| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04879/И |
| Дугаар | 191/ШШ2025/09291 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09291
2025 10 30 191/ШШ2025/09291
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 40,981,589.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэгийг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч ******* овогтой ******* нь тус *******тай 2019 оны 11-р сарын 13-ний өдөр №684/19 тоот Зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн *******ны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Зээлдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 08 -ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл: 20,795,917.65 (хорин сая долоон зуун ерэн таван мянга есөн зуун арван долоон төгрөг жаран таван мөнгө) төгрөг;
Зээлийн үндсэн хүү: 17,937,041.56 (арван долоон сая есөн зуун гучин долоон мянга дөчин нэгэн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг;
Нэмэгдүүлсэн хүү: 2,238,630.66 (хоёр сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун гучйн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг;
Шүүхэд нэхэмжлэхтэй
холбогдон гарсан зардал: 10,000.00 (арван мянга) төгрөг;
Талуудын хооронд байгуулагдсан тоот №684/19 тоот Зээлийн гэрээ-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 40,981,589.87 (дөчин сая есөн зуун наян нэгэн мянга таван зуун наян есөн төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, ******* ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.
Нөгөө талаас хариуцагч ******* овогтой *******тэй дараах нөхцөлийг харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав.
1. ******* ******* *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 40,981,589.87 төгрөгийг 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 1-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 2-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 15-ны өдөр 30,981,589.87 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 40,981,589.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,981,589.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 1-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 2-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 15-ны өдөр 30,981,589.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Г., Э. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /хх-3/
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох гэрээний үүрэгт 40,981,589.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,981,589.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 1-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 2-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 15-ны өдөр 30,981,589.87 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,858 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 362,858 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР