| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00488/И |
| Дугаар | 311/ШШ2025/00516 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 311/ШШ2025/00516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, Улиастай, .......хаягт оршин суух ........ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,879,798.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ж....... хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түүний ....... дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.......ролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч ......... зээлийн гэрээний үүрэгт 1,879,798.91төгрөг гаргуулах тухай нэхмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч Ж........й 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ..... дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 2,970,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, хугацаандаа үндсэн үүргийг гүйцэтгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.
3. Нэхэмжлэгч ........ ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж......... нь манай байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2,970,000 төгрөгний Дижитал бараа зээл 10373188594 /зээлийн данс/ тоот зээлийн гэрээ байгуулан 3,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар авсан. Уг зээл нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлөх байсан бөгөөд төлөлт хийгдээгүй хугацаа хэтэрч 2025.01.24 өдөр 1,000,000 төгрөг төлөлт хийгдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног багасалгүй 345 хоног хугацаа хэтэрсэн байна. Ж......... нь Завхан аймаг Улиастай суманд амьдардаг бөгөөд манай зүгээс хугацаа хэтэрсэн өдрөөс хойш утсаар мэдэгдэж, очиж уулзан зээлдэгчид өөрт нь хугацаа өгч төлөлт хийлгэх талаар тохиролцсон боловч одоог хүртэл огт зээлийн төлөлт хийгээгүй тул зээл төлөх хүсэл эрмэлзэлгүй гэж үзэж байна. Тиймээс гэрээний 7.1.1 /Зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй/-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, үндсэн зээл 1,427,961.95 төгрөг, зээлийн хүү 369,765.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,071.58 төгрөг, бусад 10,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ж........хариу тайлбараа өгөөгүй байна.
4. Нэхэмжлэгч Н..........ХХК, хариуцагч Ж......... нарын хооронд дижитал зээлийн эрх нээх гэрээ бичгээр байгуулагдаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугцааанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч нь үндсэн болон ашигласан хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөхөөр хуульчилсан байна.
Хариуцагч нь 345 хоног зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,427,961.95 төгрөг, үндсэн зээлийн хүү 369,765.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,071.58 төгрөг, бусад 10,000 төгрөг, нийт 1,879,798.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........нд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбараа 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна. Гэвч хариуцагч дээрх хугацаанд хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтуудаа шүүхэд ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 45,027 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж......... үндсэн зээлийн үлдэгдэл 1,427,961.95 төгрөг, үндсэн зээлийн хүү 369,765.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,071.58 төгрөг, бусад 10,000 төгрөг, нийт 1,879,798.91 /нэг сая найман зуун далан есөн мянга долоон зуун ерин найман төгрөг ерин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .........ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,027 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж........ 45,027 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ