| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00340/И |
| Дугаар | 311/ШШ2025/00513 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2025/00513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум .......н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сум ......... холбогдох,
11,640,740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.......... /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А..........с 11,640,740 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч А.......... холбогдуулан PCL койн авч өгнө гэж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,871,240 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5,329,500 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөг, мөн 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 540,000 төгрөг, нийт 11,640,740 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжилсэн байна.
3. Нэхэмжлэгч А........нэхэмжлэлийн шаардлагадаа: Г........нь PCL койн авч өгнө гэсэн тул түүний ....... тоот дансанд 2022 оны 04-р сарын 25-ны өдөр 3,871,240 төгрөг, 05-р сарын 02-ны өдөр 5,329,500 төгрөг, 05-р сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөг, 06-р сарын 11-ний өдөр 540,000 төгрөг, нийт 11,640,740 төгрөг шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл буцааж өгөхгүй байна. Иймд Г........ 11,640,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г........ хариу тайлбартаа: 2022 оны 04 сарын 25-ны өдөр А....... үдийн цайны цагаараа явж байна ........мэдээлэл аваад /........ нь өөрөө олон улсын бирж дээр данс нээж, мэдээлэл оруулж, доллар болгож, доллароо ust болгож, ust гэрээгээ койн худалдах авах, хадгалах, арилжиж чадахгүй өөрийг чинь чадна гэж байна гэж орж ирсэн/ энэ койны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авья гээд би ч мэддэг зүйлээ хэлж өгсөн. Тэгээд орой нь өөрөө койн авч чадахгүй учраас мөнгөө миний дансруу хийн өөрийн нь сонгосон багцын дагуу би тухайн өдрийн ханш, элсэлтийн ерөнхий шаардлагын дагуу ....... /түүний охин/ ............ 110, ........ 275 еврогийн багцаар тус бүр элсүүлэн Gmail, QR code, гар утсан дээр нь Ulima Wallet, Ultima Farm гэх app суулган койноо хэрхэн харах, хэрхэн ашиглах заавар зөвөлгөөг өгсөн. Койны ханш цаг минутаар өсөж байсан учраас хүнээс авсан мөнгөөр нь цаг алдалгүй хурдан койныг нь худалдан авдаг. Тухайн үед койны ханш 50000 орчим америк доллар байсан.
...мөн ........ нь өөрийн авсан койны хүү нь орж ирэхэд би хүүгээ монгол мөнгөөр авмааргүй байна. Тэр хүүн дээрээ мөнгө нэмээд шинэ том багц аваад өг гэхээр нь 1100 еврогийн хамгийн том багцийг нь авч өгсөн. Тэр багцад мөнгө нь хүрэхгүй байсан ба надаас 922,157 төгрөгийн койныг дараа койноор нь өгнө гэж зээлж хамгийн том багц надаар авахуулсан. ...ингээд дэлхийн хөрөнгийн бирж дээр 100000 америк доллар хүрч байсан койны ханш 2022 оны 5 сарын 1-нээс эхлэн хурдацтай унаж хүмүүс анхны хөрөнгө оруулалт, ашигаа авч чадахаа байсан. Би ч алдагдалд орсон. Энэ хугацаанд тус койн гаргагч Германы компани ханшаа хамгаалах олон арга хэмжээг хагас жил гаруй авч хэрэгжүүлсэн боловч ханш нь унасаар би болон хүмүүс бухимдсаар байсан. Тухайн компани нь 3 болон 5 жилээр койноо хөлдөөлтөнд оруулж өдөр бүр хүүнээс хүү хүртэх нөхцөлийг санал болгож энэ койн худалдан авсан хүн бүр тодорхой нөхцөлийн дагуу хөлдөөлтөнд оруулсан. ........өөрийн байгаа койноо өөрөө 5 жилийн нөхцөлөөр хөлдөөлтөнд оруулаад явж байгаа. Энэ Германы компани болон түүний гаргасан койн устаж үгүй болоогүй дампуураагүй үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Зөвхөн богино хугацаанд өндөр ашиг өгч байгаад сүүлдээ ханш нь унаад хөлдөөлтөнд ороод урт хугацаандаа ашигаа өгөхөөр болоод явж байгаа болно.
...Би А.М....... өөрийн хүсэл сонголтоор /өөрөө ашигаа болон эрсдэлээ тооцдог/ энэ койн авсан мөнгө төгрөгнөөс миний бие хувьдаа аваагүй бөгөөд харин ч чадлаараа зааж зөвлөж өөрөөсөө мөнгөөр худалдан авдаг 922,157 үнэ бүхий койн төгрөгөөр хүртэл зээлүүлсэн. ...Иймд энэ хүний нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөх боломжгүйгээ мэдэгдэж байна. Тухайн үед койн нь өсөөд ашиг их олсон бол энэ яах байсан бол эсвэл ирээдүйд хөлдөөлтнөөсөө гараад ашиг хүртвэл надад олгогдохгүй би авах эрхгүй зөвхөн энэ хүн л авна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч А............. нь PCL ultima coin худалдан авахаар өөрийн..........тоот данснаас нийт 11,640,740 төгрөгийг хариуцагч .......... тоот дансанд /3 удаагийн гүйлгээгээр 11,100,740 төгрөг/, ........ тоот дансанд /нэг удаагийн гүйлгээгээр 540,000 төгрөг/ тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.
Харин хариуцагч Г........ өөрийн хүсэлтийн дагуу койн худалдаж авахуулсан, ...энэ Германы компани болон түүний гаргасан койн устаж үгүй болоогүй дампуураагүй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Зөвхөн богино хугацаанд өндөр ашиг өгч байгаад сүүлдээ ханш нь унаад хөлдөөлтөнд ороод урт хугацаандаа ашигаа өгөхөөр болоод явж байгаа, би нэг ч төгрөг .......аваагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
5. Хариуцагч Г......... нь нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтийн дагуу PCL ultima coin гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгө нь өсөх, тус компанид мөнгөө оруулснаар ямар ч эрсдэл гаргахгүй хэмээн итгүүлж ...... тоот, ....... тоот өөрийн дансанд мөнгө шилжүүлж авсан боловч мөнгийг нэхэмжлэгчийн PCL ultima coin худалдан авах компанид шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн өөрийн гаргаж өгсөн А....... орж ирсэн мөнгийг буцааж фаран болон койн авахад зарцуулсан гүйлгээнүүд гэх тайлбартай дансны хуулгаас харахад: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5,329,500 төгрөгийн гүйлгээ ...... ирснийг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр /......тоот данс/ ........рүү 5,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөгийн гүйлгээ ...... орж ирснийг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр /.........тоот данс/ ........bayrlalaa 707,000 төгрөгийг, мөн өдөр /1.......... тоот данс/ KOIN HUU .........500,000 төгрөгийг, мөн өдөр /......... тоот данс/ .........shuit 200,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,871,240 төгрөгийн гүйлгээ ......орж ирсэнийг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр /.......... тоот данс/ Ultima bonus usuhuu egchid 570,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Үүнээс өөрөөр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа өөрөө нотлох хэргийн оролцогчийн үүргээ хариуцагч биелүүлэгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иймд хариуцагч Г......... 11,640,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.........олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ......... 201,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А........ олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.......... 11,640,740 /арван нэгэн сая зургаан зуун дөчин мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........... олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,202 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ