2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/08725

 

 

 

 

 

 

 

    2025         10          15

  191/ШШ2025/08725

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******,  *******, ******* *******од оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  , , т оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т., хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “” ХХК- тай 2023 оны 02 сарын 07-ны өдөр тоот “ нд баригдах “” орон сууцны д орон сууц захиалах гэрээ” байгуулан , д “” ы айлын орон сууцны , 84,72 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг нэг м2 талбайг 1,650,000 төгрөгөөр нийт 139,788,000 төгрөгөөр, мөн байранд 2 ширхэг авто зогсоолыг нэг ширхгийг 18,000,000 төгрөгөөр нийт 36,000,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцож, 2023 оны 02 сарын 07-ны өдөр 175,788,000 төгрөгийг төлсөн.

Мөн “” ХХК-тай 2023 оны 03 сарын 07-ны өдөр тоот “Дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ” байгуулан ” ы айлын орон сууцанд 3 ширхэг авто зогсоолыг нэг бүрийг 17,000,000 төгрөгөөр нийт 51,000,000 төгрөгөөр захиалж төлбөрийг 2023 оны 03 сарын 07-ны өдөр төлсөн.

Миний бие гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн ба харин “” ХХК нь гэрээний 3.1-т заасан үүргээ эс биелүүлэн орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн. Тус барилгыг улсын комисс хүлээж авсан гэх мэдээллийн дагуу компанид очиж уулзахад байрны нэг метр квадрат талбайн үнийг нэмэгдүүлж 2,500,000 төгрөг болгосон байсан ба орон сууцны зөрүү төлбөрийг төлөх хууль бус шаардлагыг надад гаргасан. Миний бие анх гэрээ байгуулсан нөхцөлөөр орон сууц болон авто зогсоолыг шилжүүлэн авах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй болно. Бидний хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны метр квадратын үнийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгагдаагүй байтал хариуцагч “” ХХК нь гэрээний нөхцөлөө зөрчин дур мэдэн хууль бус шаардлага гаргах болсон тул шүүхэд хандан зөрчигдсөн эрх ашгаа хамгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд , д “” ы айлын орон сууцны , 3 давхрын 84,72 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.******* намайг тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

1.1.             Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу орон сууц, 3 авто зогсоол захиалж үнийг бүрэн төлсөн. Гэрээ байгуулах үед барилга 4 давхрын угсралттай байсан. Гэрээнд үнэ нэмэх талаар зохицуулалтгүй. Гэтэл орон сууц 2025 оны 1 сард ашиглалтад орсон. Улмаар орон сууцанд орох гэхээр үнэ нэмэгдсэн нэмж төлбөр төлж гэсэн юм. Энэ мэдэгдэл бичгээр ирсэн юм. Гэрээгээ шинэчилж байгуулахгүй бол гэрээг цуцална гэсэн байдаг. Энэ талаар очиж уулзаж мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгуулна. Гэрээг цуцалсан гэдэг боловч үндэслэлээ хэлэхгүй байна. Гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй. Хуульд гэрээг цуцалж болохгүй зохицуулалт байдаг гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2 шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь гэрээг цуцлах гэсэн асуудал байдаг. Гэрээ бол цуцлагдсан. Иймд гэрээг хэрэгжүүлэх боломжгүй. Цуцлагдсан асуудал Иргэний хуульд заасан зохицуулалтаар буруутай тал хохирлыг хариуцна. Гэтэл энэ хуулийн заалтаас зөрөөд байна. Бичиг баримт гаргуулахын хувьд ямар бичиг баримт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Барилгад бүхэлд нь хамаарах юм уу, эсхүл зөвхөн нэхэмжлэлд байгаа орон сууцанд юм уу. Бичиг баримт нь архивд шилжсэн байдаг. Нэхэмжлэгч нь үүргийн дагуу бүх баримтаа гаргасан гэдэгтээ танилцаагүй байна. Гэрээгээр төлбөр төлнө гэж заасан гэж ойлгож байгаа юм. Төлбөрийн талаар талууд ойлголцоогүй байж болно. 2023 оноос хойш юмны үнэ хэд дахин өссөн. Энэ нь хариуцагчаас хамаараагүй. Үүнийг тохиролцох гэтэл зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 204-р гэрээ цуцлагдсан. Иймд гэрээний дагуу шаардлага гаргах боломжгүй. Энэ байрыг өөр хүнд худалдсан. Яагаад гэвэл захиалагч төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн нөхцөлийг зөвшөөрсөн хүнд худалдсан. Үүнийг буруу гэж байгаа бол албан ёсоор тогтоосон шүүхийн шийдвэр, хуулийн заалт хэрэгтэй. Анхны үнийг төлсөн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Бодитоор барааны үнэ нэмэгдсэн юм. Үүнээс болж байрны өртөг нэмэгдсэн. Шинэ баримт шаардлагатай байх тул хуулийн 38.9-д зааснаар баримт гаргуулах хүсэлтэй. Үндэсний төв архиваас гаруулна. Гэрээнээс татгалзаж болохгүй асуудал хуульчлагдаагүй гэв.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх6-7/, дулаан зогсол худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх8/, гүйлгээний баримтын хуулбар 2 ширхэг /хх9, 10/, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх11/, албан тоотын хуулбар /хх12/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Д.******* нь , , д “” ы айлын орон сууцны , 84,72 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулахаас татгалзсан тул гэрээ цуцлагдсан гэж маргасан.

 

4.                   Шүүх хуралдааныг нээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах хүсэлт байгаа талаар асуухад хуралдаанд оролцогчид энэ талаар хүсэлт гаргаагүй.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргах хүсэлт, шинээр гаргах нотлох баримт байгаа эсэх талаар асуусан. Хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаснаар хуралдааныг завсарлуулж, хүсэлтийг хэлэлцсэн. Шүүх хариуцагчийг өөрийн төлөөлөгчийг удаа дараа өөрчилсөн, өмнөх төлөөлөгчийг хэргийн материалтай танилцсан, мөн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ийнхүү хүсэлтийг хангаагүйтэй холбогдуулан хариуцагчийн төлөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэх нь шүүхэд олгосон эрхийн хүрээнд хамаарах асуудал юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь хуульд зааснаар үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахаар заажээ. Дээрхээс үзэхэд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхэд байхгүй гэж тайлбарласан, цаашлаад шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тайлбарласан. Иймд дээрх тогтоолд зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцож хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

5.                   Зохигч 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулсан байна. /хх6-7/

Гэрээний зүйл нь 1 орон сууц, 2 авто зогсоол байх бөгөөд нэхэмжлэлд хамаарах , , д “” ы айлын орон сууцны , 84,72 м2 талбайтай 3 өрөө орон сууцны үнийг 139,788,000 төгрөг, авто зогсоолын хамт нийт үнийг 175,788,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

Зохигчийн маргаж буй дээрх гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

5.1.             Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид 175,788,000 төгрөг төлсөн болох нь гүйлгээний баримтаар тогтоогдож байна. /хх10/

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

6.                   Хариуцагч нь барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэрээний үнийг нэмэх саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй тул гэрээг цуцалсан. Иймд гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж маргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээ нь 2 талт гэрээ тул гэрээнд нэг талын санаачилгаар буюу нөгөө талын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

 

7.                   Гэрээний 3.1-д зааснаар барилгыг 2023 оны 3-р улиралд байнгын ашиглалтад оруулан гэрээний зүйлийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2025 оны 1-р улирал байнгын ашиглалтад орсон талаар тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, барилга хугацаандаа ашиглалтад орсон эсэх талаар зохигч маргаагүй.

Цаашлаад нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх хариуцагчид үүсэхгүй.

7.1.             Түүнчлэн хариуцагч нь маргаж орон сууц нь бусдад худалдагдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагчид үнэ нэмэх болон гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байхад бусдад худалдсан бол үүнтэй холбоотой асуудал, хохирлын асуудал нь энэ хэрэгт хамааралгүй.

Иймд нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

8.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийг , , д “” ы айлын орон сууцны , 84,72 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК-д даалгасугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 927,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 927,090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД