Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 141/ШШ2025/00261

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ............... байрлах “Т ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ оршин суугч Б. овогт Ш.Н. холбогдуулан 1,007,902.90 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ““Т ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Ш.Н нь Т ББСБ ХХК-тай дарах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр .............. тоот гэрээний дагуу Samsung Galaxy A14 IPhone 15 Pro max 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 658,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 1,007,902.90 төгрөгийг хариуцагч Ш.Н гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ш.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ш овогтой Н миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. нийт 1,007,908.90 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байгаа тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Н холбогдуулан 1,007,908.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Нямсүрэн нь “...Ш овогтой Н миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. нийт 1,007,908.90 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байгаа тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Ш.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,739.67 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Нямсүрэнгээс 14,368.33 төгрөгийг, төрийн сангийн данснаас 14,368.34 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 28,739.67 төгрөгийг нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Н холбогдуулан гаргасан 1,007,908.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,739.67 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н 14,368.33 төгрөгийг, төрийн сангийн данснаас 14,368.34 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 28,739.67 төгрөгийг нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ