| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01501/И |
| Дугаар | 309/ШШ2025/01148 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 309/ШШ2025/01148
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагаас зээлдэгч нарт 2024 оны 05 сарын 08-ны өдөр 4,198,000 төгрөгийн зээл олгосон. Гэтэл огт эргэн төлөлтийг 2025 оны 06 сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй бөгөөд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй байна. Иймд ...нийт 11,089,063.84 төгрөгийг Б.*******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байгууллагаас зээл аваад бүрэн төлж барагдуулаагүй байгаа минь үнэн. Харин 11,089,063.84 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би зээл авснаас хойш хэд хэдэн удаа төлөлт хийсэн байхад огт төлөлт хийгээгүй гэж нэхэмжилсэн байна. Түүнчлэн миний нөхөр болох ******* нь энэ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй учир энэ зээлэнд хамааралгүй болно гэж бодож байна. Энэ зээлийн гэрээг захирал О.Ганцэцэгтэй би өөрөө л хийсэн. Тиймээс би өөрөө хариуцан төлнө гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* доорх байдлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь нийт 11,089,063.84 төгрөгөөс 3,479,063.84 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан ба үлдэгдэл 7,610,000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулах.
2. Хариуцагч Б.******* би 7,610,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа ба сар бүрийн 28-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон.
3. Хариуцагч нь төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гаргуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 11,089,063.84 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь *******ыг хариуцагчийн эрх, үүргээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, чөлөөлж шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* нар “нэхэмжлэгч нь нийт 11,089,063.84 төгрөгөөс 3,479,063.84 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 7,610,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Б.******* нь нэхэмжилж буй 7,610,000 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж дуусгахаар” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,376 төгрөгийн 50 хувь болох 96,188 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 96,188 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 68,355 төгрөг /7,610,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,710 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 7,610,000 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр 600,000 төгрөгөөр нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,376 төгрөгийн 50 хувь болох 96,188 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 96,188 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 68,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ