Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 310/ШШ2025/00610

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 310/ШШ2025/00610

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* овогт ******* ******* //, ******* овогт ******* ******* /РД:/ нар нь нэхэмжилсэн дундын эд хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Нарлаг бага тойруугийн 3-320 тоот хаягт байрлах 2 давхар хувийн орон сууц бүхий 190 м.кв талбайтай Ү-0814003291 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Э-0814000204 улсын бүртгэлийн дугаартай 191 м.кв-т газрын хамтаар худалдан борлуулж үнийг нь 50 хувиар хувааж авах, цаашид хэн аль нь хөрөнгийн маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцож байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516864 /таван зуун арван зургаан мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос 258432 /хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг, хариуцагч Ө.*******гээс 258432 /хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ