| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0498/Э |
| Дугаар | 550 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баттулгад холбогдох эрүүгийн 1806016490608 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1978 оны 04 дүгээр сарын 14-ний Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчидийн 4-65 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Б.Б, /регистрийн дугаар /
Үйлдсэн хэргийн талаар:
Б.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 20-641 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.Амарбаясгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806016490608 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Э.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 01 сарын 28-ны орой 21 цагийн үед нөхөр Баттулга халамцуу ирээд 2 литрийн Боргио пиво ганцаараа уугаад агсам тавьж эхэлсэн. Боль гэхэд намайг заамдаж аваад фудволкны захаар боож, нүүр рүү 3-4 удаа цохиж алгадсан. Манай ээж Баттулгыг ажил хийсэнгүй гэж хэлсэн үгнээс болж өширхөж надтай хэрэлдэж цохисон. Миний бие зүгээр ба ямар нэг эмчилгээ хийлгэсэн зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед ажлаас буугаад ирсэн чинь хүргэн ах Баттулга согтуу эгч Амарбаясгалантай маргалдаад зогсож байсан. Эгчийг зодсон байхаар нь юм хэлэлгүй сууж байтал зурагтаа авч шидээд уурлаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Юунаас болж зодох болсныг мэдэхгүй. Хүргэн ах Б.Бхэр зэрэг согтолттой байсан, хэнтэй хаана архи уусан талаар мэдэх зүйл алга байна. Мөнгө, төгрөгнөөс болж маргасан байх. Надад юунаас болж маргасан талаар мэдэх зүйл алга байна. Намайг гэрт орж ирэхэд зодоон болоод дууссан учир хаана хэдэн удаа цохисныг хараагүй. Эгчийн гар нь хөхөрч, уйлса-байдалтай харагдсан. Хүргэн ах Баттулга нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгчийг хардаж байнга агсам тавьдаг. Намайг байх үед зодож, цохиж байгаагүй. Би байхгү/ хойгуур зодсон байдаг. 2017 онд зодож, цохиж байсан. Хэдэн удаа зодсоныг хэлх мэдэхгүй байна. Нүүр лүү цохихгүй, биеийн харагдахгүй хэсэгт цохидог юм шиг байна лээ. Эгч надад зодуулснаа нуугаад хэлдэггүй. Гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 28-ны өдрийн 1981 дугаартай:
“Э.Амарбаясгалангийн биед дух, зүүн шанаа, зовхи, хоёр эгэмд цус хуралт, баруун талын зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед найз Хашбаттай уулзаад БГД-ийн 10 дугаар хороонд нэрийг мэдэхгүй бааранд орж 4 шил пиво уугаад гэртээ ганцаараа халамцуу ирсэн. Тэр үед эхнэр архи, согтууруулах ундааны зүйл уулаа гээд загнаж миний баруун хацар луу нэг удаа алдагдахаар нь хэрэлдэж уурандаа зурагтаа аваад газар шидсэн.
Эхнэр над руу дайраад байхаар нь цааш нь түлхэх гээд нэг удаа хацар луу алгадаж унагаасан чинь дүү Энхбаяр 102-т дуудлага өгсөн байсан.Өөрөөр зодож, цохисон зүйл байхгүй. Эхнэр Амарбаясгаланг өмнө зодож, цохиж, эрүүлжүүлэгдэж байгаагүй. Байнга архи уугаад байдаггүй. Архи уугаад ирэхээр загнаад бид хоёр хааяа хэрэлдэж маргалддаг гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
-зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6/
-Баянзүрх дүүргийн 17-р хорооны засаг даргын тодорхойлолт, Б.Бгын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 22-26/
-хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт, прокурорын тогтоол /хх-ийн 33-34, 39/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.Амарбаясгалангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бнь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ