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /5хх17/, хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээний хуулбар /5хх18/, 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн албан тоотын хуулбар /5хх40/, иргэний нисэхийн ерөнхий газрын албан тоотын хуулбар /5хх41/,

3.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх131/, улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн хэрэг авагдсан нотлох баримтын хуулбар: эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1хх132/, цахим гүйлгээний баримт /1хх133/, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /1хх134/, итгэмжлэл /хх135/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ  /хх137/, компанийн дүрэм /1хх138-145/, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар /1хх146/, ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээний хуулбар /1хх147-150/, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1хх152-153/, комиссын дүгнэлт /хх154-158/, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт /1хх159-168/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх169/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх171/, голомт банк ХК-с 3205110599 тоот дансны гүйлгээний хуулга /2хх97/, “Скай капитал групп” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /2хх116-117/, дүрмийн хуулбар /2хх118-122/, “" ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /2хх123-124/, дүрмийн хуулбар /2хх125-128/, төв аймгийн архивын хэлтсээс: суурийн нүх ухсан акт /2хх173/, суурь хийсэн акт /2хх174-175/, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт /2хх176,185-228/, цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /2хх177-184/, барилгын геодезийн ажлыг хүлээлцсэн акт /2хх229-234/, өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /2хх235-237/, хаалга, цонхны ялуу суулгасан акт /2хх238/, цонх суулгасан акт /2хх239/, заслын ажил гүйцэтгэсэн акт /2хх240/, дулаан, дуу тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт /2хх241/, заслын ажил гүйцэтгэсэн акт /2хх242/, дээврийн ажил гүйцэтгэсэн акт /2хх243/, хүн ба тээш зөөврийн лифтийн тоног төхөөрөмжийг угсарч туршсан акт /2хх244-245/, гагнуурын ажил гүйцэтгэсэн акт /2хх246/, лифтийн цахилгаан холболтыг хийж шалгасан тухай акт /2хх247/, лифтний техникийн бэлэн байдлын акт /2хх248/, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /2хх249, 3хх18, 20/, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт /2хх250 ,3хх19, 21/, шалны ажил гүйцэтгэсэн акт /3хх1,3,12/, заслын ажил гүйцэтгэсэн акт /3хх2, 4, 11/, хаалга суулгасан акт /3хх5-9/, төмөр бүтээцийг угсарч гагнасан акт /3хх10/, гадны зам талбай, тохижилт хийсэн акт /3хх13-14/, лотги суулгасан далд ажил акт /3хх15/, далангийн далд ажил акт /3хх16/, хоолойн далд ажил акт /3хх17/, дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарман, сорилтоор шалгасан акт /3хх22–25/, дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт /3хх26-29/, дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан акт /3хх30-31/, барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт /3хх32-47/, галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт /3хх48/, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж салгасан акт /3хх49/, барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан акт /3хх50/, тоног төхөөрөмжид цахилгаан холболт газардуулга хийсэн акт /3хх51/, гадна дулаан, цэвэр усны шугамыг угсарсан, сорилоор шалгасан акт /3хх52-53/, гадна ариутгах татуургын системийг угсарсан, сорилтоор шалгасан акт /3хх54/, дулааны зангилаа ус халаагчийг угсарсан акт /3хх55-57/,  цэвэр усны зангилаа угсарсан акт /3хх58/, шугам угсралтын далд ажлын акт /3хх59/, зураг /3хх60-79/, төмөр бетон каракасын угсралтын ажил Б блок /3хх80, 93-97, 152-157/, “Химон констракшн” ХХК-с фото зураг /3хх81-92, 98-151, 158-192, 213-247, 4хх1-65/, “Шинэ дээвэр” ХХК фото зураг /3хх193-212/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******ын ******* Эрдэнэ уул м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр байр буюу м.кв талбайн өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх замаар багасгах, нэмэгдүүлж, эцсийн байдлаар *******, , ******* хаягт байрлах м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок м.кв талбай бүхий барилгын байрыг 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоох, 3.405.991.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1хх1-4, 5хх43/

 

3.            Хариуцагч “” ХХК нь үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, уг барилга нь хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн, концессын гэрээнд зааснаар түрээсийн гэрээ байгуулагдаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй гэж маргасан. Улмаар маргаж буй барилгыг нэхэмжлэгч нь хууль бусаар зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байгаа тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хамаарах хохиролд 7,833,333,333 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. /2хх84-85, 5хх19-22/

 

4.            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагын хувьд маргаж буй барилга нь тухайн үеийн ханшаар 5,601,960,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд  1,793,929,823 төгрөгийн хөрөнгө оруулсан тул барилгын өртгийн 32 хувь болно. Уг барилгын одоогийн зах зээлийн үнэлгээ нь 10,643,724,000 төгрөг тул 32 хувь нь болох 3,405,991,680 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гагцхүү нэхэмжлэгч тодорхойлно.

Талууд 2019 оны 12 сарын 6-ны өдөр хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэсэн нэртэй 11,000,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. /1хх9-14/

Энэхүү гэрээг хариуцагч талаас М., нэхэмжлэгч талаас Н. нар байгуулж, хариуцагч талаас Ч., нэхэмжлэгч талаас Д.Хоржав нар баталсан. Нэхэмжлэгч нь тухайн этгээдүүдийн гэрээг байгуулах эрхийн талаар маргаагүй. Харин хариуцагч нь уг гэрээ нь их хэмжээний хэлцэл тул эрхгүй этгээд байгуулсан хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

Маргаж буй гэрээг байгуулах үед хариуцагчийн 100 хувийн хувьцаа эзэмшигч  буюу эцсийн өмчлөгч нь “Скай капитал групп” ХХК байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч хуулийн этгээдийн дүрмийн хуулбараар тогтоогдсон. /2хх123-124, 1хх138/

Улмаар гэрээ байгуулах үед “Скай капитал групп” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь М. байсан болох нь уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2хх116-117/

Улмаар “Скай капитал групп” ХХК-ийн зүгээс энэ хэрэгт маргаж буй гэрээний хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгчийн хувьд 100 хувийн хувьцаа эзэмшигч, бусдын өмнө итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй гэрээ байгуулсан тул маргаж буй гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

5.            Гэрээний дагуу баригдсан барилга нь бүхэлдээ хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх89, 131/

Энэхүү маргаж буй гэрээний удиртгал хэсгээс үзэхэд Иргэний хууль, Концессын тухай хууль, Концессын гэрээг үндэслэж байгуулжээ.

Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газартай концессын гэрээг 25 жилийн хугацаатай байгуулсан. /1хх90-102/

Концессын гэрээнд зааснаас үзэхэд уг барилга нь 1, 2 гэсэн байртай бөгөөд 1 дүгээр байрыг хариуцагч өөрөө ашиглан үйл ажиллагаа явуулах, 2 дугаар байрыг бусдад ашиглуулах зориулалттай байна. Мөн уг барилга нь 1 болон 2 гэсэн байртай болох нь барилгын зургаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй. /2хх152-155/

Цаашлаад зохигч маргаж буй барилгын 3,677 м.кв талбайтай хэсэгт нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтын талаар маргаагүй.

 

6.            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Гэрээний 1.1-д нэхэмжлэгчийн оруулах хөрөнгө оруулалтын нийт мөнгөн дүнг тохиролцжээ. Улмаар гэрээний агуулгаас үзэхэд талууд 1.2-1.4-т зааснаар энэхүү 11,000,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулах талаар харилцан тохиролцсон байна. Тодруулбал, 3,000,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 6,000,000,000 төгрөгийг дотор засал болон тоног төхөөрөмжөөр, 2,000,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 4,990,000,000 төгрөг төлсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдсон. /1хх214-221/

6.1.             Нэхэмжлэгч нь хариуцагчийг барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгэхгүй байсан тул өөрийн ашиглах байрыг барих зарим ажлыг бусдаар гүйцэтгүүлж нэмэлт зардал гаргасан гэж тайлбарлаж байна. Тодруулбал, “” ХХК-р барилгын дотор талын зарим ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь маргаж буй барилгын дотор заслын зарим ажлыг гүйцэтгүүлэхээр “” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байна. /1хх15-16/

Улмаар энэхүү гэрээний дагуу төлсөн гэх төлбөрийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /1хх223-237/

Эдгээр баримтууд тус бүрээс үзэхэд зарим баримт нь банкны хүү, зээл гэсэн гүйлгээний агуулгатай байх тул тэдгээр баримтуудыг нэхэмжлэгч болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж үзэхгүй юм.

Харин “” ХХК-д барилгын ажил нэртэй төгрөгөөр шилжүүлсэн нь 890,011,499 төгрөг байх бөгөөд мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 105,374.08 ам доллар шилжүүлжээ. Тухайн өдрийн Монгол банкны зарласан ам доллар, төгрөгийн харьцах ханш нь 2,849.24 төгрөг байх тул 300,236,043.70 төгрөг гэж үзнэ. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь дотор заслын зарим ажилд нийт 1,190,247,542.70 төгрөг төлжээ.

Мөнгөн төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдох учиртай тул шүүх “” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 01/147 дугаар албан тоотоор нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг тооцох боломжгүй. /4хх185/

6.2.             Нэхэмжлэгч нь маргаж буй барилгад ашиглагдаж байгаа хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн. /2хх26-41/

Уг үнэлгээний тайлангаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн барилгад нийт 5,659,338,544 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэхээр байна. Хариуцагч тал нь эдгээр хөдлөх хөрөнгө байгаа эсэх болон үнэлгээний талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөний үнэлгээний талаар маргасан.

Дээрх төлсөн төлбөрүүдийг нэгтгэж үзэхэд нэхэмжлэгч нь нийт 11,839,586,086.70 төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

7.                   Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 1.3, 1.6-д зааснаар нэхэмжлэгч нь “” ХХК-р дотор заслын ажил хийлгэсэн нь гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, дотор заслыг нэхэмжлэгч гүйцэтгэхээр тохиролцсон байна. Мөн тухайн барилгад оруулсан гэх хөрөнгө оруулалтыг барилгын өнөөгийн ханшаар тооцож шаардах үндэслэлгүй. Учир нь хэрэв хариуцагч тал гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэмж зардал гарч хохирол учирсан гэж үзэж байгаа бол илүү төлсөн төлбөр, тухайн мөнгөн хөрөнгөд холбогдох хохирлыг шаардана. Өөрөөр хэлбэл бий болсон эд хөрөнгөний үнэлгээний өөрчлөлтөөр шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн 3,405,991,680 төгрөг гаргуулах тухай шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй.

7.1.             Хариуцагч нь “” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолтой гэж тайлбарлаж байгаа нь энэ хэргийн маргааны зүйлд шууд хамаарахгүй байна. Цаашлаад барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байх тул уг барилгыг хамтран гүйцэтгэсэн гүйцэтгэгчид нь биет байдлын доголдлын талаар маргах үндэслэлгүй. Энд барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд “” ХХК оролцсон болохыг дурдах нь зүйтэй. /1хх154-158/

 

8.                   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний дагуу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх үүсдэг. Маргаж буй гэрээний 1.5-д зааснаар барилга ашиглалтад орсны дараа түрээсийн гэрээний харилцаа үүсгэхээр тохиролцсон. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хамтран ажиллах гэрээний шинжийг илүү агуулж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн Монгол улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний гүйцэтгэл дээр хөрөнгө оруулалт оруулах замаар хамтран ажиллаж, улмаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулах эрх олж авахаар тохиролцсон байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээ байгуулах талаар шаардсан боловч татгалзсан гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, маргаж буй гэрээний дагуу төлсөн төлбөр нь бүхэлдээ 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт тооцогдоно гэж маргаж байгаагаас үзэхэд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Иймд нэгэнт зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчийг маргаж буй барилгыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоох үндэслэлгүй.

 

9.                   Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 1.1-1.6 заасныг бүхэлд харьцуулан үзвэл 2.1-д зааснаар концессын гэрээний үндсэн хугацаанд нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд маргаж буй барилгыг эзэмших, ашиглахаар тохиролцсон байна. Концессын гэрээ нь 25 жилээр байгуулагдсан, нэхэмжлэгч нь 11,000,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт жилд 440,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Зохигч нэхэмжлэгчийг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс маргаж буй барилгыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй бөгөөд хариуцагч 2025 оны 05 сар хүртэл 3 жил 10 сар барилгыг зөвшөөрөлгүй ашигласан гэж тайлбарлаж байна. Энэхүү хугацаанд дээрх тооцооллоор нэхэмжлэгчийн төлөх мөнгөн дүн нь 3 жилд 1,320,000,000 төгрөг, 10 сард 366,666,667 /440,000,000/12*10/ төгрөг, нийт 1,686,666,667 төгрөг юм.

Дээрхээс үзэхэд талууд хөрөнгө оруулалт хийснээр түрээсийн гэрээний харилцаа үүсгэхээр тохиролцсон боловч гэрээ бүрэн хэрэгжээгүй. Улмаар нэхэмжлэгч нь нийт 11,839,586,086.70 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үүнээс 1,686,666,667 төгрөгт холбогдох хэсэгт барилгыг эзэмшиж, ашигласан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчид хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах замаар өөрчилсөн бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “” ХХК-д холбогдох *******, , ******* хаягт байрлах м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок м.кв талбай бүхий барилгын байрыг 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоох, 3.405.991.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн үндсэн, нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох 7,833,333,333 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Скай катеринг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 21,785,550 төгрөг, хариуцагчийн 39,324,617 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД