Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/00771

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: К банк ХК-ийн,

Хариуцагч: Ш овогт Д.Ц холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,289,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХК-ийн хууль эрх, зүйн газрын захирал Х.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр №. ......... тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 3,268,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Д.Ц нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зорчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 02 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр, өнөөдрийг хүртэл хэвлийн төлбөрийг төлөлгүй санаатайгаар зайлсхийсээр байна. 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ............... тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-г, 2025 оны 09 дугаар сарын 29-ны өдрөөр банкны санаачилгаар тасалбар болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн № .............тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 2,963,752.00 төгрөг, зээлийн хүүнд 318,231 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,531 төгрөг буюу нийт 3,289,514 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь К банк ХК-ийн нэхэмжилсэн 3,289,514 төгрөгийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “К банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ц-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг миний бие хариуцагчийн тайлбартаа танилцаад хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч К банк ХК нь хариуцагч Д.Ц холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,289,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,289,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,582 төгрөгийн тал хувь болох 33,791 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,791 төгрөг, хариуцагч Д.Ц-с 33,791 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц-т холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,289,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,582 төгрөгийн тал хувь болох 33,791 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,791 төгрөг, хариуцагч Д.Ц-с 33,791 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР