| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2025/00133/И |
| Дугаар | 191/ШШ2025/08762 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08762
| 2025 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 191/ШШ2025/08762 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
176,979,745.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* *******" ХХК-аас авах 65302099,72 төгрөгийн авлага, уг авлагыг барагдуулаагүйгээс учирсан хохирол 111677645,82 төгрөг нийт 176979745,54 төгрөгийг тус компаниас гаргуулан авахаар нэхэмжилж байна.
тус компанийн барьсан орон сууцны хотхоноос 2 өрөөтэй 2 айлын сууцыг авахаар захиалж улмаар 2015 оны 4 дүгээр сарын 16-нд 41040464,07 төгрөгийн дутуу төлөлттэйгээр хүлээн авсан. Тухайн үеийн ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.ад миний бие компанид төлөх өрөндөө 3 өрөө байр өгөх, зөрүү 68959535,93 төгрөгийг буцаан авахаар санал тавьсныг минь хүлээн авсан тул 2015 оны 11 дүгээр сарын 16-нд байраа шилжүүлэн өгсөн болно. "******* *******" ХХК надаас авсан байраа тус компанийн туслан гүйцэтгэгч " " ХХК-д 110 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлсний төлбөрт өгсөн болно.
******* ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч М.тай 2016 оны 8 дугаар 04-ны өдөр тооцоо нийлж Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл" нэртэй баримтад харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Миний тавьсан саналыг хүлээн авсан болон "Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл гаргасан нь бидний хэлцэл хийснийг нотолж байна. (Хавсаргав)
Тус компанид төлөх өрөө дарж улмаар авлага үүсгэхдээ компани иргэн хоёрын хооронд гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн аман хэлцлээр үүрэг үүсэж эрх зүйн харилцаа бий болсон юм. Энэхүү аман хэлцлийг хийхдээ авлага барагдуулах хугацаа тогтоогоогүй ба алданги, торгууль, хүү тооцох нөхцөл тавиагүй, итгэлцэл, шударга ёс, нийтээр дагаж хэвшсэн ёс суртахууны хэв хэмжээг баримталсан юм.
******* *******" ХХК нь иргэн надад өгөх өглөгөө барагдуулахгүй удааснаас үнийн өсөлтөөс мөнгөний үнэ цэнэ буурч надад тодорхой хэмжээний хохирол учирсан болно.
Хохирлын тооцоог хийхдээ компаниас авах 68959535,93 төгрөгийн авлагыг үндэс болгосон юм. Ингэхдээ би компанид төлөх 41040464,07 төгрөгийн төлбөрөө 214 хоногийн дараа төлснөөс компанид учирсан хохирлыг тухайн үеийн Төрийн банкны хадгаламжийн хүүгээр бодоход 3657436.21 төгрөг болж байгааг авах авлагаасаа хасаж тооцоход 65302099.72 төгрөгийн авлага авахаар болж байгаа юм. Энэхүү 65302099,72 төгрөгийн авлагыг үндэслэн Төрийн банкны тухайн үеүдийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцоход 111677645,82 төгрөгийн хохирол надад учирсныг нэхэмжилсэн болно.
Төрийн банкны хадгаламжийн хүү нь бусад банктай харьцуулахад харьцангуй бага, зээлийн хүүнээс хэд дахин бага байдаг нь аль аль талдаа дундахарьцангуй бодолцсон болно.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1042848,72 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс Н.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь, компанийн хувьд, нэхэмжлэгчид өглөгтэй бус харин ч үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд бэлэглэх, өгөх зэргээр түүнээс авлагатай байх учиртай.
Нэгд. Авлага 65,302,099.72 төгрөг гаргуулах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тухайд,
Н.******* нь 2016/08/04 хүртэл гэсэн огноо бүхий Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл" гэсэн баримтыг шүүхэд гаргаж, уг баримтад үндэслэн компаниас авлага авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, нэгдүгээрт талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан эсэх, харилцан үүрэг үүссэн эсэх нь тодорхой бус нэхэмжлэл байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байна. Хэрэв хэлцэл байгуулагдсан гэж үзэж байгаа бол тухайн хэлцлийн дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь 2016.08.04-ний өдрөөр тооцоо нийлснээр хэлцэл хийсэн гэж байгаа нь учир дутагдалтай. Өнгөрсөн хугацаанд манай компанид дээрх үнийн дүнгийн талаар хандаж, шаардаж байгаагүй.
Хоёрт. Авлагыг барагдуулаагүйгээс учирсан хохирлоо төлүүлэх тухай
Дээр дурдсанаар манай компани төлбөр төлөх аливаа үүрэг үүсээгүй учраас авлагыг барагдуулаагүйн улмаас хохирол учирсан гэж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар компаниас 65,302,099.72 төгрөг огт шаардаж байгаагүй учраас хохирол гэж шаардсан нь үндэслэлгүй юм.
Гуравт. М.агийн гарын үсэг бүхий Өглөгийн дэлгэрэнгүй гэсэн баримтыг бид үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа учраас тухайн жагсаалтад дурдагдсан манайд өгсөн, шилжүүлсэн, манай өмнөөс төлсөн гэх төлбөр бүрийг зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ ******* гуай надаас энэ компанийн зөвлөхөөр ажиллаж байсан, уулзахдаа янз бүрийн юм нэхдэг байсан, сэндвичэн барилга байгаа гэдэн энэ таных гэж яаж мэдэх гээд алга болсон. Та надтай санхүүгийн баримтаа олоод ирээ би санхүүгийн баримттай тулгаж байж шийднэ, баримтаар шийднэ 129,000,000,000 төгрөгийн өртэй болгсон өмнөх удирдлага нь, тэр удирдлагын нэг нь Н.*******, компанийн дэд захирал нь барилгын материалыг камерыг унтраагаад жолооч дуудаад хулгай хийж байгаад баригдсан. Ийм байр авна гээд шүүхэд хэчнээн дуудагдаж миний ажлын цагийн хэдэн цагийг ирж байна. Гурван хүн нийлээд бие биенийхээ гэрч болоод нэхээд яваад байгаа. аа гаргаж ирээ гэдэг, өнөөдрийг хүртэл алга болсон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмээд хэлэхэд энэ хэрэгт хавсаргасан гурван шатны шүүхийн шийдвэр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаан. Харин энэ хэрэгтэй холбоотой маргаан биш. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хариуцагч тал оргил ХХК-д байр өгсөн 110,000,000 төгрөгийн байр өгсөн гэдэг дээр маргаж байгаа. Өгсөн гэдгээ нотлох ёстой байсан. Одоо 65,000,000 төгрөгийн өглөгтэй гэж үзэх юм бол энэ хүн гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайрбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл(2016/08/04 хүртэл)-ийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолын хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар магадлалын хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар, Бэлэглэлийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №10 дугаар гэрээ,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Л.ын гэрчийн мэдүүлэг,
Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар Н.*******гийн өмчлөлд одоо болон өмнө нь бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн дэлгэрэнгүй лавлагаа, ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 134,400,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 67,200,000 төгрөгийн төлөлт, гүйлгээ тухайн компанид шилжин орсон эсэх, орсон бол хэнээс, ямар гэрээний үүргийн төлөлт болох талаарх баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан авлага 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг, учирсан хохирол 111,677,645.82/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг, нийт 176,979,745.54/нэг зуун далан зургаан сая есөн зуун далан есөн мянга долоон зуун дөчин таван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь компанийн хувьд, нэхэмжлэгчид өглөгтэй бус харин ч түүнээс авлагатай байх учиртай, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх өрөндөө 3/гурав/ өрөө байр өгөх, зөрүү 68,959,535.93/жаран найман сая есөн зуун тавин есөн мянга таван зуун гучин таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг авах санал тавьсныг хариуцагч нь хүлээн авсан, уг авлагаасаа 3,657,436.21/гурван сая зургаан тавин долоон мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг хассан гэх үндэслэлээр хариуцагчаас 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ХХК-тай 2 ширхэг 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
******* ******* ХХК-ийн орон сууцны барилга, уг эд хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг ХХК-д шилжсэн болохоос гадна эдгээр хуулийн этгээдүүд хоорондоо хамааралтай тул ХХК болон Н.******* нарын хооронд байгуулагдсан гэрээнд ******* ******* ХХК-иас авах авлага хамааралтай болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д орон сууцны төлбөрт тооцон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 өрөө байр хүлээлгэн өгсөн болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд тусгаснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас авлагатай болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Тогтоолоор тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд үүссэн харилцааг тогтооход Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Тогтоолоор тогтоогдсон үйл баримт ач холбогдолтой байх ба уг үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байх тул уг үйл баримтыг дахин нотлохгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид өглөгтэй бус харин авлагатай гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөрт тооцож өгсөн 3 өрөө байрны зөрүү мөнгө 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, Н.*******д өглөгтэй тухай гэрч Л.ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагчийн Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд нэхэмжлэгчид 68,959,535.93/жаран найман сая есөн зуун тавин есөн мянга таван зуун гучин таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийн өглөгтэй талаар тусгасан байх ба хариуцагчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л. хариуцагч нь нэхэмжлэгчид 70,000,000/далан сая/ төгрөгийн өглөгтэй талаар гэрчийн мэдүүлэг өгчээ.
Зохигчид Л. нь хариуцагчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар маргаагүй болно.
Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, гэрч Л.ын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийн өглөгтэй буюу 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн таталзлаа баримтаар нотлохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т ... хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон ..., мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.
Хариуцагч нь 2 ширхэг 2 өрөө сууцны төлбөрт тооцон өгсөн 3 өрөө орон сууцны зөрүү үнийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хариуцагч нь 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцож хариуцагчаас учирсан хохиролд 111,677,645.82/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нь 2 ширхэг 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож, ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, гэрч Л.ын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас учирсан хохиролд 111,677,645.82/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх 3/гурав/ жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, үлдсэн 111,677,645.82/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,042,848.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 484,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 65,302,099.72/жаран таван сая гурван зуун хоёр мянга ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, үлдсэн 111,677,645.82/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,042,848.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 484,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ