Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 814

 

                                         

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч З.О , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.О т холбогдох эрүүгийн 1806 0335 70918 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, ам бүл 2. ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар,  З О .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.О  нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз охин Л.Золжаргалыг зодож зүүн гарын сарвууны 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн суурь ирмэг хэсгийн жижиг сэлтэрсэн хугарал гэмтэл буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О  мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй…Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох хохирогч

Л.Золжаргалын өгсөн /хх-28-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3271 дугаартай дүгнэлт /хх-46/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчар татсан прокырорын тогтоол /хх-48/, яллагдагч З.О ын мэдүүлэг /хх-52-53/, шүүгдэгч З.О ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, шүүгдэгч З.О ын ял шалгасан хуудас /хх-54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.О  нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз охин Л.Золжаргалыг зодож зүүн гарын сарвууны 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн суурь ирмэг хэсгийн жижиг сэлтэрсэн хугарал гэмтэл буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Золжаргалын өгсөн: “…Марал нэртэй зочид буудалд орсон юм. Тэгээд бид 2 өдөр ярьсан маргаанаа дахиад хэлсэн юм. Тэгээд би толгой руу нь цохиод, нүүр лүү нь алгадчихсан. Тэгээд бид 2 хоорондоо зууралдаад тэгсэн. Миний гарын доош нь дарж байгаад намайг түлхэсэн чинь би хохйшоо унахдаа телевизорын тавиурт толгойгооныхоо ард талаар цохиод унасан. Тэгээд Отгонбаатар гараад явсан.” /хх-28-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3271 дугаартай дүгнэлт:

1. Л.Золжаргалын биед зүүн гарын сарвууны 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн зуурь ирмэг хэсгийн жижиг сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-46/,

 

Мөрдөн байцаалтад З.О ын яллагдагчаар өгсөн: “…Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой ярьсан байгаа. Би Л.Золжаргалын биед бэртэл гэмтэл учруулж зодсон, цохисон үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”/хх-52-53/ гэм мэдүүлэг,

 

Шүүгдэгч З.О ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/,

Шүүгдэгч З.О ын ял шалгасан хуудас /хх-54/ зэрэг болно.

           

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

        Иймд шүүгдэгч З.О  нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз охин Л.Золжаргалыг зодож зүүн гарын сарвууны 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн суурь ирмэг хэсгийн жижиг сэлтэрсэн хугарал гэмтэл буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Хохирогч Л.Золжаргал нь шүүгдэгч З.Отгонбаатараас нэхэмжилсэн хохиролгүй болно.

         Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Шүүхээс шүүгдэгч З.О ял шийтгэл оногдуулахад шүүх гэмт хэрэг нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч  З О ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Отгонбаатарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.О нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

              

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС