| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/03675/И |
| Дугаар | 191/ШШ2025/08359 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08359
20******* 10 06 191/ШШ20*******/08359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* мянгат, 2-р байр, ******* тоот хаягт оршин суух, *******ийн ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо 13-р хороолол, тоот, ХХК /РД: 5976367/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо 13-р хороолол, тоот хаягт оршин суух, гийн т /РД: / холбогдох
ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.*******ыг чөлөөлж, Ж.ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах, Ж.ээс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаартай компанийн тамгыг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
Хариуцагч Ж.,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК, Б.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбартаа:
Тус шүүхэд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.*******ыг чөлөөлж, Ж.ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах, Ж.ээс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаартай компанийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Б.******* миний бие 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, 2018 оны 09 сарын 06-ны өдрөөс хойш тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Б.******* миний бие 2024 оны 07 сарын 18-ны өдрөөс хойш тус компанийн 60 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд гүйцэтгэх захирал хэвээр байгаа.
2021 оны 10 сард компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н. зуурдаар нас барсан учир түүний эхнэр Ж. ХХК-ийн 70 хувийн хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг өвлөн авахаар болсон.
Ж.т 70 хувийн хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад нь шаардлагатай бичиг баримтуудыг 2022 оны 03 сард бүрдүүлэн өгч, бүх талаар тусалж ажилласан.
Ингээд хувьцаа эзэмшигчээр орж ирээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тухайн үед компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч байсан Б.******* надтай тохиролцон 2022 оны 04 сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу Ж. нь өөрөө компанийн үйл ажиллагаанд байнга бие оролцоод байж чадахгүй тул гүйцэтгэх захирлын ажлыг Б.******* намайг үргэлжлүүлэн авч явахыг зөвшөөрч, хагас жилээр санхүүгийн тайлан болон ажлын явцын талаар мэдээлэл авч байхаар тохиролцсон.
Ингэж тохиролцсоны дагуу Ж. өвлөх эрхийн гэрчилгээгээ авчихлаа, компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай компаниас гарах эрх зүйн баримт бичгүүдийг бэлдэж, гарын үсэг зурж тамга тэмдэг дарж компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь Ж.т өгч явуулсан.
Гэтэл Ж. 2022 оны 04 сарын *******-ны өдөр Б.******* над руу утсаар ярьж улсын бүртгэлд бүртгүүлэхээр бэлдсэн компанийн дүрэм нь үг үсгийн алдаатай байх тул засвар оруулж шинээр гаргах шаардлагатай болчихлоо гэсэн.
Тухайн үед Б.******* миний бие хөдөө орон нутагт томилолтоор явж байсан тул компанийн нягтлан бодогч Б. руу залгаад компанийн дүрмийг Ж.ийн хэлсний дагуу засаж гаргаж өгөхийг мэдэгдсэн.
Гэтэл Ж. тухайн өдөр гүйцэтгэх захирал Б.******* надад мэдэгдэж зөвшөөрөл авалгүй компанийн нягтлан бодогч Б.гаас компанийн тамгыг авч явсан.
Ингээд Ж. компанийн гэрчилгээ болон тамга тэмдгийг эх хувиар нь авч яваад 2022 оны 04 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бөгөөд гэрчилгээг, бүртгэл хийгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн тамгыг компанид буюу гүйцэтгэх захирал Б.******* надад буцааж өгөхөөс татгалзсан.
Ж. нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр надтай холбогдоод компанийн санхүүгийн талаар асууж тодруулах зүйл байна, нягтлан бодогчоо дагуулж ирээрэй гэсний дагуу уулзахаар болсон.
Үүний дагуу 2022 оны 05 сарын 05-ны өдөр Ж.тэй уулзсан ба Ж. надад нэг санал байна, би ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч учраас гүйцэтгэх захирал болмоор байна, энэ асуудлаар таны саналыг сонсьё, энэ асуудлыг одоо шийдмээр байна гэж гэнэт тулган шаардсан.
Уг саналыг миний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй ба компанийн санхүүгийн талаар тодруулах зүйл байна гэж утсаар ярьж дуудчихаад гэнэт гүйцэтгэх захирал өөрчлөх асуудлыг хөндсөн.
Би бидний хооронд ярилцаж тохиролцсон зүйл байгаа, хүчин төгөлдөр байгуулсан хамтын ажиллагааны ч гэрээ байгаа. Тэр гэрээгээ дагаж мөрдөх нь зүйтэй гэж түүнд хэлсэн.
Ингээд тухайн өдрийн уулзалтаар Ж. компанийн гүйцэтгэх захирал болмоор байна гэж уурлаж, бухимдан зандарсаар би 70 хувийн хувьцаа эзэмшигч учраас гэдэг ганцхан шалтгаанаар намайг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, өөрийгөө гүйцэтгэх захирал болгосон.
Миний зүгээс Ж.ийн энэ бүх үйлдэл хууль зөрчиж байгааг хэлээд хэрвээ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж тодорхой асуудал хэлэлцэх гэж байгаа бол ном журмынх нь дагуу хийх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж 2022 оны 05 сарын 05-ны өдрийн уг хурлыг хувьцаа эзэмшигчдийн хурал гэж үзэхгүй, хууль зөрчиж явуулсан хурал хүчин төгөлдөр байж чадахгүй, хүчин төгөлдөр бус хурлаар гүйцэтгэх захирлыг солих асуудлыг шийдвэрлэх боломжгүйг Ж.т хэлж тайлбарласан.
Гэтэл Ж. нь ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, хурлаар гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой асуудал хэлэлцсэн болгож, гүйцэтгэх захирал Б.******* намайг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Ж.ийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлаар томилох тухай хурлын тэмдэглэл, тогтоол үйлдсэн байсан.
Улмаар өөрийн дураар үйлдсэн уг хурлын тэмдэглэл, тогтоолдоо намайг гарын үсэг зур хэмээн шаардаж цахим шуудангаар 1 хувийг ирүүлсэн ба миний бие гарын үсэг зурахаас татгалзсан.
Гэтэл Ж. нь уг хууль бус хурлын тэмдэглэл болон тогтоолоо ашиглан өөрийгөө ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хандахад Улсын бүртгэлийн байгууллагаас уг хурлын тогтоол, тэмдэглэлийг бүртгэхээс татгалзаж буцаасан байдаг.
Гэтэл тэрээр дахин уг материалыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр өгөх гэж очоод өмнө нь татгалзсан шалтгаан арилаагүй гэдэг үндэслэлээр дахин буцаагдсан байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах талаар ямар ч зар мэдэгдэл гаргаагүй, хурлаар компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаараа надад огт мэдэгдээгүй, зүгээр уулзаж ярилцах хэрэгтэй байна, санхүүгийн талаар мэдээлэл авмаар байна гэж дуудчихаад уг уулзалтыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хэмээн нэрлэж Б.******* намайг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай хууль бус шийдвэрийг гаргаж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг буцаан өгөхгүй байгаад гомдолтой байна.
Ж.ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, гүйцэтгэх захирал Б.******* миний бие хууль болон компанийн дүрэмд заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй өдийг хүрч байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Иймд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гаргасан гүйцэтгэх захирал Б.*******ыг чөлөөлж, Ж.ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.3-т Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан.
ХХК-ийн тухайд 2022 оны 04 сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хуралдуулах ямар ч боломжгүй, бодит нөхцөл байдал байсан. Учир компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдээгүй.
Ж. хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэхэд тодорхой хугацаа орсон бөгөөд Б.******* миний бие ганцаараа хурал зарлаж хийх боломжгүй байснаас гадна мөн Ж.тэй өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны гэрээтэй учраас ээлжит хурал хуралдаагүй.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана, 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно, 60 дугаар зүйлийн 60.2-т Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараах зүйлийг заана, 60.2.1-т хурал хуралдуулах газар, өдөр, цаг, 60.2.2-т хурлын хэлэлцэх асуудал, 60.2.3-т хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, 60.2.4-т хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам, 60.2.5-д хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт, 60.2.6-д саналын хуудсаар санал авах бол саналын хуудасны агуулга, 60.2.7-д саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр, 60.2.8-д хурлын дарга, 60.2.9-д тооллогын комиссын дарга, гишүүд гэж заасан.
Хэрэв Ж. нь ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар шийдсэн бол энэ журмыг баримтлах ёстой бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл ямар нэгэн шийдвэр гараагүй.
Мөн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т язгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж заасан бөгөөд Ж.ийн тухайд 2022 оны 05 сарын 04-ний өдөр уулзая гэж утсаар яриад, маргааш нь буюу 1 хоногийн дараа 2022 оны 05 сарын 05-ны өдөр уг хурлыг хийсэн нь хууль зөрчсөн.
Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах боломжгүй тохиолдолд ээлжит бус хурал хуралдуулах боломж бий. Ээлжит бус хурлыг хуралдуулахад ч хуульд заасан журмыг баримтлах ёстой.
Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэж заасан ба ээлжит бус хурал хуралдуулах нийт 7 үндэслэлийг хуульд заасан.
Гэтэл Ж.ийн хуралдуулж буй хурал нь эдгээр үндэслэлийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй, 61.3-т Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж тус тус заасан журмыг баримтлаагүй.
Иймд дээрх зөрчлүүд нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно, 70.1.1-т энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй гэж заасан үндэслэлд хамаарч байх тул Ж.ийн хууль зөрчиж хуралдуулсан 2022 оны 05 сарын 05-ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгож, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаад байна.
Ж.ийн энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас ХХК-ийн үйл ажиллагаа сүүлийн 3 жилийн хугацаанд зогсонги байдалд орж, хэвийн үйл ажиллагаа алдагдсаар байна.
Ж.ийн талийгаач нөхөр Б. бид хоёрын хооронд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа маргаан гарч байгаагүй.
Ж. нь компанийн хувьцааг өвлөж авахдаа ч намайг Хэнтий аймаг дахь төслийг дуустал гүйцэтгэх захирлаар ажиллуулья гэдэг дээр тохиролцож 2022 оны 04 сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Гэтэл компанийн тамгыг зөвшөөрөлгүй авч явж компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдмэгцээ хэлсэн ярьснаасаа буцаж, компанийн тамга тэмдэг болон улсын бүртгэлийн гэрчилгээг буцааж өгөхөөс татгалзаж, гүйцэтгэх захирлыг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгож, компанийн хэвийн үйл ажиллагааг бүхэл бүтэн 2 жилийн туршид алдагдуулж байгаад харамсалтай байна.
2022 оны 05 сарын 05-ны өдрийн уулзалт зөвхөн компанийн санхүүгийн мэдээлэл солилцох зорилготой байсан бөгөөд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах талаар эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу аливаа шийдвэр гараагүй байхад Ж. нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, хурлаар гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж дураараа аашилж байгаа нь нэхэмжлэгч Б.******* миний эрхийг ноцтой зөрчиж байна.
ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаартай компанийн тамгыг хариуцагч Ж.ээс гаргуулах шаардлагын тухайд:
Компанийн тамга болон гэрчилгээг хариуцагч Ж. нь хэрхэн авч явсан, ямар шалтаг, шалтгаанаар эрх бүхий этгээдэд нь буцааж өгөхөөс татгалзаж байгаа талаар дэлгэрэнгүй дурьдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 226 дугаар бүхий Журам шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 1.1-т Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна гэж заасан.
Мөн журмын 2.1-т Дараахь төрийн байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа биет болон цахим тамга хэрэглэнэ, 2.3-т Энэ журмын 2.1-д зааснаас бусад байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тэмдэг хэрэглэнэ, 2.8-д Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг нь нэг хувь байх бөгөөд тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг, хэвлэмэл хуудсыг бусад байгууллага, хуулийн этгээд, иргэн хуулбарлан хэрэглэхийг хориглоно, 2.9-д Байгууллагын албан ёсны баримт бичигт тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг болон Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд заасан баталгааны тэмдгээс бусад тэмдэг хэрэглэх, гарын үсгийн дардас дарахыг хориглоно, 3.12-т Улсын бүртгэлийн байгууллага тэмдэг хийлгэх зөвшөөрөл болон тамга, тэмдгийн хяналтын дугаар олгож, бүртгэл хөтөлнө. Биет болон цахим тамга, тэмдгийн хяналтын дугаар ижил байна, 6.1-т Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална, 6.2-т Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно гэж заасан.
Хариуцагч Ж. нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг зөвхөн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх, гэрчилгээнд бичилт хийх зорилгоор авч явсан боловч буцааж өгөөгүй.
Харин компанийн тамга буюу тэмдгийг улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчийн бүртгэл хийлгэхээр бүрдүүлсэн баримтад засвар орсон тул шинэчилсэн баримтад даруулах шаардлагатай байна гэж хэлээд баримтандаа даруулахгүйгээр, тамгыг биетээр нь авч яваад өгөөгүй.
Дээрх журмын 6.4-т Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хийлгэх, дахин олгоход улсын бүртгэлийн байгууллага, хэрэглэх, хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаанд архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч болон байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж (ажилтан) тус тус хяналт тавина, 6.5-д Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, зарцуулах үйл ажиллагаанд байгууллагын удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж (ажилтан) тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасны бүртгэл хөтөлж, хэвлэмэл хуудасны зарцуулалтын тооцоог хагас жил тутам удирдлагадаа танилцуулж, тайлагнах ба тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн дардсыг архивт хадгална, 6.6-д Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна, 6.7-д Байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно гэж тус тус заасан.
ХХК-ийн хувьд компанийн тамгыг компанийн удирдлага буюу гүйцэтгэх захирал /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/ нь хэрэглэж, хадгалж, түшиж ирсэн ба тамга, тэмдэг түших албан тушаалтан гэж тусгайлан томилж байгаагүй, нийтэд хэвшсэн ёсоор байгууллагын удирдлага нь өөрөө тамгаа барьдаг тогтолцоотой.
Нөгөө талаас компанийн тамга болон гэрчилгээ нь компанийн үндсэн баримт бичиг буюу компанийн өмч хөрөнгө юм. Үүнийг аль нэг хувьцаа эзэмшигч дураараа авч явах, ашиглах зэргээр захиран зарцуулах эрхгүй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараах аргаар хамгаална, 9.4.2-т Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу ХХК болон Б.******* нар нь хариуцагч Ж.ийн хууль бус эзэмшлээс компанийн тамга, гэрчилгээг шаардах эрхтэй.
Иймд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал Б.*******ыг чөлөөлж, Ж.ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах, Ж.ээс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаартай компанийн тамгыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.*******ын ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах, компанийн гэрчилгээ, тамга гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
ХХК-ийг анх миний нөхөр, талийгаач Н. нь 2015 оны 06 сарын 16-ны өдөр 70 хувийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, 30 хувийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч А. нар анх үүсгэн байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж тус компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 08 сард тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг А.оос Б.*******т гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан байдаг.
ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч, миний нөхөр Н. нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр ковидын вакцины хүндрэлийн улмаас нас барсан ба тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг хуульд заасны дагуу Ж. миний бие өвлөх байдлаар авч улсын бүртгэлд 2022 оны 04 сарын 28-ны өдөр албан ёсоор бүртгэгдсэн.
Ж. миний хувьд компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн тухайд ХХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэнтэй хамааралтайгаар компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, өр төлбөрийн талаарх санхүүгийн мэдээллийг болон гүйцэтгэх удирдлагын 2021 оны ажлын талаарх асуудлыг хэлэлцэх зорилгоор хувьцаа эзэмшигч нар харилцан тохиролцож 2022 оны 05 сарын 05-ны өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Улаанбаатар хот, дүүрэг, ******* хороо, гудамж-34, цамхаг, 1 давхарт хуралдаж, уг хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн санхүүгийн талаарх мэдээлэл, баримтыг огт танилцуулаагүй тул ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хувьцаа эзэмшигч Ж.ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын дийлэнхи олонхийн саналаар томилсон юм.
Нэхэмжлэлд дурдсанчлан 2022 оны 04 сарын 22-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар өөрийн байр сууриа илэрхийлэхэд Ж. миний бие тухайн үед ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоогүй байсан.
70 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Б.*******тай гэрээ байгуулаагүй, зөвхөн иргэн Ж.ийн хувьд бусадтай гэрээ байгуулсан үйл байдлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гарсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахад ашиглах боломжгүй.
Хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчид хуралдаж шийдвэрээ гаргасан шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэсэн боловч нэхэмжлэгч Б.*******ын зүгээс 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан, мөн шүүхийн маргаантай гэх асуудлаас болж улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийгдээгүй.
ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.*******т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хийх болсон тухайгаа илэрхийлж түүний гар утас руу 2022 оны 05 сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш 16 цагт болох тухай зурвас илгээж зар хүргэж хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийсэн.
Нэхэмжлэгч ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.*******, өмгөөлөгч Ю., өөрийн төрсөн эгч буюу тус компанийн нягтлан бодогч Б. нарын хамтаар ирж хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон байдлаа эрс үгүйсгэж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Мөн өдрийн хурлаар ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хувьцаа эзэмшигч Ж. миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогсдын дийлэнх олонхийн саналаар томилогдсон учир компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийн хяналтын дугаартай компанийн тамга тэмдгийг Ж. миний бие авах эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ХХК, Б.******* нар нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд,
2022 оны 05 сарын 05-ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааны тэмдэглэлийн хуулбар,
2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар,
2022 оны 04 сарын 22-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, компанийн дүрмийн хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 4540 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 06-ны өдрийн дугаар бүхий шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн дугаар бүхий магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 02 сарын 29-ний өдрийн дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04043 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 210/МА2024/00013 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 02 сарын 15-ны өдрийн дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлалын хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын *******-ны өдрийн дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 03-164/167******* дугаар бүхий шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 4-94154 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай албан бичгийн хуулбар,
ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022 оны 05 сарын 17-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийн хуулбар,
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн дугаар бүхий иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, мөн шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 101/ дугаар бүхий иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар,
2020 оны 03 сарын 26-ны өдрийн ХХК-ийн хувьцаа худалдан авалтын баримт, кассын орлогын ордер, 2021 оны 03 сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 03 сарын 26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Н., Б.*******, Ж. нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Ж. нь иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хариу тайлбарууд,
******* дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.ын 2024 оны 04 сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар,
Ж.ийн ******* дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2024 оны 03 сарын *******-ны өдөр гаргасан гомдол зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
1. 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ХХК-ийн хувийн хэргийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар баримтуудыг 2024 оны 12 сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
2. 20******* оны 02 сарын 17-ны өдрийн 191/ШЗ20*******/08446 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр:
*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын архиваас:
-******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 4540 дугаар захирамжтай Б.*******ын нэхэмжлэлтэй, ХХК, Ж. нарт холбогдох иргэний хэргээс:
-Өмгөөллийн ХХН-ийн имэйл хаягаас 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 11:19 цагт нэхэмжлэгч Б.*******ын төрсөн эгч гэх, ХХК-ийн нягтлан бодогч Б.гийн имэйл хаягт илгээсэн захидал /2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол/,
-Хариуцагч Ж.ийн 981101******* дугаараас нэхэмжлэгч Б.*******ын дугаарт бичсэн гэх хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч Б.*******т илгээж байсан гэх зурваст,
-2022 оны 05 сарын 05-ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаанд тус компанийн нягтлан бодогч Б. оролцон хийсэн гэх аудио бичлэгт тус тус үзлэг хийсэн баримтуудыг хуулбарлан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэжээ.
*******, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамга газар нотлох баримтуудыг 20******* оны 03 сарын 13-ны өдөр ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.ээс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаартай компанийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн 20******* оны 08 сарын 28-ны өдрийн 191/ШЗ20*******/35566 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 20******* оны 09 сарын 11-ний өдрийн дотор тодруулан ирүүлэхийг даалган, уг шаардлагыг хариуцагч талд гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 214-249, 3 дугаар хавтасны 1-7 дугаар тал/
ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 2015 оны 06 сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоолоор иргэн Н., А. нар оноосон нэртэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2 үүсгэн байгуулагчтай байгуулан,
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нийт 10,000 төгрөг буюу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоон, үйл ажиллагааны чиглэлийг гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх гэж тодорхойлон үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэн, компанийн дүрмийг баталжж, Н.ыг захирлаар томилон бүртгэлд бүртгүүлжээ.
ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшигч А., Б.******* нар 2018 оны 08 сарын 27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан Б.******* нь тус компанийн 30 хувийн хувьцааг эзэмших болсон бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 45 тоот тогтоолоор А.ыг 30 хувийн хувьцаа эзэмшигчээс хасч Б.*******ыг 30 хувийн хувьцаа эзэмшигчээр элсүүлэн, захирлаар томилсон байна.
ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н. нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр нас барсан ба түүний эхнэр Ж. 2022 оны 03 сарын 21-ний өдөр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Н.ын эзэмшиж байсан 70 хувийн хувьцааг эзэмших болж тэрээр ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшихээр болж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, дүрэмд зохих өөрчлөлтийг оруулан бүртгүүлсэн байна.
ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ж., ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нар 2022 оны 04 сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулан тус компанийн эзэмшиж буй Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт оршх дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл, Төв аймгтйн Баян суманд орших XY-0209******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны үед үүсэн гарах харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон бөгөөд үүнийг хариуцагч Ж. эсэргүүцээгүй.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 134-*******0, 2 дугаар хавтасны 1-43 дугаар тал/
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Б.*******ын нэхэмжлэлтэй Ж. нарт холбогдох ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 2018 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг А.од буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 28-30 дугаар тал/
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн А. нь Б.*******т холбогдуулан 2018 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг А.од буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гарган, тус шүүхийн 2023 оны 09 сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.ын хариуцагч Б.*******т холбогдуулан 2018 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч А.од буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.*******т даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрт нэхэмжлэгч А. давж заалдах журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 сарын 29-ний өдрийн тоот тогтоолоор нэхэмжлэгч талын хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 31-37 дугаар тал/
Тус шүүхийн 20******* оны 02 сарын 17-ны өдрийн 191/ШЗ20*******/08446 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр:
-******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 4540 дугаар захирамжтай Б.*******ын нэхэмжлэлтэй, ХХК, Ж. нарт холбогдох иргэний хэргээс:
-Өмгөөллийн ХХН-ийн имэйл хаягаас 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 11:19 цагт нэхэмжлэгч Б.*******ын төрсөн эгч гэх, ХХК-ийн нягтлан бодогч Б.гийн имэйл хаягт илгээсэн захидал /2022 оны 05 сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол/,
-Хариуцагч Ж.ийн 981101******* дугаараас нэхэмжлэгч Б.*******ын дугаарт бичсэн гэх хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч Б.*******т илгээж байсан гэх зурваст,
-2022 оны 05 сарын 05-ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаанд тус компанийн нягтлан бодогч Б. оролцон хийсэн гэх аудио бичлэгт тус тус үзлэг хийсэн баримтуудыг хуулбарлан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн.
ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ж. өөрийн 981101******* дугаарын утаснаас гүйцэтгэх захирал Б.*******ын дугаарт 2022 оны 05 сарын 04-ний өдөр 5 өдөр буюу 6-ны 15 цагт таурын 1 давхарт уулзья. Нягтлан бодогч эгчийгээ аваад ирээрэй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж санхүү дээр ярилцах хэрэгтэй байна гэсэн мессэж илгээсэн байна.
дүүргийн ******* хороо, гудамж-34, Жей цамхагын 1 давхрын зааланд 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 16:05 цагт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг эхлүүлсэн гэжээ.
Уг хуралд гүйцэтгэх захирал Б.*******, нягтлан бодогч Б., Б.*******ын өмгөөлөгч Ю.,
Хувьцаа эзэмшигч Ж., Ж.ийн төлөөлөгч Ж., Ж.ийн өмгөөлөгч Н. нар оролцон тэмдэглэлийг Г. хөтөлсөн байна.
Уг хуралдаанаар талууд компанийн үйл ажиллагаатай холбоотой болон 70 хувийн хувьцаа эзэмшигч Ж.ийн гүйцэтгэх удирдлагыг солихтой холбоотой асуудлаар хэлэлцэн, тодорхой хугацаагаар завсарлага авч байсан бөгөөд Б.******* хамтын ажиллагааны гэрээний дагуу гарсан зардлыг Ж.ээс шаардсан бөгөөд гүйцэтгэх захирал Б.*******ыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлаас чөлөөлж, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.ийг томилсон гэжээ.
/2 дугаар хавтасны 76-145 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.******* уг хурлыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно,
70.1.1-т энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй гэж маргаж байна.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана,
60.2-т Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараах зүйлийг заана, 60.2.1-т хурал хуралдуулах газар, өдөр, цаг, 60.2.2-т хурлын хэлэлцэх асуудал, 60.2.3-т хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, 60.2.4-т хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам,
60.2.5-д хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт, 60.2.6-д саналын хуудсаар санал авах бол саналын хуудасны агуулга, 60.2.7-д саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр, 60.2.8-д хурлын дарга, 60.2.9-д тооллогын комиссын дарга, гишүүд,
60.3-д Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна,
61 дүгээр зүйлийн 61.1-т Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна, 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй, 61.3-т Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж тус тус заасан журмыг баримтлаагүй гэж нэхэмжлэгч Б.******* маргаж байна.
Нэхэмжлэгч Б.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахтай холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн гэж маргаж байх боловч тэрээр уг хуралд оролцсон байна.
Б.******* нь Ж.т холбогдуулан 2021 оны 03 сарын 26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
2021 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Н., Б.******* нар байгуулан 70 хувийн хувьцаа эзэмшигч Н. өөрийн эзэмшлийн хувьцаанаас 30 хувийг худалдан авагч Б.*******т худалдахаар, хувьцаа нэг бүрийн үнийг 100 төгрөг, нийт 3,000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэжээ.
Дээрхи шийдвэрт нэхэмжлэгч Б.******* давж заалдах журмаар гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 210/МА2024/00013 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ХХК-ийн энгийн хувьцааны 30 ширхэг буюу 30 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэхийг хариуцагч Ж.т даалгасугай гэж өөрчилсөн ба Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 02 сарын 15-ны өдрийн тоот тогтоолоор хариуцагч Ж.ийн гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 38-49 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээрх дурдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.
Уг хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ХХК-ийн энгийн хувьцааны 30 ширхэг буюу 30 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэхийг хариуцагч Ж.т даалгаж шийдвэрлэснээр ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Б.******* нь ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр 2024 оны 07 сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдлоо.
Мөн талуудын хооронд 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээ үргэлжилж байх тул уг хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй.
Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд Ж.т холбогдох ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, 59.5-т Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасны дагуу гүйцэтгэх захирал Б.*******ын бүрэн эрх дуусгавар болсон хэмээн хариуцагч тал тайлбарлаж байна.
ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг тухайн санхүүгийн жил дууссанаас хойг 4 сарын дотор зарлан хуралдуулаагүй нь ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н. нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр нас барж, түүний эзэмшиж байсан 70 хувийн хувьцааг эхнэр нь болох Ж. 2022 оны 03 сарын 21-ний өдөр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөн авч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байснаас үүдэлтэй тул ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.*******ын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна,
83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна,
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 226 тоот тогтоолоор батлагдсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ын 1.1-т Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна,
2.1-т Дараахь төрийн байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа биет болон цахим тамга хэрэглэнэ,
2.3-т Энэ журмын 2.1-д зааснаас бусад байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тэмдэг хэрэглэнэ,
2.4-т Тамга хэрэглэх эрхгүй байгууллагын тэмдэг нь энэ журмын 3.2.2-т заасан бичээстэй байх бөгөөд тэмдэгний хэлбэр, хэмжээг тухайн байгууллага дотооддоо журамлан тогтооно,
2.8-т Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг нь нэг хувь байх бөгөөд тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг, хэвлэмэл хуудсыг бусад байгууллага, хуулийн этгээд, иргэн хуулбарлан хэрэглэхийг хориглоно,
6.1-т Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална
6.2-т Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно гэж тус тус заасан.
ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй тул ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаартай компанийн тэмдгийг хариуцагч Ж.ээс гаргуулан ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.т холбогдох ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаартай компанийн тэмдгийг хариуцагч Ж.ээс гаргуулан ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК, Б.******* нарын хариуцагч Ж.т холбогдох ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дугаартай компанийн тэмдгийг хариуцагч Ж.ээс гаргуулан ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 140,400 төгрөг гаргуулан ХХК, Б.******* нарт олгосугай.
3. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 29074 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байхыг, тус компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, дүрэм зэргийг ашиглахгүй, бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч Ж.т даалгасан ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН