2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/08736

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,791,120.8 төгрөгийг хариуцагч Ц.Ц хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 10 дугаар сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор сар бүр 1,399,260.06 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч Х банк ХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,906 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц 120,953 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 120,953 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.