| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00465/И |
| Дугаар | 311/ШШ2025/00518 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 311/ШШ2025/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, .... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг ......багт оршин суух хаягтай ...... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,040,067.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Л....... хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн Засаг даргаар дамжуулан мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л......оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч .......ХХК нь хариуцагч Л....... зээлийн гэрээний үүрэгт 2,040,067.41 төгрөг гаргуулах тухай нэхмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч Л......... 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/2057001039 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 2,699,900 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 30.0 хувийн хүүтэй, хугацаандаа үндсэн үүргийг гүйцэтгээгүй бол зээлийн хүүгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.
3. Нэхэмжлэгч ......... ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: Л........ нь Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ЗГ/2057001039 тоот зээлийн гэрээний үүрэгт 2,040,067.41 төгрөгийг хариуцагч......... гаргуулах. Иймд иргэн .... нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт- 2,040,067.41 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.А.......... хариу тайлбараа өгөөгүй байна.
4. Нэхэмжлэгч ........Б ХХК, хариуцагч Л.......нарын хооронд зээлийн эрх нээх гэрээ бичгээр байгуулагдаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугцааанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч нь үндсэн болон ашигласан хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөхөөр хуульчилсан байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,236,358 төгрөг, үндсэн зээлийн хүү 671,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,619 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,040,067.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбараа 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна. Гэвч хариуцагч дээрх хугацаанд хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтуудаа шүүхэд ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 47,591 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .......үндсэн зээлийн үлдэгдэл 1,236,358 төгрөг, үндсэн зээлийн хүү 671,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,619 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,040,067.41 /хоёр сая дөчин мянга жаран долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А............47,591 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ