| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00086/И |
| Дугаар | 191/ШШ2025/08794 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/08794
2025 10 16 191/ШШ2025/08794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД:*******/-т холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 653,951,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдаад 2012 оноос хойш усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, сэргээх, засварлах, шинэчлэх ажлыг гүйцэтгэсээр ирсэн. Манай компанийн тухайн үед ажиллаж байсан захирал н. өөрийн найз Цомбон ******* компанийн захирал тай багаасаа үерхэж нөхөрлөсөн. Тухайн үед Цомбон ******* компанитай манай компани нэг оффист үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр үед данс тооцоогоо бие биедээ өгч авах тохиолдол их байдаг байсан. Ингээд нэг оффист суудаг байсан. Түүнээсээ үүсээд 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 96,733,440 төгрөгийн үнэ бүхий Лексус-570 машин, түүний тээврийн зардал, гаалийн татварт төлсөн 28,218,345 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 28 сая төгрөг бэлнээр, 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 50 сая төгрөг дансаар, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 380 сая төгрөгийг тус тус хамт нэг дээвэр дор байсан учраас аливаа нэг гэрээний харилцаа үүсгэхгүйгээр д тусалж, түүний өмнөөс машины мөнгийг нь төлж, бусдын өмнө хүлээсэн үүргийг нь ******* ******* компанийн өмнөөс биелүүлсэн байдаг. 2014 оноос хойш өнөөдөр хүртэл Цомбон ******* компанийн захирал нь элдэв шалтаг тоочсоор байгаад энэ мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө авъя гэж 10-аад жил нэхэмжилсний дүнд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлсэн актаар 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дуусах хугацаанд 80 сая төгрөгийн авлагатай гарсан байна гээд ******* ******* ******* ХХК болоод ******* ******* компанийн хооронд тооцоо нийлсэн актыг үйлдсэн.
Үүний дараа манай компаниас 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 71 сая төгрөгөөр ихэсгэж байгаа. Манай компани нь ******* ******* компанитай дахиад ямар нэгэн гэрээний харилцаа үүсгэлгүйгээр 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ы Худалдаа хөгжлийн тоот данс руу 21 сая төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 50 сая төгрөгийг Авирмэд гэх хүний Худалдаа хөгжлийн тоот дансаар дамжуулан д өгөөд ингээд нийт 71 сая төгрөгийг түүнд шилжүүлж өгсөн. Гэвч дээрх төлбөрийг барагдуулаагүй. Нийтдээ хариуцагчаас үндсэн нэхэмжлэлээр 582,951,785 төгрөг гаргуулъя гэсэн. Үүн дээр 71 сая төгрөг нэмэгдээд энэ мөнгөнүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн агуулгаар гаргуулъя гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ******* компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 582,951,785 төгрөг, ихэсгэсэн шаардлагаар 71 сая, нийтдээ 653 сая төгрөгийг ******* ******* компаниас нэхэмжилж байна. Манай компанийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн дурдсанчлан ******* ******* ******* компанийн захирал , ******* ******* компанийн захирал нар нь багаасаа найзууд байсан харилцаатай хүмүүс. ******* ******* компани нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм компани байгаа. ******* ******* ******* компанийн захирал тай 2009 оноос эхлээд тодорхой ажил гүйцэтгэх, түүний ашиг шимийг хуваан хүртэх зорилгоор нэг оффис байгуулж, хамтын ажиллагаа гэж эхэлсэн байдаг. Тухайн үедээ хамтын ажиллагаагаар тохиролцсон хамгийн эхний ажил нь юу байсан бэ? гэхээр Ц. нь ******* ******* ******* гэдэг компанийг өөрийн ах гэдэг хүнээс шилжүүлэн авсан. Тухайн үед ******* ******* ******* компани үйл ажиллагааны ямар чиглэлтэй байсан бэ? гэхээр усны барилгын зураг төсөл болон усны барилга барих тусгай зөвшөөрөлтэй байсан. Мөн ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нар нь ******* ******* *******ийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрших 4000 метр квадрат талбайд орон сууц барих томоохон төсөл хэрэгжүүлэхээр анхныхаа хамтын ажиллагаагаа харилцан тохиролцсон. Тухайн үед ******* ******* ******* компанийг гэх хүнээс шилжүүлж авах, түүний газрыг худалдан авах үнийг ******* ******* компани болон тухайн компанийн захирал төлж байсан. Бичгээр гаргасан хариу тайлбарт үүнийг графикаар харуулсан байгаа. 2011 онд д газрын үнэ, мөн гэдэг хүн болон гэх хүмүүст газрын үнүүдийг шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн дурдсанчлан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хоёр компани тооцоо нийлсэн байгаа. Ингэж тооцоо нийлэхдээ бие биедээ өгч авалцсан тооцоонуудаа тооцооны нийлсэн актынхаа хавсралтаар гаргасан. Энэ хавсралт дээр мөн н. гэх хүний газрын үнийг төлсөн болон эдгээртэй холбоотой гүйлгээг чеклэсэн байдаг.
Хоёрдугаарт ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нь хөрөнгө оруулж хамтран ажиллаж байсан төслүүд нь 2009 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэрийн голын усан цахилгаан станцын загас өнгөрүүлэх байгууламж, 2010 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Бодь бустридиз дельта констракшн компанийн Эмбасси товер барилгын хөрсний ус доошлуулах ажил, мөн Эм Си Эс компанийн Интермед эмнэлгийн өргөтгөлийн хөрсний ус, тоос доошлуулах ажил, Ялгуусан компанийн Шар хадны чиглэлийн замыг хөрсний усны түвшинд доошлуулах барилга байгууламжийн ажил, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын зам талбайн борооны ус зайлуулах шугамын барилга угсралтын ажил, сэлбэ гол, дунд голын үерийн далангийн засвар шинэчлэлийн ажил 1 дүгээр шат, 2 дугаар шат гэх мэт. Эдгээр төслүүд дээр хамтран ажиллаж анх тохиролцсон байдлаараа хамтын ажиллагаанаас олсон ашгаа хувааж авч байсан ийм үйл баримт байгаа. Ингээд ******* ******* компани нь ******* ******* ******* компанид 566 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт. Гэхдээ энэ бол хамтран ажиллах чиглэлдээ зориулсан ийм хөрөнгүүд байсан. 2013 онд Сэлэнгэ голын үерийн далангийн ажил гүйцэтгэх 2 дугаар хэсгийн тендерт ******* ******* ******* ХХК шалгарснаас хойш энэ хоёр компаниуд хоорондоо харилцаа холбоогүй болсон. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд 3 нөхцөл бүрдсэн байх ёстой. Нэгдүгээрт эд хөрөнгө олдсон эсвэл хадгалсан эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан эсхүл эд хөрөнгө олсон, хадгалсан явдал нь хууль болон гэрээнд үндэслээгүй байх. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс ******* ******* компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Энэ нь хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг огт хангахгүй байгаа. Учир нь эд хөрөнгө олсон, хадгалсан болон олж авсан, хууль болон гэрээнд үндэслээгүй байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас буцаан шаардаж буй мөнгөн хөрөнгийн зориулалт нь компаниудын дундын хөрөнгөөс, жишээлбэл 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 96,733,000 төгрөгөөр Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн гэх боловч тухайн үед Лексус-570, нь Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж үүний худалдан авалт болон тээвэрлэлтийн зардлуудыг төлсөн. Хоёрдугаарт гаалийн татварт 28,218,345 төгрөгийг төлсөн гэж үздэг боловч энэ гаалийн татвар, энэ төлбөр нь зөвхөн ы захиалсан Лексус-570-ийн гаалийн төлбөр байсан эсэх талаарх баримт байхгүй. Гуравдугаарт 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 28 сая төгрөгийг бэлнээр гэж тодорхойлсон. Тэгэхдээ тухайн мөнгө нь бэлнээр гэж тодорхойлсон боловч тэр мөнгөн хөрөнгө нь зээл юм уу, эсвэл ямар нэгэн тодорхой зүйлд зарцуулагдах юм уу? гэдэг ийм зүйл байхгүй. 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 50 сая төгрөг аас зээлүүлэв гэдэг ийм гүйлгээний утгатай. Гэхдээ энэ зээлүүлэв гэдэг утга нь д юм уу? эсвэл зээлийн харилцаа юм уу, эсхүл ийм утгатай гүйлгээг өөр юунд зарцуулах гэж байсан юм бэ? гэдэг асуудал. 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 380 сая төгрөгийг кассад гэдэг утгатай д олгосон гэж байгаа. Кассад гэдэг утга нь юуг илэрхийлж байгаа юм бэ? гэхээр хамтын үйл ажиллагаа нь явж байгаа учраас тухайн үйл ажиллагааны болон бараа материал, өөр бусад хэрэгцээ шаардлагатай зүйлүүдэд зарцуулах ийм зориулалтыг кассанд гэж томьёолдог байгаа. Тэгэхээр манай байгууллагын зүгээс юу гэж үздэг вэ? гэхээр хоёр компанийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээтэй байсан. Энэ гэрээг талууд аман хэлбэрээр байгуулсан. Энэ нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа вэ? гэхээр хоёр компани тендерийн ажилд хамтран оролцох болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрших тодорхой газар дээр орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр гэдэг хүн нь ******* ******* ******* компанийг бусдаас аваад, ингэхдээ тэр компани дээр байсан газрын үнийг болон ******* ******* компаниар төлүүлээд явсан ийм үйл баримт байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа мөнгөн дүн нь аливаа нэг үүрэг болон гэрээний харилцаа үүсгэхгүйгээр өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр хамтран ажиллах гэрээ байгуулаад 2013 онд хамгийн сүүлийн ажлыг гүйцэтгэснээс хойш холбоогүй байж байгаад 10 жилийн дараа шүүхэд хандаж байгааг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн өмгөөлөгч: Энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жил, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тус тус заасан байдаг. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол зүгээр нэг нэршил төдий заачихсан хугацаа биш. Өнөөдрийн энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд ч тэр, хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд ч тэр 10 гаран жилийн өмнөх баримтууд байгаа. Хариуцагч талын зүгээс зарим нэг баримтыг гаргаж өгөхөд 10 жилийн өмнөх үйл явдал учраас зарим нэг баримтыг гаргаж өгөхөд *******өгтэй байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хамтын ажиллагаатай байсан гэдгийг тодорхой дурдаж ярилаа. Мөн үүнийг дэмжиж тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар нэгэн үүрэг үүсгэхгүйгээр ы өрийг дарах юм уу, бусдад мөнгө шилжүүлэх ийм байдлаар мөнгө шилжүүлсэн гэж байна. Гэтэл 169 сая төгрөгийг жишээ нь д шилжүүлэхдээ материалын зардалд гэж шилжүүлсэн байгаа. ы өрийг дарав гээгүй байна. д зээлэв гээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг талуудын хооронд үүрэг үүсээгүй тохиолдол бол биш, үүрэг үүссэн. Харин тэр нь хамтран ажиллах гэрээ байсан гэж хариуцагч талын зүгээс тайлбарлаж байгаа. Мөн өөр нэг анхаарах ёстой зүйл нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн энэ мөнгө шилжүүлсэн баримттай холбоотой баримтуудыг харвал за Зузааны руу өөр лүү нь мөнгө шилжүүлсэн байдаг. Хувь хүн рүү нь мөнгө шилжүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд болохлоор Цомбон ******* гээд компаниар хариуцагчаар татагдчихсан байгаа. Эндээс юу харагдаж байгаа вэ гэхлээр нэхэмжлэгч одоо хариуцагчаа буруу тодорхойлсон байна аа гэж харж байгаа. За энийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4 Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 188/24 дүгээр Т.*******, О. нарт олгосон итгэмжлэл, Мааньт ШТС-н баримт, Шунхлай говь ХХК-ийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шатахууны баримт, New car авто угаалгын *******ийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн кассын орлогын ордер, Петровис ХХК-ийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний баримт, Эм Би Ти ХХК-ийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн кассын орлогын ордер, УБТЗ-н 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0837176, 0837175 дугаар Зорчих эрхийн тасалбар, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 28,000,000 төгрөгийн кассын орлогын ордер, Худалдаа хөгжлийн банкны 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын маягт, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 50,000,000 төгрөгийн орлогын ордер, Хаан банкны 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 380,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 190,656,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, тооцоо нийлсэн акт, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21,000,000 төгрөгийн орлогын ордер, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50,000,000 төгрөгийн дотоод шилжүүлгийн хаягт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 12-р дугаар сарын 18-ны өдрийн 444 дугаартай Газар ашиглах эрх олгох тухай захирамж, хавсралтын хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 12-р дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай захирамж, хавсралтын хуулбар, Монхорус трейд ХХК-ийн 2025 оны 05 дугаарын 19-ний өдрийн тодорхойлолт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/547 дугаартай Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж, хавсралтын хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/990 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамж, хавсралтын хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4587130407-0, 4587130467-0, 4587130719-0, 4587130731-0 дугаартай кассын орлогын баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3542 дугаар прокурорын тогтоолын хуулбар, З.ы Хаан банкны депокит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 17-ны 25/02-2025 дугаар Д.*******д олгосон итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15,000,000, төгрөг, 20,000,000 төгрөгүүдийн орлогын ордер, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 06 дугаар сарын 20-ны өдөр, 04 дүгээр сарын 16, 17 өдөр, 04 дүгээр сарын 04-ний өдрүүдийн бэлэн мөнгөний орлогын баримт, 900,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 05/07/2013 5,000,000 төгрөгийн орлогын мэдүүлэг, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 06 дугаар сарын 19-ний өдрүүдийн бэлэн мөнгөний орлогын баримт, З.ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбар, өмгөөлөгчөөр Д.Болд-Эрдэнийг оролцуулах тухай хүсэлт, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хариу тайлбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 582,951,785 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 71,000,000 төгрөгөөр ихэсгэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХКийн захирал Ц., хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал З. нар найзууд бөгөөд нэг ажлын байр түрээслэн өөрсдийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг байсан бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн бэлэн мөнгөний кассын зарлагын ордероор З.д зээл төлөлт гэсэн утгаар 28,000,000 төгрөгийг /хх 12/,
-Худалдаа хөгжлийн банкны 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гүйлгээгээр Ц.аас Ц. руу 46,003,002.32 төгрөгийн /хх 13/,
-Худалдаа хөгжлийн банкны 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гүйлгээгээр З.ы данс руу аас зээлүүлэв гэх утгаар 50,000,000 төгрөгийг /хх 14/,
-Хаан банкны 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээгээр ******* мененжмент ******* ХХК-ийн данснаас З. данс руу кассанд гэх утгаар 380,000,000 төгрөгийг /хх 15/,
-Хаан банкны 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 190,656,000 төгрөгийг ******* мененжмент ******* ХХКийн данснаас З. данс руу ******* ******* *******өөс материалын зардалд гэх утгаар шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх 16/
-Худалдаа хөгжлийн банкны 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн гүйлгээгээр аас З.ы данс руу материалын зардал гэх утгаар 21,000,000 төгрөгийг /хх 100/,
-Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээгээр Б.Авирмэдийн данс руу Ц.аас зээлэв гэх утгаар 50,000,000 төгрөгийг /хх 101/ тус тус шилжүүлснээс гадна 2012 оны 05 сарын 16-ны өдөр лексус 570 маркын авто машины үнэ, тээврийн зардал, гаальд төлөх татварын хамт төлсөн байна. Нэхэмжлэгч эдгээрийг аливаа нэг гэрээний харилцаа үүсгэхгүйгээр З.д тусалж зээлсэн гэж тайлбарласан боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хот, хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт бид хамтарч оролцон үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарлан холбогдох банкны орлогын ордер, бэлэн мөнгөний баримт, орлогын мэдүүлэг, хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг ирүүлсэн байна. /хх 65-90/
5. Дээрх шилжүүлгийн баримтуудын гүйлгээний утга болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан бус талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн байх бөгөөд талууд уг харилцааг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цаг хугацаанд шилжүүлсэн гэх төлбөрийн дагуу тооцоог нийлж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр акт үйлдсэн байна.
Тодруулбал, тооцоо нийлсэн актад нэг талаас ******* ******* ******* ХХК-ийн захирал Ц., нөгөө талаас ******* ******* ХХК-ийн захирал З. нар нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх өг авалцсан зүйл хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж тооцоо нийлж 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй тухайн төлбөрийг 2023 оны 12 сарын 31-ний дотор төлөхөө илэрхийлсэн байна. /хх 64/
6. Хариуцагч талаас талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудал байсан бөгөөд тухайн харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан. Талууд тооцоо нийлсэн актыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсны дагуу хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй. Дээрх тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
7. Тооцоо нийлсэн актаар хариуцагч ******* ******* ХХК 80,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг тогтоосноос хойш 2024 оны 02 сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийг Ц.ын Худалдаа хөгжлийн банкны 495047980 дугаартай дансанд тооцоо утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 139/
Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 55,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 598,951,785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,072,708+512,950 төгрөг нийт 3,585,658 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 598,951,785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,072,708+512,950 төгрөг нийт 3,585,658 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР