Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00530

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын .......... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,077,114.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ......банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М...... нь 2023 оны 11 сарын 08-ны өдөр ....... банк ЗГ-R000703971 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлж авсан болно. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 6.419.50745 төгрөг, зээлийн хүү 636.43659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.17024 төгрөг нийт 7.077.11427 төгрөгийг М.Х..... гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ....... банкнаас нэхэмжилсэн 7,0077,114.27 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ......банк ХК  нь хариуцагч М...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,077,114.27 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,077,114.27 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,184 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,092 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 64,092 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 128,184 төгрөгийг нэхэмжлэгч ....... банк ХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч....... банк ХК-ийн нэхэмжлэлтэй М........ холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 7,077,114.27 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,184 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,092 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 64,092 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 128,184 төгрөгийг нэхэмжлэгч ......банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ