2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09093

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХК-ийн 17,867,130 төгрөгийг хариуцагч Ө.С бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-аас 137,434 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 137,434 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.