| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00082/И |
| Дугаар | 150/ШШ2025/00350 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2025/00350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........аймаг, ..... сум, ...... дугаар баг, ............ тоотод оршин суух иргэн ......... овгийн ............ (Рд:..........) нэхэмжлэлтэй
Хариуцагч: ......... аймгийн ........ сумын ....... дүгээр баг, ....... тоотод оршин суух, ........ овогт .............. (Рд:..............),
Хариуцагч: ........... хот, ......... дүүрэг, ..........дүгээр хороо, ........ хотхон ........ тоотод оршин суух иргэн ..... овогт ......... нарт холбогдох
....... аймгийн ........ сумын ....... дугаар баг ....... гудамж ....... тоотод байрлах 1710002045 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ......... мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг гэрчилгээнээс ...... нарын нэрийг хасаж ......... нэрийн бичилт хийлгүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., хариуцагч ......... (цахимаар), гэрч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... нь ......... нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг гэрчилгээнээс .......... нарын нэрийг хасаж .......... нэр дээр бичилт хийлгүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2014 онд дүү ....... болон түүний эхнэр....... нар нь надад 6,800,000 төгрөгний өртэй байсан тул бид тухайн үед харилцан тохиролцож ярилцаад зээлийн төлбөр болох 6,800,000 төгрөг дээр нь нэмээд хариуцагч нарын 2 өрөө орон сууц нь ........ банкны ипотекийн зээлийн барьцаанд байсан бөгөөд тус зээлийн 7,500,000 төгрөгийн үлдэгдлийг нь би өөрөө төлж тэр хоёрын өмчлөлд байсан ....... аймгийн ......... суманд байрлах ....... баг, ......., хөтөл ......-р гудамжны .......-р байрны ......... тоот 29 мкв 2 өрөө байрыг 2014 оны 1-р сард худалдан авахаар өөрийн нэр дээр шилжүүлэхээр болсон. /Тодруулж хэлбэл нийтдээ 2 өрөө орон сууцыг 14,300,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон/ Гэтэл ....... нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр шүүхийн шийдвэрийн дагуу бусдад өр төлбөртэй байсан тул тухайн 2 өрөө байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжтэй шилжүүлж авахад боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шийдвэр гүйцэтгэгч ..... мөн дарга ........ гэх албан хаагчид нь төлбөр төлөгч ......... нэр дээр барьцаа хөрөнгө байх шаардлагатай тэгж байж 2 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж өгнө гэж хэлсэн тул 2 өрөө орон сууцаа өөрийн өмчлөлд бүртгүүлж авахын тулд .......... миний бие өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан ........ аймаг, .......... сумын .......... багийн ........ хорооллын ....... гудамж, ........... тоотод байршилтай 171002045 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай өмчлөлийн газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ........... нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн шилжүүлэн өгч 2 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж өөрийн нэр дээр авч байсан гэдгийг тухайн үеийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хариуцсан шийдвэр гүйцэтгэгч болон дарга нар нь сайн мэдэж байгаа болно.
Иймд ......... аймаг, ....... сумын ........ багийн ....... хороололд ...... гудамж, ......... тоотод байршилтай 171002045 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул 2014 оны 1-р сарын 13-ны өдөр бэлэглэсэн хоёр бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өмчлөлийн газар болон ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч........ мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн газарт дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс .......... нарын нэрийг хасаж ........... нэрийг бичилт хийлгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Жич: Холбогдох нотлох баримтуудыг иргэний хэрэг үүссэний дараагаар манай талаас хүсэлт гаргаж шүүхээр гаргуулах шаардлагатай байна. Мөн ИХШХШТХуулийн 16-р зүйлийн 16.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн онцгой харъяаллын маргаан тул үл хөдлөх нь байгаа газрын шүүх болох танай шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгч .......... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. .......... зүгээс хоёр этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ......... нь ........... төрсөн дүү, .......... нь .......... эхнэр боловч олон жил тусдаа амьдралтай болсон холбоо хамааралтай хүмүүс.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд .......... аймгийн ......... сумын .......... дугаар баг ......... гудамж 1 тоотод байрлах 1710002045 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, Улсын бүртгэлийн газарт дээрх хоёр эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа ...........нарын нэрийг хасуулж, өөрийн нэрийг оруулан бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хариуцагч нарт 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,950,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6,500,000 төгрөгийг нийт 10,450,000 төгрөгийг зээлсэн.
Мөн хариуцагч нарын нэр дээр бүртгэлтэй .......... аймгийн .......... суманд байрлалтай 2 өрөө орон сууц нь тухайн үед .......... банкны ипотекийн зээлд бүртгэлтэй байсан тул зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлж, зээлийг хаасан. Уг орон сууцыг 2014 оны 01 дүгээр сард худалдан авахаар тохиролцож, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Нийтдээ 17,950,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэтэл тухайн орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хөрөнгийг захиран зарцуулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлан битүүмжилсэн байсан тул өөрийн өмчлөлийн ......... аймгийн .......... сумын .......... дугаар багийн ........ ...... дүгээр гудамжны ........ тоотод байрлах газар, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ............... нарын нэр дээр шилжүүлэн, сольж битүүмжлүүлсэн. Улмаар хоёр өрөө байрыг битүүмжлэлээс гарган өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ үйл баримтын талаар гэрч ........... сайн мэдэж байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.5-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч .......... данс руу 10,450,000 төгрөг шилжүүлсэн эсэхийг би мэдэхгүй. Харин 7,500,000 төгрөгөөр зээл хаасан талаар мэдэж байна. Манай эгч болон хуучин эхнэр болох ......... нарын хооронд мөнгө төгрөг өгөлцөж, авсан талаар мэдэхгүй сая л мэдэж байна. Миний хувьд төрсөн эгч, хуучин эхнэр хоёрын дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг ийм байдалд орчхоод байгаа юм. Миний хувьд тухайн .......... байрлалтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэрээ хасуулахад татгалзах зүйл байхгүй. Уг шүүх хуралдаанд болсон зүйлийн талаар ........... өөрөө ороод ярих ёстой байсан гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, .......... олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ........... иргэний үнэмлэхний лавлагаа, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч ............ тайлбар, ............ аймгийн .......... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ............ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд:
2014 онд дүү ............. болон түүний эхнэр .......... нарын өр болон зээлийн төлбөрийг төлж тэр хоёрын өмчлөлд байсан ........... аймгийн .......... суманд байрлах .......... баг, .........., ......... гудамжны ...........р байрны .......... тоот 29 мкв 2 өрөө байрыг 2014 оны 1-р сард худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэхээр болсон. (Тодруулж хэлбэл нийтдээ 2 өрөө орон сууцыг 14,300,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон)
Гэтэл .......... нь шүүхийн шийдвэрийн дагуу бусдад өр төлбөртэй байсан тул ........ аймгийн .......... сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн 2 өрөө байрыг битүүмжилсэн байсан байна.
.......... нэр дээрээ шилжүүлж авахын тулд өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан ........ аймаг, .......... сумын .......... багийн ........... хорооллын ....... гудамж, ....... тоотод байршилтай 171002045 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай өмчлөлийн газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ............ нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн шилжүүлэн өгч 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлж авч байсан.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.5-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж тодорхойлсон.
Хариуцагч ............. нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Манай эгч болон хуучин эхнэр болох ......... нарын хооронд мөнгө төгрөг өгөлцөж, авсан талаар мэдэхгүй сая л мэдэж байна. Миний хувьд тухайн ............байрлалтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэрээ хасуулахад татгалзах зүйл байхгүй гэсэн байр суурьтай байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэн ......... нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн байсныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ...........нарын өмчлөлийн ......... аймаг, ....... сумын ......... багийн ........... хорооллын ......... гудамж, ......... тоотод байршилтай 171002045 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай өмчлөлийн газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр сольж битүүмжлэгдэж байсан байна.
Дээрх үйл баримт нь гэрч шийдвэр гүйцэтгэгч .......... “............ аймгийн ......... сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст иргэний шийдвэр гүйцэтгэгчээр 2006 оноос 2019 он хүртэл ажилласан............ болон .......... нартай холбоотой Хөрөнгө битүүмжлэх захирамж 2013-2014 онд ирж байсан санагдаж байна. Захирамжийн дугаарын талаар цээжээр хэлэх боломжгүй байна. ....... болон .......... нарын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг битүүмжилж байсан гэв.
Тухайн үед хөрөнгө битүүмжилсэн болохоос ажиллагаа явагдаагүй. Битүүмжилсэн хоёр өрөө байрны үнийн дүнд тохирох газар, үл хөдлөх эд хөрөнгийг сольж битүүмжлэх хүсэлтийг .............нар гаргасан. Тэрнээс манай зүгээс шахаж шаардсан зүйл байхгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн. Яг ямар шалтгааны улмаас хөрөнгө сольж байгаа талаар мэдэх зүйл байхгүй.Өөрсдөө ирж уулзаж байсан байх. Манай байгууллагын зүгээс ажиллагаанд нөлөөлөх зүйл байхгүй.Төлбөр төлөгч нарт заавар зөвлөмж өгсөн байсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч ............ манай байгууллагад ямар ч хамааралгүй, .......... нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг битүүмжилж байсан. .......... манай байгууллагад хүсэлт гаргасан. Манай байгууллагын зүгээс ялгаа байхгүй үл хөдлөх эд хөрөнгө учраас үнийн дүнгийн хэмжээгээр хөрөнгийг сольж битүүмжилсэн гэсэн мэдүүлэгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанд ....... аймаг, ........... сумын ..... багийн ......... хорооллын ......... гудамж, ......... тоотод байршилтай 171002045 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай өмчлөлийн газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэсэн гэсэн төлөвтэй харагдаж байх боловч хэнд бэлэглэсэн талаарх баримтгүй, хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлттэй бэлэглэлийн гэрээ шүүхэд ирээгүй байна.( х.х-ийн 5-рт)
Мөн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000133297 дугаарын гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байна.(х.х-ийн 8-рт )
Иймд нэхэмжлэгч ............., ........... нараас худалдаж авсан 2 өрөө орон сууц шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжлэгдсэн байсныг өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд нэхэмжлэгч өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан ........аймаг, ......... сумын ......... багийн ....... хорооллын ..... гудамж, ........ тоотод байршилтай 171002045 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай өмчлөлийн газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг .......... нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдоогүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч ......... шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний өмгөөлөгч буюу төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүнийг эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлтийг шүүх хүлээн авч нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл нотлогдоогүй тул ........... нэхэмжлэлтэй ........... нарт хологдох 623.2м2 үл хөдлөх хөрөнгө, 90м2 үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр............. тогтоолгох, улсын бүртгэлийн газарт ................ нарын нэрийг хасаж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА