| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00375/И |
| Дугаар | 310/ШШ2025/00621 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 310/ШШ2025/00621
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 310/ШШ2025/00621 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* *******-р багт байрлах, ******* аймгийн *******ын газар /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* *******-р баг, *******-р байрны тоотод оршин суух, овогт гийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 16*******330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/003*******5/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ю., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* нь Ю.гоос төрд учирсан хохирол 16*******330 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
3. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* нь, Ю. нь багш ыг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр хууль бусаар халсаны улмаас ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 16*******330 төгрөгийг т төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хуульд зааснаар буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.
4. Хариуцагч Ю. нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэдэг шийдвэр гараагүй. Байгууллагаар төлүүлнэ гэсэн шийдвэр гарсан учраас байгууллагаас төлбөрийг гаргаж олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар, татгалзлаа гаргаж байна.
5. Хариуцагч Ю. нь ******* аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 08 сарын 30-ны өдөр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болох нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/0040******* дугаартай шийдвэр /хэргийн -20-рт/-ээр тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын арга зүйчээр ажиллаж байсан ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16*******330 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу т 16*******330 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй ба төрд нийт 16*******330 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Хариуцагч нь, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэдэг шийдвэр гараагүй. Байгууллагаар төлүүлнэ гэсэн шийдвэр гарсан учраас байгууллагаас төлбөрийг гаргаж олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
Хариуцагч нь төрийн албан хаагч ыг ажлаас халсан тушаал шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт ирүүлсэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/0040******* дугаар шийдвэрээр /хэргийн -20-рт/ нотлогдож байна. Энэхүү тушаал нь хууль бус байсны улмаас т ажилгүй байсан хугацааны олговорыг төр төлж ажилтныг хохиролгүй болгосон байна. т шүүхийн шийдвэрийн дагуу олговрыг гаргуулж олгох тухай шийдвэрийг ямар албан тушаалтан гаргасан байхаас үл хамааран төрд хохирол учрах үндэслэл нь төрийн албан хаагчийг ажлаас халсан шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр болно. Төр өөрт учирсан хохирлоо төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан шийдвэр гаргасан этгээдээс одоо уг албан тушаалыг хашиж байгаа эсэхээс үл хамааран нэхэмжлэл гаргасан нь зөв байна.
Хариуцагч тал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй, *******ын нэхэмжлэл хуулийн дагуу гараагүй байна. Төрийн албаны зөвлөлийн хүсэлт нотлох баримтын шаардлага хангаагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Хэргийн 6-11-р талд авагдсан Монгол Улсын Ерөнхий *******ын газрын 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 5/2069 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 04/140******* дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ******* нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/0040******* дугаар шийдвэрээр ажилтан ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан шийдвэрийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ю. гаргасан нь тогтоогдож байх ба ******* аймаг дахь политехник коллежийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 62 дугаартай албан бичгээр тус коллежийн захирлаар Ю. ажиллаж байгаа нь тогтоогдож байна.
Иймд *******ын нэхэмжлэлд дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж, *******ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн өмгөөлөгч Хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлээгүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно гэх тайлбарыг гаргаж байх боловч *******ын энэхүү нэхэмжлэл нь 2025 оны 06 сарын 04-ний өдөр шүүхэд ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2024 оны 01 сарын 1*******-ны өдрийн хуулиар нэмэгдэж 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Долоодугаар бүлэг-т заасан Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-нд хамаарч байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж, төрд учирсан 16*******330 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******51.1.4, *******59 дүгээр зүйлийн *******59.1, *******59.2, *******59.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 4*******9 дүгээр зүйлийн 4*******9.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар овогт гийн /РД:/-оос 16*******330 /арван нэгэн сая зургаан зуун жаран долоон мянга гурван зуун гучин/ төгрөгийг гаргуулан ******* аймаг дахь политехник коллежид /төрийн сангийн 100900096602 данс/ олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар хариуцагч Ю.гоос 202******* /хоёр зуун нэг мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийн 6-11-рт авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******511 дүгээр зүйлийн *******511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ