| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0394/З |
| Дугаар | 128/ШШ2026/0607 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0607
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.О /РД:/,
Нэхэмжлэгч Ц.Оийн эрх залгамжлагч Б.У /РД:/,
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд Д. /РД:/
Гуравдагч этгээд Д.ын эрх залгамжлагч: С.Т /РД:/ нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, Ц.Ц /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Ц.Оээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Д*******гийн д өмчлүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 мкв газрыг иргэн Д******* овогтой д өмчлүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулж, илт хууль бус захиргааны актын алдааг залруулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.У надад газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах гэж ихэсгэж, тодруулсан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар Иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээний дагуу хавсралтад заагдсан 1450 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй гэж шийдвэрлэсний хавсралтын 345 дугаарт Д******* овогтой -д Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт газрыг өмчлүүлсэн байна.
2.2. Мөн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр Д******* -д Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 06 сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700.0м, 9240000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгч Ц.Оээс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд Миний бие 2001 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо б*******-нд *******а тоотод 20 жил оршин сууж байна. ...Тухайн үед ажилтай байсан учир газрын бичиг хөөцөлдөх боломж гараагүй... одоогоор манайх тоггүй, учир нь тогны гэрээг сунгахад кадастрын зураг шаардлагатай учир энэ асуудлыг шийдэж өгнө үү гэх өргөдлийг гаргасан.
2.4. Тус өргөдөлд Чингэлтэй дүүргийн газрын албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15/1487 дугаар албан бичгээр ...дээрх газрыг иргэн Д. нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Б******* дугаар гудамжны ******* тоот хаяг-аар өмчилж авсан байна, иймд та өмчилсөн газрын асуудлаар хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэх хариуг хүргүүлсэн.
2.5. Нэхэмжлэгч Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг даргад Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжийн иргэн Д******* овогтой д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хороо, Б******* дүгээр гудамжны ******* а тоот хаягт байрлах 700 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан.
2.6. Тус гомдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 он 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07-01/400 дүгээр албан бичгээр Чингэлтэй дүүргийн 21 хорооны Булгын 19 дүгээр гудамжны *******А тоотод оршин суух иргэн Ц*******ийн Оээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хандан өөрийн оршин сууж буй тус хаягт байрлах 700 м.кв газрыг бусдад өмчлүүлсэн тухай гомдол ирүүлсэн байна. Тус гомдлыг судлан холбогдох мэдээллийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлж,
2.7. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01-08/374 дүгээр албан бичгээр ...Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Б******* дүгээр гудамжны *******а тоотод байрлах газар нь тус иргэний амьдарч байгаа газар биш байх ба тухайн иргэний 2001 оноос амьдарч буй гэх гомдолд дурдсан газар нь газрын кадастрын мэдээллийн санд Б******* дугаар гудамжны ******* тоот хаягаар бүртгэлтэй байна. ... иргэн Д.д өмчлүүлсэн байна. ... тус асуудлыг шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой байна. ... гэх хариуг өгсөн байна.
3. Ийнхүү нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Монгол Улсын иргэн Ц.О би 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 мкв газарт хууль ёсоор оршин сууж байна. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12/36 дугаар Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын хавсралт ёсоор манай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороог 21 дүгээр хороо болгон өөрчилсөн ба одоо дээр дурдаад буй маргаан бүхий газрын хаяг маань Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хороо, Б******* дүгээр гудамжны *******А тоот хаяг болж өөрчлөгдсөн.
Миний 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хороо, Б******* дүгээр гудамжны *******А тоот хаягт оршин сууж байгаа нь Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, ахуйн хог хаягдлын төлбөр төлөх гэрээ, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогддог юм. Миний хувьд амьдарч буй газраа өмчилж авахаар хүсэлт гарган газрын албандаа хандахад миний 23 жил эзэмшиж, ашиглаж амьдарсан газрыг иргэн Д. нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар өмчилж авсан талаар мэдсэн. Ингээд би газар өмчлөх асуудлаараа хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгч хөлсөлсөн юм. Миний хөлслөн авсан өмгөөлөгч Улсын бүртгэл, газрын алба, нотариатын танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг бүхий л байгууллагуудад хандаж иргэн Д. нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан эсэх, одоо хаана амьдардаг, нас барсан эсэх асуудлаар хандахад Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуульд заасны дагуу лавлагаа гаргаж өгөхөөс татгалзсан болно.
Иргэн Д. нь огт амьдарч байгаагүй бусдын оршин сууж амьдарч байсан газрыг өмчлөхөөр Нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргаж газрыг өмчилж авсан атлаа өөрөө одоог хүртэл ямар ч сураггүй энэ газарт ирээгүй, биднийг өмчлөлийн газраа чөлөөлөхийг шаардаж ч байгаагүй. Засаг даргын захирамжийг Улсын бүртгэлд мэдүүлэг гарган баталгаажуулж, өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулж аваагүй байх магадлалтай бөгөөд ер нь яг энэ хүн Монгол Улсад байдаг эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. Дээрх нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-т тус тус заасан агуулгын хувьд алдаатай, бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй гарсан байж болзошгүйг харуулж байгаа юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжийн иргэн Д.д 700 мкв газрыг өмчлүүлсэн хэсэг бодит байдалд биелэгдэх боломжгүй буюу одоог хүртэл биелэгдээгүй эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
... Дээр дурдсан болон үндсэн нэхэмжлэлд дэлгэрэнгүй тусгасны дагуу миний ээж 2001 оноос хойш хууль ёсоор Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хороо, Б******* дүгээр гудамжны *******А тоот хаягт байрлах 700 мкв газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн. Миний ээж өрх толгойлсон эмэгтэй байсан тул газрын асуудлаа хөөцөлдөж амжихгүй явсаар 2020 онд тог, ус, хогны гэрээ зэргийг шинэчлэн байгуулах шаардлага гарсан тул Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж, тухайн газарт оршин суугаагүй, огт хамааралгүй этгээдэд хуурамч бичиг баримтыг үндэслэн өөрийнх нь амьдарч буй газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасныг олж мэдсэн. Ингээд энэ талаараа хэлж, ярьж хандахад нэгэнт өмчлөгдсөн газар учраас энэ газрын асуудлаар ямар ч хүсэлт хүлээж авахгүй гэдэг. 2001 оноос хойш энэ газарт хууль ёсоор оршин сууж байгаа талаараа тодорхойлолт, холбогдох баримтуудаа үзүүлээд байхад энэ талаархи асуудлыг огт шийдвэрлэдэггүй бөгөөд шууд шийдвэрлэхээс татгалзсан хариуг амаар өгдөг байсан юм.
Иймд Нийслэлийн засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжийн улмаас миний ээж Ц.О нь өөрийн оршин сууж буй газраа өмчилж авч чадаагүй, өөрийн эзэмшиж буй газраа өмчлөн авахаар хүсэлт гаргасныг нь хүлээн авдаггүй байсан үйлдлийг хууль бусад тооцуулж, хууль ёсны өвлөгч, эрх залгамжлагч Б.У надад өмчлөх эрх олгосон захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү.
...Тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай адилхан агуулгатай бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор илт хууль бус захиргааны актын алдааг залруулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.У надад газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлээ тодруулсан болно гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ц.О нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 2001 оноос хойш хууль ёсоор оршин сууж байгаа бөгөөд газраа өмчилж авахаар хүсэлт гаргахад 23 жил эзэмшиж, ашиглаж байсан газрыг иргэн Д.д өмчлүүлснийг мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан. Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжаар 700 м.кв газрыг Д******* овогтой д өмчлүүлсэн.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтад Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах; гэж заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд өмчилж авах эрх үүснэ. Гэвч нэхэмжлэгч нь 2001 оноос хойш маргаан бүхий газарт оршин сууж байна гэх боловч газар өмчлөх хүсэлтээ албан ёсоор газрын албанд гаргасан бүртгэл 2020 оноос өмнө байхгүй байх бөгөөд уг газар нь бусдын өмчлөлд бүртгэлтэй газар байна.
Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газрыг зөвхөн гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших, өмчлөх эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ амьдарч буй газраа өмчилж авахаар хүсэлт гаргасан газрын албандаа хандахад миний 23 жил эзэмшиж, ашиглаж амьдарсан газрыг иргэн Д. нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар өмчилж авсан талаар мэдсэн. гэсэн боловч 2020 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15/1487 дугаар албан бичгээр газрыг иргэн Д. өмчилсөн байх тулд хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү. гэсэн хариуг хүргүүлсэн байна. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаac нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээний дагуу хавсралтад заагдсан 1450 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй гэсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь чиг үүргийн хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан нь хуульд заагаагүй үндэслэлээр газар өмчлүүлсэн гэж үзэхгүй, мөн бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь тодорхойгүй байхыг ойлгох бөгөөд уг захирамжийн хавсралтын 345 дугаарт иргэн Д*******гийн д Чингэлтэй дүүргийн Б******* дугаар гудамжны ******* тоот хаяг байрлах 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн нь захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудад заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.тын нэр дээр байх Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Б*******-******* буюу одоогийн Чингэлтэй дүүрэг, 21-р хороо булгийн 1-******* байрлах газрыг Б*******ы У регистрийн дугаартай хүнд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Хүсэлт гаргасан овогтой Т гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
3. Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 мкв газрыг иргэн Д******* овогтой д өмчлүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
4. Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ ...2001 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн газарт амьдарч байгаа, уг газраа өмчилж авах хүсэлтээ удаа дараа гаргасан ч газрыг Д.д өмчлүүлсэн гэдэг, тэрээр энд огт амьдарч байгаагүй, ирж байгаагүй, газрыг чөлөөлөхийг ямар нэгэн байдлаар шаардаж байгаагүй гэж, хариуцагч ...тухайн хаяг дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн өмчлөх эрхийн улсын бүртгэл бүртгэгдээгүй байна, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 12 дугаар хороо нь 2021 онд 21 дүгээр хороо болж өөрчлөгдсөн боловч хаяг өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч тухайн үед газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад албан бичгээр өгч байгаагүй, Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамжийг үндэслэн Монгол улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхтэй гэсэн үндэслэлийг баримтлан тухайн захирамжийг гаргасан гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар
5.1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар Иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээний дагуу хавсралтад заагдсан 1450 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлэх-ээр шийдвэрлэсэн, хавсралтын 345 дугаарт Д******* овогтой -д Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 м2 газар багтсан,
5.2. Нэхэмжлэгч Ц.О 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж ...миний бие 2001 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо б*******-нд *******а тоотод 20 жил оршин сууж байна...тухайн үед ажилтай байсан учир газрын бичиг хөөцөлдөх боломж гараагүй...кадастрын зураг шаардлагатай учир энэ асуудлыг шийдэж өгнө үү гэх өргөдлийн хариуд Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15/1487 дугаар албан бичгээр ...дээрх газрыг иргэн Д. нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Б******* дугаар гудамжны ******* тоот хаяг-аар өмчилж авсан байна...хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэх хариуг хүргүүлсэн,
5.3. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01-08/374 дүгээр албан бичгээр ...Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Б******* дүгээр гудамжны *******а тоотод байрлах газар нь...Б******* дугаар гудамжны ******* тоот хаягаар бүртгэлтэй, иргэн Д.д өмчлүүлсэн байна...тус асуудлыг шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой гэх хариуг өгсөн болох нь тус тус тогтоогдож байна.
6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй, 12.1.3-т ...нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, 19.1-д Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй, 19.1.4-д Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах гэж,
7. Мөн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана, 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг...олгоно, 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заажээ.
8. Хуулийн дээрхи заалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжийн гуравдагч этгээд Д.д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарч байх тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
9. Учир нь, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ц*******ийн О нь тус хорооны Б*******-*******а тоотод оршин суудаг, 2001 оноос тус хороонд амьдарч байгаа нь үнэн гэж тодорхойлсон, мөн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* ХХК-ийн үйлдсэн нэгж талбарын кадастрын зурагт газар ашиглагч Ц.О, хаяг- Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Б*******-*******, газрын хэмжээ 905,3 гэж, 4******* дугаар Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-нд ...нөгөө талаас Чингэлтэй дүүргийн 12-р хорооны булаг 20-р байрны задгай тоотод оршин суугч Ц******* овогтой О гэж, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэрт өрхийн тэргүүлэгч Боржигон овогт Ц*******ийн О, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б*******-*******а гэж тус тус тэмдэглэсэн байх боловч нэхэмжлэгчийн тайлбар, амьдарч байсан газрын агаар сансрын зураг болон хариуцагч захиргааны байгууллагын албан бичгүүдээр нэхэмжлэгч нь дээрхи хаягт 2001 оноос хойш оршин суусан, тухайн байршлаас огт нүүгээгүй нь тогтоогдсон, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Б*******-******* гэх хаяг нь одоогийн Чингэлтэй дүүргийн, 21-р хороо, Булгийн 1-******* хаяг болж өөрчлөгдсөн, үүнийг няцаах баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно.
10. Гуравдагч этгээд Д.ын тухайд түүний газрын хувийн хэрэгт уг газрыг эзэмшихээр гаргасан өргөдөл болон кадастрын зураг авагдаагүйн дээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Б*******-******* тоот хаягт байрлах 807 м2 газрыг 2004 оны 6 сарын 30-ны өдрөөс Иргэний газар эзэмших гэрчилгээ-нд /нөхөн олгосон/ зааснаар 2 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон гэх боловч энэ хугацаанаас хойш тус газарт огт амьдарч байгаагүй, өөрийн хууль ёсны эзэмшлээ баталгаажуулах оролдлого огт хийгээгүй, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болон шүүхэд маргасан үйл баримт тогтоогдохгүй байна.
11. Түүнчлэн тухайн гэрчилгээ нь Газрын тухай хууль хүчин т болж мөрдөгдөхөөс өмнө хэрэглэгдэж байгаад хууль гарснаар хэрэглээнээс хасагдсан буюу хүчингүй гэрчилгээ ба нөхөн олгов гэх тэмдэг дарагдсан боловч ийнхүү нөхөн олгосон үндэслэл нь мөн баримтаар тогтоогдохгүй байгаагаас үзвэл Д.д анхнаасаа тухайн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх боломжгүй, нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.ын эрх залгамжлагчаар оролцсон С.Төөс Д.тын нэр дээр байх Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Б*******-******* буюу одоогийн Чингэлтэй дүүрэг, 21-р хороо булгийн 1-******* байрлах газрыг Б*******ы У / регистрийн дугаартай/-д шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар ирүүлсэн болно.
12. Ийнхүү Д.д маргаан бүхий газрыг эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байхад түүнд уг газрыг өмчлөх эрх олгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг хариуцагч Нийслэлийн засаг дарга зөрчсөн буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус захиргааны акт байна.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны явцад ...маргаан бүхий газар нь гуравдагч этгээд Д.д хамааралгүй, Д.Болортэс гэх хүний өмчлөлд байна гэж тайлбарласан боловч энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүйн дээр нэхэмжлэгч хүсэлт, кадастрын зургаа өөрийн амьдарч буй газраар гаргасан, /тухайн байршлаас огт нүүгээгүй нь тогтоогддог/ үүний хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01-08/374 дүгээр албан бичгээр ...тухайн иргэний газар нь Б******* дугаар гудамжны ******* тоот хаягаар бүртгэлтэй, Д.д өмчлүүлсэн гэж мэдэгдсэн, энэ тохиолдолд хүсэлтэд заасан газрыг ...өөр байршил гэх болон хорооны байршил, нэршил өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн олон жил амьдран сууж буй газраа хуулийн дагуу эзэмших хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
14. Иймд эдгээр үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн хавсралтын Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 мкв газрыг иргэн Д******* овогтой д өмчлүүлсэн хэсгийг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
15. Хоёр. Нэхэмжлэлийн ...илт хууль бус захиргааны актын алдааг залруулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.Ут уг газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:
16. Хэрэгт цугларсан баримтууд, нэхэмжлэгчээс төрийн захиргааны байгууллагуудад гаргасан удаа дараагийн хүсэлт өргөдлүүдэд нэхэмжлэгч Ц.О нь өөрийн амьдарч буй газрыг зохих журмын дагуу эзэмших хүсэлтэй байсан гэдэг нь ойлгогдож байх ба хамгийн сүүлд буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан өргөдөлд ...тухайн үед ажилтай байсан учир газрын бичиг хөөцөлдөх боломж гараагүй...одоогоор манайх тоггүй, учир нь тогны гэрээг сунгахад кадастрын зураг шаардлагатай учир энэ асуудлыг шийдэж өгнө үү гэж дурдсанаар уг өргөдөлд тухайн газрыг эзэмших эрх авах нэхэмжлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэхээр байна.
17. Энэ тохиолдолд хариуцагч захиргаанаас ...Д.д өмчлүүлсэн гэх хариу өгч улмаар Ц.О нь газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүйн дээр шүүхийн энэ шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн хавсралтын Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 700 мкв газрыг иргэн Д******* овогтой д өмчлүүлсэн хэсгийг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, ингэснээр уг газар нь хэн нэгний эзэмшлээс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Ц.Оийн амьдарч байсан, дээрхи хаягт орших газрыг түүний эрх залгамжлагч Ц.Уийн эзэмшил, өмчлөлд олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
18. Шүүх хуралдааны ирцийн тухайд, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч С.Тт шүүх хуралдааны товыг удаа дараа /Оршин суух бүртгэлтэй хаяг, бүртгэлтэй утасны дугаар, viber-т/ мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Ц.Оийн эрх залгамжлагч Ц.Уийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 313 дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Оийн амьдарч байсан, дээрхи хаягт орших газрыг түүний эрх залгамжлагч Ц.Уийн эзэмшил, өмчлөлд олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.