Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/01203

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын С** дүүрэг, ** дугаар хороо, С***-02, С*** тауэр, *** давхарт байрлах Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын *** дүгээр баг, ***9 тоотод оршин суух, Э***-н М***-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 449,228.34 төгрөг, үндсэн хүү 113,441.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,687.73 төгрөг, нийт 569,357.95 (таван зуун жаран есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 320/2025/01519/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э***-н М*** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-07-02-ны өдөр 2147908 тоот Т*** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2147908 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 449,228.34 төгрөг, үндсэн хүүнд 113,441.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,687.73 төгрөг, шимтгэлд 0 төгрөг, нотариатын зардал 0 төгрөг, нийт 569,357.95 төгрөгийг хариуцагч Э***-н ***-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т*** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй иргэн Э***-н М**-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 569,357.95 (таван зуун жаран есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжилсэн 569,357.95 (таван зуун жаран есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.М**-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 449,228.34 төгрөг, үндсэн хүү 113,441.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,687.73 төгрөг, нийт 569,357.95 (таван зуун жаран есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М*** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 569,357.95 (таван зуун жаран есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгийг төлж биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,730.73 (арван долоон мянга долоон зуун гучин төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М**-с улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,865.36 (найман мянга найман зуун жаран таван төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 8,865.365 (найман мянга найман зуун жаран таван төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.М***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 449,228.34 төгрөг, үндсэн хүү 113,441.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,687.73 төгрөг, нийт 569,357.95 (таван зуун жаран есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,730.73 (арван долоон мянга долоон зуун гучин төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М**-с 8,865.36 (найман мянга найман зуун жаран таван төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 8,865.365 (найман мянга найман зуун жаран таван төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН