2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/09097

 

           

 

 

 

 

 

                             2025        10         24

               191/ШШ2025/09097

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,*******, *******од оршин байрлах, “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , , од бүртгэлтэй, *******, , хаягт оршин суух, овогт ын /рд:/,

 

Хариуцагч: *******, , , , од бүртгэлтэй, , , од оршин суух, овогт гийн /рд:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 118,535,166 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Амияа  ББСБ” ХХК нь хариуцагч Д., Н. нартай 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тоот "Зээлийн гэрээ", мөн өдрийн №БГ22/08/04 тоот "Барьцааны гэрээ"-г байгуулж, 115,000,000 (нэг зуун арван таван сая) төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар олгосон. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч нар зээлийн хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу "" ББСБ ХХК нь "Зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ" байгуулж, хүүг сарын 2.8 хувь болгож шинэчилсэн бөгөөд зээл буцаан төлөх шинэ хуваарийг хавсралт №2-т тусгасан болно.

Дээрх хуваарийн дагуу зээлдэгч нар нийтдээ 91,558,934 төгрөг (үндсэн зээл 37,096,194 төгрөг, зээлийн хүү 51,999,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,462,939 төгрөг)-ийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй байна. Зээлийн барьцаанд: ын ы өмчлөлд байгаа, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, гэрчилгээний №, , , , *******лол, , , , 112 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн дээрх байрны 34.8 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн №Y- дугаартай, гэрчилгээний № үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан болно. Хариуцагч нар зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж, нэхэмжлэгч талаас утсаар болон бичгээр мэдэгдэж, зээл төлөхийг шаардаж байсан боловч өнөөг хүртэл үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 451, 452, 453 дугаар зүйлүүд, мөн "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг үндэслэн шүүхэд хандаж байна. Хариуцагч Д., Н. нараас 2025 оны 10 сарын 13-н байдлаар (үндсэн зээлийн үлдэгдэл 77,903,806 төгрөг, зээлийн хүү 35,439,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,192,107 төгрөг) нийт 118,535,166 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид төлүүлэх.

Хэрэв хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд, тоот "Зээлийн гэрээ" болон №БГ22/08/04 тоот "Барьцааны гэрээ"-нд заасны дагуу барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, авто Зогсоолоор тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагч Д., Н. нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ын /рд:/, овогт гийн /рд:/ нар нь “*******” ХХК /рд:*******/-д 115,000,000  төгрөгийн зээл авснаас 118,535,166 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Иймээс хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хэрвээ зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулан шийдвэрлүүлнэ  гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл /хх6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх8/, тусгай зөвшөөрлийн гэрээний хуулбар /хх9-10/, зээлийн гэрээний хуулбар /хх11-12/, зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ /хх13/, барьцааны гэрээний хуулбар /хх14-15/, шилжүүлгийн баримт /хх16-17/, барьцаалбар /хх18-19/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх20-21/, зээл тооцооллын хүснэгт /хх22/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх23/, хүсэлт /24/  зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь 118,535,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д., Н. нарт холбогдуулан гаргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Н. нар нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 118,535,166 төгрөгийг нэхэмжлэгчид бүхэлд нь төлж барагдуулахаар, хэрэв төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн./хх32/

 

Ийм барьцааны гэрээний зүйл болох орон сууц, автозогсоол нь хариуцагч Д.ы өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Г-, Г- дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 20-21/

 

            4.         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 891,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Н. нараас тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Д., Н. нар нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 118,535,166 төгрөгийг төлж барагдуулахаар, хэрэв хариуцагч нар төлбөрөө төлөөгүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох  Д.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, , , *******лол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ны хаягт байрлах 34.8 м.кв талбайтай авто зогсоол, Д.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, , , *******лол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ны хаягт байрлах 112 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  891,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Н. нараас 445,513 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас  445,513 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  “*******” ХХК /рд:*******/-д тус тус буцаан олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

      ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД