| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/10114/И |
| Дугаар | 192/ШШ2025/09244 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09244
2025 11 11 192/ШШ2025/09244
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Гэм хорын хохиролд 13,271,951 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Тоёота приус-30 маркийн УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/457 дугаартай магадлалаар *******г 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ эрүүл мэндийн хохирол төлбөрт 4,169,805 төгрөгийг *******гээс гаргуулж, харин гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн Сайд, Эрүүл мэндийн Сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.5-д зааснаар *******гийн үйлдсэн гэмт хэрэгт хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн барагдуулах талаар заасан. Үүний дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйл “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасан. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ГССҮТ-д аманд цус амтагдах, толгой эргэх, дотор муухайрах, ухаан алдаж унах, хүзүү хөдлөхгүй байх, суудлын бүсний дагуу бие хөхрөлттэй, нуруу, бүсэлхийгээр өвдсөнөөс 30 хоног хүзүүний чиг зүүх, дусал тариа, бариа засал хийлгэсэн бөгөөд одоо хүртэл өвдөж буйгаас тогтмол зогсоо ажил хийх боломжгүй, өвчин намдаах эм, наалт өдөр тутамдаа хэрэглэж байна. Өвчин намдаах эм байнга хэрэглэсний улмаас эмийн гаж нөлөө элэг зэрэг эрхтэнд маань сөргөөр нөлөөлөөд байгаа. Автомашин жолоодох, дуут дохионы чимээ сонсоход айж цочдог зэргээс шалтгаалан Япон Улсад автомашин жолоодох эрхийн үнэмлэхээ солих ур чадварын шалгалтаа өгч чадаагүй тул нийтийн тээвэр болон такси унаанд байнга их мөнгө үрэх зэргээр өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, ослоос үүдэлтэй өвчин зовуурь, сэтгэл санааны айдас түгшүүртэй амьдарч байна. *******гийн үйлдсэн гэмт хэргээс болж одоо сэтгэл санааны ихээхэн дарамттай, хохирсон учраас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 15,173,400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор 15,173,400 төгрөгийг *******гээс гаргуулж, *******д олгож өгнө үү. Тус шүүхэд ******* нь *******д холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч ******* нь одоо Япон Улсын Токио хотын “Асахи Карьер сервис” компанид Хуулийн этгээдийн борлуулалт, орчуулга, дэмжлэг хариуцагчаар ажиллаж байгаа юм. Шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуу Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгаас 2025 оны 06 дугаар сарын 02-ны 09 цагт уг газрын байранд бэлэн байхыг мэдэгдсэн тул ******* ажлаасаа 5 хоногийн цалингүй чөлөө авч, нислэгийн тийз захиалан ирж шинжээчтэй уулзсан. *******гийн үндсэн цалин 250,000 иен бөгөөд үүнээс 5 хоногийн цалингүй чөлөө авснаас үүдэн авах боломжтой байсан уг хугацааны цалин 55,555 иенээр хохирсон, мөн Япон Улсаас Монгол Улс руу ирж буцсан нислэгийн зардал 69,801 иен, нийт 125,356 иенээр хохироод байна. Уг дүнг Монгол банкны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ханш болох 1 иен 23.74 төгрөгөөр тооцоход 2,975,951 төгрөг болж байгаа. Иймд шинжээчид үзүүлэхэд гарсан бодит хохирол 2,975,951 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс 13,271,951 төгрөгөөс 6,935,951 төгрөг дээр эвлэрч, нэхэмжлэгч 6,336,000 төгрөгөөс татгалзаж, нийт 6,935,951 төгрөгийг хариуцагч нь сар бүр 600,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэв. Энэхүү төлбөрийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлнө гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, гэм хорын хохиролд 13,271,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигч талууд нь эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.
*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэм хорын хохиролд 13,271,951 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6,336,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,935,951 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 335,951 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэм хорын хохиролд 13,271,951 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6,336,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,935,951 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 335,951 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 125,925 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар төлбөрийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол уг шүүхийн тогтоолыг шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэх болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***