| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2026/0708/З |
| Дугаар | 128/ШШ2026/0683 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0683
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр би, О.Г*******ын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******гаас 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч О*******гийн Г******* нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, Цагдаагийн Ерөнхий газрын Дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэхэмжлэгч О.Г******* нь шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгож байгаа тул холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г******* нь 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан.
Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* нь 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.
Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч О.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч О.Г*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* нь нэхэмжлэгчийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд мөн бөгөөд итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон болох нь 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0491 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР