| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/01063/И |
| Дугаар | 191/ШШ2025/09047 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09047
2025 10 23 191/ШШ2025/09047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 36,530,866.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр иргэн С.*******тай кредит карт эзэмших гэрээ болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулаад 10 сая төгрөгийн зээлийн эрхийн картыг худалдан авалтын гүйлгээнд 2%-ийн хүүтэйгээр бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаанд кредит картыг ашиглах эрхтэйгээр олгохоор кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зарцуулсан дүн болох 9,998,990.69 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Үүнээс шалтгаалаад хугацаа хэтрэлтийн шимтгэл 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1122 хоног хэтэрсний шимтгэлд 6,130,777.51 төгрөг, шимтгэлийн авлага буюу картын жилийн хураамжид хамаарах 700 төгрөг, хүүгийн авлага нь 20,379,398.56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал буюу нотариатын зардал 21,000 төгрөг, ингээд нийтдээ 36,530,866 төгрөгийг гаргуулах. Банк эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийн ашигласан хугацаагаар тооцно. Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6-д ******* эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол *******, санхүүгийн зохицуулах хороон хяналт тавина гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнг гаргуулах гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбар өгсөн байдаг. Ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ? гэхээр нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хугацаа хэтрэлтийн шимтгэл, үндсэн зээлийн хүү зэрэг үнийн дүнгүүд нь хэд хоногийн, хэдэн төгрөг, нийт ямар хугацааны хүү, шимтгэл байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дээрх хоног болон төлөх ёстой хүүгийн шимтгэлүүдийг тодорхой болгосноор хариуцагчийн зүгээс төлөх үндэслэл бүрдэнэ гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/1348 дугаар Ц.Ганбаярт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/1491 дугаар Б.Раднаасүрэн, Ү.******* нарт олгосон итгэмжлэл, төлбөрийн нэхэмжлэх, кредит карт эзэмших хүсэлтийн хуулбар, С.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн BCC20180907016 дугаар кредит карт эзэмших гэрээний хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗБ-ВСС18090716-1-1 хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, кредит картын зээлийн хүүгийн тооцоолол зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0403 дугаар Д.д олгосон итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК хариуцагч С.*******д холбогдуулж гэрээний үүрэгт 36,530,866.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр иргэн С.*******тай кредит карт эзэмших гэрээ болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулаад 10 сая төгрөгийн зээлийн эрхийн картыг худалдан авалтын гүйлгээнд 2%-ийн хүүтэйгээр бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаанд кредит картыг ашиглах эрхтэйгээр олгохоор кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зарцуулсан дүн болох 9,998,990.69 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Үүнээс шалтгаалаад хугацаа хэтрэлтийн шимтгэл 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1122 хоног хэтэрсний шимтгэлд 6,130,777.51 төгрөг, шимтгэлийн авлага буюу картын жилийн хураамжид хамаарах 700 төгрөг, хүүгийн авлага нь 20,379,398.56 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал буюу нотариатын зардал 21,000 төгрөг, ингээд нийтдээ 36,530,866 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хугацаа хэтрэлтийн шимтгэл, үндсэн зээлийн хүү зэрэг үнийн дүнгүүд нь хэд хоногийн, хэдэн төгрөг, нийт ямар хугацааны хүү, шимтгэл байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дээрх хоног болон төлөх ёстой хүүгийн шимтгэлүүдийг тодорхой болгосноор хариуцагчийн зүгээс төлөх үндэслэл бүрдэнэ гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна хэмээн тайлбарласан.
3. ******* ******* ******* ХК болон С.******* нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн BCC20180907016 дугаар кредит карт эзэмших гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗБ-ВСС18090716-1-1 хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, 10,000,000 төгрөгийг 2 жилий хугацаатай, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгөн болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй авч буцаан төлөхөөр тохирчээ.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.аас нэхэмжлэгч нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хугацаа хэтрэлтийн шимтгэл, үндсэн зээлийн хүү зэрэг үнийн дүнгүүд нь хэд хоногийн, хэдэн төгрөг, нийт ямар хугацааны хүү, шимтгэл байгаа нь тодорхойгүй, хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй гэж маргасан. Гэвч кредит картын зарцуулсан дүн, хугацаа хэтрэлтийн шимтгэл, хүүгийн авлага, *******ны тооцоололын програмаар гаргасан, энэ нь Монгол *******наас тогтоосон шаардлагад нийцсэн, түүний хяналт дор явагддаг систем гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлсан бөгөөд кредит картын зээлийн хүүгийн тооцоололд /хх20/ гүйлгээ хийсэн огноо, хүүгийн тооцоолол эхлэх, дуусах огноо, хүү тооцох хоногууд тодорхой байх тул тооцооллыг ойлгомжтой, үнэн зөв гэж үзлээ.
6. Хариуцагч С.*******аас BCC20180907016 дугаар, ЗБ-ВСС18090716-1-1 дугаар гэрээнүүдийн зарцуулсан дүн 9,998,990.69 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 6,130,777.51 төгрөг, шимтгэлийн авлага 7,000 төгрөг, хүүгийн авлага 20,379,398.56 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 21,000 төгрөг, нийт 36,530,866.76 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,604.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 340,604.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******аас 36,530,866.76 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,604.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 340,604.33 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР