| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/202026/0010/З |
| Дугаар | 118/ШШ2026/0014 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 118/ШШ2026/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ийн
Хариуцагч: Завхан аймгийн Засаг Г. нарын хооронд үүссэн төрийн үйлчилгээний ******* удирдах албан тушаалаас чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., Ц., Т., хариуцагч Г., хариуцагчийн төлөөлөгч У., Д., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* ын даргын албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Г. нь Л.ы нэрэмжит ын даргын албан тушаалд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/155 дугаар захирамжаар түр, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/78 дугаар захирамжаар жинхлэн томилогдон ажиллаж байгаад 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнөөр маргаан үүсгэсэн.
2.2. Нэхэмжлэгч дээрх захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын ******* ******* хандаж, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ХЭГ/259 дүгээр албан бичгээр “…Засгийн хяналт хэрэгжүүлэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн…” гэх хариуг, ******* ******* *******д хандаж, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04/163 дугаар албан бичгээр “…гомдолд дурдсан асуудал нь Зөвлөлийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй…“ гэх хариуг тус тус авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. (Хэргийн 1 дэх хавтас, 17 дугаар хуудас)
Гурав. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл.
3.1 Нэхэмжлэгч “…Завхан аймгийн ******* ын даргын албан тушаалаас өөрийн сайн дурын хүсэл зоригийн дагуу чөлөөлөгдөөгүй, Завхан аймгийн Засаг даргын зүй бус шаардлага, дарамт шахалтын улмаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтээсээ татгалзсан байхад ажлаас чөлөөлсөн тул маргаан бүхий захирамж хууль бус…” гэж маргасан.
3.2. Хариуцагч “Г. нь ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул маргаан бүхий захирамж хуульд нийцсэн, өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөх болсон тул дээд шатны байгууллагатай зөвшилцөх үндэслэлгүй…“ гэж тайлбарлан маргасан.
Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
4.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Завхан аймгийн т хөгжимчнөөр ажилд орсноос хойш тухайн байгууллагын хүртэл төрийн албанд шатлан дэвших зарчмын дагуу ажиллаж, сахилгын шийтгэл, зөрчилгүй, нэг ч өдөр дур мэдэн ажил таслалгүй, ажлаа шуар гүйцэтгэж, төрд 30 жил тасралтгүй ажиллаж байна. , салбартаа тууштай, сэтгэл зүрхээ зориулан ажиллах хугацаандаа ынхаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус уран бүтээлүүдэд мэргэжлийн ур чадвар, хариуцлага, санаачилгыг бүрэн дайчлан ажиллаж, мэргэжлийн болон бусад уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, …холбогдох шагнал, урамшууллыг хүртэж ирсэн. Гэтэл 2023 онд Завхан аймгийн Засаг ар Г. гэдэг хүн томилогдон ирсэн цагаас эхлэн өөрийн албан тушаал, ******* эрх мэдлээ ашиглан далайлган сүрдүүлэх, элдэв янзаар шахан гадуурхах, зүй бус үйлдэл гаргах, хэл үгээр доромжлох, хэвийн явж буй ажлыг гацаана гэж барьцаалах, дуудан өрөөнийхөө үүдэнд удаан хугацаагаар суулгах байдлаар залхаан цээрлүүлэх, хийж хэрэгжүүлж байгаа ******* ажил, төслийг үндэслэлгүйгээр гацаах, үгүйсгэж дэмжихгүй байх, ******* нэр хүндэд халдах, хамт олныг талцуулах, системтэйгээр тасралтгүй ажлын байрны дарамт, шахалт үзүүлсээр 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар намайг… "өөрийн хүсэлтээр" гэх хууль бус үндэслэлээр чөлөөлсөн. Энэ захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан… Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй" гэж хуульчилсан тул өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргаж байна… аймгийн Засаг болон түүний төлөөний хүний зүгээс намайг залхаан цээрлүүлэх, хийж хэрэгжүүлж байгаа ******* ажил, төслийг үндэслэлгүйгээр гацаах, үгүйсгэж дэмжихгүй байх, барьцаалах, хүйсийн ялгавартай байдал гаргах байдлаар ажлаа өг гэж удаа дараа дарамтлах болсон. Үүнээс шалтгаалан миний эрүүл мэндийн байдал дордож, зүрхний хэмнэл алдагдаж, удаа дараа эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч байсан, сэтгэл санааны гүн хямралд өртөж, эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай хотод биеэ эмчлүүлэх зорилгоор очсон хойгуур аймгийн Засаг Б/02 тоот захирамж гаргаж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-т "хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах", Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гараахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гараах боломж олгоно" гэж заасныг илтэд зөрчсөнөөс гадна миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн сайн дураар огт гаргаагүй байтал "өөрийн хүсэлтээр" гэж чөлөөлж буй нь зүйд үл нийцнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно..." гэж, арван зургаадугаар зүйлийн 4-т "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох..." гэж тус тус заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх;" 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасан зарчмыг зөрчсөн. Мөн ******* албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т "зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;", 7.1.7-д "албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх", Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, гарал, болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шүүд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно" гэж заасан. Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжийн үндэслэл болон агуулга хэсэгт "өөрийнх нь хүсэлтийн дагуу... чөлөөлсүгэй" гэжээ. Миний зүгээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг огт гаргаагүйг дахин дахин дурдах байна. Монгол Улсын иргэний хуулийн 41.1-д "Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өөрийн ухамсартайгаар хэн нэгэн хүний дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр тухайн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар өөрийн хүсэлтээр гэх атал тийм зүйл огт болоогүй. Засаг даргын дээрх хууль бус үйл ажиллагаа, дарамт, шахалтын улмаас миний бие 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аргагүйн эрхэнд хандан шинэ т "Мөнхөд гэрэлтэх диваажин" жүжгээ нээх болон бусад ажлыг шийдвэрлэсний дараа өөр ажилд шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Гэвч хүсэлтэд дурдсан ажлыг дэмжиж, хамтран шийдвэрлэх гэсэн нь хэрэгжээгүй тул өргөдлөө буцаан татах, хүсэлтээсээ татгалзсан тухай 12 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл бичиж өгсөн. Гэтэл аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар дээрх 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг үндэслэн намайг чөлөөлсөн. Миний хувьд шийдвэрийг гарсны дараа мэдсэн, тухайн үед хотод биеэ эмчлүүлэхээр явж байсан, дээрх шийдвэрийг гаргахын өмнө надад мэдэгдэж, тайлбар авч сонсох ажиллагаа явуулаагүй… миний хуулиар олгогдсон эрхээ хамгаалах үйл ажиллагааг хангаагүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлгүй шийдвэр тул ийм увиагүй, ёс зүйгүй, Монгол Улсын хууль, хүний эрхийг уландаа гишгэсэн, хэтэрхий улс төржсөн дээрх хууль бус шийдвэрийг таслан зогсоохын тулд нэхэмжлэл гаргасан...” гэжээ.
4.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдааны мэтгэлцээнээс төрийн байгууллагуудад хууль, журам ямар байдлаар хэрэгждэг талаар сонслоо. Захирамжийнхаа үндэслэлтэй хамааралгүй хоёр тайлбар гаргачихсан байхаар нь гайхаж байсан юм. Шүүх хуралдаан дээр захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлах байх гэж бодтол огт өөр зүйл яригдаж байна. Г. бид хоёрын хооронд ярьсан зүйлс биш өнгөрсөн онуудын хүний эрх, Авлигатай тэмцэх газартай холбоотой асуудлуудыг ярьж байна. Хугацаа нь дуусчихсан сахилгын шийтгэлүүдийг ярьж байна. Энэ хүн 33 жил сайн ажилласан гээд байна. Муу ажилласан шүү дээ гэж яриад байх юм. Уг захирамжид миний сайн, муу ажилласан, ял шийтгэл авч байсан талаар огт байхгүй. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө гэсэн байна. Би хэзээ ч өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхгүй. Үнэхээр дарамттай байсан учраас уран бүтээлийг нээчихээд өөр ажилд шилжүүлж өгөөч, 5 сард ярилцаж тохиролцсон учраас цаасаар бичиж өг гэдэг зүйлийг хэлсэн. Би 30, 40 жил ажиллачихаад 4, 5 жилийн дараа тэтгэвэртээ гаргах гэж байж, би өөр ажилд шилжмээр байна гэх хүн биш юм. Ажлын байрны дарамт байдаг юм байна. Өгсөн өргөдлийг Засаг даргынхаа өрөөнд хадгалж байгаад энэ хүнийг чөлөөл гээд нэг хүнд өгчихдөг юм байна. , хэлтсийн нар тойрох зурна гэсэн ойлголт байдаггүй юм байна. Дүрэм журмын дагуу явагдахгүй байгаад харамсаж байна. Над шиг хохирч байгаа олон хүн байгаа, зоригтойдоо би өөрийгөө золиослоод энд зогсож байна. Олон сар цалингүй, ажилгүй, эрүүл мэндийн хувьд эмчийн хяналтад байгаа. Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сэтгэцийг шалгуулаач гэж хэлж байсан. Өмгөөлөгч нь хүртэл ярьж байна. 33 жил сайн ажилласан гэж ярьж байна. Үүнийг үгүйсгээд өгөөч гэдэг байдлаар яриад байна. Би гомдолтой байна. Нэр төрд халдаж байна. Өнөөдөр би залилагчаараа дуудуулаад байж байна. Би өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй. ERP системээр цагаа бүртгээгүй тул хариуцлага тооцно. Ажлаа хийгээд 200 хувь биелүүлчихсэн байхад муу үнэлгээ тавьчихдаг. Энэ дарамтуудыг тэссэн. Өөрөө оруулж авчирч өгсөн гэж ярьж байна. Би өөрийнх нь өрөөнд 3, 4 удаа бичсэн. Энэ болохгүй байна, дарамт гэдэг үг орчихсон байна зас гэдэг байдлаар бичүүлсэн. Тушаалын үндэслэлтэй огт холбоогүй нотлох баримт тайлбаруудыг гаргаж байна. Яг тэр талаараа улайран ярьж байгаад гомдолтой. Би өөрийн хүсэлтээрээ ажлаа өгөөгүй гэв.
4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Г. нь Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Г.******* ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаартай захирамж дээр маргаж байгаа. Захирамжийн хууль зүйн үндэслэлээс эхэлж тайлбарлая. Захирамжийн үндэслэлд ач холбогдол бүхий хоёр хуулийн зохицуулалт байгаа. ын тухай хуулийн 18 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримталсан. Захирамжийн 1 дэх заалтаар өөрийн хүсэлтээр гэсэн агуулгыг илэрхийлж уг захирамжийг гаргасан. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад би дараах дүгнэлтэд хүрч байна. Нэгдүгээрт, хариуцагч тал гаргасан захирамжийнхаа хууль зүйн үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудын талаар болон үйл баримтын талаар оновчтой тайлбар мэтгэлцээнийг өрнүүлж чадсангүй гэж нэхэмжлэгч үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, хариуцагч талаас гаргаж байгаа тайлбар нь Г. нь ажил албан тушаалд тэнцэхгүй байсан. Хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас ажил олгогчийн санаачилгаар халсан гэдэг тайлбарыг хэлж байна. Энэ агуулгаар нь авч үзэх юм бол ажил олгогчийн санаачилгаар гарах ёстой тушаал байсан юм байна. Г.******* хүсэл зоригоор гарсан тушаал биш байсан юм байна гэдэг агуулга илэрхийлэгдэж байгаа юм. Хэрэв Г.******* өөрийнх нь хүсэл сонирхлоор гарсан юм бол өөр зүйл яригдах ёстой байсан байна. Ажлаас чөлөөлөгдөх тухай ойлголт, ажилд шилжүүлэх тухай хоёр ойлголт байгаа. Хэдийгээр дарамт шахалтад бичиж байгаа ч гэсэн өргөдөлд өөр ажилд шилжүүлнэ өгнө үү гэсэн агуулгатай. Харин захирамж нь ажлаас чөлөөлсөн захирамж. Хууль зүйн хувьд ялгаатай нөхцөл байдал байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа төрийн үйлчилгээний албан хаагч учраас чөлөөлж байж, шилжүүлэх шийдвэр гаргадаг юм гэж байна Үнэхээр хууль тогтоомжоор нь шилжүүлж болдоггүй юм бол яг ямар хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөд байгаа талаар тайлбар гаргадаггүй. Г.******* ажлаас нь чөлөөлж байна. Шалтгаан нь ийм өргөдөл өгч, өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор гэж бичих байсан. Гэтэл өөрийнх нь хүсэлтээр бүр мөсөн ажлаас нь чөлөөлсөн тушаал, шийдвэр байна. Зөвшилцөнө гэдэг бол шийдвэр гаргахаасаа өмнө ойлголцож байгаа ойлголт. Тэрнээс биш аль хэзээний дотооддоо шийдвэрээ гаргачихаад мэдэгдэж байгаа асуудал биш юм. Өөрөө хүсэлт гаргаж байгаа юм чинь зөвшилцөх ямар шаардлага байгаа юм бэ? Нөгөө байгууллага үгүй гэвэл боль гэж байна гээд хүсэл сонирхлоо буцаа гэж шахах юм уу? гэж ярьж байна. Хүн ямар ч тохиолдолд өөрөө хүсэлт гаргаж болно. Өргөдөл, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зүй бус харилцаатай холбоотой асуудал байдаг. Үүнийг хангалттай нотлогдлоо гэж үзэж байна. Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэл авагдсан байдаг. Хэлэлцүүлгийн шатанд Г. өөрөө дарамтлагч юм биш үү? гэдэг асуудал яригдсан. Тийм байх ямар ч боломжгүй. Түрүүн тайлбартаа хэлж байна. Хариуцагч би төрийн нарийн бичгийн байсан. Энэ олон хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхэд, батлахад би оролцсон гэж байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж, төрийн ******* мөн чанар, ёс зүйгээ мэддэг хүн байх. Тэгвэл Г. болон түүний нөхөр ямар ч шалтгаангүйгээр чатаар мессеж бичээд байх юм уу? Үйл баримтаас харахад Засаг ямар ч үйлдэл хийхгүй, ямар ч нотлох баримт үлдээхгүй байгаа юм. Үүнийгээ хурал дээр тайлбарлахдаа надаас ямар нэгэн нотлох баримт олдохгүй байгаа учраас би хохирогч юм гэдэг байдлаар илэрхийлэх гэж оролдож байна. Г.******* ашиг сонирхол нь юу юм бэ? Г. энэ хүнтэй өш хонзонтой юм уу? Энэ хоёр хүний хооронд өш хонзон байхгүй. намайг дарамталж ийм, ийм байдлаар мессеж зурвас явуулсан гэж ярьвал нэг өөр асуудал. Г. өөрийнхөө хийж байгаа ажлыг дэмжүүлж, тухайн хүнд эергээр ойлгуулахын тулд аргаа ядахдаа мессеж бичсэн. Тухайн хүнтэй уулзаж ярилцаад асуудлаа шийдвэрлүүлсэн байсан бол тэр хүн рүү мессеж бичээд байх шаардлага байхгүй. Театр болон ажилчдын асуудлын талаар мессеж бичих шаардлагагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* ярьж байна. Энэ хүн алга болчих гээд байсан учраас араас нь чаргуулдаж байгаад сонсох ажиллагааныхаа баримтууд дээр гарын үсэг зуруулчих гээд байсан юм гэж байна. Энэ чинь дарамт шүү дээ. Үүнээс болж нэхэмжлэгчийн даралт ихсэж эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүсэж, аюултай нөхцөл байдалд очих үед ханилсан хань ижил нь яагаад тэр хүн рүү мессеж бичиж болдоггүй юм. Яагаад түүн дээр хорсоод байгаа юм бэ? Энэ чинь хүний эрүүл мэндийн асуудал шүү дээ гэж мессежийг нь нээж харчихаад яагаад хариу өгчихөж болоогүй юм. Үхвэл үхэг гэж байгаа юм уу? Аймгийн удирдлага болон хуулийн хэлтсийн хүнд ийм ёс зүй байх ёстой юм уу? Би өөр ажилд шилжихээ болилоо удахгүй тэтгэвэртээ гарах юм чинь гэж хүсэлтээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд зааснаар аймгийн хуулийн хэлтсийн д нь амаар мэдэгдсэн байна. Хэлсэн нөхцөл байдлыг нь сонсчихоод хоёулаа Засаг даргын өрөө рүү хамт оръё гээд, Засаг даргынхаа өрөөнд орж танилцуулахад өмнөх өгсөн өргөдлийнх нь дагуу шийд гэж хэлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлээд байхад хариуцагч уг өргөдлийн талаар сайн мэдэхгүй байна. 01 сарын 06-ны өдөр гаргасан захирамжтайгаа бараг цуг танилцсан байх гэж өнөөдөр яриад зогсож байх боломжтой юу? ингэж ярих боломжгүй юм. Хүмүүс хоорондын харилцааны асуудлыг ойлгож байна. Хүн хэн нэгэнд таалагдах албагүй. Царай зүс, өндөр нам, өнгө мөнгөөрөө таалагдах албагүй. Харин төрийн алба, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хууль, журмын дагуу явах ёстой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өмнө гаргасан асуудал учраас шийдвэрлэхгүй орхичихсон юм гэж тайлбарласан. Г. 2025 оны 12 сарын 16-ны өдөр өргөдлөөсөө татгалзаж байна гэсэн өргөдлийг гаргахаасаа өмнө өргөдлөөсөө татгалзаж байна гэсэн ямар өргөдөл гаргасан юм бэ? Тийм өргөдөл байхгүй. Хариуцагч тал тайлбартаа өмнө нь төрийн байгууллагад хандаж гаргасан өргөдлөө дахин гаргасан учраас шийдвэрлэхгүй орхичихсон юм гэсэн. Өмнө нь 09 сард гаргасан өргөдөл нь өргөдлийн бүртгэлд бүртгэгдээгүй Засаг нь өрөөнийхөө шүүгээнд хадгалж байгаад одоо Г.******* хал гэж хуулийн хэлтэстээ өгсөн байдаг. Тухайн үед өгсөн өргөдлөөсөө татгалзлаа гэсэн. Намайг дарамталж шахаад байсан учраас өмгөөлөгч авна гэдэг байдлаар тайлбарласан гэж байна. Иймд нөхцөл байдал үүсчихээд байхад тэр хамаагүй хал гэж байгаа нь та нарын өнөөдөр яриад байгаа логик дараалалтай ямар хамааралтай юм бэ? …Бусдыг нь манай хоёр өмгөөлөгч ярих байх. Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Г.******* ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй байх тул уг захирамжийг цуцалж, Г.******* урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу тогтоож олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
4.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд үүссэн маргааны харьяаллын хувьд Улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэргийн харьяаллын маргаан, иргэний хэргийн харьяаллын маргааны хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаал нь Захиргааны хэргийн харьяалалд хамааруулан авч үзэж шийдвэрлэж байгаа. Гэхдээ эрх зүйн харилцааны хувьд ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу талуудын хооронд үүссэн маргаан хууль тогтоомжийн хэрэглээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэж байгаа юм. Эрх зүйн харилцааны суурь зарчмыг ярихгүй бол болохгүй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь талуудын эрх тэгш эрхийн үндсэн дээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д шу бус үйлдлийг хориглодог. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор заасан эрх, үүргийг зөв тайлбарлаж хэрэглэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой. Талуудын хооронд үүссэн маргаан нь ажил хүлээлцэх тухай асуудал мөн ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тухай асуудал биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан субьектив эрхийн асуудлуудыг хариуцагч талаас яриагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль болон Хөдөлмөрийн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг бүрэн дүүрэн хийж дуусаад 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу ажилтны гаргасан өргөдөл байдаг. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэсэн байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2012 он 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийн 1.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэнэ. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино гэсэн байдаг. Үүнийг яагаад яриад байгаа юм бэ? гэхээр 2 дугаар хавтаст хэргийн 145 дугаар талд ажлын байрны дарамт үүссэн баримт байна. Байгууллагадаа санаа зовж шаардлага тавьдаг, тэтгэмж авъя, шилжүүлж ажиллуулна уу гэж гаргаад байгаа хүсэл зоригийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар ойлгох боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд өөр ажилд түр шилжүүлэх, 59 дүгээр зүйлд сэлгэн ажиллуулах талаар заасан. Хуульд тусгагдаагүй зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуульд бүр мөсөн шилжүүлэх гэсэн ойлголт огт байхгүй. 1991, 1999 онуудын Хөдөлмөрийн тухай хуульд ч бүр мөсөн шилжүүлэх тухай ойлголт байгаагүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд түр хугацаанд шилжүүлэх 3 үндэслэл байсныг 6 үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох гэдэг бол хоёр өөр асуудал. Хөдөлмөрийн гэрээ цуцлах гэдэг бол аль нэг тал санаачилна. Харин Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох бол үйл явдал бий болсноор жишээ нь нас барснаар, эсвэл хугацаа дууссанаар дуусгавар болно. Эрх зүйн онолын хүрээнд ч өөр байдаг. Шилжүүлэх гэдэг нь Хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох үндэслэлүүдэд хамаардаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. ярьж байна. Түр шилжүүлдэг юм. Хэрэв түр шилжүүлсэн бол буцааж авах үүрэг хүлээдэг юм гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-д “Энэ хуулийн 58.1-д заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаа нь дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заасан. Түр хугацаанд ажлаас шилжүүлж байгаа бол ажлаас нь чөлөөлдөггүй. Хүсэл зоригийн илэрхийлэл нь шилжүүлэн, 5 жилийн тэтгэмж олгох гэдэг агуулгаар өргөдөл гаргасан. Уг өргөдлөөсөө 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр татгалзсан. Засаг мэдээгүй гэж байна. Сая хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. тухайн өдөр нэхэмжлэгчтэй хамт Засаг тай уулзах гээд чадаагүй гэж ярьж байна. Амаар хэлсэн гэж байна. Энэ хүн амаараа өргөдлөөсөө татгалзаж байгаагаа хэлээд дараа нь бичгээр гаргаж өгсөн гэдэг нь хариуцагч талын өөрсдийнх нь тайлбараар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээж бүртгэж авсан. Засгийн нийтлэг журмаар өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн байдлаа 7 хоног бүр тайлагнах үүрэгтэй. Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайлан гэж цахимаар Монгол улсын хэмжээнд явагддаг. Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн явц нь хүртэл харагддаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд юуг урьтал болгодог юм бэ? гэхээр мэдэх боломжтой үе буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоолно. 09 сарын 25-ны өдөр гаргасан өргөдлөөсөө 12 сарын 16-ны өдөр татгалзаад байгаа өргөдлийг мэдэхгүй байлаа гэхэд мэдэх үүрэг нь хэнд байгаа юм бэ? Энэ үүрэгт нэхэмжлэгч буруутай юу? Үүнийг шүүх харгалзан үзээсэй гэж үзсэн учраас тайлбарлаж байна. ******* байгууллага аливаа үйл ажиллагаа хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим, ойлголтыг хэрэгжүүлдэг үүрэгтэй. 2026 оны 01 сарын 06-ны өдрийн ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй. Захиргааны байгууллага хуулиар олгосон бүрэн эрхээ тухайн хуулийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ашиглах ёстой. Ажилтан өргөдөл өгсөн учраас заавал чөлөөлнө гэж механик байдлаар ойлгох боломжгүй. Тухайн үед ажилтан ажлаасаа гарах хүсэлтэй байгаа эсэхийг тодруулах, хүсэл зориг нь өөрчлөгдсөн эсэхийг лавлаж асуух, төрийн ******* хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх бодит нөхцөл байдлыг тодорхойлох ёстой. Бодит нөхцөл байдал нь хүсэл зоригоосоо үгүйсгэгдсэн байдаг. 4 сарын өмнө өгсөн өргөдлийг 4 сарын дараа шийдвэрлэх боломжгүй. 12 сарын 16-нд амаар болон бичгээр хуулийн хэлтсийн д нь хэлээд байхад Засаг даа хэлэх чиг үүрэгтэй. Захиргааны шийдвэр нь өргөдөлд тусгагдсан нэг өгүүлбэрээр үндэслэгддэггүй. Ямар баримт, ямар нөхцөл байдал ямар хууль хэрэглэх юм бэ? процесс дүрэм, журмын дагуу явагдах ёстой. 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цалин тавигдахгүй байна гэж ажилчид хэлдэг. Учир нь 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байдаг. Үүнээс өмнө ажилчдаас нь өргөдөл гомдол гарсан байна уу? гэхээр гэрчийн мэдүүлэгт өргөдөл гомдол гаргаж байгаагүй гэдэг. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээсэй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимтай. 12 сарын 16-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөхгүй, өргөдлөөсөө татгалзаад байгаа үйл баримт дээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа юм бол заавал оролцоог хангана. 2016 оны 01 дүгээр сард хүсэл зоригийг нь асууж тодруулсан уу? гэхэд Засаг тайлбартаа 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үед нь өмнөх өргөдлөөсөө татгалзсан өргөдөлтэй нь танилцсан тухайгаа хэлсэн. Тухайн үед өргөдлөөсөө татгалзаж байгааг мэдэж байсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл байгаа учраас сонсох ажиллагааг заавал хийхгүй гэж тайлбарлах боломжгүй. Иргэн өөрийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар хандах гэсэн үг. Жишээ нь иргэн маргаантай холбоотойгоор гомдол гаргахыг ойлгоно. Хариуцагч талын өмгөөлөгч 2 үзүүртэй зүйлийг тайлбарлаад байна. Зөрчилд холбогдох, хүний эрхийн үндэсний комиссын сахилгын шийтгэл оногдуулсан тушаал шийдвэр, ажилтнуудынх нь өргөдөл гомдлууд гэж яриад нэг болохоор нэхэмжлэгч үүнийгээ нэхэмжлэлдээ үг, өгүүлбэрээр нь биччихсэн байна. Үүнийг үгүйсгэж байна гэж яриад байх юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Анх Завхан аймгийн т хөгжимчнөөр ажилд орсноос хойш тухайн байгууллагын хүртэл төрийн албанд шатлан дэвших зарчмын дагуу ажиллаж, сахилгын аливаа шийтгэл, зөрчилгүй, нэг ч өдөр дур мэдэн ажил таслалгүй, ажлаа шуар гүйцэтгэж ирсэн бөгөөд төрд 30 жил тасралтгүй ажиллаж байна. , салбартаа тууштай, сэтгэл зүрхээ зориулан ажиллах хугацаандаа ынхаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус уран бүтээлүүдэд мэргэжлийн ур чадвар, хариуцлага, санаачилгыг бүрэн дайчлан ажиллаж, мэргэжлийн болон бусад уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, өндөр төрийнхөө холбогдох шагнал, урамшууллыг хүртэж ирсэн ...гэдэг. Нэхэмжлэгчийн энэ өгүүлбэр нэхэмжлэлийн үндэслэл биш. Нэхэмжлэлийн үндэслэл нь өргөдлөө өгөөгүй. Өргөдлөөсөө татгалзсан. Миний өргөдөл ажлаас чөлөөлөгдөх биш. Нөхцөл байдал тавьсан өргөдөл. байгууллагатай зөвшилцсөн гэж үзээгүй. Нэхэмжлэлд бичсэн үг, өгүүлбэртэй холбож л яриад байх юм. 2020 онд сахилгын шийтгэл хүлээж байсан байна. Сахилгын шийтгэлийг өмнө нь авсан байлаа гээд ажилд эгүүлэн тогтоохгүй үндэслэл болох юм уу? Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа үйл явц нь маргаан бүхий захиргааны акттай хамааралгүй зүйлийг яриад байна. Нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай асуудал биш. 6 жилийн өмнө болсон үйл явдлыг 6 жилийн дараа ажлаас чөлөөлсөн үйл явдалтай холбож яриад байх юм. Гэрчийн мэдүүлгүүдтэй холбоотой асуудлыг нотлох баримтын шатанд тайлбарлачихсан. 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар талд вайбераар өгсөн хүсэлтийг хүлээн авсан. Үүнийг Засаг мэдээгүй биш мэдэж байсан. 2025 оны 11 сар 2 553 100 төгрөг, 12 сар 3 801 600 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 2 533 100 төгрөг байгаа бөгөөд нэг сарын дундаж цалин хөлсийг тооцохоор 2 945 933 төгрөг байна. 2026 оны 01 сарын 06-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 6 сар 20 хоног байна. 20 416 003 төгрөг байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
4.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар үндэслэлийг бүхэлд нь дэмжиж байна. Аймгийн Засаг даргын гаргасан маргаан бүхий захирамж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д захиргааны байгууллага Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно гэдэг. Ц. өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг нэг бүрчлэн кейс дээр тайлбарлаж хэллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх зарчим, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх гэж байдаг. Гэтэл захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Орон нутагт ажилладаг хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг албан тушаалтан зөвшилцөхтэй холбоотой асуудлын талаар ингэж ярих боломжгүй. Хариуцагч талаас гаргасан захирамж нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн тогтоолуудад нийцэж байгаа юм уу? 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдөл нь хэн нэгэн албан тушаалтны өрөөнд ямар ч бүртгэлгүйгээр байж байдаг. Шийдвэрлэлтийн хугацааг баримталсан уу? Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдол, хүсэлт, санал гэж байдаг. Санал шийдвэрлэлтийн хугацаа хамгийн дээд талын хугацаа 90 хоног байдаг. Үүнийг шүүхээс анхаарч үзэх нь зүйтэй байх. Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн зарчим нь юу юм бэ? ******* байгууллага үйл ажиллагаандаа баримталж, чиглэл болгох ёстой зүйл. Энэ зарчмын хэрэгжилтгүй учраас энэ захирамж хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн зөрчсөн захирамж байна. Энэ нь илэрхий нотлох баримтуудаар батлагдаж байгаа юм. Зөвшилцөх асуудал дээр хариуцагч талын өмгөөлөгч үгүйсгэх байдлаар нэг тайлбар хийсэн. Өмгөөлөгч тайлбартаа Захиргааны байгууллагын үйл ажиллагаа үр дагавартай гэж хэлсэн. Үр дагавартай учраас зөвшилцөх гэдэг процесс чинь холбогдох хуулийн зүйл заалтаараа хэрэгжих ёстой. Зүй нь юу юм бэ? гэхээр чөлөөлсөн шийдвэр гарахаас өмнөх огноотой, зөвшилцөх агуулга бүхий албан бичиг, түүний хариу бичиг байх ёстой. Хавтаст хэрэгт ийм зүйл байхгүй. Хариуцагч талаас гаргаж байгаа тайлбарууд нь хэрэгт хамааралгүй зүйлсийн талаар ярьж байна. Хурал эхлэхийн өмнө хариуцагч талаас шүүхэд 6 хуудас баримтыг өгсөн. Уг баримтууд нь хэрэгт ямар ч хамааралгүй баримтууд байна. Нотлох баримтаар хасуулах саналаа дэмжиж байна. Хэрэгт хамааралгүй зүйлийг хариуцагч талаас яриад байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4.6. Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 онд Завхан аймгийн Засаг ар томилогдсон. Намайг Засаг ар томилогдсоноос хойш ын тай холбоотой нийт ажилчдын 97, 98 хувь нь удаа дараа өргөдөл гомдол, хүсэлт гаргаж байсан. Би Завхан аймгийн Засаг ар томилогдохоос өмнө төрийн нарийн бичгийн ар ажиллаж байсан. ын ажилтнуудад тайгаа ойлголц, ярилц гэдэг байдлаар 2, 3 жилийн хугацаанд хэлж, ажилласан. Д. даргын үед ажилчид нь хүсэлт тавьж хүний эрхийн үндэсний комисст хүсэлт тавьж, Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт гаргаж, Д. 2, 3 удаа сахилгын арга хэмжээ авч байсан. Бас д хүсэлт гаргаж байсан юм байна лээ. Яаж шийдвэр гаргадаг юм бэ? гэхээр өөрийнхөө туслахтайгаа, няравтайгаа шийдвэр гаргадаг. Өөрийнхөө шийдвэр гаргадаг учраас хамт олон нь эсэргүүцээд байдаг. Өөрийнхөө гаргасан шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Нийтийн эрх ашгийн үүднээс ийм шийдвэр гаргасан. Сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Г. даргын тайлбарлаж байгаа шиг эрхийг нь зөрчөөд байгаа юм бол Хүний эрхийн комисст хандаад явах боломжтой шүү. Хууль зүйтэй холбоотой нарийн зүйлсийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч тайлбарлах байх… Г. ажлаасаа чөлөөлөгдье гэсэн хүсэлт гаргасан учраас хүсэлтийг нь хангаж ажиллах зарчмыг баримталж ажилласан. Хуулийн хэлтэс, тамгын газар хуульд заасны дагуу ажилласан. Би даргыг дарамталж байгаагүй. Ажлын байрны ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Харин Г. байгууллагынхаа бүх ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэн. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон байгаа. Нийт ажилчдынх нь дийлэнх нь хүсэлт тавьсан учраас манай хамт олон бичиж өгсөн юм бол би өргөдлөө бичиж өгье гээд бичиж өгсөн. 3, 4 удаагийн гомдол саналыг хэрэгт байхгүй гэж өмгөөлөгч нь ярьж байна. Нийт ажилчдынх нь удаа дараагийн хүсэлт, гомдол нь сүлжээнд ч тавигдсан, Г. мэдэж байгаа. Өөрийнх нь хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байгаагүй. Би санал хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн… даргыг өөр ажилд шилжүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ талаар өөрөө хүсэлтээ бичиж өгсөн. Манай хамт олон миний тухай нэг ч удаа өргөдөл гомдол гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Танай байгууллагын хамт олон Монгол улсын *******лөгчөөс авахуулаад бүх шатны сайд нарт үе шаттай хандаад явж байгааг би санаж байна. Хамт олонтойгоо ойлголцохгүй байсан учраас өөрөө өргөдлөө гаргачихаад тэр өргөдлөө буцаагаад татаж байгаа процессыг онцлон хэлж байна. Өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалын зэрэглэл, ангилал буруулахгүйгээр өөр ажил албан тушаалд томилъё гэсэн. Шийдвэр гаргах үед би өргөдлөөсөө татгалзлаа гэсэн зүйлийг яриад байна. Таны хүсэлтийн дагуу хуульд нийцүүлж шийдвэрлэсэн. Тэгэхээр хуульд нийцэж шийдвэрлэсэн асуудлыг шүүхээс хангаж шийдвэрлэх байх гэв.
4.7. Хариуцагчийн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг гэдэг бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бие даасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд Засаг даргын ажлын албыг тодорхойлсон. Ажлын алба нь Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн үүргийг хэрэгжүүлж ажилдаг. Гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг холбогдох хууль журмаар хэрэгжүүлж ажилладаг. Өөрийнх нь хүсэлтийн дагуу өргөдлийг шийдвэрлэсэн. Өргөдөл шийдвэрлэсэн байдлаа Засаг ажлын албанд өгчихсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг ас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан. Өргөдөл өгч ажлаас гарах хүн би биш, тэтгэвэртээ гарах дөхөж байж асуудалд ингэж хандах хүн би биш гэж яриад байх юм. Засаг д өрөөнд нь өөрийн биеэрээ гараараа бичиж өгсөн өргөдлийг нь шийдвэрлэсэн. Шийдвэрлэх явцад надад цохсон байхаар нь танилцуулахад намайг үл хүндэлсэн. Намайг танилцуулсны дараа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Би Засаг даргын захирамжид заасны дагуу ажлын хэсэгт орж ажлыг дүгнэхээр эдний байгууллагад очиход Улаанбаатар хотод байсан. Мэдээлэл, арга зүйг өгсөн байсан. Албан ажлыг 30 жил сайн хийсэн гэж ярьж байна. Жилд ажиллах ёстой 250 хоногтой ажлын өдрийн 227 хоногт нь Улаанбаатар хотод байдаг. ERP систем төрийн албанд орсон гэж өмгөөлөгч нар ярьж байна. Хэрэв ERP системийг нэвтрүүлсэн байгууллагын байсан бол бүх ажил үйлчилгээ, өргөдөл гомдол нь шилжигдэх байсан байх. Цагийн бүртгэл гэсэн чинь цаасаар бүртгэсэн байсан. Ажлыг нь дүгнэх гэж очоод ажлыг нь дүгнэлгүй явсан. Үл хүндэлсэн харилцаа бий болсон. Энэ хүнтэй харилцахаас айдаг. Цаг хугацааны тухайд дандаа тулгаж ярьдаг. Байгууллагын даргыг хясан боогдуулдаг байсан юм шиг яриад байна. Тийм зүйл байгаагүй. Би тийм үйлдэл гаргаж байгаагүй. Энэ хүнийг олон жилийн турш аймгийн , удирдлагууд хамгаалж ажиллаж өдий зэрэгт хүргэж ирсэн. Засаг нь төрийн өндөр албан тушаалтан. Салбарын хууль тогтоомж бүрт Засаг даргын бүрэн эрхийг суулгаж өгдөг. Засаг даргын онцгой бүрэн эрх нь томилох, чөлөөлөх юм. Захирамж эцсийн байдлаар гарсан учраас энэ хүнд танилцуулсан. Би гаргасан өргөдлөөсөө татгалзсан шүү гэдгээ надад хэлсэн бол би цохолт хийлгээд шийдвэрлэх байсан. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн авсан гэж ярьдаг. Би энэ хүнтэй уулзаж Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангахаар хүлээсэн. Өөрийнх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн захиргааны акт нь эерэг нөлөөллийн акт юм. Харин хөдөлмөрийн харилцаа нь доголдсон сөрөг нөлөөлөл бий болчихоод байгаа юм. Уг шийдвэрийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгээр болон амаар танилцуулсан. Захиргааны процесс ажиллагааг хийх гэсэн чинь би өмгөөлөгчтэй оролцоно гээд явчихсан. Би энэ хүн рүү утсаар олон удаа залгасан. Залгаад авахгүй байсан учраас байгууллагын ажилчдаар нь хүртэл залгуулж байсан. Нягтлан бодогч, хүний нөөц хоёртойгоо л харилцдаг. Энэ хүн бусдад итгэхээ байчихсан юм байна лээ. Гэрчээр хүн асуулгах байсан ч хажууд нь өөрөө сууж байдаг. Энэ хүн хууран мэхлэх замаар өргөдлөө өгсөн байна. Би өгөх хүн биш гэж ярьж байгаа нь энэ хүний харилцаа. Энэ хүний албан тушаалыг авах гэж хандсан зүйл байхгүй. Процесс хангах гэж танилцуулж, дараагийн албан тушаал дээр нь урьдчилсан мэдүүлэг хянуулаад, цалин хөлс даатгал доголдохгүй байх боломж байсан. Аймагт ирээгүй гэсэн мөртлөө онгоцоор ирчихээд буцаад явчихсан байсан. Гэртээ нягтлан, бичиг хэргээ дуудаж жилийн эцсийн тайлан тооцоогоо хийчихээд буцаад явчихсан байсан. Хясан боож байгаа юм. Нийгмийн сүлжээнд Г., У. нар л хүсээгүй үйлдлийг бид хоёр л хийгээд байсан юм шиг байгаа юм. Г.о даргын нөлөөнд автсан этгээдүүд л хийсэн байх. Хувийн нууцтай холбоотой юм уу? Албаны нууц юм уу? гэдгийг Засаг өөрийнхөө эрх хэмжээний хувьд тогтоож, өргөдлийг өөртөө байлгах эрхтэй. Цаг хугацааг нь сунгах эрхтэй. Гаргасан өргөдлийнх нь дагуу Засаг бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. Өөр ажилд томилоход бэлэн байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг өөрийнх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн гэдэг агуулгаас нь харж шийдвэрлээсэй гэж хүсэж байна гэв.
4.8. Хариуцагчийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагааны үед У. гэх хүн Г.******* дарамталсан зүй бус үйлдэл байсан учраас Г.******* бие өвдсөн гэж яриад байна. 2025 оны 12 сарын 16-ны өдөр л нь зүрхний өвчтэй болсон юм шиг яриад байх юм. Дараагийн ярих асуудал гэр бүлийн хүн нь ийм мессеж бичихээс өөр аргагүйд хүргэсэн байна гэж яриад байх юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шууд үнэлнэ. Энэ мессеж ийм нөхцөл байдлыг илэрхийлж байна гэсэн таамаглал бүхий зүйл ярих боломжгүй байх. Сахилгын зөрчил, Хүний эрхийн комиссын зөвлөмж, чат, мессежнүүд, ажилчдын удаа дараагийн өргөдөл зэргээр бид нарын ярьж байгаа зүйл тогтоогдож байна. Бид нар таамаглаж ярихгүй байгаа. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г. Засаг тай уулзаж, ярилцаж сайн дурын үндсэн дээр хүсэл зоригийн илэрхийлэл болгож уг өргөдлийг бичиж өгсөн. 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөдлөөсөө татгалзаж байна гэдэг. Ярьж байгаа зүйлсийнхээ нэг хэсгээс татгалзсан байна гэж харж болохоор байна. 12 дугаар сарын 16-ны өдөр У. сонсох ажиллагаа хийх гэж дуудахад ирсэн. Сонсох ажиллагаа эхэлсэн. Оролцоог нь хангасан. Сонсох ажиллагаанд өөрөө тайлбар өгөхгүй. Өмгөөлөгчтэй оролцоно гэдэг. Үүнийг нь хангаж ажлын 18 цаг хүртэл хүлээсэн талаар яригдсан. 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамж нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, уг захирамж нь ******* ******* тухай хуулийн зорилтод нийцсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.9. Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. нар тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу өөр ажилд шилжүүлэх байх байсан юм биш үү? Мөн ажлаас халах ёсгүй, өөр ажилд шууд шилжүүлэх ёстой байсан гэдэг зүйлсийг ярьж байна. Хариуцагчийн төлөөлөгч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан өөр ажилд түр шилжүүлэх үйл явц явагдаагүй. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэл сонирхолд ийм зүйл байхгүй. ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан тушаалтныг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай байдаг. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч байсан бол шилжүүлэх процесс тодорхой явагдана. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас заавал албан тушаалаас нь чөлөөлж, тухайн албан тушаалд нь томилуулах ёстой гэдэг байдлаар тайлбарласан. Хавтаст хэргийн 95-96 дугаар хуудаст 01 сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулахаар нэр дэвшүүлсэн баримт байгаа. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газраас хариу өгөх боломжгүй байна гэдэг байдлаар хариу ирсэн. Шинээр томилох гээд байгаа албан тушаал дээр нэхэмжлэгч маргадаггүй. Хариуцагч талаас өөрийнх нь албан тушаалтай цалин хөлс, зэрэг дэв адилхан албан тушаал гэж тайлбарласан. Нэхэмжлэгч энэ албан тушаалаа өгөхгүй гэж маргадаг. Энэ албан тушаалыг санал болгосон тэр албан тушаал нь таалагдахгүй байна таалагдаж байна гэдэг зүйл яригддаггүй. Хэрэгт байгаа баримтууд болон нэхэмжлэгчийн өөрийнх нь бичиж өгсөн өөр ажилд шилжүүлж өгөөч гэсэн агуулгаас харахад талуудын хооронд ийм тохиролцоо хийгдсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч ERP системийн талаар ярьж байна. ERP систем нэвтэрч байгаа тул уг системийг нэвтрүүлж ажил гэдэг. Танайх уг системийг нэтрүүлэхгүй байна. Нэвтрүүлэхгүй бол хариуцлага тооцно шүү гэдэг албан бичгүүдийг явуулсан. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийн хурал дээр ERP систем болон бусад зүйлсээр дарамтлаад байдаг гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч ажилдаа яаж хандаж байгаа нь харагдах байх гэж үзэж байна. 12 сарын 16-ны өдрөөс хойш алга болчихсон. Хариуцагч байгууллагатай харилцаагүй. 12 сарын 25, 28, 01 сарын 08-нд өвдсөн гэсэн баримт байна. Уг өвчтэй байсан өдрүүдээс 4 өдөр нь өвчний акт алга. Ц. өмгөөлөгч ярьж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн хууль үйлчилнэ гэдэг. Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу хувийн чөлөө авах хүсэлтээ гаргахгүй яасан юм бэ? Хэрэв өвдөөгүй ажил хийх боломжтой байсан юм бол ажлаа хийхгүй яасан юм бэ? Нэхэмжлэгч 12 сарын 16-ны өдрөөс хойш ажлын нэг өдөр ирсэн бол 12 сарын 16-нд өргөдлөө гаргасан юм уу? Хариугаа авсан юм уу аваагүй юм уу? 09 сарын 25-ны өдрийн өргөдлөөсөө татгалзаж байгаа юм уу? гэдэг асуудлууд шийдэгдчих байсан. Сонсох ажиллагааг нэхэмжлэгч орхин гарсан. Тэрнээс хойш тайлбараа өгөөрэй гэдэг асуудлыг хариуцагч талаас тавьсан. Нэхэмжлэгч шүүх хуралдааны танхимд би өвчтэй байсан учраас очоогүй гэдэг зүйлийг ярьж байна, өвчтэй байсан талаарх баримтыг хариуцагч байгууллагад ирүүлээгүйг дахин дурдаж байна. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу өөр ажилд шилжүүлэх агуулгаар гарсан. Үүнтэй холбоотой тодорхой ажиллагааг хариуцагч талаас хийсэн. Нэхэмжлэгч тухайн ажилд томилогдохгүй гэсэн агуулгаар Авлигатай тэмцэх газарт мэдээллүүдээ өгөөгүй асуудал байгаа. Захиргааны байгууллагыг хууль дүрмээ биелүүлэхгүй байна гэж буруутгах боломжтой. Иргэн захиргаа хоёрын хоорондох харилцаа. Нэхэмжлэгч өөрөө харилцаа үүсгэхгүй. Захиргааны байгууллагын буруу гэж буруутгах боломжгүй… Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарыг хэрэгт хамааралгүй зүйл ярьж байна. Хэрэгт хамааралгүй баримтуудыг гаргаж өгч байна гэж ярьж байна. Хариуцагч хариу тайлбарын татгалзлаа нотолно. Хариуцагч хариу тайлбарын татгалзлаа нотолж байгаагийн хувьд хамааралтай гэсэн баримтуудаа гаргаж өгнө. Тэрнээс биш нэхэмжлэгч талын харсан өнцгөөс хариуцагч шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох ёстой гэсэн үг биш. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд үндэслэлтэй юу оновчтой байсан эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хариуцагч талаас татгалзлын үндэслэл болсон баримтуудыг өгч, түүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт тулгуурлан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* ын даргын албан тушаалд тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.Нэхэмжлэгч Г. нь ******* ******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болох Завхан аймгийн ******* ын ар ажиллаж байсан.
3.Маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Г.******* үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө, үндэслэлийг “өөрийн хүсэлтийн дагуу” хэмээн тодорхойлжээ. (Хэргийн 1 дэх хавтас 21 дүгээр хуудас)
4.Дээрх захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “ Засаг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “…аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг , …томилж, чөлөөлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1.ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэсэн байна.
5.Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл хуулийн дагуу үүсээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хуульзүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг хангаагүй гэж шүүх дүгнэв.
6.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаардана. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх ёстой.
7.Хариуцагч Завхан аймгийн Засаг ас Г.******* хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий бүхий захиргааны акт гэж үзэхээр байна.
8.Учир нь уг захирамжаар нэхэмжлэгч Г.д ямар нэгэн эрх олгоогүй, ашигтай нөхцөл байдлыг бий болгоогүй, тодорхой саналуудыг харилцан ярилцаж шийдвэрлэх, өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах замаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нь бүрэн шийдвэрлээгүй байна.
9.Г. нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг анх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Засаг д бичгээр гаргасан байх ба уг өргөдөлд “…ойрын хугацаанд үүсээд байгаа ажлын байрны дарамтын нөхцөл байдлыг танилцуулж холбогдох албан тушаалтнуудын үйлдлийг анхааран үзэх, Засаг тай байгуулсан гэрээний үнэлгээг судлан үзэж асуудлыг шийдвэрлэх, сангийн ажлыг хамтран зохион байгуулах, орон тоо нэмэх, тоног төхөөрөмжийн асуудлыг холбогдох газруудад уламжлах зэрэг ажлуудыг ярилцан шийдвэрлэх, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс дараагийн ажилд шилжиж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх…” гэж тусгасан агуулгаас харахад “Г.ос тодорхой саналуудыг шийдвэрлүүлж, өөр ажил албан тушаалд шилжих замаар ажлаас чөлөөлөгдөхийг хүсчээ. (Хэргийн 1 дэх хавтас 81 дүгээр хуудас)
10.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-т “Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасан.
11.Нэхэмжлэгч Г.ос хариуцагч Завхан аймгийн Засаг д хандаж бичгээр гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлтийг холбогдох бүртгэлд зохих ёсоор бүртгэж баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Н.гийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд уг хүсэлтийг гаргасан цаг хугацааны талаар хэргийн оролцогч нарын хэн алин нь маргаагүй болно.
12.Нэхэмжлэгч дээрх өргөдлийг Засаг Г. дахин дахин засвар хийлгүүлэн 3 дахь удаагаа бичүүлж авсан хэмээн нэмж хоёр өргөдлийг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн үйл баримт нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тэдгээр өргөдлийг шүүх үнэн зөв гэж үнэлээгүйг дурдах нь зүйтэй. (Хэргийн 1 дэх хавтас 81, 116-118, 2 дахь хавтас 48-49 дүгээр хуудас)
13.Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу бусдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх бөгөөд тухайн өргөдөл, хүсэлт гаргасан этгээдэд энэ талаар мэдэгдэх нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг юм.
14.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: …28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд…” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага нь тухайн шийдвэр чиглэсэн этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгож, заавал сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй ба хэрэв тухайн этгээдийн хүсэлтийг бүрэн хангаж, хүсэл сонирхолд нь нийцүүлэн шийдвэрлэж буй тохиолдолд сонсох ажиллагааг явуулахгүй байж болохоор байна.
15.Энэ маргааны тухайд, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2026 оны Б/02 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.******* ын даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ түүний өргөдөлд дурдсан бусад саналууд болон өөр ажилд шилжин ажиллах тухай хүсэлтийг хамтатган шийдвэрлээгүй, хэрхэх нь тодорхойгүй орхигдуулсан байх тул “…ажил олгогч санаачилгаараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй, Г. өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахгүй байх үндэслэлд хамаарна…” гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх зөвтгөх үндэслэлгүй.
16.Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “…Г.******* ажлаас чөлөөлөх асуудлаар уулзаж, сонссон, гарах шийдвэрийн талаар танилцуулж мэдэгдсэн…” хэмээн өөрөөр тайлбарласан бөгөөд энэ талаараа шүүхэд баримтаар нотлоогүй, маргаан бүхий Б/02 дугаар захирамжийн хувийн хэрэг, холбогдох баримтуудыг шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/АБ2026/0047 дугаар албан бичгээр шаардахад уг ажиллагаатай холбоотой баримт ирүүлээгүй болно. (Хэргийн 1 дэх хавтас 101 дүгээр хуудас)
17.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Г.******* 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл, хүсэлтийг хариуцагч Засаг ас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор, хэрэв хугацаа сунгасан тохиолдолд 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор, цаашлаад саналын шинжтэй өргөдөл гэж үзсэн бол 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор эцэслэн шийдвэрлэж, дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 4-д зааснаар заавал хариу мэдэгдэхээр байна.
18.Гэтэл хариуцагчаас тухайн хүсэлтийг дээрх хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүйн дээр Г.ос өмнө гаргасан өргөдөл, хүсэлтээсээ татгалзаж буй тухайгаа мэдэгдэж, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтийг нь харгалзан үзээгүй, хэрхэн үзсэн нь тодорхойгүй атлаа 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Г.******* ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол болоод Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан “өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах” эрхийг зөрчсөн гэж үзнэ.
19.Урьд гаргасан өргөдөл, хүсэлтээсээ татгалзах тухай нэхэмжлэгч Г.******* 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийг Завхан аймгийн Засаг даргын тамгын өргөдөл хариуцсан ажилтан хүлээн авч зохих ёсоор холбогдох бүртгэлд бүртгэсэн боловч, огт шийдвэрлээгүй нь гэрч Н.гийн мэдүүлэг болон өргөдөл, гомдлын бүртгэлийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. (Хэргийн 1 дэх хавтасны 116-118, 137-139 дүгээр хуудас)
20.Нэхэмжлэгч Г.******* зүгээс ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй гэх үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Б., С., Б., Д., Э., Ц. нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна. (Хэргийн 1 дэх хавтас, 120-121 дүгээр, 2 дахь хавтас, 95-100, 111-127, 137-139 дүгээр хуудас)
21.Гэрч Ч. “…Г.******* өөрийнх нь ярианаас үзэхэд ажлаас нь гаргах гээд шахаж байгааг мэдсэн. 2025 оны эхний хагас жил болон бүтэн жилийн ажлыг нь тааруу дүгнэгдсэн гэдэг шалтгаанаар ажлаа өг гэж шаардсан байсан... Өмнөх жилүүдэд болон манай номын сангийн ажил эхний 1, 2 дугаар байраар өндөр үнэлэгддэг байсан. Гэтэл 2025 оны хагас жилээс эхлээд илтэд муу дүгнэгдээд F үнэлэгдсэн. Ажлаа зохих ёсоор хийсээр байхад ингэж доогуур үнэлж байгааг би дарамт шахалтын нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Театрын, номын сангийн дараагийн болох хүний нэр хүртэл олны дунд яригдаад байсан учраас, байгууллагын удирдлагыг ажлаас халах гол үндэслэлээ болгохоор ажлыг нь муу үнэлгээгээр дүгнэсэн юм байна гэж ойлгосон…” гэж мэдүүлснээс дүгнэхэд хариуцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Г.д ажлын байрны дарамт шахалт үзүүлж байсныг дээрх гэрч шууд нотолж мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. (Хэргийн 2 дахь хавтас, 85-86 дугаар хуудас)
22.Гэрч Б. нь “…Завхан аймгийн Засаг даргын зүгээс Г.д хууль бус дарамт шахалт, нөлөөлөл үзүүлж байсан…” хэмээн мэдүүлсэн хэдий ч тухайн гэрч нь нэхэмжлэгч Г.******* нөхөр тул түүний дан ганц мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй. (Хэргийн 2 дахь хавтас, 82-84 дүгээр хуудас)
23.Харин нэхэмжлэгч Г.******* 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн өргөдөлд “…ажлын байрны дарамт шахалт байгаа тухай, мөн тодорхой саналууд тавьж, тэдгээрийг харилцан ярилцаж шийдвэрлэх тухай, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өөр ажилд шилжиж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай…” агуулгууд тусгагдсан бол 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөлд “…2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхөд гэрэлтэх диваажин жүжгээ нээхийн тулд албан хүсэлт бичиж өгсөн ба өнөөдрийн байдлаар нэг ч ажил биелэгдээгүй байгаа тул өргөдлөө буцаан татахаа мэдэгдэж энэхүү бичгийг өгч байна” гэжээ. (Хэргийн 2 дахь хавтас, 85-86 дугаар хуудас)
24.Тодруулбал, нэхэмжлэгч ажлын байрны дарамт үүссэн тухай, тодорхой саналуудыг нь ярилцаж шийдвэрлэсэн тохиолдолд өөр ажилд шилжих замаар ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг анх гаргасан бөгөөд тэдгээрийг биелүүлээгүй үндэслэлээр өргөдлөө буцаан авах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байгааг үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалаас ямар нэгэн бусдын нөлөөлөлгүйгээр өөрийн чин хүсэл сонирхлын дагуу чөлөөлөгдөхийг хүссэн гэж үзэхээргүй байна.
25.Мөн хариуцагчийн гар утас руу нэхэмжлэгч болон түүний нөхөр болох гэрч Б. нараас илгээсэн зурваст хариуцагч Завхан аймгийн Засаг Г.аас хариу өгч, харилцан зурвас бичээгүй боловч тэдгээр зурвасын агуулгад “хамтран ажиллахгүй байгаа, томилолт олгохгүй байгаа, дарамт шахалт үзүүлж байгаа” талаар удаа дараа илэрхийлж байсан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. (Хэргийн 2 дахь хавтас, 103-109, 152-157 дугаар хуудас)
26.Иймд нэхэмжлэгч Г. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг санаачилж цуцлах эрхийн хүрээнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг гаргахдаа бусдын зүй бус нөлөөллөөс ангид гаргасан гэж үзэх үндэслэлгүйн дээр тухайн өргөдөл, хүсэлтээсээ татгалзсан нөхцөл байдлыг хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа харгалзан үзээгүйг шүүхээс зөвтгөх үндэслэлгүй юм.
27.“…Г. өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тул соёлын асуудал эрхэлсэн дээд шатны байгууллагатай зөвшилцөх шаардлагагүй…” хэмээн хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбарласан бол “…, , , сайдтай зөвшилцөх ажиллагааг явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/16 дугаар албан бичгийг хүргүүлсэн” гэж хариуцагч Завхан аймгийн Засаг өөрөөр тайлбарласан. (Хэргийн 2 дахь хавтас, 144 дүгээр хуудас)
28.Нэхэмжлэгч тодорхой саналуудыг тавьж, тэдгээрийг шийдвэрлүүлсний эцэст өөр ажил албан тушаалд шилжих замаар Завхан аймгийн ******* ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх агуулгаар хүсэлт гаргасан энэ тохиолдолд хариуцагч Завхан аймгийн Засаг ас ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх шаардлагатай.
29.Хэрэгт авагдсан дараах баримтаас харахад хариуцагч цаг хугацааны хувьд, маргаан бүхий 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг гаргасан өдөр , , ******* 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/16 дугаар албан бичгийг хүргүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/227 дугаар албан бичгээр хариу авсан байгаа нь дээрх хуульд заасан зөвшилцөх ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. (Хэргийн 1 дэх хавтас 81, 116-118, 2 дахь хавтас 144-149 дүгээр хуудас)
30.Хэдийгээр хариуцагч “зөвшилцөх” ажиллагааны үр дүнд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналын дагуу заавал шийдвэр гаргах албагүй ч тухайн дээд шатны байгууллагын саналтай холбогдуулан баримт цуглуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох зэргээр холбогдох ажиллагаануудыг явуулах шаардлага гарч ирэх эсэхийг анхаарахаар байсан ба энэ нь захиргааны шийдвэрийн үндэслэл бүхий байдалд чухал ач холбогдолтой юм.
31.Өөрөөр хэлбэл, соёлын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж буй орон нутгийн байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх асуудлаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байр сууриа илэрхийлж, хариу санал ирүүлэх боломжтой хугацааны дотор зөвшилцөх ажиллагааг явуулах юм.
32.Дээрх бүгдээс дүгнэхэд, хариуцагчаас маргаан бүхий 2026 оны Б/02 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан ”зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хангаагүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасны дагуу хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
33.Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, хуульд заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
34.Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжид “өөрийн хүсэлтээр” гэх ганцхан үндэслэлийг тусгасан тул дээрх захирамжийн үндэслэлээс өөр үндэслэлээр гаргаж буй хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд тэдгээр тайлбартай холбогдуулан хэрэгт авагдсан болон хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
35.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийг албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдсон тул Г. өөрт учирсан хохирлоо гаргуулах эрх зүйн үндэслэлтэй.
36.Хариуцагчаас үндэслэлгүй, хууль бус захиргааны акт гаргах замаар, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон цалин хөлс авах эрхийг зөрчиж хохирол учруулсан гэж үзэхээр байна.
37.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгож, ажлыг нь хүлээлцүүлсэн гэх 2026 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гаргах энэ өдрийг хүртэл хугацаагаар тооцон, нэхэмжлэгч Г.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй нь тэнцэх олговрыг зохих ёсоор тооцон олгуулж, даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Завхан аймгийн Засаг д даалгах нь зүйтэй.
38.Хэрэгт авагдсан ын даргын ажил хүлээн авах акт, Г.******* даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа гэх баримтуудаас харахад Г.******* ажлыг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээлцүүлж, мөн өдрийг хүртэлх цалин хөлсийг олгосон байх ба нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дээрх өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа (2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр)-аар тооцож гаргуулах шаардлага гаргасныг дурдсугай. (Хэргийн 1 дэх хавтас 112-114, 2 дахь хавтас 142 дугаар хуудас)
39.Ийнхүү дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
40.Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Золсайханыг томилсон байх ба уг албан тушаалд жинхлэн томилогдоогүй түүний тухайд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно. (Хэргийн 2 дахь хавтас 140 дүгээр хуудас)
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Г.******* ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.******* урьд эрхэлж байсан Завхан аймгийн ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах энэ өдөр хүртэлх хугацаагаар тооцон олгох, даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Завхан аймгийн Засаг д даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 (далан мянган хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг ас 70 200 (далан мянган хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ