| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01551/И |
| Дугаар | 309/ШШ2025/01167 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/01167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
“*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *******тэй 2002 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй юм. Нөхөр ******* маань 2025 оны 07 сарын 27-нд өвчний улмаас нас барсан. Иймд намайг нөхөр *******ын *******тэй 2002 оноос хойш хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү.
Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа. Иймд хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэр бүлийн фото зургууд, *******гийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,Дорнод аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх *******гийн охин гэх *******ийг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь *******тэй гэр бүл болсноо хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх нөхцөл байдлаас үндэслэн шүүхээр хамт амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор талийгаач нөхөр *******гийн авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн авах эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч П.******* нь ******* овогт *******ын ******* /РД: *******/-тэй 2002 оноос эхлэн гэрлэлтээ албан ёсоор батлуулалгүйгээр 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр /******* нас барсан гэх/-ийг хүртэл Дорнод аймгийн сумын дугаар баг, тоотод хамтран амьдарч байсан үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэр бүлийн гэрэл зургууд,
Дорнод аймгийн сумын дугаар багийн Засаг даргын “...П.******* нь тус багийн ын тоотод үндсэн бүртгэлтэй, 2002 оноос хойш одоог хүртэл нөхөр *******ын *******тэй хамт амьдардаг байсан, 2025.07.27-нд ******* нас барсан” гэх тодорхойлолт,
гэрч *******ийн “...би хойд эх П.*******ын талаар ярихын тулд өөрийн аавын амьдралын талаар цухас дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Миний төрсөн аав *******ын ******* нь ээж ийн тай 1970 оноос гэр бүл болон амьдарч, 9 хүүхдийн эцэг эх болцгоосон. Бидний төрсөн эх Э. нь 2000 онд цус харвасны улмаас нас барсан. Тухайн үед 9 хүүхдүүдийн 7 нь насанд хүрсэн, 2 нь сургуулийн насных байсан. Одоо бол бүгдээрээ нас биед хүрсэн, айл өрх тусгаарласан хүмүүс болцгоосон. Аав минь ээжийг нас барснаас хойш 2 жилийн дараа буюу 2002 оноос хойд эх П.*******той гэр бүл болж, нас барах хүртлээ хамт амьдарч байсан юм. Аав маань 2025 оны 07 дугаар сард өвчний улмаас нас барсан. Аав *******, хойд эх П.******* нар сумын дугаар баг, ын тоотод хамт амьдарч байсан бөгөөд хоёр талын хүүхдүүд нь том болцгоосон учир тэдэнтэй хамт амьдарч байгаагүй. Оюутан хүүхдүүд нь ах, эгч нарынхаараа, сургууль соёл гээд л тусдаа гараад явцгаасан. Аав минь хойд эх П.*******той 2002 оноос 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тасралтгүй хамт амьдарсан нь үнэн. Хоёулаа амьдрал үзсэн, хоёулаа хань ижлээ алдсан, 40 нас шүргэсэн, 50 нас гарсан, хүүхдүүд нь учир ойлгох насанд хүрцгээсэн хүмүүс байсан учир салж сарних, тусдаа байх ямар ч асуудал байгаагүй. Аавын хувьд П.******* эгчийг бодвол нас нь өндөр учир хөл, нүд нь муудаж байсан ба П.******* эгч л аавыг байнга асарч, амралт сувилал, эмнэлгээр дагуулж явж үзүүлж, сувилуулж байдаг байсан” гэх мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч П.******* нь нөхөр *******тэй 2002 оноос эхлэн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу *******г нас барах хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч овогт *******ийн *******ыг 2002 оноос 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ******* овогт *******ын *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ