| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05961/И |
| Дугаар | 192/ШШ2025/08670 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/08670
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан М овогт Х-ын Ч, Б овогт Д-ийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Д.М нар ...2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Ч.Э эх Д.М-ийн асрамжид үлдээхээр, эцэг Х.Ч нь охин Ч.Э сар бүр 500,000 төгрөгөөр тэтгэлэг төлөхөөр, эцэг Х.Ч нь охин Ч.Э-ийн нийгмийн баталгаа, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх үүргийн хүрээнд 2026 онд багтаан шинэ 46 м.кв орон сууцыг худалдан авч өгөхөөр, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Х.Ч болон охин Ч.Э нарын нэр дээр байх, охин Ч.Э 21 насанд хүрмэгц түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр, Гэр бүлийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасан сурч боловсрох нөхцөлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах эрхийн хүрээнд эцэг Х.Ч нь охин Ч.Э хаана сурах буюу ерөнхий боловсролын сургуулийг сонгох холбогдох төлбөрийг хариуцахаар, эх Д.М нь охин Ч.Э, эцэг Х.Ч нарыг хүссэн үед нь уулзуулах үүргийг хүлээхээр, Д.М нь дундын эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар Х.Ч-той харилцан тохиролцож, Х.Ч түүнд автомашины үнийн дүн болох нийт 12,000,000 төгрөгийг бэлнээр олгохоор, Х.Ч нь Д.М-ийн данс руу гэрээ байгуулах өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэх, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын сүүлийн долоо хоногт шилжүүлэхээр гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ч-д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.