Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 141/ШШ2025/00260

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ........................... тоотод байрлах “М.н ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... оршин суугч А овогт Г.А. холбогдуулан 120,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М.н” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Г.А. хиймэл дагуул телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны ..........., Төрийн банкны ................. тоот данснуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2023 оны 06 дугаар сараас гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 120,000 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Иймд хариуцагчаас дээр мөнгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

 

Хариуцагч Г.А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “М.н.” ХХК нь шүүхэд хариуцагч Г.А. холбогдуулан 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А. нь “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Г.А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М.н.” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А. 2,275 төгрөгийг, төрийн сангийн данснаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 4,550 төгрөгийг нэхэмжлэгч “М. Н.”  ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “М.н.” ХХК-ний хариуцагч Г.А. холбогдуулан гаргасан 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М.н.” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А. 2,275 төгрөгийг, төрийн сангийн данснаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 4,550 төгрөгийг нэхэмжлэгч “М. Н.”  ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ