2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/09420

 

 

 

 

 

 

 

 

       2025           11              13                                            192/ШШ2025/09420

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 32 дугаар хороо, 11 дүгээр гудамж, 01 тоот хаягт оршин байх “***/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нарын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, “******* ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч “******* ” ХХК, “******* ******* *******” ХХК нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасныг тус тус үндэслэн дараах эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Үүнд Нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэрэндорж, “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Наранцацралт нар нь эхнэр, нөхөр бөгөөд уг 2 компани нь хамтын үйл ажиллагаа явуулдаг хоорондоо хамаарал бүхий компаниуд юм. Нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн хувьд хариуцагч “ ” ХХК-ид барилгын туслах материал болох пум, сапуд түрээсэлж, талууд 2022.01.10 өдөр №Г-22/01 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Талууд хэд хэдэн удаа тооцоо нийлсэн бөгөөд эцсийн байдлаар 2023.09.05 өдөр тооцоо нийлж “ ” ХХК нь “******* ХХК-ид нийт 350.915.000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Уг төлбөрөөс 164.340.000 төгрөгт тооцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороонд байршилтай СТ апартмент хотхоны А блокын 8 давхрын 46 тоот, 31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн СТ апартмент хотхоны А блокны 3 давхрын 12 тоот, 43.7 м.кв талбайтай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үүрэгтээ тооцуулахаар №23/0512, №23/05/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч “******* ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй. Хариуцагч нь №Г-22/01 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө болон 186.575.000 төгрөг /350.915.000- 164.340.000=186.575.000 төгрөг/-ийг өнөөдрийг хүртэлх хугацаанд “******* ” ХХК-ид төлөөгүй байгаа. Харин нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хувьд хариуцагч “ ” ХХК-д барилгын туслах материал түрээсэлж, талууд 2023 оны 09-р сарын 12-ны өдрийн №Г-23/199 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан байдаг. Гэрээний дагуу нэхэмжлэгч "Машдэлгзшл хзв *******” ХХК нь 2023.09.12 өдрийн Тооцоо нийлэх актад заасан байгаа зарлагын №582, №587, №615, №626, №700 дугаартай баримтаар барилгын туслах материал/цагаан панер, *******, дотор булан, гадна булан, сапуд/-ыг хүлээлгэн өгч, уг актад заасан орлогын баримтуудаар барилгын туслах материалуудаа хүлээн авсан байдаг. Гэтэл хариуцагч “ ” ХХК нь 2023.09.12 өдрийн Тооцоо нийлэх актад заасан түрээсийн үлдэгдэл төлбөр 315.156.834 төгрөг, алданги 157.578.417 төгрөг, нийт 472.735.251 төгрөгийг төлөөгүй. Иймд нэхэмжлэгч “******* ” ХХК, “******* ******* *******” ХХК-иудаас дээрх гэрээний үүргээ шаардаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025,05.29-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь сайн дураараа шүүхэд ирж нэхэмжлэлээ авдаггүй, шүүхээс хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн илтгэх хуудсаар тус тус тогтоогдсон байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК-ийг эрэн сурвалжилж олж тогтоож өгнө үү. Мөн тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, “******* ” ХХК нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ ” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 32 дугаар хороо, 11 дүгээр гудамж, 01 тоот хаягт оршин байдаг болох нь тухайн байгууллагын шүүхэд гаргасан хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 6 тал/, ******* дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 8 тал/-аар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “ ” ХХК/РД: / нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, Барилгын туслах материал түрээслэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ, хавсралтууд/ХХ 9-23 тал/-аар, мөн түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *** зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн овогт ийн баяр/РД:/ нь “ ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2403 дугаартай албан бичиг, *** дугаартай захирамжийн хуулбар/ХХ 24-25 тал/-аар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, “******* ” ХХК нарын хүсэлтийг хангаж, “ ” ХХК/РД: / болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ийн баяр/РД:/ нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, “******* ” ХХК нарын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “ ” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ийн баяр/РД:/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  “ ” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ийн баяр/РД:/ нарын оршин суугаа болон компанийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод *******ээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               ***