Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0678

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дуламсүрэн би, Ц.Т*******, Г.Б******* нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******гээс 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Т*******, Г.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Х******* миний бие оролцож буйн хувьд дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Т*******, Г.Б******* нар нь Баянгол дүүргийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоолгох, хувьцаа шилжүүлэх бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Ингээд хариуцагч Баянгол дүүргийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгчдийн шаардлагыг биелүүлж, үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэж, хохиролгүй болсон байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгагдсан шаардлагаас бүрэн татгалзаж байгаа болно.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т*******, Г.Б******* нараас 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандаж Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М******* ХХК хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт буюу хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлт, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* нь 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Т*******, Г.Б******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Ц.Т*******, Г.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* нь нэхэмжлэгчийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд мөн бөгөөд итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон болох нь 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0479 болон 0477 бүртгэлийн дугаартай итгэмжлэлүүдээр тус тус тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ц.Т*******, Г.Б******* нараас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М******* ХХК хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт буюу хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлт, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2026/0741/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц.Т*******, Г.Б******* нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН