| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01410/И |
| Дугаар | 320/ШШ2025/01197 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2025/01197
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Ч*** дүүрэг, **-р хороо, Б***-т байрлах, Ж*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг, **-р гудамжны ** тоотод оршин суух, З***-н Б**-д холбогдох,
Ярианы төлбөр 25,774 төгрөг , алданги 12,887 төгрөг, нийт 38,661 (гучин найман мянга зургаан зуун жаран нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 320/2025/01410/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж*** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З*** овогтой Б** /Р***/ нь 2022.10.05-ны өдөр манай компанитай 3657835 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 93040308 дугаарыг дараа төлбөрт нөхцлөөр авсан. Гэвч З.Б*** нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 25,774 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.
Иймд ярианы төлбөр 25,774 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь алданги 12,887 төгрөг, нийт 38,661 төгрөгийг З.Б***-с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж*** ХХК-аас З*** овогтой Б*** /Р***/-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,661 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэгт хариуцагч З.Б*** нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага 38,661 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч З.Б***-д холбогдуулан ярианы төлбөр 25,774 төгрөг , алданги 12,887 төгрөг, нийт 38,661 (гучин найман мянга зургаан зуун жаран нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б*** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн ярианы төлбөр 25,774 төгрөг , алданги 12,887 төгрөг, нийт 38,661 (гучин найман мянга зургаан зуун жаран нэг) төгрөгийг төлж биелүүлсэн талаарх тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн байх ба энэ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 (дөрвөн мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б***-с 2,275 (хоёр мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 2,275 (хоёр мянга хоёр зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж*** ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж*** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б***-д холбогдох ярианы төлбөр 25,774 төгрөг , алданги 12,887 төгрөг, нийт 38,661 (гучин найман мянга зургаан зуун жаран нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 (дөрвөн мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б***-с 2,275 (хоёр мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 2,275 (хоёр мянга хоёр зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж*** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН