2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/09096

 

           

 

 

 

 

 

                             2025        10         24

               191/ШШ2025/09096

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, **************т оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******, *******, , , , , од оршин суух, овогт гийн /рд:/-т холбогдох

 

148,332,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  овогтой нь манай "Номин Юнити" ББСБ-тай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/ дугаартай "Автомашин худалдан авах зээлийн гэрээ" байгуулан 156,000,000 төгрөгийг жилийн 21.48%, сарын 1.79%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн ба уг гэрээний хавсралт №1 дүгээрт заасан графикийн дагуу 60 сарын хугацаанд хувааж хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцсон.

Гэвч хариуцагч нь зээл авснаас хойш гэрээний хавсралт №1 дүгээрт заасан графикийн дагуу төлөлт хийгээгүй болно. Тодруулбал, 2024 оны 08 сарын 01-ээс өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 4,247,960.78 төгрөг буюу нийт 59,471,440 төгрөг төлөх ёстой боловч төлөлт хийгээгүй байна.

Бидний хувьд зээлдэгч Д.т хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, хугацаа олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний 4.1.1, 4.1.2, 4.1.3 болон 4.3.1-д тус тус заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 147,356,944.55 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 953,904.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 121,401.58 төгрөг, нийт 148,332,250 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүрэгт төлбөр 148,332,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: гийн // нь “*******” ХХК /*******/-д 148,332,250 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Үндсэн 156,000,000 төгрөг авсан. Иймээс хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл /хх3,15/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх5/, гүйлгээний баримт /хх6/, дансны хуулга /хх7/, автомашин худалдан авах зээлийн гэрээ /хх8-11/, фидуцийн гэрээ /хх12-13/, худалдах худалдан авах гэрээ /14/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх16/, техникийн тодорхойлолт /хх17/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх18,24/, шилжүүлгийн баримт /хх19/, харилцагчийн анкет /хх20/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх21/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх22/, жолоочийн лавлагаа /хх23/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх25/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх26/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх27/, шаардлага /хх28-29/, зээлийн эргэн хяналтын хуудас /хх30/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх31-33/, дансны хуулга /хх34-37/ зэрэг баримтуудыг ирүүлсэн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь 148,332,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.т холбогдуулан гаргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 148,332,250 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн./хх43/

 

            4.         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 899,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Д. нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 148,332,250 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  899,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 444,825 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас  444,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК /рд:*******/-д тус тус буцаан олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД