| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0765/Э |
| Дугаар | 815 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн 1806040000975 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 3 дугаар байрны 28 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ЖЯ75041868, хэрэг хариуцах чадвартай, Б Э .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим хохирогч Б.Дамдинтай маргалдаж, нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Дамдингийн өгсөн мэдүүлэгт /хх-13-14/, гэрч Ш.Жарданбекийн мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-22/, Шүүхийн шинжилгээний үндзсний хүрээлэнгийн шинжээчийн 5703 дугаартай дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгч Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, шүүгдэгч Б.Э ял шалгах хуудас /хх-34/
зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим хохирогч Б.Дамдинтай маргалдаж, нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч Б.Дамдингийн өгсөн: “...Тэгтэл 40 гаран насны эмэгтэй над руу чи муу цагдаад долигнодог хэн бэ, новш минь зайлаарай гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би болиочээ гэж хэлээд тэнэг хүүхэн минь гээд салаавч гаргасан. Тухайн эмэгтэй эхлээд намайг цээж хэсэг рүү түлхэж хоолой боогоод зүүн талын хацар хэсэгт маажсан. Цохиж гэж дайраад байсан.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Жарданбекийн өгсөн: “Тэгтэл урдаас цагаан өнгийн микроавтобус хаагаад зогссон. Тэгээд би тойроод гарчих цагдаагийн хэлтэс рүү орчихъё гэж хэлсэн. Хориотой тэмдэгийг дор машин тавиад хөдөлж байсан. Тэгтэл жолооч барьж байсан Гүндсамбуу гэх эрэгтэй та цагдаа гэхээрээ дайрдаг юм уу, зам тавиж өгөхгүй байдаг юм уу гээд ухрахгүй, тойрч гарахгүй байсан. Тэгэхээр нь тойроод гарчих дуудлагаар явж байна. Цагдаагийн хэлтэс рүү ормоор байна гэж хэлсэн. Тэгтэл микроавтобуснаас Энхчимэг гэх эмэгтэй бууж ирээд муу, сайн цагдаа нар хүнийг дээрэлхэж байдаг юм гэж хэлсэн. Тэгэд би таньтай яриагүй, би жолоочтой ярьж байна гэж хэлсэн. Тэгтэл Энхчимэг гэх амаар доромжлоод дайраад байсан..... Тэгтэл Энхчимэг гэх эмэгтэй Дамдин руу цагдаа нарын бөгсийг долоодог, цагдаа харахаараа гөлөг болдог гээл хэл амаар доромжлоод байсан. Дамдин урдаас салаавч гаргаад битгий хуц гээд байсан. Тэгээд Дамдинг Энхчимэг түлхэж авсан. Дамдин миний биед халдлаа цагдаагийн хэлтэс оръё гэхэд Энхчимэг орохгүй гээд маргалдаад явахгүй байсан. Тэгээд Энхчимэг Дамдингийн нүүрийг маажсан байсан.” /хх-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинжаргалын өгсөн: “...Тэгээд хажуунаас Дамдин гэх залуу ирээд Энхчимэг хандаж та жоохон урагшаа болчих, би бас гармаар байна гэж хэлсэн. Тэгтэл Энхчимэг гэх эмэгтэй Дамдин гэх залуу руу чи муу юу юм, цагдаагийн талд ордог, новшоо гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Энхчимэг гэх эмэгтэй Дамдин гэх залуу руу нүүр рүү 2-3 удаа самардаж цохих гэж дайраад байсан.” /хх-22/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндзсний хүрээлэнгийн шинжээчийн 5703 дугаартай дүгнэлт:
1. Б.Дамдингийн биед зүүн хацар, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо ирмэгтэй зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-25/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож байна.” /хх-39-40/ гэх
мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/,
Шүүгдэгч Б.Э ял шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим хохирогч Б.Дамдинтай маргалдаж, нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохиролгүй, гомдол саналгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Э 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Энхчимэгийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС