| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2022/03439/И |
| Дугаар | 191/ШШ2025/08915 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08915
| 2025 10 20 | 191/ШШ2025/08915 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , Чингисийн өргөн чөлөө-15, т оршин байрлах, “” ХХК /рд:/-д холбогдох,
2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулсан 2015 оны 4 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл хөлс 49,500,000 төгрөг, ажлын байрын тодорхойлолт заагдаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлага, тайлбар, түүний төлөөлөгч Г., өмгөөлөгч Г. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******ын ******* миний бие 2012 оны 01 сарын 18-ны өдрөөс 2022 оны 6 сарын 24-ны өдрийг хүртэл тасралтгүй "" ХХК-д ажилласан бөгөөд ингэхдээ Ил уурхайн Хүнд машин механизмын засварын газарт "дугуй засварчин", "дугуй засварын багийн ахлах ажилтан", Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хэлтэст "дугуй засварын супервайзор /зохицуулагч ахлах ажилтан" зэрэг албан тушаалуудад ажиллаж, улмаар шууд удирдлагын шахалт, саналын дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тус компанид ажилласан бүх хугацаандаа уурхайн тасралтгүй үйл ажиллагааг найдвартай хангаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, сахилга баттай, хариуцлагатай ажилласан.
Тус компанид ажилласан хугацааны ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлстэй холбоотой дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:
-2015 оны 4 сараас 2019 оны 6 сарын хооронд миний бие Ил уурхайн Хүнд машин механизмын засварын газарт дугуй засварын багийн ахлах ажилтнаар ажилласан бөгөөд "дугуй засварын ахлах ажилтан нь өдөр тутмын дугуйн ажилд биечлэн оролцдоггүй" гэж үзэж хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдлийг зогсоосон. Уг шийдвэрийг 3 ээлжийн дугуйн багийн ахлах ажилтнууд нийлж удирдах ажилтнууддаа гомдол гаргаж, улмаар ХХК-н зүгээс Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран "ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ"-г эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэхэд "хэвийн бус" гэсэн дүгнэлт гарч, үүнтэй холбоотой 2019 оноос хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлсэн. Иймд хэвийн бус нөхцөлд ажиллуулсан 2015 оны 4 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл болох нийт 49,500,000 төгрөг /нэг сарын 1,125,000 төгрөгөөр тооцов/-ийг тус компаниас гаргуулж өгнө үү.
- ХХК-н ил уурхайд дугуй засварчин, багийн ахлах ажилтан хийж байсан намайг 2019 оны 6 сарын 17-ны өдрөөс эхлэн Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзор /зохицуулагч ахлах ажилтан/-ын албан тушаалд томилсон. Супервайзор /зохицуулагч ахлах ажилтан/-ын ажил бол өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүстээ хяналт тавьж, удирдан зохион байгуулж, заавар чиглэл өгөх замаар уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг хүлээдэг өндөр хариуцлагатай удирдах ажил билээ. Гэтэл Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзор /зохицуулагч ахлах ажилтан/-ын ажилд томилогдсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй дугуй засварчны өдөр тутмын ажлыг хавсран гүйцэтгэж, хоёр өөр хэлтсийн ажлыг хариуцах болсон. Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст 20-33 инч хүртэлх хэмжээтэй дугуйнууд, Гүний уурхайн туслах тоног төхөөрөмжийн засварын хэлтэст 5-24 инч хүртэлх хэмжээтэй дугуйнууд харьяалагддаг бөгөөд тэдгээр хэлтсүүд нь тус тусдаа супервайзор-ахлах ажилтан-техникч /дугуй засварчин/ гэсэн дарааллаар ажилладаг. Эдгээр ажлын байруудыг миний бие дангаар гүйцэтгэж, ингэхдээ 300 гаруй техниктэй харьцаж, тэдгээр техниктэй холбоотой "дугуйг зөөх, ачааны автомашин жолоодох, дугуй солих, үзлэг хийх, холбогдох тайлан мэдээ гаргах, дугуйн бүртгэлийг гадарга дээр болон гүнд хийх, дугуйн захиалга үүсгэх" гээд хамгийн багадаа 8 ажилтан хийж гүйцэтгэх ажил үүргийг миний бие гүйцэтгэж байсан нь нэг ажилтанд дэндүү ахадсан хэрэг байсан. Миний бие эдгээр ажлыг гүйцэтгэхэд гарч буй хүндрэл, бэрхшээлүүдийг удирдах албан тушаалтандаа тухай бүрд хэлж, миний шууд удирдлага дор ажиллавал зохих багийн гишүүдийг бий болгохыг удаа дараа шаарддаг байсныг энд онцлон дурдах нь зүйтэй. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрт зааснаар "Ажил мэргэжил хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг хавсран, хослон, орлон ажилласан албан тушаалын цалингийн 40 хувиар бодож олгоно" гэж заасан байна. Иймд хоёр өөр хэлтсийн супервайзор-ахлах ажилтан-техникч /дугуй засварчин/ гэсэн албан тушаалуудыг хавсран гүйцэтгэж байсан надад 37 сарын нэмэгдлийг тухайн албан тушаалуудын цалингийн 40 хувиар буюу нэг сарын 16,000,000 төгрөгөөр тооцож нийт 592,000,000 төгрөгийг ХХК-с гаргуулж өгнө үү.
Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр, чанартай, хариуцлагатай гүйцэтгэдэг байсан бөгөөд аливаа даалгасан ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй гэж хойш суулгүй, нэг хүнд ахадсан ажил гэж зүрхшээлгүйгээр өөрийн сэтгэл, нөөц бололцоогоо дайчлан уурхайн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахын төлөө хичээн ажилладаг байсныг хамт олон болон бусад хэлтсийн ажилтнууд мэднэ. Иймд надад хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 592,000,000 төгрөг буюу нийт 641,500,000 төгрөгийг ХХК-с гаргуулж өгнө үү. /1хх1-2/
1.1. Анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг 337 500 000 төгрөг болгон бууруулах тухай.
Г.******* би дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үнийг дүнг бууруулж байна.
Миний нэхэмжлэлтэй хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.******* би “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын ахлах ажилтан”-аар томилогдон ажилласан бөгөөд энэ ажлаа хийж цалингаа 100 хувь авсан нь тогтоогдсон байгаа.
Анх энэ ажилд намайг томилохдоо чиний удирдлагад ажиллах хүмүүс өгнө гэсэн боловч өгөөгүй. Тухайн ажлын байранд би өөрөө өөрийгөө удирдаад, газрын гүнд ганцаараа ажиллаж, дарга нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу одоо 9 хүний хийж гүйцэтгэж байгаа ажлыг ганцаараа гүйцэтгэдэг байсан.
Үүнээс үүдэн “Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу ажлын байранд хоёулаа хамтарч ажиллана. Нэг нэгнийхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэсэн заалт бол угаасаа алдагдсан юм.
Би ямар нэгэн шалтгаанаар бэртэж гэмтэх, ухаан алдаад уналаа гэхэд бусад хүмүүс ирж таараад мэдэх ийм л нөхцөлд газрын гүнд ажиллаж байсан.
Би хариуцсан ажлын байрандаа “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын техникч”- ийн ажлыг хавсран гүйцэтгэсэн. Миний ажлыг надаас өөр хэн ч гүйцэтгэдэггүй учир би 10 хоног ажиллаад, Улаанбаатарт ирж 4 хоног амраад буцаад ажилдаа явсаар яг 3 жил ажилласан. Ингэснээр миний ажлын байранд маш их хэмжээний илүү цаг гарсан байгаа болно.
Анх нэхэмжлэл гаргахдаа л би 9 хүний ажлыг ганцаараа хийж гүйцэтгэсэн гэдгээ бичсэн байгаа.
Би өдөр бүр 1340 метрийн газрын гүнд орж, гүний лифтнээс 250 метрийн зайд байх 150 м х 4 м орчим хэмжээтэй талбайд үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэнд:
- бүх төрлийн хэмжээтэй дугуйг хүлээж авах, зөөх, тоолох, хаягжуулах, талбайд байрлуулсан тавцанд хэмжээгээр ялган эмхэлж цэгцлэн хураах, дугуйг газрын гадаргуу уруу гаргахад бэлтгэх, хаягжуулалт хийх, По /дугуй ачих сэрээт машин/-оор зөөхийн тулд эхлээд өөрөө гараараа зөөж, ангилж, давхарлаж хурааж бэлтгэнэ.
- Ангилж хураасан дугуйг ачааны лифтэнд тавина.
- гүнээс дээш лифтээр гаргасан дугуйг зөөхийн тулд бусад газраас машин гуйж олон 1 км зайтай дугуйн талбай уруу зөөж, дугуйн хэмжээнээс харгалзаж дугуй угсардаг хоёр өөр байрлалтай хэсэг уруу 5-7 км зайд машинаар өөрөө зөөж хүргэнэ.
- угсраад бэлэн болсон дугуйг буцаад дугуйн талбайд машинаар зөөж авчирч дахин хурааж цэгцлэх, гүний уурхай уруу оруулахад бэлтгэх, гүн уруу оруулсан дугуйгаа тээвэрлэсэн лифтнээс тоолж авах /тоолж шалгахгүй бол намайг цэгцэлж амжихын хооронд бусад газраас ирээд авчих тохиолдол гардаг тул, нарийн тоолж авна/
- засварт ирсэн болон засвараас гарсан дугуйг хэмжээ бүрээр хурааж цэгцлэх, хаягжуулалт хийнэ,
- дээш доош гаргасан, оруулсан, угсралтад өгсөн, буцааж авсан дугуй бүрийг хэмжээгээр нь ангилан гараар тэмдэглэж улмаар тэмдэглэлээ компьютерт шивнэ.
- дугуйны хангалт, бэлэн байдлын гүйцэтгэл миний компьютерт шивсэн бичлэгээс бусад хэсгүүд хараад мэдээлэл авч, бусад шаардлагатай хэсэгт хүргэгддэг тул бичлэг маш сайн байх ёстой. Иймд ажлын явцад гараар бичиж тэмдэглээд улмаар компьютерт шивдэг байсан.
Эдгээр ажлын дарааллыг харахад:
- би засварт хүлээж авсан дугуйг хаанаас ирсэн ямар хэмжээтэйг бичээд буцааж тарааж өгөөд няравын ажил хийж байна.
- ирсэн дугуй бүрийг хэмжээгээр ангилж, хурааж, хаягжуулж дээш гаргахад бэлтгэн нярав, ачигчийн ажлыг хавсран гүйцэтгэж байна.
- Машин олох хамгийн хэцүү ажил миний мэдэлд машин байгаагүй.
- газрын гүнээс гарсан дугуйг тээвэрлэх машин миний мэдэлд байхгүй тул би гаргасан дугуйгаа зөөх машин бусад хэсгээс олж мөн өөрөө По-гоор ачаад 5-7 км зайтай газарт байрладаг хоёр өөр засварын хэсэгт тээвэрлэн аваачиж өгөөд засвараас гарсны дараа буцаагаад тээвэрлэн гүн уруу орох лифтний дэргэд буулгаж, мөн 2 өөр газраас ирсэн дугуйгаа ялган, хурааж, хаягжуулдаг.
- Би газрын дээр гараад жолоочийн болон ачигчийн ажлыг давхар гүйцэтгэж байна.
Эдгээр ажлууд миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй байгаа
Энэ олон дамжлагат хүнд ажлыг гүйцэтгэх боломжгүй болоод удирдлагад хандан нэмж ажиллах хүн өгөх хүсэлт шаардлага байнга тавьсан боловч удахгүй хүн өгнө гэсээр би энэ ажлыг ганцаараа 3 жил хийгээд бие мах бодийн хувьд даах чадваргүй болсон тул арга буюу ажлаас халагдах өргөдөл өгсөн.
Уурхайн гол тоног төхөөрөмж дугуйн дээр явдаг тул дугуйны засварын ажил маш их ачаалалтай байдаг юм.
Би ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл, амарсан хугацааны ажлаа өөрөө нөхөж хийдэг. Ингээд ажил хавсран гүйцэтгэсэн, илүү цаг гэж нэг ч төгрөг аваагүй тул арга буюу нэхэмжлэл гаргасан.
Ажилчин хүн ээлжийн хуваариар амраад ирэхэд түүний ажлыг нөгөө ээлжээр гүйцэтгэсэн хүн хийгээд, би зохих журмаар хэн нэгнээс ажлаа хүлээж авах байтал намайг 4 хоног амарсан хугацаанд хэн ч миний ажлыг хийхгүй тул тухайн хугацаанд хуримтлагдсан бүх дугуйгаа өөрөө зөөж, хурааж ачаалалтай ажилласаар 10 хоног өнгөрдөг байсан. Үнэн хэрэгтээ 4 хоногт хуримтлагдсан ажлыг өөрөө л хийгээд байгаа учир дутуу амарсан, илүү цаг ажилласныг тооцолгүйгээр ажлын байранд 2,5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж үзээд нэхэмжлэлээ багасгаж байна.
Хөдөлмөрийн хяналтын эрх бүхий байгууллагаар шинжээч томилон дүгнэлт гаргуулахад дутуу амарсан, илүү цаг ажилласан, ажлын байранд 2,5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдоно.
Одоо “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын техникч”-ийн цалин ойролцоогоор 8 сая төгрөг байгаа тул 12 сарыг 3 жилээр үржүүлэхэд 288 сая төгрөг, нэмэх нь хэвийн бус нөхцөлд ажиллуулсан 2015 оны 4 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл болох нийт 49,500,000 төгрөг /нэг сарын 1,125,000 төгрөгөөр тооцов/ нийт 337 500 000 төгрөгийн тооцоо гарч байна.
Ойролцоогоор 8 сая гэж тооцсон болно.
Ингээд анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг 337 500 000 төгрөг болгон бууруулж байгааг шийдвэрлэж өгнө үү. /6хх158-159/
1.2. Дараах хоёр үндэслэлээр тайлбар гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч Г.******* би компанид 2012.01.18-ны өдрөөс эхлэн дугуй засварчнаар газрын дээр ажиллаж эхэлсэн. Дугуй засварын ажил нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл бөгөөд маш их тоос, шороо, дуу чимээтэй орчинд ажилладаг. Ажил олгогчийн зүгээс ажлын байрны орчин өөрчлөгдөөгүй байхад эрх бүхий бус этгээдээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж дугуй засварын ажилчдыг хэвийн нөхцөлд ажиллаж байна гэж дүгнэлт гаргуулсан. Энэ хууль бус байсан тул 2018 онд тухайн ажлыг хэвийн бус нөхцөлд тооцсон гэхдээ намайг ажлаас халагдах хүртэл хугацаанд хэвийн бус нөхцөлийн цалин хөлсийг нөхөн олгоогүй нь хууль бус учир хууль бус гэдгийг тогтоолгосноор энэ хугацааны цалин хөлсийг хуулийн дагуу авах эрх нээгдэх юм.
Ажил олгогчоос нэмэгдлийг олгоно гэж хэлдэг ба намайг ажлаас халагдах хүртэл хугацаанд өгөөгүй, нэгэнт ажлын байрны нөхцөл өөрчлөгдөөгүй байхад эрх бүхий бус этгээдээр хуулийн үндэслэлгүй дүгнэлт гаргуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ.
Би н уурхайд 2012.01.18-ны өдрөөс 2022 онд ажлаас халагдах хүртэл хугацаанд газрын дор болон хортой нөхцөлд ажилласан. Гэтэл хэвийн бус гэдгээр ерөнхийлөн ангилж буй нь эрх ашгийг хохироож байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл гэж ангилж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ. Энэ жагсаалтаар миний газрын дээр ажилласан дугуйн засварчны ажил нь хортой нөхцөлд хамрагдах үндэслэлтэй юм. Би байнга резин дугуйны цавуу ашиглаж дугуй засаж, эвдрэл гэмтлээс хамгаалан химийн нэмэлт бодис шахсан дугуйг задалж, засаж, буцааж хийлдэг байсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 2023 оны 07 сарын 07 өдөр батлагдсан хуулиар хүнд эсвэл хортой нөхцөлөөс хамааран тэтгэвэр тогтоолгох хугацаа 2,6 жилээр зөрөөтэй байна.
Хэрэгт хавсаргасан миний ажлын байрны тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэрт ажлын байрны код байхгүй, супервайзерын ажлын байрны тодорхойлолтод газрын гүнд гэсэн тодорхойлолт байхгүй зөвхөн хэвийн бус нөхцөл гэж заасан байна. Тийм учир шинжээч томилуулах хүсэлт гаргана.
Хоёр. Хариуцагч тал намайг дугуй засварын супервайзер буюу ахлах ажилтнаар томилж газрын гүнд ажиллуулсан. Гэвч надад хамтран ажиллах дугуйн засварчин өгөхгүйгээр би 10 хоног ажиллаж, 4 хоног амардаг байсан. 10 хоног ажиллах хугацаандаа өдөр бүр 4 цаг илүү ажиллаж, илүү цагийн мөнгөө бодуулж авч байсан. Хэрэв^адтай хамт нэг ажилчин ч гэсэн хамт ажилласан бол би 10 өдөр дараалан өдөр бүр илүү 4 цаг ажиллахгүй байсан юм. Ачааллаа дийлэхээ болиод ажлаас халагдах өргөдлөө өгсөн.
Одоо энэ ажлыг 8 засварчин хийж гүйцэтгэж байгааг нотлох баримтаар нотолсон. Би ажиллах хугацаандаа надад хүн нэмж өгөөч, би хэтэрхий их ачаалалтай ажиллаж байна гэдгээ хэлж байсан. Хэн ч намайг тоогоогүй юм.
Би ганцаараа засварт ирсэн дугуйг тоолж аваад, овор хэмжээгээр ялгаж, дээш гаргахад бэлтгэж ачаад, дээш гарсан хойно нь овор хэмжээг харгалзан хоёр өөр төрлийн засварын газарт машин олж хүргэж өгөөд, буцааж машин олж хүлээн авдаг.
Газрын гүнд орсон дугуйг дугуй шаардлагатай газрууд хүлээн авахад бүртгэл тооцоо хөтөлж, хүлээлгэж өгдөг энэ ажлыг ганцаараа л хийж байсан.
Хариуцагч талын нэр заасан 4 компанийн ажилчид миний ажлын байранд ажиллах эрхгүй. Тэд газрын дор ажиллаж байгаа машины дугуйг салгаж, засвар хийлгэхээр миний хариуцсан ажлын байранд авчирч өгдөг, буцаад зассан дугуйг авч явж машинд угсарч тавьдаг ажил гүйцэтгэдэг байсан.
Миний нэхэмжлэлийн тайлбар үнэн болох нь гэрч “******* дугуй тээвэрлэх ажлыг сайн дураараа хийдэг байсан гэж, гэрч Спиноза “*******ын ажил Оюу Толгой ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан “” “”, “” ХХК”ийн ажилчидтай давхцал байхгүй гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа юм.
Гурав. Хариуцагч тал надтай хамт нэг хүн ч гэсэн ажиллаж байсан бол өдийд гэрчээр асуулгаж, ажлын байрны тодорхойлолт, авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг өгөх байсан билээ. Газрын дор би нэг хэсэг газарт тогтмол ажилласан бөгөөд уурхайн гүнд хаана ч хамаагүй, хэнтэй ч хамаагүй ажилладаг байсан бол бас нотлох баримт олдохгүй хүндрэлтэй байж болох юм.
Энэ тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон ихэсгэж, хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. /7хх159-160/
1.3. Ажлын байрны ачаалал нэмэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Энэ талаар дээд шүүхийн дүгнэлтэд дүгнэсэн байдаг. Мөн 5-р хавтасны 141-254-т байгаа зарим баримт шаардлага хангахгүй гэсэн байдаг. 2023.11.01-ны захирамж, 2023.01.19-ны захирамж, 2023.03.20-ны захирамж биелэгдээгүй. Шинжээч томилуулна.
Нэхэмжлэгч нь 2012 оноос дугуй засварчнаар ажиллаж байсан. Сайн ажиллаж байсан тул ахлахаар томилогдсон. Улмаар сургалтын гэрээ байгуулсан юм. 2019 онд гүний уурхайд дугуй засварын ахлахаар томилогдсон. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт авагдсан байдаг.
Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан олговор олгоогүй юм. Дугуйг нөхөх бөгөөд химийн бодистой ажилладаг. 2015-2018 онд хэвийн нөхцөл гээд нэмэгдлийг нь хассан. Гэхдээ дахиад дүгнэлт гаргахдаа хэвийн бус гэж гаргасан байдаг. Үүний дагуу тодорхой хэмжээний нэмэгдэл өгсөн байдаг. Харин 2016.6.2-2018.12.31 хэвийн бусын нэмэгдлийг олгоогүй. Хэвийн бус нөхцөлд ажилласан байхад зарим хэсэгт нь олгоод бусад хэсэгт нь олгоогүй. 2015.4-2018.12.31 хооронд хэвийн гэсэн боловч 2015.4-2016.5 сарын хугацаанд хэвийн бусын нэмэгдэл олгосон юм. Үлдэх хугацаанд олгоогүй юм. Энд нь 49,500,000 төгрөг гаргуулна.
Ажлаа сайн хийж байсан тул тушаал дэвшиж байсан юм. Тухайн үед 8 ажилтантай байлгана гэж хэлсэн байдаг. Мөн дугуйны хэмжээ хүртэл өөр байсан боловч сүүлдээ бүх дугуйг засах болсон юм. Анх 24-33 инчийн дугуй засах байсан бөгөөд нэмэлт ажлын байр зарлана гэж хэлсэн тул зөвшөөрсөн. Ингээд ажилд томилсны дараа бүх дугуйг хариуцах болсон. Улмаар 3 жил ажилласан ба туслах ажилтангүйгээр ажилласан юм. Энэ хугацаанд өдөр бүр 4 цаг илүү ажиллаж байсан юм. Нэхэмжлэгч нь 4 засварын газрын бүх дугуйг газрын доороос гаргаж ирээд засуулаад буцааж буулгадаг. Ажил хавсарч гүйцэтгэвэл 40 хувийн нэмэгдэл олгохоор зохицуулсан. 9 хүний ажлыг ганцаараа хийж байсан юм. Арга буюу ажлаас халагдах өргөдлөө өгсөн юм. Дугуйгаа өөрөө зөөдөг байсан. Эдгээр ажлыг өөр хүн хийдэг байсан гэсэн баримт хариуцагч талаас өгөөгүй. Ганцаараа зөөдөг, тарааж өгдөг зэрэг ажлыг няцаах баримт хариуцагч талаас өгөөгүй. Нэмэлт ажилтан өгөхгүй байсан тул халагдах өргөдлөө өгсөн юм. Хариуцагч талаас баримт гаргуулах гэхээр шаардлага хангахгүй баримт гаргадаг. Засварын 4 компани нь дугуй засварын ажилд оролцох эрхгүй байсан. Хэрэв өөр хүн ажлыг нь хийсэн бол энэ талаар баримт өгөх ёстой байсан юм. Хариуцагч үгүйсгэх баримт өгдөггүй тул нэхэмжлэл хангагдах боломжтой. 4 компанийн ажилтантай байгуулсан гэрээ хэрэгт байдаг. Ахлахын ажлаа хийж цалингаа авсан боловч туслахын ажлыг гүйцэтгэсэн тул хавсран гүйцэтгэсэн хөлсөө авах эрхтэй. Гэрч нь нэхэмжлэгчийг дугуй зөөх ажлыг хийдэг байсан талаар хэлдэг. Нэхэмжлэгчийг ажлаас халагдангуут нь тухайн ажлын байранд 8 хүн ажилд авсан байдаг. Одоо ажиллаж байгаа 8 хүний 1 хүний цалингийн 40 хувиар бодсон. 2019.6.17-2022.6.24 дуустал хугацаанд 1 хүний цалинг 8 саяар тооцсон юм. Хариуцагч нь кранаар дугуй зөөдөг байсан гэдгийг өмнө нь ярьж байгаагүй. Би дугуйг жолооч шиг ажиллаж зөөсөн гэсэн. Мөн нэхэмжлэгч нь бүх тооцоог бүртгэж нярав шиг ажилласан. Дугуй ялгаж хураах ажлыг хийсэн. 8 саяыг авсан баримт хэрэгт авагдсан. Нэмэгдэл цалинг харилцах тохиролцох ажилтан байгаагүй. Хэвийн бусын нэмэгдэл өгнө гэсэн боловч өгөөгүй юм. Газрын дор ажиллаж байсан нь хэвийн бус юм. Нэхэмжлэгч нь нэмэгдэл цалингаа аваагүй байсныг мэдэж байсан. Хэвийн бусын нөхцөл өгнө гэж байсан боловч өгөөгүй. Улмаар өгнө гэж хүлээж байгаад ажлаас халагдахдаа нэхсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Конторт суудаг байсан гэдэг нь үндэслэлгүй юм.
1.4. Гэрч гийн мэдүүлгээр гадна гийн мэдүүлэг байдаг юм. Тэрээр 2018 онд гүний уурхайд ажиллаж байсныг хэлдэг.
Хариуцагчийн өмгөөлөгч нь 4 компани нь хавсарсан ажлыг хийсэн гээд байна. Гэтэл тухайн компани нь өөр ажил хийсэн нь хэрэгт байгаа гэрээнд заагдсан байдаг юм. Шүүгчийн захирамж дутуу биелэгдсэн байдаг. Татвараас дугуйтай холбоотой баримт байхгүй гэсэн байдаг юм. Машин олж дугуйгаа ачдаг байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д зааснаар шүүхэд эрх байгаа юм. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг шаардлага хангахгүйгээр гаргасан байна. Үүнийг гаргуулж өгнө үү.
Туслан гүйцэтгэгч 4 компанитай байгуулсан гэрээнд дугуйтай холбоотой заалт байхгүй. Иймд нэхэмжлэгч нь тухайн туслан гүйцэтгэгч нартай хамтарч ажиллаагүй байна. Ажлын бүтцээр нэхэмжлэгчийн удирдлагад хүн ажиллах ёстой байсан нь нотлогддог. Гэрчийн мэдүүлгүүд хууль сануулж авсан бөгөөд одоо хүртэл тус байгууллагад ажиллаж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Ч., өмгөөлөгч Д. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь Оюу Толгой ХХК-д холбогдуулан "Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 592,000,000 төгрөг буюу нийт 641,500,000 төгрөгийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг ус шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. /1хх37/
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүхэд гаргасан хариу тайлбараа дараах байдлаар тодруулж байна.
Нэг. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.******* нь 2015 оны 4-р сараас 2018 оны 12-р сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулсны нэмэгдэл болох нийт 49,500,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Г.******* нь ХХК-д 2012 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хугацаанд буюу 2014 оны 10-р сарын 28-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 01-ний өдрийг хүртэл Ил уурхайн засварын хэлтсийн дугуй засварчин албан тушаалд, 2016 оны 05-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 06-р сарын 17-ны өдрийг хүртэл Үйл ажиллагаа Уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварын багийн ахлагчаар ажилласан.
Нэхэмжлэгч Г.******* нь 2019 оны 6-р сарын 17-ны өдрөөс эхлэн Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажилласан. Энэхүү ажлын байр нь 2017 оны 6-р сарын 24-ний өдрийн АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтийн хийсэн үнэлгээгээр хөдөлмөрийн нөхцөл хэвийн ажлын байр гэж үнэлэгдсэн байдаг. 2019 оны 05-р сарын 10-ны өдөр Оюу Толгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Хөдөлмөрийн нөхцөл нь 2017 оны үнэлгээгээр хэвийн бусаас хэвийн болсон албан тушаалд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бусаар тооцож холбогдох нэмэгдлийг олгохоор тохиролцсон. Уг харилцан ойлголцлын санамж бичгийг үндэслэн Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажиллаж байсан Г.*******ад 2019 оны 06-р сарын 17-ны өдрөөс хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг тооцож олгож эхэлсэн.
Харилцан ойлголцлын санамж бичгийн 3.4 дэх заалтын 4-т “өнгөрсөн хугацааны (хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тодорхой болгосны дараа тухайн гарсан шийдвэрийн дагуу нөхөн олгох, эсхүл эс олгох" гэж заасан байдаг. Уг санамж бичгийг байгуулснаас хойш буюу 2019 оны 09-р сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлал гарч Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хүчингүй болгосон тул санамж бичгийн дагуу холбогдох хугацааны нэмэгдлийг нөхөн олгох шаардлагагүй, мөн АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтийн хийсэн Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хууль ёсны болох нь тогтоогдсон юм.
Иймд дээрх үндэслэлээр 2015 оны 4-р сараас 2018 оны 12-р сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулсны нэмэгдэл болох нийт 49,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Түүнчлэн “2015 оны 4-р сараас 2018 оны 12-р сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх үндэслэлгүй байна.
Хоёр. Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Г.******* нь "... ажилд томилсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй дугуй засварчны өдөр тутмын ажлыг хавсран гүйцэтгэж, хоёр өөр хэлтсийн ажлыг хариуцах болсон. дугуйг зөөх, ачааны автомашин жолоодох, дугуй солих үзлэг хийх, холбогдох тайлан мэдээ гаргах, дугуйн бүртгэлийг гадарга дээр болон гүнд хийх, дугуйн захиалга үүсгэх гээд хамгийн багадаа 8 ажилтан хийж гүйцэтгэх ажил үүргийг миний бие гүйцэтгэж байсан" гэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт авагдсан дараах баримт, холбогдох гэрчийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэнэ. Үүнд:
1. Хэрэгт авагдсан гэрч Ө.гийн 2023 оны 10-р сарын 13-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг. Уг гэрчийн мэдүүлэгт “... Хариуцагчийн өмгөөлөгч: Г.******* дугуй зөөвөрлөх үүрэгтэй ажилладаг байсан уу гэхэд Гэрч: Дугуй зөөвөрлөх үүрэггүй гэв, ... Хариуцагчийн өмгөөлөгч: Удирдлагын зүгээс дугуй зөөж тээвэрлэхийг даалгасан удаа байгаа юу? гэхэд Гэрч: Тийм тохиолдол байхгүй гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: танай баг Г.*******ыг ажиллаж байх үед гэрээт компанитай хамтран ажилладаг байсан уу гэхэд, Гэрч: 4 гэрээт компанитай хамтран ажилладаг байсан гэв.... Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Гэрээт компанийн ажилчид ямар оролцоо, хамааралтай ажил үүрэг гүйцэтгэдэг вэ гэхэд Гэрч: өдөр тутмын засвар, үйлчилгээ, дугуй солих, тээвэрлэх, зөөвөрлөх, үзлэг шалгалт хийх зэрэг сервис ажиллагааг гүйцэтгэдэг гэв. ... Хариуцагчийн өмгөөлөгчөөс Г.*******ыг ажиллаж байх үед дугуйг тээвэрлэх зөөвөрлөх гэсэн тусдаа баг байдаг байсан уу? гэхэд, Гэрч: Кран, өргөлт болон тээвэрлэлт хариуцсан тусдаа хэлтэстэй. Энэ хэлтсийн тээвэрлэлтийн баг дугуйг тээвэрлэх, зөөвөрлөх ажлыг гүйцэтгэдэг байсан. Ил уурхайн дугуйн засварын багийнхан хүнд оврын дугуйг тээвэрлэх, засварлах ажлыг хийдэг. Жижиг хэмжээний дугуйг гадарга дээр сэлбэг хариуцсан гэрээт байгууллагынхан тээвэрлэж дэмжлэг үзүүлдэг гэв, ... Хариуцагчийн өмгөөлөгч: Г.******* дугуйн засварын ахлах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа давхар ажил үүрэг гүйцэтгэж байна гэсэн гомдол гаргаж байсан уу? гэхэд Гэрч: Үгүй гэв. ... Хариуцагчийн өмгөөлөгч: Г.*******ад ажлын байрны тодорхойлолтод нь заагаагүй ажил,үүрэг хийхийг даалгасан удаа байгаа юу гэхэд Гэрч: Байхгүй гэв. ... Хариуцагчийн өмгөөлөгч: Г.******* супервайзор албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 8 ажилтны ажил үүрэг давхар гүйцэтгэж байсан уу гэхэд Гэрч: Үгүй гэв. ... Хариуцагчийн өмгөөлөгч: Дугуй засварын супервайзорын ажил үүрэгт дугуйн үзлэг хийх, холбогдох тайлан мэдээ гаргах үүрэг хамаарах уу? гэхэд Гэрч: Хамаардаг гэв,... Хариуцагчийн өмгөөлөгч: Дугуй засварын супервайзорын ажил үүрэгт дугуйн захиалга үүсгэх үүрэг хамаарах уу? гэхэд, Гэрч: Хамаарна. Гэхдээ зөвхөн дотоод Оюу Толгой ХХК-д ашиглагддаг процесс системд хамаардаг. гэсэн байдаг. Гэрч Ө.гийн мэдүүлгээр Г.******* нь дугуй засварын супервайзор албан тушаалд ажиллаж байх үед ажил олгогчийн зүгээс түүнд ажлын байрны тодорхойлолтод нь заагаагүй ажил, үүрэг хийхийг даалгасан удаа байхгүй болох нь нотлогдож байгаагаас гадна Г.******* нь ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэж байна гэж гомдол гаргаж байгаагүй байна. Мөн нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлд дурдсан дугуйн үзлэг хийх, холбогдох тайлан мэдээ гаргах, дугуйн бүртгэлийг гадарга дээр болон гүнд хийх, дугуйн захиалга үүсгэх зэрэг ажил үүрэг нь түүний Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт хамаарч байсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч Г.*******ыг ажиллаж байх хугацаанд дугуйг зөөх Кран, өргөлт болон тээвэрлэлт хариуцсан тусдаа хэлтэс компанид байсан. Энэ хэлтсийн тээвэрлэлтийн баг дугуйг тээвэрлэх, зөөвөрлөх ажлыг гүйцэтгэдэг байсан байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан "" ХХК-тай байгуулсан Уурхайн туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ. Уг гэрээний 3.1-д гэрээнд багтсан үйлчилгээнүүдийг нэрлэн заасан бөгөөд 3.3.4 “с” заалтад “Гүйцэтгэгч нь дараах бүх зүйлсийг гүйцэтгэнэ. Үүнд: Урьдчилан сэргийлэх арчлалт үйлчилгээ, эвдрэлийн засвар үйлчилгээ болон хяналт удирдлага, Сэлбэг эд ангийн шаардлагатай болон төлөвлөсөн ашиглалтын хугацааны засвар үйлчилгээ болон сэргээн засварыг гүйцэтгэх...” гэж заасны дагуу туслан гүйцэтгэгч компани, түүний техникч/тусгай мэргэшсэн ажилтнууд нь Оюу Толгой ХХК-д гэрээнд нэрлэн заасан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг үзүүлэн ажилладаг болох нь тогтоогдож байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан “” ХХК-тай байгуулсан Ачих. тээвэрлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ. Уг гэрээний 3.1-д Гэрээнд багтсан үйлчилгээнүүдийг нэрлэн заасан бөгөөд 3.3.3 “с” заалтад “Гүйцэтгэгч нь дараах бүх зүйлсийг гүйцэтгэнэ. Үүнд: Урьдчилан сэргийлэх арчлалт үйлчилгээ, эвдрэлийн засвар үйлчилгээ болон хяналт удирдлага, Сэлбэг эд ангийн шаардлагатай болон төлөвлөсөн ашиглалтын хугацааны засвар үйлчилгээ болон сэргээн засварыг гүйцэтгэх, доголдлыг шийдвэрлэх болон алдаа, эвдрэлийг тогтоох...” гэж заасны дагуу туслан гүйцэтгэгч компани, түүний техникч/тусгай мэргэшсэн ажилтнууд нь Оюу Толгой ХХК-д гэрээнд нэрлэн заасан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг үзүүлэн ажилладаг болох нь тогтоогдож байна.
4. Хавтаст хэрэгт авагдсан “” ХХК-тай байгуулсан Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ. Уг гэрээний 3.1-д Гэрээнд багтсан үйлчилгээнүүдийг нэрлэн заасан бөгөөд 3.3.3 “с” заалтад “Гүйцэтгэгч нь дараах бүх зүйлсийг гүйцэтгэнэ. Үүнд: Урьдчилан сэргийлэх арчлалт үйлчилгээ, эвдрэлийн засвар үйлчилгээ болон хяналт удирдлага, Сэлбэг эд ангийн шаардлагатай болон төлөвлөсөн ашиглалтын хугацааны засвар үйлчилгээ болон сэргээн засварыг гүйцэтгэх, доголдлыг шийдвэрлэх болон алдаа, эвдрэлийг тогтоох...” гэж заасны дагуу туслан гүйцэтгэгч компани, түүний техникч/тусгай мэргэшсэн ажилтнууд нь Оюу Толгой ХХК-д гэрээнд нэрлэн заасан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг үзүүлэн ажилладаг болох нь тогтоогдож байна.
5. Хавтаст хэрэгт авагдсан “” ХХК-тай байгуулсан Туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ. Уг гэрээний “Үйлчилгээний хамрах хүрээ” гэсэн 3 дугаар зүйлийн 3.2 “Туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ” заалтын “с”-д “... Урьдчилан сэргийлэх бүх үйлчилгээ, хууль ёсны хяналт шалгалт, туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, гэрээний 2.1-д “... Туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зорилго нь гүйцэтгэгч нь үйлчилгээ эрхлэхэд бэлтгэгдсэн, мэргэшсэн гадаад ажиллагсад, монгол техникч ажилтан хангах” гэж заасны дагуу туслан гүйцэтгэгч компани, түүний техникч/тусгай мэргэшсэн ажилтнууд нь Оюу Толгой ХХК-д гэрээнд нэрлэн заасан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг үзүүлэн ажилладаг болох нь тогтоогдож байна. Дээрх нэр бүхий 4 туслан гүйцэтгэгч компани нь өөрсдийн хариуцсан тоног төхөөрөмжийн бүхий л засвар үйлчилгээг, үүний дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаад буй дугуй солих, зөөвөрлөх зэрэг ажлыг хариуцан, компанийн ажилтнуудтай хамтран ажилладаг болох нь нотлогдож байгаа.
6. Хэрэгт авагдсан Г.*******ын Оюу Толгой ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ (Дугуй засварын супервайзор албан тушаалын)-ний хавсралт Ажлын байрны тодорхойлолт Уг тодорхойлолтын 2.1-д Ажлын чиг үүргийн ерөнхий агуулга, 2.3-д Ажил үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан. Ажил үүрэг, хариуцлага хэсэгт: ... дугуй, обудын гүйцэтгэлд байнгын хяналт тавих, дугуйн гэмтлийн тайланг бэлдэх, гүний уурхайн тоног төхөөрөмжийн дугуй, обудны удирдлагын системийг хариуцан ажиллуулах, уурхайн талбар дахь дугуй, обудны нөөц болон тээвэрлэлтийг удирдах, уурхайн гүн дэх болон гадаргын дугуй хадгалах булан, байгууламжийн эмх цэгцийг хариуцах, дугуй, обудны урьдчилсан төлөв, нөөц тогтоох, дугуй, обудтай холбоотой технологийг хэрэгжүүлэх тал дээр олон төрлийн хэлтэс, багуудтай хамтран ажиллах” гэх зэргээр гүйцэтгэх ажил үүргийг нь тодорхой заасан байх бөгөөд тухайн ажил үүргийг ажилтан гүйцэтгэх үүрэгтэй байсан.
Хариуцагч Оюу Толгой ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г.*******ад ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан, үүрэг болгосон зүйл байхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. /5хх112-117/
2.2. Иргэн Г.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд Оюу Толгой ХХК-д холбогдуулан “...Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 592,000,000 төгрөг буюу нийт 641,500,000 төгрөгийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаж, 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэн хариу тайлбараа тодруулан гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь 2024 оны 7 дугаар сарын 1- ний өдөр Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бууруулах тухай гэсэн бичгийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 337,500,000 төгрөг болгож багасгасан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ “...ажлын байранд 2,5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж үзээд нэхэмжлэлээ багасгаж байна" гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэвээрээ байна.
Учир нь ажил олгогчийн зүгээс Г.*******ыг ажлын байранд 2,5 хүний ажлыг хавсран гүйцэтгүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч Г.******* нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажлын байранд буюу дугуй засварын супервайзор албан тушаалд, Хөдөлмөрийн гэрээний хавсралт №1 болох Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байсан.
Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу дугуй засварын супервайзор нь “...дугуй, обудны гүйцэтгэлд байнгын хяналт тавих, дугуйн гэмтлийн тайланг бэлдэх, гүний уурхайн тоног төхөөрөмжийн дугуй, обудны удирдлагын системийг хариуцан ажиллуулах, уурхайн талбар дахь дугуй, обудны нөөц болон тээвэрлэлтийг удирдах, уурхайн гүн дэх болон гадаргын дугуй хадгалах булан, байгууламжийн эмх цэгцийг хариуцах, дугуй, обудтай холбоотой ажил хэргүүдэд үнэ цэнийг бий болгох ЭМААБО, завсар үйлчилгээний, үйл ажиллагааны дадлуудтай холбоотой санаачилгуудыг удирдан манлайлж хэрэгжүүлэх, дугуй обудны урьдчилсан төлөв, нөөц тогтоох, дугуй, обудтай холбоотой технологийг хэрэгжүүлэх тал дээр олон төрлийн хэлтэс, багуудтай хамтран ажиллах, дугуй, обудны удирдлагатай холбоотой бусад үйл ажиллагаануудыг удирдах...” зэрэг үүргийг компанийн дотоодод Засвар үйлчилгээний гүйцэтгэлийн баг, Засвар үйлчилгээний төлөвлөлтийн баг, ЭМААБО баг, Агуулах, ложистикийн баг, Говь тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дугуй засварын баг, Хүнд даацын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын баг, Уурхайн үйл ажиллагааны баг, Мэдээлэл технологийн баг зэрэгтэй харилцан, компаниас гадна дугуй үйлдвэрлэгчид, обуд үйлдвэрлэгчид, дугуй, обудтай холбоотой технологи боловсруулагчид, үйлчилгээ үзүүлэгчид болон ханган нийлүүлэгчидтэй харилцан гүйцэтгэх зохицуулалт бүхий байсан.
Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн багасгасан шаардлагын үндэслэлдээ няравын ажлыг,... ачигчийн ажлыг, ... жолоочийн ажлыг давхар гүйцэтгэж байна" гэсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогчийн тухайд нэхэмжлэгч Г.*******ыг нярав, ачигч, жолоочийн ажил үүрэг гүйцэтгэхийг үүрэг болгосон зүйл байхгүй бөгөөд Г.******* нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байсан.
Нэхэмжлэгчийн дурдсан хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Г.******* нь “дугуй засварчин” албан тушаалд ажиллаж байсан ба тухайн хугацаанд нэхэмжлэгч Г.*******ад хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан олговрыг олгож байсан талаарх баримтыг хариуцагчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн байгаа. Уг хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан олговорт 6,331,973 (зургаан сая гурван зуун гучин нэгэн мянга есөн зуун далан гурав) төгрөгийг түүнд олгосон байна.
Нэхэмжлэгч Г.******* нь 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Үйл ажиллагаа - Уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн Дугуй засварын багийн ахлагчаар ажилласан бөгөөд компанийн Захирлын 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дугаар Хэлтэс, албан тушаал, зэрэглэл, цалин өөрчлөх тухай тушаалын 3 дахь заалтад түүнийг дугуй засварын багийн ахлагчаар ажиллах болсонтой холбогдуулан түүний Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс зогсоож шийдвэрлэсэн байдаг. (4 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан.)
Нэхэмжлэгч Г.******* нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажилласан. Энэхүү ажлын байр нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтийн хийсэн үнэлгээгээр хөдөлмөрийн нөхцөл хэвийн ажлын байр гэж үнэлэгдсэн байдаг. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Оюу Толгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Хөдөлмөрийн нөхцөл нь 2017 оны үнэлгээгээр хэвийн бусаас хэвийн болсон албан тушаалд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бусаар тооцож холбогдох нэмэгдлийг олгохоор тохиролцсон. Уг харилцан ойлголцлын санамж бичгийг үндэслэн Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажиллаж байсан Г.*******ад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг тооцож олгож эхэлсэн.
Харилцан ойлголцлын санамж бичгийн 3.4 дэх заалтын 4-т ‘‘өнгөрсөн хугацааны /хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн/ нэмэгдлийг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тодорхой болгосны дараа тухайн гарсан шийдвэрийн дагуу нөхөн олгох, эсхүл эс олгох” гэж заасан байдаг. Уг санамж бичгийг байгуулснаас хойш буюу 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШШ2019/0015 дугаар магадлал гарч Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хүчингүй болгосон тул санамж бичгийн дагуу холбогдох хугацааны нэмэгдлийг нөхөн олгох шаардлагагүй, мөн АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтийн хийсэн Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хууль ёсны болох нь тогтоогдсон юм.
Иймд дээрх үндэслэлээр 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулсны нэмэгдэл болох нийт 49,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Түүнчлэн “2015 оны 4 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. /6хх177-179/
2.3. 2017 онд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн байгууллага нь итгэмжлэл авсан байгууллага байгаа юм.
2.4. Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Хэрэгт байгаа баримтаар нотлогддоггүй. Нэхэмжлэгч нь 2022 онд энэ шаардлагыг гаргаад дараа нь багасгасан байдаг. 49,5 сая төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн төлөөлөгч зөрүүтэй зүйл хэллээ. Анх нэхэмжлэл гаргахдаа 2015.4-2018.12 сар хүртэл гэж хэлдэг. Хариуцагч нь энэ хугацаанд хөдөлмөрийн хууль өөрчлөгдсөн гэж маргадаг. Яаж тооцож 49,5 саяыг гаргаж байгаа нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь 2014.10.28-2016.5.1 хүртэл ил уурхайд дугуй засварчнаар, 2019.6.17 хүртэл үйл ажиллагаа засвар үйлчилгээнд багын ахлахаар ажилласан. 2015.4-2016.5 сар хүртэл дугуй засварчнаар ажилласан тул хэвийн бус нөхцөлийн олговор олгож байсан юм. Харин 2016.5.1-с дугуй засварын багийн ахлахаар ажиллаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хэвийн бус нөхцөлийг зогсоосон юм. Багын ахлах нь хэвийн бус нөхцөлд хамрагддаггүй. 2019.6.17 гүний уурхайд дугуй засварын ахлахаар ажиллаж эхэлсэн. Энэ нь гүний уурхай уруу ордог биш конторт суудаг юм. Анагаахын их сургуулийн дүгнэлтээр энэ нь хэвийн нөхцөлтэй ажлын байр гэж дүгнэгдсэн. Мөн харилцан ойлголцлын санамж бичиг гэж байдаг. Үүгээр хэвийн бусаас хэвийн нөхцөл уруу шилжсэн бол хэвийн бусаар олгохоор тохиролцсон юм. Үүний дагуу ҮЭ-тэй тохиролцоод 2019.6.17-с хэвийн бусаар авч байсан юм. Санамж бичгийн 3.4-т зааснаар нөхөн олгох, олгох эсэхийг шийдвэрлэхээр заасан байдаг юм. Ажлын байранд үнэлгээ хийлгэх журмыг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон. Ингэснээр анагаахын сургуулийн дүгнэлтийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон. Захиргааны шүүх дүгнэлт гаргуулах газрыг заасан нь л буруу гэсэн юм. Харин анагаахын их сургууль хийлгэх эрх нээлттэй гэсэн байдаг юм. Иймд хэвийн бус нөхцөлийг гаргуулах үндэслэлгүй юм. Энд 1999 оны тухайн үед мөрдөгдөж байсан хуульд зааснаар нэмэгдэл хасагдсан гэдгийг мэдэж байсан. Иймд гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн юм. 2015 оноос хойш мэдэж байсан боловч гомдол гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, сэргээсэн баримт хэрэгт байхгүй.
Нэмэлт ажил гүйцэтгэсэн гэдэг. 8 дугуй засварчны ажлыг хавсран гүйцэтгэсэн гэдэг. Гэтэл дараа нь 8 биш 3 хүний ажлыг гүйцэтгэсэн гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг бууруулахдаа ямар хүний ажил гүйцэтгэснээ тодорхойлсон. Ингэхдээ жолооч, нярав, ачигч гэж тайлбарласан байдаг. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь ажлаас гарахаас өмнө өөр хүмүүс ажилд орсон бөгөөд 8 саяын цалин авч байгаагүй юм. Эдгээр хүмүүсийн цалингийн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд дунджаар 4 саяын цалин авсан байдаг. Үүнээс үзэхэд яаж тодорхойлсон нь тодорхойгүй. Ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалтаар шаардаж байгаа нь тодорхойгүй. Ажил олгогчтой тохиролцсон зүйл байдаг. Хэрэгт 4 гэрч асуугдсан. Мөн баримтад үзлэг хийсэн байдаг. Эдгээрт өөр ажил хийсэн гэдэг зүйл байхгүй. нь дээд талын албан тушаалтан байсан бөгөөд эдгээр нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг л хийсэн гэдэг. Ахлах боловч дугуй засварын ажил хийсэн гэдэг. Жижиг дугуйг туслан гүйцэтгэгч 4 компани гүйцэтгэдэг байсан юм. Эдгээр нь дугуйг задалж угсрах бөгөөд тээвэрлэх ажлыг өөр хүн хийнэ. Энэ ажиллагааг ахлах удирддаг юм. Гэтэл хавсарч хийсэн баримт хэрэгт байхгүй. Мөн нэг гадаад ажилтан ач холбогдолтой мэдүүлэг өгсөн байдаг. Олон хүний ажил хавсарч гүйцэтгэсэн гэх баримт хэрэгт байхгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 3 захирамж биелэгдээгүй гэдэг боловч баримт нь ирсэн байдаг. Эдгээр 3 захирамжийн биелэлт хангасан талаар шүүгчийн захирамжид дүгнэгдсэн байдаг. Багасгасан 2024.7.1-ны шаардлага дээр ачигч, нярав жолоочийн ажлыг гүйцэтгэж байсан гэсэн байдаг. Хэрэгт нэхэмжлэгчийн дээд шатны ажилтан гэрчээр мэдүүлсэн байдаг юм. Энд кран өргөлтийн баг байдаг талаар хэлсэн байхад анх удаа сонсож байна гэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн асуултад энэ талаар тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэрэгт байхгүй зүйлийг тэгсэн ингэсэн гэж яриад байна гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолт /1хх13/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 08 сарын 30-ны өдрийн дугаар албан бичиг /1хх15/, 2022 оны 08 сарын 05-ны өдрийн ХХК-д гаргасан гомдол /1хх16-18/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 08-ны өдрийн дүгээр захирамж /1хх19-21/, өмгөөлөгч Б.Даваажав, С.Саруултөгөлдөр нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх22/, талархлын бичгийн хуулбар /2хх108-109/, чадамжийн гэрчилгээний хуулбар /2хх112/, өргөмжлөлийн хуулбар /2хх118-119/, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хуулбар /2хх120-129/, 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн хуулбар /2хх130-137/, өмгөөлөгч Б.Даваажав, С.Саруултөгөлдөр нараас татгалзах хүсэлт /5хх96/, өмгөөлөгч Г.тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /5хх97-98/, эрүүл мэндийн баримтууд /6хх97-99/,Г.*******аас Г.т олгосон 2024 оны 06 сарын 04-ний өдрийн итгэмжлэл /6хх126/ Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Г.аас татгалзах тухай хүсэлт /6хх221/
3б. Хариуцагчаас: итгэмжлэл /1хх28-30, 34, 36, 5хх200-202/, Айвенхоу майнз монголия ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх32-33/, өмгөөлөгч Д.тай байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх41/, цалингийн мэдээлэл /5хх105-108/, орчуулагчийн ажлын байрны тодорхойлолт/6хх186/,
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэнгий хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 1565 дугаар захирамжийн дагуу хариуцагчаас гаргуулсан баримтууд: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 51/22 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан дугаар тушаал, тушаалын 30 дахь хавсралтын хуулбар /1хх54-58/, ХХК болон “” ХХК хооронд байгуулсан “Гүний уурхайн ачих, тээвэрлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ”-ний хуулбар, баталгаат орчуулгын хамт /1хх59-156/, ХХК болон “” ХХК хооронд байгуулсан “Гүний уурхайн дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ”-ний хуулбар, баталгаат орчуулгын хамт /1хх157-250, 2хх1/, ХХК болон “” ХХК хооронд байгуулсан “Гүний уурхайн өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ”-ний хуулбар, баталгаат орчуулгын хамт /2хх2-95/, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 72 албан бичгээр ирүүлсэн шүүхийн даалгавраар хийгдсэн Т.гийн гэрчийн мэдүүлэг /2хх168-169/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар захирамжийн дагуу хариуцагчаас гаргуулсан баримтууд: ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 3/19 дугаар тушаалын хуулбар /2хх-174/, Амь нас хамгаалах дүрмийн хуулбар /2хх175-178/, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлангийн хуулбар /2хх179-224/, ХХК болон туслан гүйцэтгэгч нарын хооронд хийгдсэн гэрээний хуулбар, орчуулгын хамт /2хх225-246, 3хх1-250, 4хх1-36, 38-175/, Г.*******ын 2015 оны 04 сараас 2019 оны 06 сар хүртэлх хугацааны цалингийн мэдээлэл /4хх37/, ХХК-ийн захирлын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 1026/16 дугаар Хэлтэс, албан тушаал, зэрэглэл, цалин өөрчлөх тухай тушаал /4хх38/, RT177 уурхайн дугаартай маркийн дунд оврын машины машин ашиглалтын үзлэгийн хуудас /3хх243-250, 4хх39-131/, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирал болон Гүний уурхайн Төслийн Захирлын хамтарсан дугаар тушаалын 20 дахь хавсралт /4хх132,134/, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын 4/20 дугаар тушаал, 20 дахь хавсралт /4хх133/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын дугаар тушаал, 20 дахь хавсралт /4хх135-136/, 2022 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан дугаар тушаал, 21 дэх хавсралт /4хх137,139/, гэрч Ө.гийн мэдүүлэг /4хх194-201/, Татварын ерөнхий газрын 2023 оны 11 сарын 15-ны өдрийн дугаар албан тоот, хавсралт /4хх218-5хх12/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан тоот, хавсралт /5хх13-23/, 2023 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар захирамжид заасан мэдээллийг хүргүүлэх тухай албан бичиг /5хх24/ харилцан ойлголцлын санамж бичиг /5хх25-27/, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тушаал, мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын хуулбар /5хх28-29/, Дугуйн удирдлагын төлөвлөгөөний хуулбар, баталгаат орчуулгын хамт /5хх30-77/, цалингийн мэдээлэл /5хх105-108/, үзлэгийн тэмдэглэл /5хх135-137/, 2024 оны 03 сарын 13-ны өдрийн Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дугаар 01/57 дугаар албан бичиг /6хх103/, гэрч Ричард Кампос Испенезагийн мэдүүлэг /6хх191-195/, гэрч Ш.гийн мэдүүлэг /6хх205-208/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 47,826,792 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрын тодорхойлолт заагдаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний хөлс 592,000,000 төгрөг, нийт 641,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулсан 2015 оны 4 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл хөлс 49,500,000 төгрөг, ажлын байрын тодорхойлолт заагдаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. /6хх158-159/
3. Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан, ажил үүргийн хуваарийн дагуу ажилласан, нэмэлт үүрэг гүйцэтгээгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс дугуй засварчин, 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс дугуй засварын багын ахлагчаар ажиллаж байсан, улмаар 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр өөрийн хүсэлтээр ажилласан чөлөөлөгдсөн талаар зохигч хэн аль нь тайлбарлаж байна. Энэхүү тайлбар нь хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй. /1ХХ13/
5. Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан болон багасгасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд 2015 оны 04 дүгээр сараас 2018 оны 12 сарын хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан нэмэгдэл цалинд 49,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл ажилласны нэмэгдэл цалинд 49,500,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Улмаар 2015 оны 4 сараас хойш 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлд хугацаанд хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдуулан олгосон 6,332,575 төгрөгийг хасагдаад үлдэх хэсгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Гэвч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж бичгээр бичиж өгөөгүй тул тухайн хэсгээ дэмжээгүй гэж үзэж, шүүх хэрэгт авагдсан шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэлд дурдсан дугуй засварын багын ахлагчийн ажил, албан тушаал нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаардаг болох нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтийн 2017 оны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна. /2ХХ179-207, 189, 201/
Цаашлаад харилцан ойлголцлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн санамж бичгээс үзэхэд тухайн багын ахлагчийн ажлын байранд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр нэмэгдэл цалин олгохоор тохиролцоогүй байна. Тодруулбал, өмнө олгогдсон нэмэгдэл цалинг буцаан суутгахгүй гэж тохиролцжээ. /5хх25-27/
Түүнчлэн өмнө нь хэвийн бус нөхцөлөөр тооцож цалин хөлс олгож байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар нь хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд нэмэлт цалин олгох үндэслэлгүй болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь дугуй засварын багын ахлагчаар ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл цалин шаардах эрхгүй байна.
7. Нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүртэл хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэнд 288,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:
Зохигч тухайн ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь дугуй засварын багийн ахлагчийн ажлын хүрээнд дугуйг тээвэрлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээдэггүй талаар маргаагүй.
Харин дугуйг тээвэрлэх болон засвартай холбоотой нэмэлт үүрэг гүйцэтгэдэг байсан эсэх нь маргааны зүйл болж байна. Өөрөөр хэлбэл дугуй засвартай холбоотой ажлыг зохион байгуулахаас гадна биечлэн оролцож байсан эсэх талаар маргаж байна.
Иймд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж дуусах шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах тухай хүсэлтийг хангах шаардлагагүй. Цаашлаад хэн алинд нь уг баримтыг гаргах, гаргуулах хангалттай хугацаа өнгөрсөн байх тул хэрэгт байгаа баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.1. Гэрч овогт -н 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хүртэл, 7 сарын хугацаанд нэхэмжлэгчийн шууд удирдлагаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийг ажил үүргийн хувьд хамааралгүй ажил гүйцэтгэж байгаагүй гэж тайлбарлажээ. /6ХХ192-194/
Харин гэрч Ш.гийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр дугуй засварын багт ажилладаг байжээ. Улмаар засварлах дугуйг нэхэмжлэгч Г.******* өөрөө зөөвөрлөн авчирдаг байсан гэж тайлбарласан. /6ХХ205-208/
Мөн гэрч Ө.гийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр нэхэмжлэгчийн шууд удирдлагаар ажиллаж байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгч нь дугуйг зөөвөрлөдөг байсан талаар тайлбарласан. /4ХХ194-201/
Түүнчлэн гэрч Т.гийн 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн мэдүүлгээр үзэхэд тэрээр дугуй засварлах газар дээр ажилладаг бөгөөд нэхэмжлэгчийг засварлах шаардлагатай дугуйг өөрөө тээвэрлэж ирдэг байсан талаар тайлбарласан. /2ХХ168-169/
7.2. Хариуцагчийн 2019 оны 1 дүгээр улирлаас эхлэн мөрдөж эхэлсэн уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн бүтцээс үзэхэд дугуй засварын удирдлагын бүтцэд ахлах дугуй засварчин 3, засварчин 6 ажилтан ажиллах ёстой байжээ. /4ХХ134/
Үүний дараа 2022 оны 1 дүгээр улирлаас мөрдөхөөр баталсан бүтцээр дугуй засварын багын ахлагчийн удирдлагад 8 засварчин ажиллахаар ажлын орон тоо батлагдсан байна. /1ХХ57/
Гэвч нэхэмжлэгчийн удирдлагад ажилтан ажиллаж байгаагүй болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч “” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан тоотоос үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн дугуй засварын ахлах ажилтны шууд удирдлагад 8 ажилтан ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна. /5ХХ24/
Ийнхүү нэмэлт ажилтан ажиллаж эхэлсэн нь ажлын ачаалал өмнөх үеэс ихэссэн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Иймд нэхэмжлэгчийн нэмэлт ажил үүрэг гүйцэтгэдэг байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь ажлын шаардлагын үүднээс дугуйг засварлах газар уруу тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг байжээ.
Харин нэхэмжлэгч нь засварлах, засварлагдсан дугуйн бүртгэлийн ажил нь ажлын үүргийн хуваарьт хамааралгүй ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлоогүй.
8. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 он болон 2021-2022 оны хамтын хэлэлцээрээс үзэхэд ажил үүрэг хавсран гүйцэтгэвэл хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсний 40 хувиар нэмэгдэл цалин авахаар тохиролцсон байна. Хамтын хэлэлцээрийн энэхүү заалт нь өөрчлөгдөөгүй талаар хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. /2ХХ130-137, 132, 120-129, 123/
Энэхүү үндэслэлээр дээрх хэлэлцээрт дурдсанаар нэхэмжлэгчийн хавсран гүйцэтгэсэн ажлын цалинг тооцвол:
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн цалингийн мэдээллээс үзэхэд дугуй засварын багын ахлагчийн удирдлагад одоогийн ажиллаж буй 8 ажилтан 2022 онд 8 сарын хугацаанд нийт 212,563,446 төгрөгийн цалин авсан байх тул 1 сард 26,570,430.75 төгрөг, 1 ажилтанд 3,321,304 төгрөгийн цалин олгогджээ. /5ХХ105-108/
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн хавсран гүйцэтгэж байсан ажлын сарын дундаж цалин нь 3,321,304 төгрөг гэж үзэхээр байх тул 40 хувь нь 1,328,522 төгрөг юм.
Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаанд хавсран гүйцэтгэсэн ажлын цалин шаардсан тул шаардлагын хүрээнд 36 сард 47,826,792 төгрөг тооцогдоно. Иймд нэхэмжлэгчийн ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн цалинд дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
8.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн оны 06 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүрэг хавсран гүйцэтгэж байсан нэмэгдэл цалин шаардсан байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тохиолдолд холбогдох хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 128 дугаар зүйлийн 128.1.11, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-н 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хариуцагч “” ХХК-с ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалинд 47,826,792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 289,673,208 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,365,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,084 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД