| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00436/И |
| Дугаар | 310/ШШ2025/00608 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 310/ШШ2025/00608
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 310/ШШ2025/00608 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар ******* овогт ******* ******* //-г, охин *******д 2019 оны 07 сараас 2020 оны 07 сарыг хүртэл төлөх тэтгэлгийн 50 хувийг, 2020 оны 07 сараас 2025 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл төлөх тэтгэлгийг бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1, 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар нэхэмжлэгч О.*******гийн, 2019 оны 7 сараас 2020 оны 7 сар хүртэл төлөх тэтгэлгийн 50 хувийг чөлөөлүүлэх, охин *******г тэжээн тэтгэх үүргээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******